Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2023/0846

 

 

 

 

 

 

 

 

     2023         11           16                                     128/ШШ2023/0846

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О.П*******

Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.Н*******, Б.З*******

Хариуцагч: С******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.П******* нарын хоорондын “С******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 248 дугаар албан бичгийг хүчингүй болгож, хариуцагчийн өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүй ху*******ь бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах, 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хүсэлт өгсөн өдрөөс өндөр насны тэтгэврийг нөхөн гаргу*******ах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.П*******, хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н*******, Б.З*******, хариуцагч С******* дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.П*******, нарийн бичгийн дарга Н.А******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О.П******* нэхэмжлэлийн шаардлагаа “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай ху*******ийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт заасан эс үйлдэхүй ху*******ь бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргу*******ахыг даалгах” гэж тодорхойлж байгаад “С******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 248 дугаар албан бичгийг хүчингүй болгож, хариуцагчийн өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүй ху*******ь бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах, 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хүсэлт өгсөн өдрөөс өндөр насны тэтгэврийг нөхөн гаргу*******ах” гэж тодру*******жээ.

2. Нэхэмжлэгч О.П******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор С******* дүүргийн Нийгмийн даатгалын ерөнхий газарт 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хандахад 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 248 дугаартай албан бичгээр “өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй” гэсэн хариу өгснийг эс зөвшөөрч Нийслэлийн Нийгмийн даатгалын газарт болон Нийгмийн даатгалын ерөнхий газарт 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр гомдол гаргасан боловч 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 06/104 тоот албан бичгээр “нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох боломжгүй” гэсэн хариуг авч, шүүхэд 2023 оны 8 дугаар  сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна.

          3. Нэхэмжлэгч О.П******* нь шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Би 1970 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн. Одоо 53 настай. Улсад нийт 34 жил ажилласан. Үүнээс төрийн байгу*******лагад 32 жил 9 сар ажилласан. Прокурорын тухай ху*******ийн 60 дугаар зүйлийн 60.3-т заасан үндэслэлээр тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргаад 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгож Улсын Ерөнхий Прокурорын тушаал гарч тэтгэвэр тогтоолгохоор тушаал гарсан. 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр тэтгэврээ тогтоолгох гээд холбогдох баримт бичгүүдийг хавсаргаад өгсөн боловч Прокурорын тухай ху*******ь нь Нийгмийн даатгалын тухай ху*******ьтай зөрчилдөөд байна. Нийгмийн даатгалын тухай ху*******ьд 55 насанд хүрсэн эмэгтэй тэтгэвэрт гарах ёстой. Таны тэтгэвэрт гарах нас болоогүй байна. Ажилласан жил болж байна гэдэг үндэслэлээр тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэсэн хариу өгсөн. Хариугаа аваад Нийслэлийн Нийгмийн даатгалын ерөнхий газарт С******* дүүргийн Нийгмийн даатгалын газрын хариуг эс зөвшөөрч өргөдөл гаргасан. Энэ дагуу Нийслэлийн Нийгмийн даатгалын газар болон *******сын Нийгмийн даатгалын ерөнхий газар Нийгмийн даатгалын тухай ху*******ь Прокурорын тухай ху*******ьтай  зөрчилдөж байх т******* Прокурорын тухай ху*******ьд зааснаар та тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэж шийдвэр гаргасан учраас Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Прокурорын тухай ху*******ийн 60 дугаар зүйлийн 60.3-т заасны дагуу тэтгэвэр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан.

          Би 1992 оноос хойш прокурорын байгу*******лагад ажилласан. Нийт 31 жил ажилласнаас үүнээс прокуророор 17 жил ажилласан. Улсын Их Хурлын чу*******ганаар хэлэлцээд 50 насанд хүрсэн прокурор өөрөө хүсвэл гэж байгаа. Би Прокурорын тухай ху*******ийн 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг үндэслээд өөрөө тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргасан. Миний хүсэлтийг Улсын ерөнхий прокурорын газар хүлээн авч дээрх ху*******ийн заалтад нийцэж байна гэдгээр намайг тэтгэвэрт гаргасан. Иймд тэтгэвэр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

          4. Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын тухай ху*******ийн 60 дугаар зүйлийн 60.3-т “Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно.” гэж заасан. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай ху*******ийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Даатгу*******агч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгу*******агч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно.” гэж заасан.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай ху*******ьд Прокурорын ажилтны тэтгэвэр тогтоолгох тухай нас заасан зохицу*******алт байхгүй т******* дээрх ху*******ьд зааснаар нэхэмжлэгч тэтгэвэр тэтгэмж тогтоолгох боломжгүй. Иргэний ху*******ийн 442 дугаар зүйлийн 442.1-д нийгмийн даатгалын төрөл, хэлбэрийг ху*******иар зохицу*******на; 442.2-д Нийгмийн даатгалтай холбогдон үүсэх харилцааг ху*******иар зохицу*******на гэж тус бүр заасан. Иймд О.П*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

          5. Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийгмийн даатгалын тухай ху*******ийн 1 дүгээр зүйлд ху*******ийн зорилт байдаг. Энэ ху*******ийн зорилт нь нийгмийн даатгалын төрөл, хэлбэр, хамрах хүрээг тогтоож, нийгмийн даатгалд даатгу*******ж шимтгэл төлөх, нийгмийн даатгалын санг бүрдүүлэх, зарцу*******ах болон нийгмийн даатгалын байгу*******лага, нийгмийн даатгалын байцаагчийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицу*******ахад оршино.

          Нийгмийн даатгалын тухай ху*******ийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт нийгмийн даатгалын байгу*******лагын чиг үүргийг тусгайлан ху*******ьчилж заасан. Нийгмийн даатгалын тухай ху*******ь тогтоомжийн биелэлтийг зохион байгу*******ах. Манай байгу*******лага зөвхөн Нийгмийн даатгалын ху*******ь болон ху*******ьтай нийцэж гаргасан журам болон дүрмийг мөрдөж биелүүлдэг. Манай ху*******ьд Прокурорын тухай ху*******ьтай холбогду*******аад тэтгэвэр тэтгэмжийг авахаар зохицу*******сан харилцаа байхгүй. Иймд манай ху*******ьд Прокурорын байгу*******лагад ажилласан 50 настай эмэгтэй тэтгэвэрт гарна гэсэн ху*******ийн зохицу*******алт байхгүй. 50 настай зөвхөн 4 хүүхэд төрүүлж өсгөсөн эх тэтгэвэрт гарахаар ху*******ьчлагдсан байгаа. Нийгмийн даатгалын тухай ху*******ьд “тэтгэвэр” гэж даатгу*******агчийг өндөр наслахад насан туршид нь, тахир дутуу болоход хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, эсхүл өндөр насны тэтгэвэр авах насанд хүртэл, нас барахад нь түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг гэж заасан. О.П******* нь нийгмийн даатгалын шимтгэл төлөгч, даатгу*******агч. Даатгу*******агч иргэн нь Нийгмийн даатгалын ху*******ь тогтоомжоороо эрх зүйн харилцаа нь үүснэ” гэжээ.

          6. Хариуцагч С******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.П******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бичгээр өгсөн хариу тайлбараа дэмжиж байна. Прокурорын тухай ху*******ийн 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг О.П******* тайлбарлаж байгаа хэдий ч прокуророор 25 жил ажилласан бол гэх ойлголт байгаад байна. Прокурорын байгу*******лагад гэсэн бол өөр асуудал.  Прокуророор 25 жил ажиллаагүй гэдэг агу*******га агу*******агдаж байна” гэжээ.

                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс нэхэмжлэгч О.П*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийг шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч О.П******* нь 1989-1992 онд Улаанбаатар төмөр замын Суудлын вагон депод үйлчлэгчээр, 1992 оноос Улсын ерөнхий прокурорын газарт үйлчлэгч, бичээчээр, 1997 оноос Сүхбаатар дүүргийн Прокурорын газар бичээч, нарийн бичгийн даргаар, 2006 оны 11 дүгээр сараас эхлэн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл С******* дүүргийн Прокурорын газарт хяналтын прокуророор тус тус ажиллаж байгаад Прокурорын тухай ху*******ийн 60 дугаар зүйлийн 60.3-д ... 50 насанд хүрсэн эмэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэж заасныг баримтлан тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасныг нь харгалзан түүнийг Монгол Улсын Ерөнхий прокурорын 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/514 тоот тушаалаар 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон С******* дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

3. Нэхэмжлэгч О.П******* нь 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр С******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэвэр тогтоолгон авах өргөдлийг холбогдох материалын хамт гаргахад Нийгмийн даатгалын хэлтсээс 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 248 тоот  албан бичгээр ...Таны хувьд нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай ху*******ийн дагуу төлсөн хугацаагаар тэтгэвэр тогтоон олгох боломжгүй гэх хариуг авч Нийгмийн даатгалын ерөнхий газарт өргөдөл гаргасан байх бөгөөд тус газрын 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 06/104 дүгээр албан бичгээр “...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай ху*******ьд прокурорын ажилтны өндөр насны тэтгэвэрт гарах талаарх тусгайлан зохицу*******сан заалт байхгүй т******* танд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж тогтоон олгох боломжгүй байна” гэсэн хариу хүргүүлсэн байна.

4. Нэхэмжлэгчээс “Прокурорын тухай ху*******ийн 60 дугаар зүйлийн 60.3-д Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй,... эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор  өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэж заасан байхад тэтгэвэр тогтоохоос татгалзсан нь ху*******ь бус” гэж, хариуцагч “өнөөдөр дагаж мөрдөж байгаа Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай ху*******ьд энэ талаар заагаагүй т******* татгалзсан нь ху*******ьд нийцсэн” гэж маргажээ.

5. Харин нэхэмжлэгч О.П******* нь ...20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 55 нас хүрээгүй гэх үйл баримтуудтай талууд маргаагүй байна.

6. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай /1994 оны/ ху*******ийн 1 дүгээр зүйлд энэ ху*******ийн зорилт нь Нийгмийн даатгалын тухай ху*******ьд заасны дагуу шимтгэл төлж тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалд даатгу*******агчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгохтой холбогдсон харилцааг зохицу*******ахад оршино гэж ху*******ийн зорилтыг тодорхойлжээ.

7. Ху*******ийн зорилтоос үзвэл уг ху*******ь нь иргэний тэтгэвэр, тэтгэмж авах болзол, журмыг ху*******ьчилсан процессын шинжтэй ху*******ь бөгөөд энэ ху*******иар өндөр насны тэтгэвэр тогтоох насны ерөнхий болзлыг 65 насаар зарим тохиолдолд иргэн өөрөө хүсвэл 60 нас, 55 нас, 50 наснаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхээр ху*******ьчилжээ.

8. Уг ху*******ийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Даатгу*******агч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгу*******агч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны ерөнхий болзлыг тогтоожээ.

9. Дээрх ху*******ьд заасан 65 нас хүрсэн бол гэх нөхцөл нь ху*******ьд заасан зарим тохиолдолд өөр байж болохоор заасан, даатгу*******агч өөрөө хүссэн тохиолдолд 60 нас, 55 нас, 50 наснаас эсхүл нас харгалзахгүй өндөр насны тэтгэвэр тогтоох ху*******ийн заалтын агу*******га нь даатгу*******агчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, иргэний эрхийг хангах агу*******гатай байх т******* материаллаг бусад ху*******иар эрх нь нээгдсэн даатгу*******агчийн өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох эрхийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай ху*******иар хориглогдсон гэж үзэхгүй, өндөр насны тэтгэвэр тогтоох харилцаа, үйл ажиллагааг журамласан процессын ху*******иар материаллаг ху*******иар иргэнд олгогдсон эрхийг үгүйсгэх боломжгүй юм.

10. Уг ху*******ийн 4 дүгээр зүйлийн 2-т төрүүлсэн болон З хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-оос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр..., 3-т газрын дор болон хөдөлмөрийн халуун нөхцөлд ажилласан даатгу*******агч ... /нийтдээ 20-оос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь газрын дор ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол, нийтдээ 20-оос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн халуун нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-оос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй хугацаагаар мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол/ ... тэтгэвэр тогтоолгох авах-аар, 6-д гоцлол дуучин, бүжигчин хөгжимчнөөр 20-оос доошгүй жил ажилласан, эсхүл нийтдээ 25-аас доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил дурдсан мэргэжлээр ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн иргэн, мөн 25-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлж төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд ажилласан даатгу*******агч өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авахаар тус тус заасан байна.

11. Прокурорын тухай ху*******ийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт энэ ху*******ийн зорилт нь прокурорын чиг үүрэг, бүрэн эрх, үйл ажиллагааны зарчим, баталгаа, прокурорын байгу*******лагын тогтолцоо, зохион байгу*******алт, бие даасан байдлыг хангах эрх зүйн үндсийг тогтооход оршино гэж заажээ.

12. Прокурор, түүний эрх зүйн байдлын талаарх харилцааг нарийвчлан зохицу*******сан ху*******ь нь 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр батлагдан, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж, хүчин төгөлдөр үйлчилж байгаа Прокурорын тухай ху*******ь /шинэчилсэн найру*******га/ байх бөгөөд ху*******ийн 60 дугаар зүйлийн 60.3-д Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэж прокурорын нийгмийн хамгааллын асуудлыг тусгайлан зохицу*******сан байна.

13. Монгол Улсын Үндсэн ху*******ийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, ху*******ь дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, арван зургаадугаар зүйлийн 12 дахь хэсэгт төрийн байгу*******лага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгу*******лага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг ху*******ийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй гэж заасан нь төр түүний төлөөллийн байгу*******лага нь ху*******ийг дээдлэн хэрэгжүүлэхдээ хүн, түүний ху*******иар олгогдсон эрхийг хязгаарлахгүй байх зарчим, үүрэгтэй байна.

14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай ху*******ийн 11 дүгээр зүйлийн 11.5-д Монгол Улсын Үндсэн ху*******иас бусад ху*******ь хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицу*******сан ху*******ийг, үгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон ху*******ийн заалтыг хэрэглэнэ гэж заасны дагуу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай ху*******ьд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах даатгу*******агчийн нас нь Прокурорын тухай ху*******ьд зааснаас өөрөөр буюу ху*******ийн эдгээр зохицу*******алт хоорондоо зөрчилдсөн тохиолдолд Прокурорын тухай ху*******ийг хэрэглэхээр байна.

15. Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай ху*******ийн 6 дугаар зүйлд өндөр насны тэтгэврийг даатгу*******агч өргөдлөө..., хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн өдрөөс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн олгоно... гэж зааснаар С******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 248 дугаар албан бичгийг хүчингүй болгож, тус хэлтсийн тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг ху*******ь бус болохыг тогтоож, өргөдөл өгсөн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгч О.П*******гийн тэтгэврийг тогтоон олгохыг С******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах нь зүйтэй гэж үзлээ.

16. Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч хариуцагчаар Нийгмийн даатгалын ерөнхий газрыг татан оролцу*******сан боловч хариуцагчаар татагдсан Нийгмийн даатгалын ерөнхий газар нь жинхэнэ хариуцагч биш болох нь тогтоогдож, шүүхээс С******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай ху*******ийн 25 дугаар зүйлийн 25.2-д “нэхэмжлэгч хариуцагчийг солихыг зөвшөөрөөгүй бол шүүгч тухайн этгээдийн  хамтран хариуцагчаар татан оролцу*******на” гэж зааснаар хамтран хариуцагчаар оролцу*******сан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай ху*******ийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.7, 106.3.12 дахь заалтад заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Прокурорын тухай ху*******ийн 60 дугаар зүйлийн 60.3, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай ху*******ийн 4 дүгээр зүйлийн 3, 6 дахь хэсэг, 6 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч О.П*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, С******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 248 дугаар албан бичгийг хүчингүй болгож, тус хэлтсийн тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг ху*******ь бус болохыг тогтоож, өргөдөл өгсөн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгч О.П*******гийн тэтгэврийг тогтоон олгохыг С******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай ху*******ийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс *******сын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 70200 төгрөгийг гаргу*******ж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай ху*******ийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                Д.ЧАНЦАЛНЯМ