Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 416

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг

улсын яллагч С.Оюунжаргал,

шүүгдэгч Т  түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Т эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1703000010020 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Монгол улсын иргэн, Хөвсгөл аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Т , Шүүгдэгч Т  нь 2017 оны 07 дугаар сарын 27-ны оройн 19 цагийн орчимд Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Сот 2-1 байрны зүүн замд Nissan Wingroad маркийн 42-41 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” мөн дүрмийн 16.1-д заасан “5.30 тэмдгээр тэмдэглэгдсэн хорооллын доторхи хөдөлгөөнд явган зорчигч явган хүний зам буюу зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих боловч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад учруулахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч 5 настай эрэгтэй Г.Төгстөгөлдөрийг мөргөн биед нь баруун шаант ясны далд хугарал, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т  мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв. Шүүгдэгч Т  нь 2017 оны 07 дугаар сарын 27-ны оройн 19 цагийн орчимд Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Сот 2-1 байрны зүүн замд Nissan Wingroad маркийн 42-41 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” мөн дүрмийн 16.1-д заасан “5.30 тэмдгээр тэмдэглэгдсэн хорооллын доторхи хөдөлгөөнд явган зорчигч явган хүний зам буюу зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих боловч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад учруулахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч 5 настай эрэгтэй Г.Төгстөгөлдөрийг мөргөн биед нь баруун шаант ясны далд хугарал, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох: Зам тээврийн осол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 5-10 дугаар хуудас/ Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Солонгын “2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс эхлээд ажлаа хийгээгүй байгаа. Хүүхдээ асарч байгаа гэж ажилдаа хэлсэн байгаа. Цалин авахгүй байгаа. Хүүхэд шөнө уйлагнаад байгаа. Гарынхаа шохойг авхуулсан. Тооцоогоо гаргаагүй байгаа. Баримт гэж байхгүй. Оюун санаа нь эрүүл, саруул. Жолоочтой 2-3 удаа уулзсан. Жолоочоос 250.000 төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18-19 дүгээр хуудас/ Гэрч Х.Туяагийн “Сар өдрийг нь сайн санахгүй байна. Би гэртээ очих гээд Сотын байрны хажуугаар явж байхад 1 машин хүүхэд мөргөчихлөө гээд байхаар нь 102,103-т утсаараа дуудлага өгсөн. Тэгээд явсан. Осол хэргийг хараагүй. Саяхан нэг машин хүүхэд мөргөчихлөө цагдаа түргэн дуудаарай гэхээр нь 102,103 руу залгасан юм. Хүүхдийг нэг эмэгтэй тэвэрчихсэн байсан. Өөр юм мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг. /хэргийн 25-26 дугаар хуудас/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 9722 дугаартай актад: “1. Г.Төгстөгөлдөрийн биед баруун шаант ясны далд хугарал, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 36 дугаар хуудас/ Замын Цагдаагийн албаны шинжээчийн 310 дугаартай: “1. 42-41 УНЧ дугаартай Т.Приус маркийн автомашины жолооч Т  нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг мөн дүрмийн 16.1-д заасан “5.30 тэмдгээр тэмдэглэгдсэн хорооллын доторхи хөдөлгөөнд явган зорчигч явган хүний зам буюу зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих боловч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад учруулахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. /Явган зорчигч Г.Төгстөгөлдөр нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад учруулсан нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүй байна./ 2. Явган зорчигч Г.Төгстөгөлдөр нь МУ-н ЗХД-ийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 38 дугаар хуудас/ Шүүгдэгч Т ийн яллагдагчаар өгсөн “... Приус машины зүүн зөрөх гээд зөөлөн явах үед гэнэт миний баруун гар талаас буюу ертөнцийн зүгээр зүүн талаас нэг хүүхэд баруун тийшээгээ зам хөндлөн гүйгээд машины урдуур ороод ирэхээр нь тоормос гишгээд машины урд хэсгээр мөргөөд зогссон” гэсэн мэдүүлэг /хэргийн 44 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ. Шүүгдэгч Т ийн үйлдсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжтэй бөгөөд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Хэрэг шүүгдэгч Т ийн болгоомжгүй үйлдлээс болж гарсан байна гэж дүгнэв. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Солонго “...уг хэрэгт холбогдсон Энхтайваны Т ээс өөрийн төрсөн хүү Гөнтөмөр овогтой Төгстөгөлдөрийн эмчилгээ төлбөр унааны зардал ажилгүй болсон хугацааны цалинд 1.724.000 төгрөг авсан. Цаашид эмчилгээний төлбөрт бүгд 3.000.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 10-нд нэмж бэлнээр авлаа. Иймд Т эд гомдол, санал байхгүй, хохирол бүрэн төлөгдсөн, гэм хор арилсан тул иргэний журмаар дахин нэхэмжлэл шүүхэд гаргахгүй” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлжээ. Иймд шүүгдэгч Т ийг гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, Т  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Т  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 36.14, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Т  нь торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.

 4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол Т эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Т  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т эд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ