Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2024/01866

 

 

 

  

 

 

             2024        05         03   

                           181/ШШ2024/01866

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, Жамъян гүний гудамж, 0 тоотод байрлах, О ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 02 дугаар хороо, 0 тоотод оршин суух, Н.Э /РД:/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 606,521 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "О" ХХК нь Н овогтой Э-тэй 2021.01.12-ны өдөр 5700 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.

1. 2022.09.07-ны өдөр 485,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 4.9 хувийн хүүтэй 29877371 тоот зээлийг ХААН банк дахь 000 тоот дансанд,

Дээрх зээлүүдийг зээлдэгч Н.Э нь шилжүүлэн авсан. Хариуцагч Н.Э нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2023.11.19-ний өдрийн байдлаар:

1. 29877371 тоот зээл 2022.12.06-ны өдөр дуусч үндсэн зээлээс 92,151 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 392,849 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 438 хоног/зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 348 + 2 удаагийн сунгалтаар 60 хоног/-ийн хүү 291,937 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 78,265 төгрөгийг хасаж нийт хүү 213,672, нийт дүн 606,521 төгрөг /зургаан зуун зургаан мянга таван зуун хорин нэгэн/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Э шүүхэд гаргасан тайлбартаа: "О" ХХК-ийн нэхэмжилсэн 606,521 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие 04 дүгээр сарын 05-ны өдөр 350,000 төгрөгийг төлсөн. Үлдэх 256,521 төгрөгийг 05 дугаар сард багтаан төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч Н.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 606,521 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Э нь О ХХК-ийн нэхэмжилсэн 606,521 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 350,000 төгрөгийг төлж, үлдэх 256,521 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тайлбар ирүүлсэн байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.И нь дээрхи тайлбартай танилцаад хариуцагчийн төлбөр төлөх хугацааг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан байна.

 

Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Н.Э-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Н.Э-д нь О ХХК-ийн нэхэмжилсэн 606,521 /зургаан зуун зургаан мянга таван зуун хорин нэгэн/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 350,000 төгрөгийг төлж, үлдэх төлбөр 256,521 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахыг баталж, Н.Э-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,846 төгрөгөөс 9423 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 9423 төгрөгийг, хариуцагч Н.Э-аас 9423 /есөн мянга дөрвөн зуун хорин гурван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА