| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2024/03033/И |
| Дугаар | 184/ШШ2024/01954 |
| Огноо | 2024-04-11 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 184/ШШ2024/01954
| 2024 оны 04 сарын 11 өдөр | Дугаар 184/ШШ2024/*******54 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг би,
Нэхэмжлэгч: ******* ББСБ ХХК /******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* В корпус, ******* давхар *******02 тоотод оршин байх, РД *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн дугаар хороо, ******* дүгээр гудамжны тоотод оршин суух, эмэгтэй, овогт /РД УВ0202/-д холбогдох,
32,33 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б. нь манай "Тус" зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 220324-14435 зээлийн дугаартай 130,000 төгрөгийг онлайн зээлийн гэрээ байгуулан, 8,1% хүүтэй 30 хоногийн хугацаатай зээлсэн.
Зээлдэгч Б. нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүй 380 хоног хугацаа хэтрээд, зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.
Иймд Б. 2024 оны 3 сарын 13-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 130,000 төгрөг, үндсэн зээлийн хүү 161,460 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38,473 төгрөг төлөхөөр байх тул нийт 32,33 төгрөгийг зээлдэгч Б.гаас гаргуулж, өгнө үү гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баярсайхан овогтой миний бие ******* ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 32,33 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.д холбогдуулан 32,33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн 32,33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.
Хариуцагч Б.гийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн 32,33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******,548 төгрөгийн 50 хувь болох 5,724 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 5,724 төгрөгийг ******* дүүргийн Татварын хэлтсийн *******02000041 тоот данснаас, хариуцагч Б.гаас улсын тэмдэгтийн хураамжид 5,724 төгрөгийг тус тус гаргуулан ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ