Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 420

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Урангуа,

улсын яллагч А.Баясгалан,

 шүүгдэгч Э  нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Э т холбогдох 1705004470074 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 11- ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, Булган аймгийн Булган суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, Алтимет ХХК-д сантехникийн слесарь ажилтай, эхнэр 2 хүүхдийн хамт оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. Шүүгдэгч Э  нь 2017 оны 08 дугаар сарын 10-ны 23 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Түмэн Плаза төвийн Түмэн караокед иргэн Т.Төрболдыг маргааны улмаас зодож биед нь тархи доргилт, дээд, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацар цус хуралт, баруун хөмсгөнд зулгаралт, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, өвчүүнд цус хуралт буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э  мэдүүлэхдээ: “Яллах дүгнэлтэнд уншиж сонсгосон мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй” гэв. Шүүгдэгч Э  нь 2017 оны 08 дугаар сарын 10-ны 23 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Түмэн Плаза төвийн Түмэн караокед иргэн Т.Төрболдыг маргааны улмаас зодож биед нь тархи доргилт, дээд, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацар цус хуралт, баруун хөмсгөнд зулгаралт, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, өвчүүнд цус хуралт буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох: Хохирогч Т.Төрболдын “2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн орой 22 цагийн үед ажлын нягтлан эгч намайг ажлынхан сууж байна хүрээд ир гээд гэртээ байж байхад дуудаад байсан. Тэгэхээр нь би яваад очсон чинь манай ажлын Булган, Баянмөнх, Нараа эгч, Булганы эхнэр, Золоо эгч нар хорооллын Түмэн караокед сууж байсан. Би очсоноос хойш 2 шил 0,75 литрийн архи хувааж ууцгааж дуулцгаасан. ...Дээд, доод 2 урууланд оёо тавиулсан. Хамар гэмтэлтэй, толгойны зураг авхуул гэсэн .Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Маш их гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг. /хэргийн 5-6 дугаар хуудас/ Миний биед дархи доргилт, дээд доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал дух, зүүн хацарт цус хуралт, баруун хөмсгөнд зулгаралт, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтэл авсан.” гэсэн мэдүүлэг. /хэргийн 7 дугаар хуудас/ Би эхлээд Э тай маргалдаад над руу дайраад байхаар нь би Э аа хоёулаа маргалдаад яахав дээ гэтэл Э  чи намайг чи гэж дуудлаа гээд 2 удаа цохихоор нь би сууж байгаад би хүнд олон удаа цохиулж чадахгүй гээд босож иртэл Э  нь намайг бариад авахад хажуунаас Баянмөнх нь салгахаар намайг бариад татсан чинь Э  нь миний уруул руу дахиад цохисон. Тэгтэл хамар амнаас цус гарсан байхаар нь тэндээс гараад цагдаад өргөдөл өгсөн юм. Би эмчилгээний зардал болох дээд, доод сэтэрсэн уруулд косметик оёдол 450.000 төгрөг, Тамедины тосон түрхэц 2500 төгрөг, толгойны томоргафийн зураг 120.000 төгрөг, оёдол авахуулсан 5000 төгрөг, эм тариа 21.000 төгрөг, шүүх эмнэлгийн үзлэгийн 8000 төгрөг, эмнэлэгт хэвтсэн төлбөр 412.000 төгрөг, эмчийн үзлэг 20.000 төгрөг, эмчийн боолт 5000 төгрөг, өвчин намдаах лаа 7900 төгрөг, толгойны эм тариа 60.000 төгрөг, баримт байхгүй алга болсон нийт 1.111.400 төгрөг болсон ба би Э аас 1.250.000 төгрөг авсан байгаа. Одоо харин тухайн үед гэмтэл авсны улмаас ажилдаа явж чадаагүй зардлыг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 8-10 дугаар хуудас/ Гэрч Э.Энхмөнхийн “2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр манай нөхөр Э ыг ажлынхан гадуур гарч караокед орой 19 цаг өнгөрч байхад орсон юм. ...Э , Төрболд 2 хоорондоо ажлын талаар ярьж байгаад маргалдаж эхэлсэн. Тэгээд Баянмөнх тэр хоёрыг салгах гээд дундуур нь ороод хоёуланг нь барьтал Э  Төрболдын нүүр лүү гараараа 3-4 удаа цохисон. Тэгээд бид нар тэндээсээ гарсан. Гартаа юу ч бариагүй, зөвхөн гараараа цохисон. Уруул амнаас нь цус гараад байсан. Тэгээд уруул нь сэтэрсэн байсан. Баянмөнх нь Э тай нийлж Төрболдыг бүлэглэж зодоогүй. Манай нөхөр Э  ганцаараа Төрболдыг зодсон юм. Харин Баянмөнх тэр хоёрыг салгасан. Тэр хооронд Э  Төрболдыг цохисон” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12-13 дугаар хуудас/ Гэрч Д.Наранчимэгийн “Тус өдөр манай ажлынхан Түмэн караокед ороод сууж байтал манай ажлын Э , Төрболд нар нь хоорондоо ажлын талаар ярьж байгаад хоорондоо маргалдаад байсан. Тэгээд тэр хоёр хамт сууж байгаад хоорондоо зодолдоод эхлэхээр нь дундуур нь Баянмөнх ороод салгатал Э  нь Төрболдыг цохисон юм. Тэгээд бид нар очиж нэмж салгасан юм.” гэсэн мэдүүлэг. /хэргийн 15-16 дугаар хуудас/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №10287 дугаартай: “1. Т.Төрболдын биед тархи доргилт, дээд, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацар цус хуралт, баруун хөмсгөнд зулгаралт, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, өвчүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 18 дугаар хуудас/ Шүүгдэгч Э ын яллагдагчаар өгсөн “2017 оны 08 дугаар сарын 10-ны орой манай ажлын цалин буугаад манай ажлынхан нэг газар орж суухаар болоод Баянгол дүүргийн 14 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Түмэн каракоед 19 цагийн үед ороод нэг өрөөнд бүгдээрээ суусан. Тэгээд тухайн үед хохирогч Төрболд бид нартай эхэлж ороогүй ба араас ирсэн. Тэгээд бид нар нэг шил 0.75 гр архи уугаад дуулаад байж байтал Төрболд ирээд дахин нэмж нэг шил архи авсан. Тэгээд тэнд байсан эрэгтэйчүүд нь нилээд согтоод эмэгтэйчүүд нь уугаагүй байсан. Тэгээд тус өрөөн дотроо би хохирогч Төрболдтой ажлын талаар ажлаа сайн хийх талаар хэлж зөвлөөд ойлголцох асуудлаас болж хоорондоо маргалдаад хоорондоо барилцаж авсан чинь манай ажилчид салгасан чинь Төрболд намайг хэл үгээр доромжлоод байхаар нь би барьж аваад гараараа нүүр лүү 3 удаа шууд л цохитол манай ажилчид ирээд салсан. Тэгээд тэндээсээ шууд гараад гэртээ харьцгаасан юм. Би Төрболдод одоогоос 14 хоногийн өмөн эмчилгээний зардал болох өөрт нь цугларсан баримтын дагуу 1.250.000 төгрөг өгсөн байгаа. Одоо үлдэгдэл Төрболд нь ажилдаа явж чадаагүй эмчилгээ хийлгэсэн өдрийн мөнгө болох 400.000 төгрөг өгөх ёстой байгаа юм. Би зарим зүйлийг санахгүй байгаа. Гэхдээ ямар ч байсан Төрболдыг зодсоноо санаж байгаа. Яг юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Хохирогч Төрболд бас нилээд согтсон байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 41-43 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв. Шүүгдэгч Э  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч Э  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Э  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э  цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Э ыг торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Э  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ