| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2022/00620/И |
| Дугаар | 101/ШШ2023/03906 |
| Огноо | 2023-09-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 101/ШШ2023/03906
| 2023 09 07 | 101/ШШ2023/03906 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг,хороо, хороолол, байр, тоот хаягт оршин суух ******* овогт Б*******гийн Т******* /Регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, хороо, хотхон, тоот хаягт оршин суух ******* овогт Ч*******ын Г******* /Регистрийн дугаар *******/-д холбогдох,
9,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М*******,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С /үнэмлэхийн дугаар /,
хариуцагч Ч.Г*******,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Т******* нь хариуцагч Ч.Г*******д холбогдуулан 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Б.Т******* нь Ч.Г******* болон М.И нартай харилцан тохиролцож 2011 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 38 сая төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 3 хувийн хүүтэй зээлүүлсэн. Тухайн гэрээний нэг тал нь М.И, нөгөө тал Б.Т******* байх боловч гэрээний дагуу олгогдсон 38 сая төгрөгийг бодитоор Ч.Г******* хүлээж авсан байдаг. Ч.Г******* нь гэрийн наймаа хийх зорилгоор тухайн мөнгийг зээлж авсан. М.Итай тохиролцсоны үндсэн дээр түүний эд хөрөнгийг барьцаалж авч байсан гэж тайлбарладаг. Гэрээ байгуулсны дараа 1 сарын дараа Ч.Г*******гийн зүгээс зээлийн хүүг төлсөн. Түүнээс хойш мөнгө төлөхгүй явж байгаад 2015 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Ч.Г******* нь 9,000,000 төгрөг өгөх нь үнэн гэсэн баримтыг үйлдсэн. Мөн 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдөр үлдэгдэл 9,000,000 төгрөгийг би хүлээлгэж өгөх нь үнэн гэсэн баримт үйлдсэн. Тухайн үед хөөрөг санал болгосон боловч хөөргийг хүлээж авах боломжгүй байсан учраас 700 м.кв газраа зараад өгнө гэдгээ илэрхийлээд гараараа бичиж өгсөн. Гэвч Ч.Г******* нь тухайн бичгийг үйлдсэнээсээ хойш ямар нэгэн төлбөр төлөөгүй байсан учраас Б.Т*******ийн зүгээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ч.Г*******д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хариуцагч хаяг дээрээ байхгүй гэсэн шалтгааны улмаас хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагчийн эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргаж тус шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 01995 дугаар шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс ажиллагаа явуулж Ч.Г*******г Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд оршин сууж байгаа болохыг тогтоож эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон. Үүний дараа Ч.Г*******д холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардаж аваад ямар ч мөнгө зээлээгүй, Б.Т*******тэй холбоо хамааралгүй гэсэн тайлбар өгч байсан. Сүүлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөнгийг С.С авсан болж хувирсан. Үүний дараа баримтууд нэмэгдэж, гэрчүүдийг асуусны дараа тайлбарлахдаа 9,000,000 төгрөгийг газраа зараад өгнө гэдгээ бичиж өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч өөрөө би 38 сая төгрөг дээр нэмээд 10 сая төгрөг нийт 48 сая төгрөг зээлсэн гэдгээ тайлбарлаж байна. Б.Б нь гэрчийн мэдүүлэгтээ 10 сая төгрөг нь Б.Т*******ийн мөнгө гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Б.Т*******ийн зүгээс Ч.Г*******д нийт 48 сая төгрөг зээлсэн. Зээлэх үед С.С байгаагүй, үүнийг хэн аль нь хүлээн зөвшөөрч байгаа. 38 сая төгрөгийг Ч.Г*******д бэлнээр хүлээлгэж өгсөн. Ч.Г******* нь М.Итай явсан уу, ганцаараа явсан эсэх нь хамаагүй, дараа нь 38 сая төгрөгөө С.Сд өгсөн үү, М.Ид өгсөн үү, энэ бол тусдаа асуудал гэж үзэж байна. Гэрийн наймаа нь бүтсэн үү, бүтээгүй юу, эсхүл өөр асуудалд мөнгийг хэрэглэсэн үү, үгүй юу гэдэг нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, тусдаа асуудал, зөвхөн Ч.Г*******гийн хувийн асуудал гэж үзэж байна. Гэрч М.И мэдүүлэг өгөхдөө 38 сая төгрөгийг Төмөрбаатартай найз байсан учраас түүний гуйлтаар, найзуудыгаа дэмжих зорилгоор өөрөө гэрээ байгуулаад мөнгийг Ч.Г*******д өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Б.Т******* Ч.Г*******д мөнгө өгсөн учраас шаардах эрхтэй, үүний хүрээнд мөнгөө нэхэмжилж байгаа. Бид нэмж мөнгө нэхэмжлээгүй, төлсөн төлбөрийг нь төлсөн гэдэг байдлаар шударгаар гаргаж өгөөд 9,000,000 төгрөг үлдсэн, тооцоо нийлээд хүү, алданги зогссон гэж үзээд хүү, алданги нэмж нэхэмжлэхгүйгээр шүүхэд хандаж нэхэмжилж байгаа. Хавтаст хэргийн 130 дугаар хуудаст байгаа орлогын жагсаалтыг бид шүүж гаргахдаа 1-2 удаа алдаа гаргасан байсан, Ч.Г*******гийн хэлсэн дансны хуулгаар гарч ирж байгаа үнийн дүнгүүдийг хүлээн зөвшөөрөөд хассан. Олон жилийн өмнөх учраас зарим баримт байхгүй гэсэн боловч дансны хуулга дээр байх ёстой гээд шүүж үзээд Ч. Г*******гийн сая хэлсэн дүнгүүдийг нэмэхээр 38,560,000 төгрөг болж байгаа. Үүнээс гадна 1-2 удаа бэлнээр төлсөн төлөлтүүд байдаг боловч тухайн баримтууд байхгүй байгаа. 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 10,000,000 төгрөг бол Б.Бтой байгуулсан гэрээний мөнгийг төлсөн. Б.Б нь би Б.Т*******ийн өмнөөс нь гэрээ байгуулаад 10,000,000 төгрөг зээлсэн, төлөлт нь Б.Т*******ийн данс руу орсон гэдгийг тайлбарладаг. Тухайн үед 3 хувийн хүүгийн ашиг олох зорилгоор мөнгө зээлж байсан. Гэтэл хариуцагч 48,000,000 төгрөг зээлж аваад буцаагаад тэр чигээр нь төлөх ёстой юм шиг тайлбарлаж байна. 9,000,000 төгрөгийн үлдэгдэл байгаа гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байгаа, хариуцагч тайлбар татгалзлаа нотолж чадахгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага баримтуудаар хангалттай нотлогдож байгаа учраас хариуцагчаас 9,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч тал шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Г******* би, нэхэмжлэгч Б.Т*******тэй харилцан тохирч 2011 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 38,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай 3 хувийн хүүтэй зээлсэн асуудал байхгүй. Тийм зээлийн гэрээ бидний хооронд байгуулагдаагүй ба Б.Т*******ийн ах Б.Бтой манай нөхрийн дүү С.С 38,000,000 төгрөг зээлэхэд нь би хажууд нь байсан. Уг зээлсэн мөнгөөр С.С монгол гэр авч Франц руу явуулсан. Гэтэл тээвэр ложистикийн байгууллагын ажилтнууд барааг нь Франц явуулаагүй гаалийн талбай дээр 1 жил шахам болгосон байсныг авч, бүх өр шир, талбай болон контейнерын төлбөрийг төлж барагдуулан, түүнээс үлдсэн гэрийн мод, тавилгыг нь зарж Б.Б, Б.Т******* нарт 38,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Мөн тухайн зээлийн хүүг нь 1 сард 1,070,000 төгрөг төлж дуусгасан. Энэ төлбөрийг би төлөх үүрэггүй бөгөөд С.С нь Франц улсад амьдардаг, одоо ч тэндээ франц хүнтэй гэр бүл болж амьдарч байгаа. Тухайн үед зээлсэн мөнгөний хүүг төлөх, төлбөр тооцоог нь манай нөхөр С.Төмөрбаатар болон ах С.С нар нийлж төлж байсан, гэрийн моднуудыг гаалийн талбай дээрээс олж авч мөнгийг Б.Б, Б.Т*******, М.И нарт аваачиж өгөхөд нь би хажууд нь байсан. Гэтэл Б.Т******* надаас үлдэгдэл 9,000,000 төгрөг нэхдэг бөгөөд би хэл амны нэмэр гээд нэг айлын газрын гэрчилгээ өгөөд үлдсэн мөнгийг нь төлж өгье гэж бичиг хийж өгсөндөө буруудаж яваа хүн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтууд болон Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу дээрх хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгааг шүүх анхаарч шийдвэр гаргаж өгнө үү хэмээн тайлбар гаргаж байна. 38,000,000 төгрөгийг С.С авсан, би дандаа хажууд нь байсан, бүх процессийг мэднэ. Мөнгийг зээлэхийн тулд М.И тусалж байраа барьцаанд тавьсан. Би Төв аймагт амьдардаг дүүгийнхээ байрыг барьцаанд тавьсан. Хаан банкны төв салбарын тэнд С.С, М.И нартай уулзахад надад танд энэ хамаагүй гээд М.И бүх юмыг бүртгэж, С.Стай 38,000,000 төгрөгөө өгч авалцсан, 10,000,000 төгрөгийг би хүлээж авсан, 10 сая төгрөгөө төлчихсөн гэсэн баримт авагдсан учраас өөр зүйл ярихгүй. М.Игийн 8,600,000 төгрөгийг 10,000,000 төгрөгөөс төлөөд явж байсан. М.И 1,170,000 төгрөг бэлнээр аваад, С.Сгаас мөнгө бэлнээр авсан гээд чи бичээд байгаарай гэхээр нь би бичиж байсан. Би сар болгон хүү өгөөд явж байсан. Нэхэмжлэгч талын хийсэн түүвэр дутуу байсан. Дүүгийнхээ байрыг барьцаалж авсан мөнгөөр 38,000,000 төгрөгийг хаасан. Хүмүүсийн байрны бичгийг өгөхийн тулд 1 өдрийн дотор бүх мөнгийг төлсөн. Би өөрөө мөнгө авч, өөрөө мөнгө хэрэглээгүй учраас энэ тооцоог хийгээгүй, өгсөн, авсан мөнгөний гүүр болж тушааж байсан. Би Б.Т*******ийн данс руу 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 10,000,000 төгрөгийг дансаар өгсөн, 30,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн, мөн 19,025,000 төгрөгийг дансаар шилжүүлж, нийт 59,025,000 төгрөгийг Б.Т*******т өгсөн байна. 48,000,000 төгрөгийг буцааж төлөхдөө хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгаар бүх тооцоог хийгээд гаргахад нийт 59,025,000 төгрөгөөс хүүд 9,595,000 төгрөг төлсөн байна. Нэхэмжлэгч тал хэлэхдээ намайг 9,000,000 төгрөгийг төлнө гэсэн бичиг хийж өгсөн гэж тайлбар хэлж байна. Би аваагүй учраас өгөхгүй, ах дүү нартай нь ярилцъя гэхэд та энийг биччих гээд байхаар нь бичсэн. Б.Т******* манай гэрт М.Итай хоёр ч удаа ирсэн. Гэрт ирээд байхаар нь надад маш их хүндрэлтэй байсан учир бичиг хийж өгсөн, надад хөрөнгө, мөнгө алга, байгаа нь нэг хөөрөг байна гэж хэлсэн. Би мөнгө аваагүй байхад яагаад мөнгө нэхэмжлээд байгааг гайхаж байна. С.С тооцоогүй учраас авсан мөнгөнөөсөө илүү мөнгө өгсөн байна. Илүү мөнгө өгчхөөд байхад би жил гаруй хугацаанд дансаа хаалгаад явж байна. Ямар ч байсан өгсөн, авсан мөнгө, хүүгийн тооцоог гаргалаа, хүмүүсийг хохиролгүй болгосон. Бид хүнд буруу санаж хүнийг хохироохгүй учраас ийм байгаа шүү гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна. Иймд би энэ мөнгийг төлөх үүрэггүй гэж ойлгож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:
3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1хх-1-2, 3/, итгэмжлэл /1хх-4/, 2016.08.13-ны өдрийн Протокол /1хх-5/, 2015.04.18-ны өдөр Ч.Г*******гийн бичсэн баримт /1хх-6/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.03.30-ны өдрийн 101/ШЗ2018/05988 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /1хх-7-8/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.07-ны өдрийн 101/ШШ2018/01995 дугаар шийдвэр /1хх-9-11/, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2021.10.11-ний өдрийн 4652 дугаартай албан бичиг /1хх-12/, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1хх-95-96/, 2011.07.25-ны өдрийн Зээлийн гэрээ /1хх-113/, 2011.07.25-ны өдрийн Барьцааны гэрээ /1хх-114/, 2012.08.22-ны өдрийн Үүрэг дуусгавар болсон тухай баримт /1хх-116/, Б.Т*******ийн ХААН банкны 5022382920 дугаар дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-132-144/,
3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: 2022.04.05-ны өдрийн гэрч М.Ин мэдүүлэг /1хх-50-52/, 2011.07.27-ны өдрийн мөнгө хүлээлцсэн тухай баримт /1хх-63/, 2016.08.13-ны өдрийн Протокол /1хх-64/, 2023.01.03-ны өдрийн гэрч М.Ин мэдүүлэг /1хх-155-159/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023.02.24-ний өдрийн 401 дугаар Шинжээчийн дүгнэлт /1хх-164-174/, 2023.04.05-ны өдрийн гэрч Б.Бийн гэрчийн мэдүүлэг /1хх-181-183/, 2023.04.05-ны өдрийн гэрч Б.Гэрэлийн мэдүүлэг /1хх-184-185/, 2023.08.18-ны өдрийн гэрч Б.Бийн гэрчийн мэдүүлэг /1хх-248-249/, 2023.08.18-ны өдрийн гэрч М.Ин мэдүүлэг /2хх-1-2/,
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Б.Т******* нь хариуцагч Ч.Г*******д холбогдуулан 2011 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээгээр 38,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлснээс 9,000,000 төгрөгийг үлдэгдэлтэй байгаа гэсэн үндэслэлээр гаргуулахаар шаардсан.
3. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулаагүй, нэхэмжлэгчид төлбөл зохих төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэх тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
4. Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2011 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээнд зээлдүүлэгч Б.Т******* нь зээлдэгч М.Ид 38,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцож, хоёр тал гарын үсгээ зурж, нотариатаар батлуулсан байна. /1хх-ийн 63 дугаар хуудасны ар тал/
Мөн 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Мөнгө хүлээлцсэн тухай баримт нотлох баримтаар авагдсан ба тус баримтад Зээлийн болон барьцааны гэрээний дагуу 38,000,000 төгрөг хүлээн авлаа. Хүлээлгэн өгсөн Б.Б, Хүлээн авсан М.И, Байлцсан Г******* гэж бичиж нэр дурдагдсан хүмүүс гарын үсэг зурсан байна. /1хх-ийн 63/
Хариуцагч нь дээр дурдсан зээлийн гэрээг байгуулж, мөнгө хүлээлцэхэд хажууд нь байлцсан болон М.И нь нэхэмжлэгчийн ах Б.Боос 38,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авч С.Сд өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрч байх ба С.Сгийн нэхэмжлэгчид төлөх төлбөрийг дамжуулан төлж байсан гэх тайлбарыг гаргаж мэтгэлцсэн.
5. Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2011 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Б.Б, Ч.Г******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр Б.Б нь 10,000,000 төгрөгийг Ч.Г*******д 12 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй зээлдүүлэх, барьцааны гэрээгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, 18 дугаар байр, 1-12 тоотод байрлах 29,0 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалсан байх ба 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Үүрэг дуусгавар болсон тухай баримтад 2011 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн гэрээний үүрэг дуусгавар болсон талаар дурджээ. /1хх-ийн 113-115, 116/
Тус зээлийн гэрээний 10,000,000 төгрөг нь Б.Т*******ийн мөнгө байсан, хариуцагчийн нөхрийн данснаас 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Б.Т*******ийн данс руу 10,000,000 төгрөг төлөгдсөн болох нь хэрэгт авагдсан банкны дансны хуулга болон гэрч Б.Бийн мэдүүлгээр тогтоогдож байна.
6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асуугдсан М.И 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн мэдүүлэгтээ ...2011 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн Зохиолчдын эвлэлийн хороонд Т******* бид хоёр харалдаа өрөөнд суудаг байсан. Т******* зээл гаргаад би 38 сая төгрөг зээлсэн. ...Г*******гийн нөхөр манай найз Төмөрбаатар, түүний дүү гадаадад амьдардаг, гадаад нөхөртэй. Тэнд гэр хэрэг болоод олон гэр байвал зарчихъя гээд энэ 38 сая төгрөг миний нэр дээр гарч байгаа боловч бид 3 тэнцүү хуваагаад мөнгөө өсгөх гэсэн. ...Бүх мөнгөөр гэр худалдаж авсан, нэг хүнд 4 гэр ногдож байна гэж Т******* хэлж байсан. ...Би ямар гэр авсныг мэдэхгүй, нүдээрээ хараагүй, Төмөрбаатар гэр авсан. ...Бидний хувааж аваад гадаад руу явуулах гээд байсан гэрийн асуудал бүтэлгүй болсон. ...9 сая төгрөгийг сайн ойлгохгүй байна. 38 сая төгрөгийн зээлж авсан гэрээн дээр Г******* байсан... гэж, /1хх-ийн 50-52/
2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн мэдүүлэгтээ ...Гэрээний эрх зүй талаас нь зөвлөгөө өгдөг байсан. Би өөрийн гэсэн хувийн архивтай. ...тухайн үеийн 2011 оны 07 сарын 25-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ гарч ирсэн. Зээлдүүлэгч нь Б, зээлдэгч нь Г*******, Төв аймаг, Зуунмод, 1 дүгээр баг , 18 байр, 1-12 тоот гэсэн хаягтай 10,000,000 төгрөгийн барьцааны гэрээ. Зээлийн гэрээний үндсэн шаардлага нь бизнесээ өргөжүүлэх зорилготой. Тухайн үед 38,000,000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээ яригддаг байсан. Тэр нь энэ гэрээтэй холбоотой. 38,000,000 төгрөгийн гэрээ нь Б*******гийн Т*******, Б*******гийн ТОгтохбаяр, Б*******гийн Б нартай холбоотой. ...Сүүлд хийгдсэн гэрээний 10,000,000 төгрөгийг төлчихсөн. Барьцаа зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. Түрүүний 9,000,000 төгрөгийн 4 гэр ногдож байгаа гэрээ хэлцэлтэй холбоотой асуудал нь үлдчихсэн. ...ажлын байрандаа Г******* бид хоёрыг дуудаад 2015 оны 04 сарын 18-ны өдөр байсан. Т*******т гээд Г******* бичиж байсан. Цагаан цаасан дээр хараар Г******* нь Т*******, Б, Тогтохбаяр нарт 9,000,000 төгрөг өгөх нь үнэн гээд бичсэн. ...38,000,000 төгрөгийн зээлийн гэрээ бол 1000 оюутны байранд амьдарч байсан үеийн найз учраас найздаа туслах үүднээс 38,000,000 төгрөгийн зээлийн гэрээг Төмөрбаатар, Г******* нарт гаргуулсан. Эд нарт барьцаа хөрөнгө байхгүй байсан учраас салсан эхнэрийн нэр дээр байсан хашаа байшинг барьцаалаад зээлийг гаргуулсан. ...Тэрнээс би мөнгө зээлээд төлөх асуудал бол биш. ...38,000,000 төгрөгийг С гэдэг хүн төлөөд дуусгасан. Ийм баримт байгаа... гэж мэдүүлсэн /1хх-ийн 155-159/
7. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2015 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр үйлдэгдсэн иргэн Ч.Г*******гийн гараар бичсэн бичиг, 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдөр үйлдэгдсэн Б.Т*******ийн гараар бичсэн Протокол гэх бичигт хариуцагч Ч.Г******* нь 9,000,000 төгрөгийг өгөхийг хүлээн зөвшөөрсөн тул түүнээс мөнгийг гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.
8. Хавтаст хэргийн 6 дугаар талд авагдсан 2015 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр үйлдэгдсэн иргэн Ч.Г*******гийн гараар бичсэн бичигт Ч.Г******* нь Б.Т*******, Б.Б, М.И нарт 9,000,000 төгрөг өгөх нь үнэн /гэрийн үнэ/. 1-рт Газар өөрийн нэр дээр болгож байж өр өгөх, 2-рт дизель түлшний тос гаргаж байж өр өгөх, энэ түлш нь 6-р сар гэхэд ажилд орно гэж бичсэн байх ба тус баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байдлаар хэрэгт авагдсан. /1хх-ийн 6/
Хариуцагч нь тус бичгийг бичсэн талаар маргаагүй боловч өөрийн авсан мөнгө бус С.Сгийн авсан мөнгөний талаар Б.Т*******, М.И нар ирээд нэхээд байхад нь тэдний хэлсний дагуу тухайн бичгийг бичсэн гэх тайлбарыг гаргасан.
9. Нэхэмжлэгч нь хариуцагч Ч.Г*******тай 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдөр уулзаж, 9,000,000 төгрөгийг хэрхэн төлөх талаар түүний хэлсэн зүйлийг Протокол гэх бичигт өөрийн гараар бичсэн гэж тайлбарлаж байх ба уг баримт нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбар баримт байна. /1хх-ийн 5/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдөр үйлдэгдсэн Протокол гэх баримт авагдсан ба уг баримт нь 1 дүгээр хавтаст хэргийн 5 дугаар талд авагдсан нэхэмжлэгчээс гаргаж өгсөн Протокол гэх баримтаас өөр бичиглэл бүхий баримт байх бөгөөд тус баримтад Б.Т*******, Ч.Г******* гэсэн нэрийг бичиж гарын үсэг зурагдсан байна. /1хх-ийн 63, 5/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 401 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр 1 дүгээр хавтаст хэргийн 63 дугаар талд авагдсан Протокол гэх баримтад зурсан гарын үсэг нь Ч.Г*******гийн гарын үсэгтэй тохирохгүй байна гэж дүгнэлт гарсан. /1хх-ийн 164-174/
10. Хэрэгт авагдсан дээр дурдсан баримтуудыг нэгтгэн дүгнэхэд 2011 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний 38,000,000 төгрөгийг Б.Т*******ээс М.И авч хариуцагчийн нөхөр С.Төмөрбаатарын дүү С.Сд өгсөн, хариуцагч Ч.Г******* нь С.Сгийн төлөх төлбөрийг Б.Т*******т дамжуулан төлж байсан болох нь тогтоогдож байна.
Мөн хариуцагч Ч.Г******* нь 2011 оны 7 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчийн ах Б.Бтой байгуулсан зээлийн гэрээний дагуу 10,000,000 төгрөгийг зээлснийг буцаан төлж, гэрээний үүрэг дуусгавар болсон нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
11. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
2011 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээг нэхэмжлэгч Б.Т******* нь хариуцагч Ч.Г*******тай байгуулаагүй, гэрээнд дурдсан 38,000,000 төгрөгийг зээлэх, зээлдүүлэх харилцаа зохигчдын хооронд бодитоор хийгдээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
12.1. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчаас нэхэмжлэгч рүү 2011 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээ болон 2011 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 38,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт мөнгө шилжүүлж байсан болох нь тогтоогдож байна.
12.2. Нэхэмжлэгч нь хариуцагчаас дансаар 2011.09.26-ны өдөр 920,000 төгрөг, 2011.09.27-ны өдөр 90,000 төгрөг, 2011.10.26-ны өдөр 90,000 төгрөг, 2011.10.27-ны өдөр 1,170,000 төгрөг, 2011.11.25-ны өдөр 90,000 төгрөг, 2011.12.28-ны өдөр 1,170,000 төгрөг, 2012.07.28-ны өдөр 1,640,000 төгрөг, 2012.08.22-ны өдөр 10,000,000 төгрөг, 975,000 төгрөг, 19,025,000 төгрөг, 2012.10.25-ны өдөр 60,000 төгрөг, 2012..11.27-ны өдөр 60,000 төгрөг, 2012.12.26-ны өдөр 60,000 төгрөг, 2011.11.25-ны өдөр 1,170,000 төгрөг, 2012.05.28-ны өдөр 1,340,000 төгрөг, 2012.06.29-ний өдөр 700,000 төгрөг, нийт 38,560,000 төгрөгийг авсныг хүлээн зөвшөөрч байх ба эдгээр мөнгөн шилжүүлэг нь хэрэгт авагдсан ХААН банкны дансны хуулгаар тогтоогдож байна. /1хх-ийн 132-144, 229-232/
Нэхэмжлэгч нь дээр дурдсан мөнгөн шилжүүлгээс гадна бэлнээр 1-2 удаа бэлнээр төлөлт хийснийг хүлээн зөвшөөрч байх боловч холбогдох баримт нь байхгүй гэж тайлбарлан, хариуцагчийн төлөх төлбөрийн үлдэгдэл нь 9,000,000 төгрөг гэх тайлбарыг гаргаж мэтгэлцсэн.
12.3. Хариуцагч нь нэхэмжлэгчид 2011.09.26-ны өдөр 920,000 төгрөг, 2011.09.27-ны өдөр 90,000 төгрөг, 2011.10.26-ны өдөр 90,000 төгрөг, 2011.10.27-ны өдөр 1,170,000 төгрөг, 2011.11.25-ны өдөр 90,000 төгрөг, 1,170,000 төгрөг, 2011.12.28-ны өдөр 1,170,000 төгрөг, 2012.07.28-ны өдөр 1,640,000 төгрөг, 2012.08.22-ны өдөр 10,000,000 төгрөг, 30,000,000 төгрөг, 19,025,000 төгрөг, 975,000 төгрөг, 2012.09.25-ны өдөр 60,000 төгрөг, 2012.10.25-ны өдөр 60,000 төгрөг, 2012..11.27-ны өдөр 60,000 төгрөг, 2012.12.26-ны өдөр 60,000 төгрөг, 2012.05.28-ны өдөр 1,340,000 төгрөг, 2012.06.29-ний өдөр 700,000 төгрөг дансаар, 2011 оны 8 дугаар сард бэлнээр 1,170,000 төгрөг, нийт зээлийн төлбөрт 59,025,000 төгрөг, хүүгийн төлбөрт 9,595,000 төгрөгийг төлсөн гэх тайлбарыг гаргасан ба нэхэмжлэгч нь хариуцагчийн тайлбарыг баримтаар үгүйсгэж няцаагаагүй.
12.4. Хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн дээр дурдсан төлөлтийг тооцож үзэхэд хариуцагч нь 38,000,000 төгрөгийн зээлээс 9,000,000 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй байсан гэж үзэхээргүй байх ба төлбөл зохих төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.
13. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн хариуцагч Ч.Г******* нь нэхэмжлэгч Б.Т*******т 9,000,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
14. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Г*******д холбогдох 9,000,000 /есөн сая/ төгрөг гаргуулах нэхэмжлэгч Б.Т*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР