Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 184/ШШ2024/01953

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 1*******4/ШШ2024/019*******3

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг би,

 

Нэхэмжлэгч: ******* ББСБ ХХК /******* дүүргийн ******* дугаар хороо, *******, *******ийн гудамж *******, ******* тоотод оршин байх, РД 60*******2726/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн дүгээр хороо, гийн гудамж, дүгээр байрны тоотод оршин суух, ын /РД ЖИ*******9091102/-д холбогдох,

 

1,274,11*******.*******6 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: овогтой ******* ББСБ ХХК-тай 20 оны 9 дүгээр сарын 1*******-ны өдөр ЗГ23632Х тоот зээлийн гэрээ байгуулж, 1,499,900 төгрөгийг жилийн 39.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар авсан.

2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл *******12,273.************** төгрөг, төлөх ёстой хүү 413,302.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4*******,*******39.64 төгрөг, нийт 1,274,11*******.*******6 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Зээлдэгч Б. нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 414 хоногт хугацаа хэтэрсэн ба зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна.

Б.аас зээлийн гэрээний үүрэгт 1,274,11*******.*******6 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сарантуяа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б. нь 1,274,11*******.*******6 төгрөгийг бүрэн төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтийг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.ад холбогдуулан 1,274,11*******.*******6 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сарантуяа нь хариуцагч Б.ад холбогдох 1,274,11*******.*******6 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь түүний шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сарантуяагийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 7******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сарантуяагийн хариуцагч Б.ад холбогдох 1,274,11*******.*******6 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, 74 дүгээр зүйлийн 74.*******-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3*******,1 төгрөгийн *******0 хувь болох 17,*******64.******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 17,*******64.******* төгрөгийг ******* дүүргийн Татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ