Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2023/04110

 

 

 

 

 

 

 

 

 

2023 09 22 101/ШШ2023/04110

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн  хороо, тоотод байрлах Т******* б******* ХК /регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн  хороо,  хотхон,  байр тоотод оршин суух, ******* овогт Д*******ийн Б*******/регистрийн дугаар: *******/,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн хороо, хотхон, байр тоотод оршин суух, ******* овогт Ц*******ын З /регистрийн дугаар: / нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 14,904,119.88 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т******* б******* 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 125/289 тоот Малчны зээлийн гэрээ-г Д.Б*******, Ц.З нартай байгуулан 4,600,000 төгрөгийн зээлийг 18 сарын хугацаатай жилийн 22,8%, сарын 1,9%-ийн хүүтэйгээр олгосон.

Д.Б******* зээл авах үедээ хувийн мал аж ахуйтай, хувийн хэрэгцээндээ зориулан зээл хүссэн ба хамтран зээлдэгч Ц.З Хаан б*******анд харилцааны менежерээр ажиллаж байсан.

Зээлдэгч нар зээлийг авснаас хойш 2020 оны 02 дугаар сараас эхлээд зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлж, төлб*******хөө хуваарийг зөрчиж эхэлсэн. Улмаар Т******* б*******ны тусгай активын алба чанаргүй зээл авлага хугацаа хэтэрсэн зээл дээр ажилладаг мэргэжилтнээр 2022 оны 10 дугаар сард шилжиж ирсэн байдаг. Энэхүү зээл нь хугацаа нь дуусаад муу ангилалтай байгаа. Улаанбаатар хотод оршин сууж байгаа хаяг дээр нь очиж уулзахад шүүхэд хандаж хүү зогсоож өгнө үү. Хүү зогсоосны дараа боломжоороо төлье гэх тайлбарыг хэлдэг. Яагаад энэ зээл төлөгдөхгүй болсон тал дээр мал ахуйгаа зуднаар алдсан гэх тайлбарыг хэлсэн. Гэтэл Т******* б*******наас авсан зээл нь өвлийн бэлтгэл ажил өвс тэжээл бэлдэх зориулттай байсан. Энэ талаар харилцан ярилцаж зээлийн өгсөн авсан төлөх тал дээр яриа хэлэлцээр явж байгаа.

14,904,119.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан нь буруу байсан тул үндсэн зээлийн үлдэгдэл 4,100,000 төгрөг, үндсэн хүү 2,483,984.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 333,517.14 төгрөг нийт 6,917,501.51 төгрөгийг зээлдэгч Д.Б*******, Ц.З нараас гаргуулж Т******* б*******инд олгуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын Т******* б*******наас 4,600,000 төгрөгийн зээл авсан. Эхнэрийн эрүүл мэндийн улмаас зээл төлөх боломжгүй болсон. Зээлээс 500,000 төгрөг төлсөн. Үндсэн зээлээ гэрээний дагуу хүүгийн хамт төлнө. Цар тахлын үе 2020-2022 оны зээлийн хүү болон торгуулиас хөнгөлж өгнө үү. Цар тахлын хөл хорионы улмаас айлд малаа тавьсан үед зудтай, мал тарга муу, үнэ хүрэхгүй, борлуулах боломжгүй, хорогдсон. Орлогогүй болсон. Эхнэр эрүүл мэндийн улмаас одоогоор ажил хийх чадваргүй байгаа. Зээлээ төлөх боломжгүй, шүүхэд хандаж хүүгээ зогсоолгох талаар б*******ны эдийн засагч Я.Х, эрхлэгч Д.О нарт удаа дараа хэлж байсан. Зээлээ гэрээний хугацаан дахь хүүгийн хамт төлнө гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т******* б******* ХК нь хариуцагч Д.Б*******, Ц.З нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 14,904,119.88 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын 7,986,618 төгрөгөөс татгалзаж, үндсэн зээлийн үлдэгдэл 4,100,000 төгрөг, үндсэн хүү 2,483,984.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 333,517 төгрөг, нийт 6,917,501.51 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ, нэхэмжлэлийн үндэслэлийн талаар маргаагүй боловч гэрээнд заасан хугацаагаар хүү төлөх, ковид-19 цар тахлаас шалтгаалж орлогогүй болсон хэмээн 2020-2022 оны хүүг хөнгөлүүлэх, гэрээнд заасан хугацааны хүүг төлөх тухай тайлбар гаргасан.

3. Шүүх, нэхэмжлэлийн шаардагын 7,986,618 төгрөгт холбогдох хэсгээс нэхэмжлэгч татгалзсныг баталж, хариуцагч нараас 6,917,501.51 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

4. Хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг зохигч талуудад мэдэгдсэн боловч хариуцагч тал шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж заасныг баримтлан, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэв.

4. Т******* б******* ХХК (хуучнаар ХХК) болон Д.Б*******, Ц.З нарын хооронд 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 125/289 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдэгч нар нь 4,600,000 төгрөгийн зээлийг жилд 22,80 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай, үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаанд төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлтэйгөөр зээлдүүлж, б******* 4,600,000 төгрөгийг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн байна.

5. Талуудын байгуулсан дээрх зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан б*******, зээлийн үйл эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр б*******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан өгөх үүргийг тус тус хүлээх зохицуулалттай нийцсэн, хүчин төгөлдөр байна.

6. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан. Тодруулбал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд үүргээ тогтоосон хугацаанд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд үүргээ аливаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

7. Б*******, эрхий бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус зохицуулсан.

8.Талууд гэрээ байгуулахдаа, зээлдэгч эргэн төлөлтийн хуваарь зөрчиж, хугацаандаа зээлийг төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй зээлийн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээгээр тохиролцсон бөгөөд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Б*******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

9. Зээлдэгч нар нь зээл авсан өдрөөс хойш үндсэн зээлд 500,000 төгрөг, зээлийн хүүнд 603,135.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6,184.10 төгрөг, нийт 1,109,319.55 төгрөг төлсөн байх ба нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах үед нийт 6,917,501.51 төгрөгийн төлбөр хуримтлагдсан болох нь зээлийн хүү тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна.

10. Хариуцагч нар нь ковид-19 цар тахлаас шалтгаалж орлогогүй болсон, хүүг зогсоолгох тухай хүсэлтийг б*******ны эдийн засагч Я.Х, эрхлэгч Д.О нарт удаа дараа хэлж байсан хэмээн 2020-2022 оны хүүг хөнгөлүүлэх агуулгатай тайлбарыг шүүхэд гаргасан боловч уг нөхцөл байдлаа нотлох баримтаар нотлоогүй.

10.1. Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, шүүхэд хэлэлцэгдэж буй нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрсдөө нотлох үүрэгтэйг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан, нэхэмжлэгч Т******* б******* ХК нь хариуцагч Д.Б*******, Ц.З нараас 14,904,119.88 төгрөг гаргулуах тухай нэхэмжлэлийн шаардлагын 7,986,618 төгрөгөөс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан, хариуцагч Д.Б*******, Ц.З нараас зээлийн гэрээний үүрэгт 6,917,501.51 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т******* б******* ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,471 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б*******, Ц.З нараас улсын тэмдэгтийн хураамж 125,630 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т******* б******* ХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА