| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржготовын Чанцалням |
| Хэргийн индекс | 128/2023/0996/З |
| Дугаар | 128/ШШ2023/0899 |
| Огноо | 2023-11-27 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2023/0899
2023 11 27 128/ШШ2023/0899
|
|
|
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням би, Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Т******* холбогдох Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Э******* дүгнэлттэй зөрчлийн хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Э******* нь тус шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон, Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Т******* 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн №066******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 20 дахь заалтад зааснаар О.Э******* 150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 150,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.
2. Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Т******* нь 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тус шүүхэд хандан бичгээр гаргасан тайлбартаа: “...Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Т******* би Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Э******* 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 60 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байх тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Э*******өөс Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Т******* 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн №066******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 20 дахь заалтад зааснаар О.Э******* 150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 150,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичиж шүүхэд ирүүлсэн байна.
2.Прокурорын уг дүгнэлтийг Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Т******* нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тус шүүхэд хандан бичгээр тайлбар өгчээ.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байна.
4.Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Э******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтийг хариуцагч Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Т*******аас хүлээн зөвшөөрсөн байгаа тул захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэл бүрджээ.
5.Хариуцагчаас прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсний хууль зүйн үр дагавар нь Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Т******* 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн №066******* дугаартай Шийтгэлийн хуудас хүчингүй болох бөгөөд шүүгчийн энэ захирамж нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үр дагавартай бөгөөд Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Э******* 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 60 дугаартай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй байна.
6.Энэхүү шүүгчийн захирамж нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, прокурорт хянуулж, уг зөрчлийг дахин хянан шалгаж шийдвэрлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Т******* холбогдуулан гаргасан Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Э******* 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 60 дугаартай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ