Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 131

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,  

Нарийн бичгийн дарга Ц.Болормаа,

Улсын яллагч Д.Ганцэцэг,

Шүүгдэгч О.Д  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сайхан овогт Осорын О.Д д холбогдох 1726000160003 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  Сайхан овгийн Осорын О.Д , 

Шүүгдэгч О.Д  нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн ертөнцийн зүгээр зүүн талд нь байрлах засмал зам дээр замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлагч Б.Б-г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч О.Д ы шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Би тухайн өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль дээр хүүхэд тарах үеэр хүн авах гээд зогсч байсан. Тэр үед тэр хавиар машинууд олон, зарим машинууд урсгал сөрөөд зогсчихсон байсан. Тэгсэн чинь Б машинтай хүрч ирсэн. Тэгээд намайг “замаа чөлөөл” гэж хэлсэн. Тэгэхэд нь би “Хүн аваад хөдөллөө” гэж хэлсэн. Б миний машины түлхүүрийг булааж авсан тул би түлхүүрээ авах гээд ноцолдсон. Өөр онцын зүйл болоогүй. Тэгээд цагдаа руугаа ярьж сүржигнээд байсан, цагдаа нар ирээд бидний зургийг аваад байсан. Одоо энэ хавтаст хэрэгт зураг нь байгаа. Иймэрхүү л зүйл болсон. Б  удаа дараа намайг зогсоодог юм. Нэг удаа захын энд явж байтал араас дагаж явсаар Театрын хавьд ирэхэд хүрч ирээд миний бичиг баримтыг аваад явчихаж байсан. Өөрөө болохоор ажил үүргээ гүйцэтгэж явсан гэж яриад байгаа юм. Миний бодоход эхнэрээ л авах гэж явсан юм шиг санагдсан. Тэнд урсгал сөрөөд зогссон машинтай хүн нь ганц би биш байсан. Зөндөө машин урсгал сөрөөд зогссон байсан. Ажил албан үүргээ гүйцэтгэж явахад сөргөөцөлдсөн гээд байгаа юм. Би Б ийг цохиж, зодоогүй. Би машинаа урсгал сөрж тавьсан буруутай. Цагдаа эсэргүүцэж, хүч хэрэглэсэн зүйл байхгүй. Түлхүүрээ авах гээд булаацалдаж байхад цамцны суга нь урагдсан байх гэв.

Хохирогч Б.Б ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр өглөөний тасгийн ярианд сууж байтал 102-оос Арвайхээр сумын 4 дүгээр сургууль дээр хөдөлгөөн ихтэй байна, очиж зохицуул гэхээр нь яваад очтол уг сургуулийн гадаа олон машин байсан. Тэр машин дотроос 52-51 УНД улсын дугаартай, Приүс маркийн автомашин явган хүний зам дээр урсгал сөрөөд тавьчихсан байхаар нь уг машины жолооч О.Д д хандаж машинаа явган хүний зам дээрээс холдуул, явган хүний зам дээр машин тавихгүй гэсэн чинь миний урдаас чамд ямар хамаатай юм, би зогсох газраа зогсож байна гэж хэлээд машинаа хөдөлгөхгүй байхаар нь би ойролцоо газар нь машины зогсоол байна тэнд очоод зогсчих гэж зааж өгсөн. Тэгтэл чамайг ална шүү, пизда минь, яах дандаа ингэж дарамталдаг юм гэхээр нь дахиад нэг зогсоол байна, та тэр зогоол руу машинаа оруулчихаа гээд дохиураараа заатал дохиурыг булааж аваад оосорыг нь таслаад, чамайг алаад хаячихна шүү гөлөг минь гээд дохиурыг шидсэн. Би тэгэхээр нь би О.Д д та яаж байгаа юм бэ гэхэд замын хажууд байсан том чулуу аваад чи муу гөлөг намайг наранд амьдруулж чадахгүй бол нарсанд чинь ороод өгье гээд цохих гээд дайраад байхаар нь би “та тэгж болохгүй, би ажлаа хийж байгаа хүн, танд хууль ёсны шаардлага тавьж байхад яагаад эсэргүүцээд байгаа юм бэ” гээд гартаа барьсан чулууг нь аваад хаятал чамайг хутгалж ална гээд машин руугаа гүйгээд явахаар нь би араас очоод хаалгаа онгойлгох гэж байхад нь гараас нь бариад автал гараараа миний нүүрэн тус газар нэг удаа цохиж аваад надтай зууралдаж байгаад миний өмсөж явсан хантааз, мөрдөс зэргийг урсан. Тэгэхээр нь би машинд байсан түлхүүрийг нь аваад ахлах зохицуулагч Энхболд руу залгаж болсон явдлын талаар хэлтэл ирээд, 102 руу залгаад О.Д ыг цагдаа руу авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/,

Гэрч Т.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Арвайхээр сургуулийн 4 дүгээр сургуулийн засмал зам дээр уулзаж машины түлхүүр авах гээд очтол нэг машин урсгал сөрүүлээд явган хүний зам дээр тавьчихсан байсан. Б  та машинаа зогсоол дээр байрлуул гэж хэлсэн чинь чи муу юу гээд байгаа юм гээд машин дотор сууж байхад нь заандаад татаад байсан. Б  машинаа замаас гаргачихаад буугаад очиход нь мөрлөөд хүн ажлаа хийж байхад дээрлэхээд, бусдыг нь чадахгүй байж гээд заандаад тохиурыг нь аваад жалга руу шидчихсан. Ингээд заандаж зогсож байгаад уруул руу нь нэг удаа цохиод, чамайг ална гээд газраас том чулуу аваад цохих гээд далайгаад байсан. Тухайн үед чамайг ална, гөлөг минь, пизда минь, байнга ингэж явахыг чинь харна гээд доромжлоод байсан. Удалгүй замын ахлах Энхболд цагдаа нартай ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 хуудас/,

Гэрч Т.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би О.Д тай 2005 онд гэр бүл болсон. Манайх хоёр хүүхэдтэй, нэг нь хүнтэй суугаад тусдаа гарсан. Бага хүүхэд одоо 4 настай, цэцэрлэгт явдаг. Манай нөхөр хувиараа таксинд 52-51 УНД улсын дугаартай, цэнхэр өнгийн Приүс маркийн автомашинтай явдаг. Би эрхэлсэн тодорхой ажилгүй, О.Д  урьд нь хэрэгт холбогдож байсан гэсэн. Надтай танилцсанаас хойш хэрэгт холбогдоогүй. Цэрэгт яваад дутуу хаагаад ирж байсан гэсэн. О.Д  шөнө бага унтдаг, нойр муутай, шөнө босоод цонхоороо хараад зогсчихдог, нойрны эм хааяа уудаг. Өөрөө эм уух дургүй хүн. Сэтгэцийн эмгэгтэй гээд группид 2009 оноос хойш тогтмол орсон. Бичиг үсэг мэддэг. Уншихдаа жаахан удаан. Зан аашийн хувьд их ууртай, их мартамхай болчихсон. Гудамж талбай энд тэнд явахдаа хүнтэй их маргадаг. Үе үе цочир ууртай хүн байгаа юм. Архи уудаг байж байгаад уулгүй 1-2 жил болж байна. Тамхи татдаггүй. Хүнтэй инээж хөөрч ярьж байгаа нь ховор харагддаг. Хүний үг даахгүй, цочир ууртай хүн байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 хуудас/,

Гэрч Н.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...О.Д  ах түргэн ууртай, орилж чарлаад байдаг. Хүнтэй муудалцжил байдаг. Хааяа тэднийд очиж хонохоор цонхон дээрээ босч зогсоод байдаг. Сэтгэц мэдрэлийн өвчтэй. Шархадны эмнэлэгт миний мэдэхийн 4 удаа явж эмчлүүлж байсан. Урьд нь хэрэгт холбогдож шалгагддаг байсан. Архинаас гараад 2 жил болж байгаа. Хавар, намартаа аймгийн эмнэлэгт хэвтдэг. Тахи татдаггүй. Эхнэр бага хүүхдийн хамт амьдардаг. Ер нь юунаас болсон нь мэдэгдэхгүй орилоод уурлаад байдаг. Сэтгэл мэдрэлийн өвчнөөс болдог байх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 хуудас/,

Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн 271 дугаартай “...Б.Б ийн биед дээд уруулын дотор талд няцарсан хуучин гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 29 хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 487 дугаартай шинжээчийн “...О.Д  нь F20.1 Хүүхдэрхэх шизофрения өвчний эмгэгтэй байна. Сэтгэцийн энэ өвчин нь төрөлхийнх болно. Уг өвчин нь 1986 онд 17 насандаа хурц солиорлын шинж тэмдгээр эхэлсэн бөгөөд уг өвчин одоо архагших шатандаа байгаа болно. 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 11 цагийн орчимд хэрэг үйлдэгдэх үед F20.1 шизофрения хүүхдэрхэх хэлбэр, эмгэгтэй байсан байна. О.Д  нь болсон явдлыг зөвөөр тусгаж, зөвөөр илэрхийлэх, мэдүүлэг өгөх чадвартай байна. О.Д  нь хэрэг хариуцах, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 34-37 хуудас/,

Гэрэл зургийн үзүүлэлт /х-ийн 13 хуудас/,

Шүүгдэгч О.Д ы хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх 41/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 42/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх 53/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 54/, Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 0057574, 0123340 дугаартай шийдвэрүүд /хх 59-60/,

Хохирогч Б.Б ийн шүүхэд ирүүлсэн “Миний бие О.Д аас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолтой байна. Шүүх хуралдааанд биечлэн оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг надгүйгээр хийж өгнө үү” гэсэн хүсэлт зэрэг болно.

Шүүгдэгч О.Д  нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн зүүн талд засмал зам дээр замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлагч Б.Б ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Б ийн “...Би 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр өглөөний тасгийн ярианд сууж байтал 102-оос Арвайхээр сумын 4 дүгээр сургууль дээр хөдөлгөөн ихтэй байна, очиж зохицуул гэхээр нь яваад очтол уг сургуулийн гадаа олон машин байсан. Тэр машин дотроос 52-51 УНД улсын дугаартай, Приүс маркийн автомашин явган хүний зам дээр урсгал сөрөөд тавьчихсан байхаар нь уг машины жолооч О.Д д хандаж машинаа явган хүний зам дээрээс холдуул, явган хүний зам дээр машин тавихгүй гэсэн чинь миний урдаас чамд ямар хамаатай юм, би зогсох газраа зогсож байна гэж хэлээд машинаа хөдөлгөхгүй байхаар нь би ойролцоо газар нь машины зогсоол байна тэнд очоод зогсчих гэж зааж өгсөн. Тэгтэл чамайг ална шүү, пизда минь, яах гэж дандаа ингэж дарамталдаг юм гэхээр нь дахиад нэг зогсоол байна, та тэр зогоол руу машинаа оруулчихаа гээд дохиураараа заатал дохиурыг булааж аваад оосорыг нь таслаад, чамайг алаад хаячихна шүү гөлөг минь гээд дохиурыг шидсэн. Би тэгэхээр нь би О.Д д та яаж байгаа юм бэ гэхэд замын хажууд байсан том чулуу аваад чи муу гөлөг намайг наранд амьдруулж чадахгүй бол нарсанд чинь ороод өгье гээд цохих гээд дайраад байхаар нь би “та тэгж болохгүй, би ажлаа хийж байгаа хүн, танд хууль ёсны шаардлага тавьж байхад яагаад эсэргүүцээд байгаа юм бэ” гээд гартаа барьсан чулууг нь аваад хаятал чамайг хутгалж ална гээд машин руугаа гүйгээд явахаар нь би араас очоод хаалгаа онгойлгох гэж байхад нь гараас нь бариад автал гараараа миний нүүрэн тус газар нэг удаа цохиж аваад надтай зууралдаж байгаад миний өмсөж явсан хантааз, мөрдөс зэргийг урсан. Тэгэхээр нь би машинд байсан түлхүүрийг нь аваад ахлах зохицуулагч Энхболд руу залгаж болсон явдлын талаар хэлтэл ирээд, 102 руу залгаад О.Д ыг цагдаа руу авч явсан...” /хх-ийн 17-18/, гэрч Т.Д-н “...Би 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Арвайхээр сургуулийн 4 дүгээр сургуулийн засмал зам дээр Б тэй уулзаж машины түлхүүр авах гээд очтол нэг машин урсгал сөрүүлээд явган хүний зам дээр тавьчихсан байсан. Б  та машинаа зогсоол дээр байрлуул гэж хэлсэн чинь чи муу юу гээд байгаа юм гээд машин дотор сууж байхад нь заамдаж татаад байсан. Б  машинаа замаас гаргачихаад буугаад очиход нь мөрлөөд хүн ажлаа хийж байхад дээрэлхээд, бусдыг нь чадахгүй байж гээд заамдаад дохиурыг нь аваад жалга руу шидчихсэн. Ингээд заамдаж зогсож байгаад уруул руу нь нэг удаа цохиод, чамайг ална гээд газраас том чулуу аваад цохих гээд далайгаад байсан. Тухайн үед чамайг ална, гөлөг минь, пизда минь, байнга ингэж явахыг чинь харна гээд доромжлоод байсан. Удалгүй замын ахлах Энхболд цагдаа нартай ирсэн...” /хх-ийн 21/ гэсэн мэдүүлгүүд, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Сайхан овгийн Осорын О.Д д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч Б.Б  нь Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч болох нь ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтоор,

Шүүгдэгч О.Д  нь хэрэг хариуцах чадвартай болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 487 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д д шүүхээс оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч О.Д д мэдэгдэж шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч О.Д д эрүүгийн хэрэг хариуцлага хүлээлгэхдээ  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч О.Д д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолтой гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,

Шүүгдэгч О.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Сайхан овогт Осорын О.Д ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Сайхан овогт Осорын О.Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д д шүүхээс оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч О.Д д мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч О.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолтой гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Д.ЦЭЦЭГЭЭ