Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 184/ШШ2024/01955

 

 

 

 

 

2*******4 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 184/ШШ2*******4/01955

Улаанбаатар хот

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг би,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК /******* дүүргийн ******* дугаар хороо, *******, ******* компанийн байранд оршин байх, РД *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, эмэгтэй, овогт гийн /РД /-д холбогдох,

 

470,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Одбаяр овогтой нь манай кампанитай 2*******2 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр "TENTECH-2 үйлчилгээний ТТ*******177 тоот хэрэглэгчийн гэрээ" байгуулсан. Бид уг гэрээнд LITE-5, ROUTER VOO болох сүлжээ хүлээн авагч 404,000 төгрөгийн төхөөрөмжийг дагалдуулан өгсөн. Энэхүү гэрээгээр "******* ХХК нь интернет, телевиз болон камер харах багцалсан үйлчилгээг үзүүлэх үүргийн дагуу үйлчилгээгээг хэрэглэгчид хүргэж ирсэн.

Хэрэглэгч нь гэрээний 4.4-ийн дагуу үйлчилгээний төлбөрийг сар бүрийн *******-аас 20-ны хооронд нэмэлт үйлчилгээний төлбөрийн хамт төлөх үүргийг хүлээсэн боловч 5 сарын хугацаанд дараах төлбөрийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулахгүй гэрээний үүргээ зөрчиж байна.

Үүнд: 2*******4 оны ******* дугаар сарын 07-ны байдлаар 2************** оны 9, 10 дугаар сарын үйлчилгээний төлбөр 64,000 төгрөг, төхөөрөмжийн төлбөр 404,000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой гарсан зардал: 2500 төгрөг, нийт 470,500 төгрөгийг хариуцагч Одбаяр овогтой ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М. миний бие ******* ХХК-аас нэхэмжилсэн 470,500 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.

2*******4 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 50,000 төгрөг,

2*******4 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 100,000 төгрөг

2*******4 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 100,000 төгрөг,

2*******4 оны 7 дугаар сарын *******0-ны өдөр 220,500 төгрөг төлнө гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунхишиг шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч О.д холбогдуулан 470,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч ******* ХХК-ийн 470,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Опгэрэл нь хүлээн зөвшөөрч,

2*******4 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 50,000 төгрөг,

2*******4 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 100,000 төгрөг

2*******4 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 100,000 төгрөг,

2*******4 оны 7 дугаар сарын *******0-ны өдөр 220,500 төгрөгийг тус тус төлөхөөр зохигч эвлэрсэн болох нь хавтас хэрэгт авагдсан зохигчийн шүүхэд гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунхишиг, хариуцагч О. нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн 470,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О. нь хүлээн зөвшөөрч,

2*******4 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 50,000 төгрөг,

2*******4 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 100,000 төгрөг

2*******4 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 100,000 төгрөг,

2*******4 оны 7 дугаар сарын *******0-ны өдөр 220,500 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,765 төгрөгийн 50 хувь болох 7,*******82.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 7,*******82.5 төгрөгийг ******* дүүргийн Татварын хэлтсийн 10*******00900941 тоот данснаас, хариуцагч О.ээс улсын тэмдэгтийн хураамжид 7,*******82.5 төгрөгийг тус тус гаргуулан ******* ХХК-д олгосугай.

 

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ