Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 423

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж, шүүгч Ц.Дайрийжав, Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

иргэдийн төлөөлөгч: М.Цэрэндэжид

улсын яллагч: А.Баясгалан,

хохирогч: А.Алтансүх,

шүүгдэгч: А , түүний өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг /0976/ нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Баянгол дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А т холбогдох эрүүгийн 2017 2602 1117 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, 09-8 насны 2 хүүхдийн хамт оршин суух, ял шийтгэлгүй, А . Шүүгдэгч А  нь согтуугаар 2017 оны 5 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны 12-10 тоотод хамтран амьдрагч А.Алтансүхтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар хэвлийн тус газар нь хутгалж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 2 ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-А  мэдүүлэхдээ: “...Тэр үед А.Алтансүх 7-8 хоног гадуур архи уусан байсан. Тэгээд ирэх бүрдээ агсам тавиад байсан. Хэрэг гарахын өмнөх өдөр тэр урьд нь уулздаг байсан хүүхэнтэйгээ хамт хоноод ирсэн. Энэ талаар яаж мэдсэн бэ гэхээр А.Алтансүх гэртээ ирж хоноогүй. Өглөө нь гэртээ ирээд усанд орж байхад нь гар утсыг нь үзтэл “хайртай шүү, одоо танай эхнэр боож үхэх гэж байгаа байхдаа, болгоомжтой байгаарай, үнсье” гэсэн мессеж ирсэн байсан. Би А.Алтансүхэд “зуслан дээр аав, ээж хоёр дээр очоод, бие засах газрынх нь нүхийг ухаад, хоол, унд аваачиж өгөөд ир” гэж явуулсан. Тэгтэл миний өгч явуулсан зүйлийг зараад, архи уусан байсан. Өдөр нь 9911-тэй дугаараас над руу залгаад “нөхөр чинь хүнд зодуулсан байна, гарч ирээд аваач” гэж хэлсэн. Гараад хартал байшингийн буланд бие засаад зогсож байхаар нь “чи яагаад зуслан яваагүй, яагаад ажил хийдэггүй юм бэ, эцэг, эхэд минь туслаач, яасан өөдгүй юм бэ” гэж хэлээд гэртээ орсон. Тэгтэл 2-3 цагийн дараа тэр гэрт ирээд хаалга тогшоод байхаар нь цагдаа дуудаад, түүнийг өгч явуулсан. Гэтэл цагдаа утсаар ярьж, “олон өдөр архи уусан хордлоготой хүнийг эрүүлжүүлэх авахгүй, чи хүлээж ав” гэхээр нь би түүнийг авахгүй гэдгээ хэлсэн. Тэгтэл намайг ар гэрийнх нь хүнд хэлж авахуул гэхээр нь А.Алтансүхийн эгчид утсаар ярьж нөхцөл байдлыг хэлтэл “ажилтай байна” гэж хэлсэн. Цагдаагийн байгууллага А.Алтансүхээр “манай гэрт ирэхгүй” гэсэн баталгаа бичүүлээд эрүүлжүүлэхээс гаргасан байсан. Гэтэл тэр тэндээс гараад над руу залгаад “би хоол идээгүй, автобусны мөнгөгүй, хаачих юм бэ, хэцүү байна” гэхээр нь 21-22 цагийн үед гэрт оруулалгүй хоол, автобусны мөнгө өгөөд явуулсан. Түүнийг явсны дараахан нь манай найз ирээд бид хоёр нэг лааз пиво ууж, 30-40 минут сууж байгаад явсан. Үүнээс хойш А.Алтансүх цагийн дараа буюу ойролцоогоор 00 цагийн үед “очих газаргүй, автобусны мөнгөгүй хэцүү байна, би гэртээ ороод хэрүүл хийхгүй” гээд байхаар нь гэртээ оруулсан. Гэрт орж ирээд “чи намайг эрүүлжүүлэхэд барьж өглөө” гээд дахиад муудалцсан. Бид хоёр нилээн муудалцаж байтал А.Алтансүх миний хоолойг багалзуурдсан. Нэг мэдэхэд ийм зүйл болсон байсан. Би өөрийгөө ийм үйлдэл хийсэн гэдэгт одоо хүртэл итгэхгүй байна. Нэг мэдэхэд А.Алтансүх газар хэвтэж байсан. Тэр “би үхэх гээд байна, надад түргэн дуудаад өгөөч” гэж хэлсэн. Би хоолойгоо боолгосноос хойшхи нэг хэсэг үйл явдлыг санахгүй байна. Би цагдаа, түргэн дуудсан. Тэгээд цагдаа иртэл А.Алтансүх “би өөрийгөө хутгалсан” гэж хэлж байсан. 2 цагдаа манай гэрт орж ирээд намайг “хүүхдээ хувцасла, цагдаагийн газар руу явна” гээд аваад явсан. Маргааш нь цагдаагийн газраас эмнэлэг орж, 3 А.Алтансүхийн эмчтэй нь уулзсан. А.Алтансүхийн эмнэлэгт хэвтсэн хагалгааны зардал болон “Оргил” рашаан сувлалд хэвтсэн зардлыг төлсөн гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Алтансүх мэдүүлэхдээ: “...Би тэр орой А ийн хоолойг боосон эсэхээ эхлээд санахгүй байсан. Сүүлд нь энэ талаар санаад мэдүүлэгтээ хэлсэн. Хэрэг гардаг орой эрүүлжүүлэхээс гараад автобусны мөнгө авахаар А тэй уулзаад хоол идэж, 1000 төгрөг аваад явсан. Толгойтод байдаг аав, ээжээсээ айгаад гэрт нь очиж чадаагүй болохоор 00 цаг хүртэл гадуур явж байгаад эргээд гэртээ орсон. Гэртээ ороход А  хоол хийж байсан. Тэгээд бид хоёр “хутгалж чадна, чадахгүй” гээд гал тогооны өрөөнд нилээн маргалдсан. Охин маань жижиг өрөөнд унтаж байсан. Миний өмнөх өдөр уусан архи ер нь гардаггүй юм. Тэр үед би нилээн согтуу байсан. Тэгээд А ийг хана руу шахсан байдалтайгаар баруун гараараа боосон. Нэг мэдэхэд би газар унасан, 2 цагдаа ирсэн байсан. Дахиад ухаан ороход би түргэний машинд явж байсан. Цагдаа надаас мэдүүлэг авна гэхэд нь би айсан. Тэгээд өөрийгөө хутгалсан гэж хэлэхэд “эмч нар үнэн ээ хэл, тэгэхгүй бол чамайг хагалгаанд оруулахгүй, өөрийгөө ингэж хутгалдаггүй юм” гээд байсан. Тэр үед би сэргэж, архи гарсан байсан. Тэгээд “А  намайг хутгалсан” гэдгийг хэлээд хагалгаанд орсон. Одоо би Сонгинохайрхан дүүрэгт аав, ээж, эгч, 2 дүүгийн хамт амьдарч байна. Өмнө нь би архи уухаараа А тэй хэрүүл хийж, түүнийг цохидог байсан. Би ажил хийдэггүй байснаас бид маргалддаг байсан. Би түүнийг баруун гараараа багалзуурдсан байх үед тэр намайг хутгалсан. Одоо миний биеийн байдал эрүүл болсон. Надад нэхэмжлэх зүйл байхгүй гэв. Мөрдөн байцаалтанд гэрч-А.Сувд-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...2017 оны 5 дугаар сарын 07-ны өдөр найз А  над руу залгаад “сэтгэл санаа тайван байж чадахгүй бачуураад хэцүү байна. А.Алтансүх түрүүчийн 7 хоногоос авахуулаад 7 хоног шахуу архи ууж байна, түүнийг цагдаад өгөөд явуулчихлаа” гэж яриад утсаа тасалсан. Найзынхаа сэтгэлийг засъя гэж бодоод дэлгүүрээс хоёр лааз пиво аваад гэрт нь ороод авсан пивоо ууцгааж байхдаа А.Алтансүхийг архинаас гаргах талаар ярилцаж байгаад гэрээс гарч яваад тухайн өдрөө дахиж А ийн гэрт очоогүй. А ээс шөнө дуудлага ирсэн байхаар нь би “шөнө залгасан байна, яасан бэ” гээд залгахад тэр “би энэ шөнө цагдаа дээр хонолоо. А.Алтансүх шөнө орж ирээд “чи намайг цагдаад барьж өгдөг хэн бэ” гээд намайг хэл амаар доромжлоод, хэрүүл хийгээд, хөл гарнаас татаж чангаагаад зүгээр байхгүй байхаар нь би биеэ хамгаалаад А.Алтансүхийг хутгаар дүрчихсэн юм шиг байна. Гэхдээ юу ч санахгүй байна” гэж хэлсэн гэжээ. (хэргийн 35 дугаар хуудас) 4 Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 6503 тоот дүгнэлтэд: 1. А.Алтансүхийн биед хэвлийн хөндий нэвтэрч, гэдэсний зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээнээс шалтгаалана гэжээ. (хэргийн 40 дугаар хуудас) Шүүх сэтгэц эмгэг судлалын 713 дугаар дүгнэлтэд: 1. А  нь сэтгэцийн өвчингүй байна. 2. А  нь хэрэг үйлдэгдэх үед өөрийн үйлдлийг удирдах, өөрийн үйлдлийн холбогдлыг ухамсарлан ойлгох чадвартай байсан байна. 3. А  нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна гэжээ. (хэргийн 45 дугаар хуудас) Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст: А  ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 51дүгээр хуудас) ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР: Шүүгдэгч А  нь согтуурсан үедээ 2017 оны 5 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар байрны 10 тоотод хамтран амьдрагч хохирогч А.Алтансүхтэй архи уулаа гэсэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний хэвлийн тус газар хутгалж, бие махбодид нь хэвлийн хөндий нэвтэрч, гэдэс зүсэгдэж, хатгагдсан хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Алтансүх, гэрч А.Сувд-Эрдэнэ, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 6503 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ. Шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгасан байна. 5 Баянгол дүүргийн прокурорын газраас А т холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн үйл баримттай тохирч байна. Иймд шүүгдэгч А ийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. А  нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр охин А.Мөнхгэрэлийг төрүүлсэн, охин нь одоо 09 сар, 09 хоногтой болох нь шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг, 1107000361 тоот бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, 09 сар, 09 хоногтой охиноо асран хамгаалдаг, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д “.Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл амь биед нь аюултай гэмтэл учруулсан буюу хараа, сонсголгүй болгосон, эрхтнээс нь хагацуулсан, ажиллагаагүй болгосон, нүүрийг засаршгүй эвдэж дүрсийг алдагдуулсан, хүүхэд дутуу гаргуулсан буюу ураг зулбуулсан, сэтгэцийн өвчтэй болгосон, түүнчлэн хөдөлмөрийн чадварыг бүрмөсөн алдагдуулсан бол таваас дээш долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д “.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасан бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулиар шүүгдэгчид оногдуулах ялын төрлийг шүүх сонгох боломжтой, мөн хорих ялын доод хэмжээ багассан боловч уг хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 1-д заасан хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно гэж заасан тул шүүх хүнд гэмт хэрэг үйлдсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх А т хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжгүй байна. 6 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д “Шүүх анх удаа хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн жирэмсэн эмэгтэй, түүнчлэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно гэж заасан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул түүнд 5 жил 1 сар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Хохирогч А.Алтансүх нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. А ийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч А ийг 5 жил 01 сар хорих ялаар шийтгэсүгэй.

3. 2015 оны Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар А т оногдуулсан 5 жил 01 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, А  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар шүүгдэгч А т 5 жил 01 сар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгасугай. 6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдах нь зүйтэй. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

9. А  хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шүүгч захирамж гаргах эрхтэй, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУН ШҮҮГЧИД Ч.ОТГОНБАЯР Ц.ДАЙРИЙЖАВ