Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2024/01829

 

 

 

 

 

 

 

 

2024 05 02 181/ШШ2024/01829

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 07 дугаар хороолол, 0 тоотод байрлах, И ХЗХ /РД:/-ны нэхэмжлэлтэй,

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г овогт М.О /РД:/-ын эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Ариунтуул оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн М.О нь И Хадгаламж зээлийн хоршоо /ХЗХ/- той 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ-21-090 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 2,000,000.00 /Хоёр сая/ төгрөгийг сарын 3.5% 1хувь1-шш хүүтэйгээр, 12 /Арван хоёр/ сарын хугацаатайгаар, нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20% /хувь/ байхаар авч ашигласан.

Тус зээлийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр М.О тоот дансанд шилжүүлсэн.Зээл авч ашигласнаас хойш зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу авсан зээлээ төлж барагдуулаагүй зээлийн гэрээний хугацаа дууссан.Зээлдэгч нь зээл авч ашигласнаас хойш дараах төлөлтийг хийсэн. Үүнд:

Зээлд: 1,292,117.00 төгрөг,

Зээлийн хүүнд: 559,883.00 төгрөг,

Нэмэгдүүлсэн хүүнд: 0.00 төгрөг, Нийт: 1,852,000.00 /Нэг сая найман зуун тавин хоёр мянган/ төгрөгийг тус тус төлсөн.

Нэхэмжлэгчиин зүгээс зээлийг төлөх талаар удаа дараа шаардлагыг тавьсан бөгөөд зээлдэгчид боломжит хугацааг өгсөн боловч өдийг хүртэл зээлийн өр төлбөрөө төлж барагдуулаагүй, зээжйг төлөхөөс санаатайгаар зайлсхийж зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, нэхэмжлэгчийг хохироож байгаа тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн Ю1/Ш32024/02208 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч М.О нь бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй, хаяг тодорхойгүй, хаана оршин суугаа нь мэдэгдэхгүй байна гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Зээлдэгчийн үндсэн зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна.Үүнд:

Зээлийн үлдэгдэл: 707,883,00 төгрөг,

Зээлийн хүүнд: 364,205,11 төгрөг

Нэмэгдүүлсэн хүүнд: 84,419,26 төгрөг, Нийт үлдэгдэл: 1,156,507.37 төгрөг /Нэг сая нэг зуун тавин зургаан мянган таван зуун долоон төгрөг гучин долоон мөнгө/ төгрөгийн тус тус үлдэгдэлтэй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасны дагуу М.О-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох тухай шийдвэр гаргаж өгнө гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч И ХЗХ нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О-ыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-д Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч И нь өөрийн оршин байгаа дүүргийн шүүхэд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.О-ыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргасан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж зохицуулсан.

 

Нэхэмжлэгч И нь М.О-тай 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Зээлийн гэрээ-г байгуулсан бөгөөд уг гэрээний үүрэгт М.О-ыг хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

 

М.Онь Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, холбоо толгой , тоотод оршин суухаар иргэний бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн бүртгүүлсэн байх боловч тус хаягт оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 101/Ш32023/02208 дугаар захирамж, тус хорооны Засаг даргын тодорхойлолт, шуудан хүргэгчийн магадлагаа зэргээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч ИХЗХ нь хариуцагч болох М.О-ын оршин суугаа хаягийг мэдэхгүй, мэдэх боломжгүй гэж тайлбарлаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-д заасны дагуу нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийг эрэн сурвалжлах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасан тул М.О-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.О-ын оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар И ХЗХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О-ын оршин байгаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч И-д мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА