| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2023/04829/И |
| Дугаар | 101/ШШ2023/03864 |
| Огноо | 2023-09-05 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2023/03864
| 2023 09 05 | 101/ ШШ2023/03864 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, хороо, гудамж, тоот хаягт оршин суух ******* ******* овогт Д*******гийн Т******* /Регистрийн дугаар *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, хороо, хаягт байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн хороо, гудамжны тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах газар өмчлөх эрхийн дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ******* дугаартай, 421 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг үнэлсэн Х******* э******* ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б,
шинжээч М.Б,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Миний зүгээс иргэн Г.Бгээс авсан зээлээ хугацаанд нь төлж чадаагүй болно. Үүнээс үүдэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 01998 тоот шүүгчийн захирамжаар 39,800,000 төгрөгийг миний эд х*******өр хангуулахаар шийдвэрлэсэн болно. Үүний дагуу Улаанбаатар хот, Чингилтэй дүүрэг, хороо дугаар гудамжны тоотод байрлах 48 м.кв хувийн сууц, 421 м.кв газрыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлгээ хийлгэсэн бөгөөд уг үнэлгээгээр нийт 51,880,930 төгрөгөөр үнэлсэн. Миний зүгээс дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд зах зээлийн үнэлгээнээс хэт багаар үнэлсэн болно. Миний зүгээс дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2018 онд 60,000,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ зогсолтгүй өссөөр байгаагаас гадна уг х*******д ахин 20,000,000 төгрөгөөр өргөтгөл барьсан, мөн засмал замын дэргэд орших тул одоогийн зах зээлийн доод үнэлгээ 80,000,000 төгрөг орчим байхад хэт доогуур үнэлэн ердийн хөрөнгөтэй адилтган өөрийн онцлог бодит үнэлгээг зөв тогтоогоогүй нь миний эрхийг ноцтой зөрчөөд байна. Иймд Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, хороо, гудамжны тоотод байрлах 48 м.кв хувийн сууц, 421 м.кв газрыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 51,880,930 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2021/01998 дугаар шийдвэрээр Д.Т*******аас 39,800,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 356,950 төгрөг, нийт 40,156,950 төгрөгийг гаргуулж Г.Бд олгохоор шийдвэрлэсэн. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн эхлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Д.Т*******т шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдлийг удаа дараа гардуулж, шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй төлбөрийг төлөх талаар санал санаачлага гаргаагүй. Иймд төлбөр төлөгч Д.Т*******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Доод салхит 7 дугаар гудамжны 121 тоотод байрлах 48 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах дугаарт бүртгэлтэй нэгж талбарын ******* дугаартай газрын хамт "Ю к и ББСБ ХХК-д үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан болох нь тогтоогдсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.6-д заасны дагуу худалдан борлуулах ажиллагаа явуулах тухай хүсэлтийг барьцаалагчид хүргүүлэхэд зээлийн үлдэгдэл 24,198,444 төгрөгийг барагдуулаагүй тул хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахыг зөвшөөрч байгаа тухай албан бичгийг 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр тус газарт ирүүлсэн. Дээрх хөрөнгийг 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн /06 дугаар тогтоолоор битүүмжлэн шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдэл гардуулсан боловч шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөөгүй тул 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн /07 тогтоолоор хураан талуудаас үнийн санал авахад төлбөр авагч Г.Б нь шинжээч томилох хүсэлт гаргаж, өмчлөгч Д. Т*******т 2023 оны 4-186/02221, 4-186/2656 дугаар албан бичгүүдээр үнийн санал өгөх тухай мэдэгдсэн бөгөөд үнийн санал өгөөгүй тул 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2/42 дугаар тогтоолоор шинжээч томилж 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 51,880,930 төгрөгөөр үнэлсэн талаарх тайланг тус газарт ирүүлсэн. Үнэлгээний тайланг төлбөр авагч, төлбөр төлөгч нарт 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 4-186/3453, 4-186/3454 тоот албан бичгээр мэдэгдэж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т үнэлэгдсэн үнийн 70 хувиар тооцон 36,316,661 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаа 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулах талаар 4-186/4206, 4-186/4308 тоот албан бичгээр мэдэгдсэн. Анхны албадан дуудлага худалдаагаар анхны санал болгосон үнэд хүрэх санал гараагүй тул хоёр дахь албадан дуудлага худалдаа 2023 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр зохион байгуулах талаар 4-186/6237, 4-186/6238 тоот албан бичгээр мэдэгдсэн боловч төлбөр авагч Г.Бгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон албадан дуудлага худалдаанд оруулахыг хойшлуулах тухай хүсэлтийг 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр бичгээр гаргасан тул ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулсан. Төлбөр авагч Г.Бгээс 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон төлбөр төлөгчийн хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай хүсэлтийг бичгээр гаргасан тул албадан дуудлага худалдаа 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулах талаар 4-186/12687, 4-186/12688 тоот албан бичгээр мэдэгдсэн. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 101/Ш32023/17197 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:
3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.07.05-ны өдрийн 101/ШШ2021/01998 дугаар шийдвэр, НШШГГ-ын 2023.03.06-ны өдрийн 4-196/4308, 2023.04.03-ны өдрийн 4-186/6238 дугаартай Мэдэгдэл, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000459553 дугаартай гэрчилгээ, НШШГГ-ын 2023.02.17-ны өдрийн 4-186/3453 дугаартай Хөрөнгийн үнэлгээний мэдэгдэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.02.27-ны өдрийн 101/ШЗ2023/05583 дугаартай Нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах тухай захирамж,
3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: 2023.07.17-ны өдрийн итгэмжлэл, хариу тайлбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.09.16-ны 101/ШЗ2021/15031 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 1210 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.07.05-ны өдрийн 101/ШШ2021/01998 дугаар шийдвэр, 2021.11.10-ны дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2022.01.17-ны /01, /02 дугаартай Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, 2022.01.26-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000459553 дугаартай гэрчилгээ, үл хөдлөх эд х******* өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022.02.28-ны /186 дугаартай Төлбөр төлөгчийн банз дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол, 2022.03.07-ны Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичиг хүлээн авах баталгаа, 2022.03.07-ны шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, НШШГГ-ын 2022.03.14-ний Г банк, Ю к имент ББСБ ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл, Ю к имент ББСБ ХХК-ийн 2022.04.06-ны дугаартай албан бичиг, зээлийн гэрээ, Г банкны 2022.03.17-ны 18/02-1478 дугаартай албан бичиг, Ипотекийн гэрээ, 2022.05.20-ны /06 дугаартай Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Ю к имент ББСБ ХХК-ийн 2023.0110-ны 1108 дугаартай албан бичиг /хүсэлт/, 2023.01.17-ны /07 дугаартай Эд х******* хураах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, үнийн санал ирүүлэх мэдэгдэл, төлбөр авагчийн үнийн санал, 2023.0210-ны өдрийн 2/42 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол, эрх үүрэг тайлбарласан баримт, Х******* э******* ХХК-ийн итгэмжлэл, 2023.02.16-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан, НШШГГ-ын 2023.02.17-ны өдрийн 4-186/3453 дугаартай Хөрөнгийн үнэлгээний мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023.03.02-ны өдрийн Албадан дуудлага худалдааны комисст санал оруулах баримт, 2023.02.28-ны 3/36 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023.03.17-ны өдрийн албадан дууллага худалдааны тэмдэглэл, 2023.03.29-ний 4/19 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, төлбөр авагч Г.Бгийн НШШГГ-т 2023.04.13-ны өдөр гаргасан хүсэлт, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023.04.13-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулах тухай тогтоол, төлбөр авагч Г.Бгийн НШШГГ-т 2023.06.13-ны өдөр гаргасан хүсэлт, 2023.06.20-ны өдрийн 7/25 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2023.06.27-ны өдрийн төлбөр авагч, төлбөр төлөгч нарт хүргүүлсэн мэдэгдэл.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Т******* нь эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн хороо, дугаар гудамжны тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах газар өмчлөх эрхийн дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ******* дугаартай, 421 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг үнэлсэн Х******* э******* ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг гаргасан
2. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган маргажээ.
3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
4. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2021/01998 дугаар шийдвэрээр хариуцагч Д.Т*******аас зээлийн гэрээний үүрэгт 39,800,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 356,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Бд олгож шийдвэрлэсэн байх ба шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШЗ2021/15031 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 1210 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигджээ.
5. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр дараах ажиллагаануудыг явуулсан байна. Үүнд:
5.1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэн явуулжээ.
5.2. Шийдвэр гүйцэтгэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн /01 дугаар Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол-оор төлбөр төлөгч Д.Т*******ын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн хороо, гудамжны тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай хувийн сууц, 421 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн.
Төлбөр төлөгчийн өмчлөлийн дээр үл хөдлөх эд хөрөнгүүд нь Ю к имент ББСБ ХХК-тай байгуулсан барьцааны гэрээнд бүртгэлтэй байсан тул шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.6-д заасны дагуу барьцаа хөрөнгийг худалдан борлуулах ажиллагааг гүйцэтгүүлэх эсэх саналыг авахаар албан бичгийг хүргүүлсэн байх ба Ю к имент ББСБ ХХК нь 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн дугаартай албан бичгээр Д.Т*******ын барьцаа хөрөнгийг худалдан борлуулсны дараа нэн тэргүүнд тус банк бус санхүүгийн байгууллага дээрх тус зээлдэгчийн зээлийн төлбөр тооцоог бүрэн төлж туусгах нөхцөлтэйгээр хөрөнгийг албадан худалдан борлуулах ажиллагааг гүйцэтгэхийг зөвшөөрсөн байна. Мөн тус байгууллагаас 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1108 дугаартай албан бичгээр барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахыг хүлээн зөвшөөрч байгаа талаар дахин мэдэгдсэн байна.
5.3. Шийдвэр гүйцэтгэгч нь 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн /06 дугаартай Эд х******* битүүмжлэх тухай тогтоол-оор эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхит 7 дугаар гудамжны 121 тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах газар өмчлөх эрхийн дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ******* дугаартай, 421 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг битүүмжилж, шүүхийн шийдвэрт заасан үүргийг 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн дотор биелүүлэхийг мэдэгдэж, тэмдэглэл үйлдсэн.
Мөн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн /07 дугаартай Эд х******* хураах тухай тогтоол-оор дээр дурдсан тогтоолоор битүүмжилсэн үл хөдлөх хөрөнгүүдийг хурааж, шүүхийн шийдвэрт заасан үүргийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор биелүүлэхийг мэдэгдэж, тэмдэглэл үйлджээ.
5.4. Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн өмчлөлийн битүүмжилж, хураагдсан үл хөдлөх хөрөнгийн үнийн санал авах талаар талуудад мэдэгдсэн байх ба төлбөр төлөгч Д.Т*******т 2023 оны 01 дүгээр сарын 31, 02 дугаар сарын 06-ны өдөр албан бичгээр мэдэгдсэн байх боловч төлбөр төлөгч үнийн санал ирүүлээгүй байна.
Төлбөр авагч Г.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хөрөнгийг үнэлэх боломжгүй тул шинжээч томилж өгнө гэсэн хүсэлтийг ирүүлжээ.
5.5. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2-т заасныг баримтлан 2023 оны02 дугаар сарын 10-ны өдрийн 2/42 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол-оор эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн ,гудамжны тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах газар өмчлөх эрхийн дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ******* дугаартай, 421 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын үнэлгээг тогтоох шинжээчээр Х******* э******* ХХК-ийн үнэлгээчин Б.Бг томилж, хууль тайлбарлаж эрх, үүргийг танилцуулах холбогдох ажиллагааг хийж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоохыг шинжээчид даалгажээ.
Шинжээчээр томилогдсон Б.Б хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд болох нь, түүний харьяалагдан ажилладаг Х******* э******* ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий хуулийн этгээд болох нь хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний бичилтээр тогтоогдож байх ба үнэлгээчин Б.Бг хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээчээр томилсон ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.6-д заасны дагуу явагджээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр заасан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцааны зүйл болох хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон нь үндэслэлтэй, хууль зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Д.Т******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилсон ажиллагаа болон тогтоолтой холбогдуулан гомдол гаргаагүй болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
5.6. Үнэлгээчин Б.Б нь тогтоолын дагуу тухайн хөрөнгийг үнэлэн, 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хөрөнгийн үнэлгээний тайланг гаргаж, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхит 7 дугаар гудамжны 121 тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах газар өмчлөх эрхийн дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ******* дугаартай, 421 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг нийт 51,880,930 төгрөгөөр үнэлжээ.
5.5 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 4-186/3453 дугаартай албан бичгээр төлбөр төлөгч Д.Т*******т хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг хүргүүлэн мэдэгдэж, мөн өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн байна:
Нэхэмжлэгч нь түүнд үнэлгээний талаар мэдэгдэл хүргүүлсэн болон уг ажиллагаатай холбоотой гомдлын шаардлага гаргаагүй, тухайн асуудлаар маргаагүй.
6. Нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч, түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлж үнэгүйдүүлсэн гэх үндэслэлээр хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх ба тус шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШЗ2023/05583 дугаар Нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулах шаардлагатай гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээтэй холбогдох нэхэмжлэлийг 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг зөрчөөгүй байна.
7. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3/36 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол-ыг гаргаж, 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр албадан дуудлага худалдааг зохион байгуулсан боловч худалдан авах санал ирээгүй тул 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4/19 дугаар Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол-ыг гаргаж, талуудад мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлджээ.
Төлбөр авагч Г.Б нь албадан дуудлага худалдааг хойшлуулах хүсэлтийг гаргасан байх ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасныг үндэслэн 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулах тухай тогтоол-ыг гаргаж, дуудлага худалдааг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаагаар хойшлуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
8. Нэхэмжлэгч Д.Т******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хөрөнгийн үнэлгээ хийгдсэн түүний өмчлөлийн хувийн сууц, газар нь засмал замын дэргэд байрладаг, хувийн сууцанд өргөтгөл хийгдсэн, зах зээлийн доод үнэ нь 80,000,000 төгрөгөөр үнэлэгдэх х******* байхад эдгээр онцлог, бодит нөхцөл байдлыг харгалзалгүй зах зээлийн үнэлгээнээс хэт багаар үнэлсэн гэх тайлбарыг гаргаж, уг үндэслэлээр хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлагыг гаргажээ.
9. Хөрөнгийн үнэлгээ хийх гэдэг нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход чиглэсэн үнэлгээчний хараат бус үйл ажиллагааг ойлгох бөгөөд үнэ цэнэ гэдэг нь хөрөнгийн үнэлгээ хийсний үр дүнд тогтоосон хөрөнгийн үнэлгээний зүйлийн тухайн үеийн мөнгөөр илэрхийлэгдэх мөнгөн дүнг хэлнэ.
2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Х******* үнэлгээний тайланд эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн , гудамжны тоот хаягт байрлах хувийн сууц нь үл хөдлөх эд х******* өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 48 м.кв талбайтай гэсэн байх боловч үнэлгээчин нь уг сууцанд баригдсан өргөтлийг оролцуулан хийсэн бодит хэмжилтээр 95,6 м.кв байгааг тогтоож хөрөнгийн үнэлгээг хийсэн талаар дурджээ. Мөн тус хаягт байрлах газар өмчлөх эрхийн дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ******* дугаартай, 421 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын дэд бүтэц, байршлын талаарх үзүүлэлтийг хэмжил хийж тодорхойлсон байна.
Хөрөнгийн үнэлгээ хийгдсэн хувийн сууц болон гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын ашиглалтын түвшин, цаашид ашиглах боломж зэргийг судлан хийсэн байна. Үнэлгээ хийгдсэн сууцтай ижил төрлийн, нэг бүсчлэл тойрогт байрлалтай ойролцоо метр квадрат талбайтай, засал хийцлэлийн хувьд төстэй зах зээл дээр худалдан борлуулагдаж байгаа үл хөдлөх эд хөрөнгүүдтэй харьцуулан зах зээлийн хандлагаар үнэлгээний тооцоо хийснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь шинжээч үнэлгээ хийж буй хувийн сууц, газар болон харьцуулалт хийсэн хувийн сууц, газруудын онцлог, ашиглалт, насжилт, байршил зэрэг хүчин зүйлсийг тооцон, зах зээлд нээлттэй санал болгож байгаа үнэ, борлогдох магадлал, хэлцлийн нөхцөл зэргийг харгалзан хувийн сууцны бодит хэмжээгээр тооцон зах зээлийн үнэ цэнийг тодорхойлжээ.
Үнэлгээчин Б.Б нь тогтоолын дагуу хувийн сууыг гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт үнэлэхдээ зах зээлийн хандлагаарх харьцуулалтын аргыг ашиглан үнэлгээ тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль /2022 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д заасан бодитой байх зарчимд нийцсэн байна.
10. Нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээ хийгдсэн түүний өмчлөлийн хувийн сууц, газрын зах зээлийн доод үнэ ханш нь 80,000,000 төгрөгийн үнэ өртөгтэй гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан баримтаар энэ нөхцөл байдал нь тогтоогдохгүй байх ба тэрээр шинжээчийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт зах зээлийн үнээс хэт доогуур тогтоосон бодит бус, үл хөдлөх хөрөнгийг үнэн зөвөөр үнэлж дүгнэлт гаргаагүй гэх тайлбар, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй болно.
11. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилсон ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.6-д заасны дагуу явагдсан байна. Мөн шинжээчээр томилогдсон үнэлгээчин Б.Б нь нэхэмжлэгч Д.Т*******ын өмчлөлийн хувийн сууц, газрын зах зээлийн үнэлгээг тогтоосон үйл ажиллагаа нь Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмын дагуу хийгдсэн байх ба хөрөнгийн үнэлгээний тайлан Хөрөнгийн үнэлгээний тухай хууль /2022 оны/-ийн 8 дугаар зүйлийн 8.1., 8.2-т заасан шаардлагыг хангасан байх тул уг үнэлгээг хүчингүй болгох үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.
12. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн барьцааны зүйл болох хөрөнгийн үнэлгээ бүрэн, бодитой хийгдсэн, хөрөнгийн үнэлгээний тайлан хуульд заасан шаардлагыг хангасан, үнэлгээ тогтоохтой холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн хороо, гудамжны тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах газар өмчлөх эрхийн дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ******* дугаартай, 421 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг үнэлсэн Х******* э******* ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
13. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
14. Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, шүүхээс утсаар холбогдоход хөдөө орон нутагт явж байгаа гэх тайлбарыг хэлсэн байх боловч холбогдох баримтыг ирүүлээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг хянан хэлэлцүүлэх хүсэлтийг гаргасан ба шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн хороо, гудамжны тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах газар өмчлөх эрхийн дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ******* дугаартай, 421 м.кв талбайтай гэр бүл хэрэгцээний зориулалттай газрыг үнэлсэн Х******* э******* ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШЗ2023/17197 дугаар захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР