Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 120/ШШ2022/0028

 

 

                   

 

******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын Засаг дарга

Хариуцагч: Газрын цахим дуудлага худалдаа зохион байгуулах Ажлын хэсэг

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******ын өмгөөлөгч И.*******, Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч ******* нь ******* аймгийн ******* сумын Засаг

дарга, Газар эзэмших эрхийн цахим дуудлага худалдаа зохион байгуулах Ажлын хэсэгт холбогдуулан ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 01/632 дугаартай “газар эзэмшүүлэх дуудлага худалдааны тухай” албан бичиг /захиргааны акт/-ыг хүчингүй болгуулах, дуудлага худалдааны үр дүнд гэрээ байгуулсан нийтийн үйлчилгээний зориулалт бүхий 0.06 га буюу 600 м.кв, #2023-13715 кодтой газрын эзэмших эрхийн дуудлага худалдааны ялагч надад газар эзэмшүүлэх захирамж гаргахыг ******* сумын Засаг даргад даалгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай, Газрын цахим дуудлага худалдааг зохион байгуулах Ажлын хэсэгт холбогдуулан “ ******* сумын Засаг даргын 2023 оны А/205 дугаар захирамжаар байгуулагдсан Газрын цахим дуудлага худалдаа зохион байгуулах Ажлын хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” нэмэгдүүлсэн шаардлага гаргасан.

  1. ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2023 оны 04 дүгээр

сарын 15-ны өдрийн А/141 дугаар захирамжаар тус сумын нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх дуудлага худалдааг зохион байгуулахаар шийдвэрлэж, сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн  А/205 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн цахим дуудлага худалдааг зохион байгуулах Ажлын хэсэг байгуулсан.

  1. Нэхэмжлэгч ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах,

нийтлэг үйлчилгээний зориулалт бүхий 0.06 га газрыг эзэмшүүлэх дуудлага худалдаанд оролцож, хамгийн өндөр дүн буюу 2,100,000 төгрөгийн үнэ хэлж ялагч болон 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр дуудлага худалдааны үнийг бүрэн төлж,  2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ байгуулжээ.

  1. Газар эзэмших эрхийн цахим дуудлага худалдааг зохион байгуулах

Ажлын хэсэг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хуралдан 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр явагдсан дуудлага худалдааны үед программын ачаалал үүсэж, оролцогчдын үнийн санал илгээгдээгүй алдаа гарсан гэж зарим оролцогчдоос гомдол гаргасан үндэслэлээр нийт 16 нэгж талбарт явагдсан дуудлага худалдааг бүхэлд нь хүчингүй болгож, дуудлага худалдааг дахин явуулахаар шийдвэрлэж, оролцогчдод мэдэгдсэн.

  1. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ

болон шүүх хуралдаан дээр гаргасан шаардлагадаа: “...******* би Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу ******* сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн "Ажлын хэсэг байгуулах тухай" А/205 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн зохион байгуулсан тус сумын нутаг дэвсгэр дэх 16 байршил дахь газрын дуудлага худалдаанаас Цагаан хаданд байрлах худалдаа, нийтийн үйлчилгээний зориулалт бүхий 0.06 га буюу 600 м.кв, #2023-13715 кодтой газрын эзэмших эрхийн цахим дуудлага худалдаанд 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр оролцож 2,100,000 /хоёр сая нэг зуу мянган/ төгрөгийн үнийн санал гаргаснаар ялагч болж, улмаар 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дуудлага худалдааны ялагчтай байгуулах 1 дугаартай гэрээг тус сумын Газрын даамал М.*******тай байгуулж, мөн өдөр уг гэрээний дагуу 2,070,000 төгрөгийг төлснөөр журмын дагуу өмнө байршуулсан дэнчингийн мөнгө болох 30,000 төгрөг суутгагдан нийт 2,100,000 төгрөгийн үнийг бүрэн төлсөн юм.

Гэтэл ******* сумын Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн "Газар эзэмшүүлэх дуудлага худалдааны тухай" 01/632 албан бичгээр миний оролцсон газрын байршил дахь #2023-13715 кодтой газрын эзэмших эрхийн цахим дуудлага худалдаа болон бусад 10 нэгж талбарын дуудлага худалдааг дахин явуулахаар, 5 нэгж талбар дахь дуудлага худалдааг хүчин төгөлдөр болсон гэж шийдвэрлэсэн байна.

Би дээрх газруудын цахим дуудлага худалдаатай холбоотой үйл баримтыг судлан үзэхэд миний ялагч болсон газраас өөр байршил дахь #2023-13724, #2023- 13729, #2023-13730 кодтой газрын дуудлага худалдаанд оролцсон иргэдээс 2023 оны 05 дугаар сарын 24, 25-ны өдөр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт сүлжээ гацсан талаар гомдол гаргасныг шийдвэрлэх хүрээнд оролцогч нараас гомдол гараагүй, цахим сүлжээ гацаагүй миний оролцсон байршил дахь газрын дуудлага худалдааг дахин явуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Учир нь сүлжээ гацсан байршил дахь дуудлага худалдааг хүчингүй болгож, сүлжээ хэвийн явагдаж дууссан, оролцогч нараас гомдол гаргаагүй бусад байршил дахь газрын дуудлага худалдааг дахин явуулахаар шийдвэрлэх шаардлагагүй бөгөөд энэ нь миний хууль, журмын дагуу газар эзэмших эрхийг ноцтой зөрчиж байна.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан "Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам"-ын 10 дугаар зүйлд дуудлага худалдааг хүчингүй болгож дахин зарлах үндэслэлийг заасан бөгөөд бидний тохиолдол нь энэхүү үндэслэлд үл хамаарах бөгөөд ******* сумын Засаг даргын 2023 оны 01/632 дугаартай захиргааны акт нь тухайн харилцааг зохицуулсан журамд заагаагүй үндэслэлээр шийдвэр гаргаж оролцогчийн эрхийг зөрчиж байна. Миний бие үнэ хаялцах замаар хамгийн өндөр үнийн саналыг гарган ялагч болж гэрээ байгуулсан тул тухайн дуудлага худалдааг хууль журмын хүрээнд зохион байгуулагдсан гэж үзэж газрын эзэмших эрх баталгаажна гэж төрийн байгууллагад итгэж байсан бөгөөд мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д "хууль ёсны итгэлийг хамгаалах" гэж заасны дагуу миний газар эзэмших хууль ёсны итгэл хамгаалагдах ёстой гэж үзэж байна. Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан "Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам"-ын 15.2-т "Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дуудлага худалдаатай холбогдсон гомдлоо тухайн шатны Засаг дарга болон чөлөөт бүсийн захирагч, шүүхэд тавьж шийдвэрлүүлэх эрхтэй" гэсэн бөгөөд тухайн шатны буюу ******* сумын Засаг даргад гомдол гаргаснаар үр дун гарахгүй нь илэрхий байхын зэрэгцээ маргаан бүхий захиргааны актад "...шийдвэрийг эс зөвшөөрвөл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй" гэсэн тул харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.

 Иймд дуудлага худалдааны үр дүнд гэрээ байгуулсан нийтийн үйлчилгээний зориулалт бүхий 0.06 га буюу 600 м.кв, #2023 13715 кодтой газрын эзэмших эрхийг дуудлага худалдааны ялагч надад эзэмшүүлэх захирамж гаргахыг ******* сумын Засаг даргад даалгаж өгнө үү...” гэжээ.

  1. Хариуцагч ******* аймгийн ******* сумын Засаг дарга болон Ажлын

хэсэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 11/06 дугаар тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөний дагуу сумын Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/141 дугаар "Газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдаа явуулах тухай" захирамжаар 16 нэгж талбарт дуудлага худалдааг зарлан газрын цахим биржийн системд зарыг байршуулсан. 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/205 дугаар "Ажлын хэсэг байгуулах тухай" Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2023 оны 05 дугаар сарын 24-ны өдөр газрын цахим дуудлага худалдааг зохион байгуулсан. 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ажлын хэсэг дуудлага худалдааны явцад үүссэн маргаантай холбогдуулан хуралдан Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн хариутай танилцаж, хэлэлцэн дуудлага худалдаа явагдсан өдөр сүлжээний ачаалал үүсч, программ хангамж сүлжээнд доголдол гарсан нь уг албан бичгээр мэдэгдсэн байгаа учир тухайн өдөр явагдсан 16 нэгж талбарт дуудлага худалдааг дахин явуулах нь зөв гэсэн шийдвэрт хүрснийг танилцуулсан.

2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр #2023-13728 кодтой дуудлага худалдаанд оролцогч Д.Энхтүвшин, #2023-13724 кодтой дуудлага худалдаанд оролцогч Ц.Төгөлдөр, 2023 оны 06 дугаар сарын 19-ны өдөр #2023-13730 кодтой дуудлага худалдаанд оролцогч Ж.Эрдэнэбүрэн, 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр #2023-13729 кодтой дуудлага худалдаанд оролцогч Ж.Батсүх нараас дуудлага худалдаа дахин явуулахтай холбоотой өргөдөл, гомдол ирүүлснийг холбогдох мэргэжилтэн танилцан хууль, журмын дагуу шийдвэрлэхээр цохолт хийсэн.

2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ажлын хэсэг Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын даргын 1/1351 тоот "Хариу хүргүүлэх тухай" албан бичигтэй танилцан хуралдаж, хэлэлцэн, ямар нэгэн алдаа бүртгэгдээгүй #2023- 13723 дугаар бүхий дуудлага худалдаа мөн оролцогчид үнийн санал авах хугацаа дууссан дараа үнэ өгөх оролдлого хийснээс өөр алдаа бүртгэгдээгүй #2023-13717, #2023-13719, #2023-13720, #2023-13722 гэсэн дугаар бүхий нийт 5 нэгж талбарын дуудлага худалдааг хүчин төгөлдөр болсон байна гэж үзсэн байсан.

 Харин #2023-13715, #2023-13716, #2023-13718, #2023-13721, #2023-13725, #2023-13726, #2023-13727, #2023-13728 гэсэн дугаар бүхий дуудлага худалдаанууд нь үнийн саналын шинэчлэлт удаан хийгдэж, үнийн саналаа өгөхөд "Та үнийн саналаа өсгөнө үү. Илүү үнэ илгээгдсэн байна. Үнийн санал илгээгдсэнгүй. Дахин илгээнэ үү" гэх алдаанууд бүртгэгдсэн байгаа тул мөн 2023 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн албан бичгээр тодруулалт хийлгэсэн #2023-13724, #2023-13729, #2023-13730 дугаар бүхий 3 нэгж талбарыг нийлүүлээд алдаа бүртгэгдсэн нийт 11 нэгж талбарт дуудлага худалдааг журмын дагуу дахин явуулах нь зүйтэй хэмээн ажлын хэсэг шийдвэрлэсэн байсан.

 Ажлын хэсгийн шийдвэртэй танилцаж 2023 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 1/632 тоот "Газар эзэмшүүлэх дуудлага худалдааны тухай" албан бичгийг дуудлага худалдаанд оролцогчдод цахим биржийн системд бүртгүүлсэн и-мэйл хаягуудаар нь илгээн мэдэгдсэн. "Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 15.1. Дуудлага худалдааны явцад үүссэн маргааныг дуудлага худалдаа явуулах Ажлын хэсэг шийдвэрлэнэ" гэж заасан байдаг.

Ажлын хэсгийн шийдвэрээс үүдэлтэй тус журмын 11 дүгээр зүйлийн "11.4 Дуудлага худалдааны ялагч энэ журмын 11.3-т заасан хугацаанд дуудлага худалдааны үнийг бүрэн төлснөөр тухайн шатны Засаг дарга газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах, Чөлөөт бүсийн захирагч газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай шийдвэр гаргана, 11.5 Энэ журмын 11.4-т заасан шийдвэрийг үндэслэн аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамал, чөлөөт бүсийн захирагчийн Ажлын алба холбогдох хууль тогтоомжид заасан нөхцөл, журмын дагуу дуудлага худалдааны ялагчтай газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ байгуулж гэрчилгээ олгох бөгөөд ажлын 21 хоногт багтаан газрыг зохих ёсоор өмчлөгч, эзэмшигч, ашиглагчид нь хүлээлгэн өгнө."-ийг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн.

            Сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/205 дугаар Ажлын хэсэг байгуулах тухай" Засаг даргын Тамгын газрын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг 2023 оны 05 дугаар сарын 24-ны өдөр газрын цахим дуудлага худалдааг зохион байгуулсан.

Тухайн өдөр ******* суманд явагдсан дуудлага худалдаануудад нийт давхардсан тоогоор 70 оролцогч оролцсон бөгөөд дуудлага худалдаанд оролцогчдоос: 2023 оны 05 дугаар сарын 24-ны өдөр #2023-13715, #2023-13716, #2023-13717, 2023-13718, #2023-13719, #2023-13720, #2023-13721, #2023-13722, #2023-13723, 2023-13724, #2023-13730, кодтой дуудлага худалдаанд оролцогч Магсарын Оргил, 12023-13728 кодтой дуудлага худалдаанд оролцогч "Их говийн эрдэнэс ХХК" нараас утсаар, 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр #2023-13724 кодтой дуудлага худалдаанд оролцсон 34428 оролцогчийн кодтой "Бэх гүрэн петролиум ХХК"-аас сумын Засаг даргад, 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Газрын даамлын и-мэйл хаяг руу 2023-13729, #2023-13730 кодтой дуудлага худалдаануудад тус тус оролцсон 34422, 14424 оролцогчийн кодтой иргэн Бүрэн овогт Баярсайханы Мэндбаяр нар тус тус сүлжээний доголдол, үнэ өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн талаар өргөдөл ирүүлсэн.

 2023 оны 05 дугаар сарын 29-ны өдөр Засаг даргын Тамгын газрын дарга болоод азар эзэмшүүлэх эрхийн цахим дуудлага худалдааг зохион байгуулах ажлын хэсгийн аргаас тус суманд явагдсан дуудлага худалдааны мэдээллийг систем дээрээс тодруулга хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар чиглэл авахыг үссэн албан бичгийг хавсралтын хамт Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт хүргүүлсэн.

2023 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 1/1167 дугаарт Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын "Хариу хүргүүлэх тухай" албан бичгээр "2023 оны 05 угаар сарын 24-ны өдөр зохион байгуулагдсан дуудлага худалдааны явцад бүртгэгдсэн өгөгдөл бүртгэл /log/ болон тус системийн серверийг шалгаж үзэхэд тухайн дөр улсын хэмжээнд нэгэн зэрэг олон дуудлага худалдаа зохион байгуулагдаж сүлжээний болон өгөгдөл боловсруулалтын ачаалал нэмэгдсэн байх бөгөөд зарим дуудлага худалдааны явцад өгөгдөл хадгалах үеийн хэт ачаалал (SQLSTATE [40001]: erialization failure: 1213 Deadlock found when trying to get lock; try restarting transaction) үсч программ хангамж, сүлжээнд доголдол гарсан байна. Өгөгдөл хадгалах үеийн хэт ачаалал үүссэний улмаас зарим оролцогчдод үнийн саналын шинэчлэлт удаан хийгдэж, шинээр ирсэн үнийн саналыг харуулаагүй, үнийн саналаа илгээх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна" гэх хариуг ирүүлж журмын дагуу ажлын хэсэг шийдвэр аргах нь зүйтэй гэсэн чиглэл ирүүлсэн.

2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ажлын хэсэг хуралдан Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн хариутай танилцаж, хэлэлцэн дуудлага худалдаа явагдсан өдөр сүлжээний ачаалал үүсэж, программ хангамж сүлжээнд доголдол гарсан нь уг албан бичгээр мэдэгдсэн байгаа учир тухайн өдөр загдсан 16 нэгж талбарт дуудлага худалдааг дахин явуулах нь зөв гэсэн шийдвэр хүрсэн. 

2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Засаг даргын Тамгын газрын даргын 03/562 тоот албан бичгийг Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газарт хүргүүлсэн.

2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ******* аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 288 тоот “Зөвлөмж хүргүүлэх тухай" албан бичгээр /Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газраас 2023 оны 1/1167, 2023 оны 06 дугаар сарын 1/1332 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичгээр 2023 оны 05 дугаар сарын 24-ны өдөр тус суманд зохион байгуулагдсан дуудлага худалдааны бүртгэл болон системийн серверийг шалгаж программ хангамж, сүлжээнд доголдол гарсан талаар мэдэгдсэн байна. Иймд "Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 15.1-д Дуудлага худалдааны явцад үүссэн маргааныг дуудлага худалдаа явуулах ажлын хэсэг шийдвэрлэнэ" гэж заасны дагуу ажлын хэсэг шийдвэрлэх нь зүйтэй/ гэх зөвлөмжийг сумын Засаг даргад хаяглан хүргүүлсэн байсан.

2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Засаг даргын Тамгын газрын даргын 03/562 тоот албан бичгийн хариу 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын даргын 1/1351 тоот "Хариу хүргүүлэх тухай" албан бичгээр ирэхэд уг бичигт:  Өгөгдөл хадгалах үеийн ачаалал үүссэний улмаас #2023-13715, #2023-13716, #2023-13718, #2023-13721, #2023-13725, #2023-13726, #2023-13727, #2023-13728 дугаартай дуудлага худалдааны оролцогчдын үнийн саналын шинэчлэлт удаан хийгдэж, үнийн саналаа өгөхөд “Та үнийн саналаа өсгөнө үү, Илүү үнэ илгээгдсэн байна, Үнийн санал илгээгдсэнгүй, Дахин илгээнэ үү” гэх хариуг буцаасан байна.

Мөн #2023-13717, #2023-13719, #2023-13720, #2023-13722, дугаартай дуудлага худалдааны оролцогчид үнийн санал авах хугацаа дууссаны дараа үнийн санал өгөх оролдлого хийсэн байна. Харин #2023-13723 дугаар бүхий дуудлага худалдаанд ямар нэгэн алдаа бүртгэгдээгүй байна гэдгийг мэдэгдэж мөн журмын 15.1-д заасны дагуу дуудлага худалдаа зохион байгуулсан ажлын хэсэг шийдвэр гаргах нь зүйтэй гэж хариу ирүүлсэн.

2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ажлын хэсэг Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын даргын 1/1351 тоот "Хариу хүргүүлэх тухай албан бичигтэй танилцан хуралдсан.

Ямар нэгэн алдаа бүртгэгдээгүй #2023-13723 дугаар бүхий дуудлага худалдаа мөн оролцогчид үнийн санал авах хугацаа дууссан дараа үнэ өгөх оролдлого хийснээс өөр алдаа бүртгэгдээгүй #2023-13717, #2023-13719, #2023-13720, #2023- 13722 гэсэн дугаар бүхий нийт 5 нэгж талбарын дуудлага худалдааг хучин төгөлдөр болсон байна гэж үзсэн.

Харин #2023-13715, #2023-13716, #2023-13718, #2023-13721, #2023-13725, #2023-13726, #2023-13727, #2023-13728 гэсэн дугаар бүхий дуудлага худалдаанууд нь Үнийн саналын шинэчлэлт удаан хийгдэж, үнийн саналаа өгөхөд "Та үнийн саналаа өсгөнө үү, Илүү үнэ илгээгдсэн байна, Үнийн санал илгээгдсэнгүй, Дахин илгээнэ үү" гэх алдаанууд бүртгэгдсэн байгаа тул мөн 2023 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн албан бичгээр тодруулалт хийлгэсэн #2023-13724, #2023-13729, #2023-13730 дугаар бүхий 3 нэгж талбарыг нийлүүлээд алдаа бүртгэгдсэн нийт 11 нэгж талбарт дуудлага худалдааг журмын дагуу дахин явуулах нь зүйтэй хэмээн ажлын хэсэг шийдвэрлэсэн...” гэжээ.

  1. Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч И.*******,

Э.******* нар  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн цахим дуудлага худалдаанд 202313715 дугаартай дуудлага худалдааны оролцогчоор ******* оролцсон байдаг. Дуудлага худалдаа цахимаар явагдаж явагдах үед хэт их ачаалал гарч программд доголдол гарсан. 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн тээврийн газраас ачаалал үүссэнтэй холбогдуулан дуудлага худалдаа явагдахад программ доголдсоныг нотолж байдаг. 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн шийдвэрээр ажлын хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэрээр дээрх нэр бүхий 11 газрын дуудлага худалдаанд программын доголдол гарсан учраас хүчин төгөлдөр тооцох боломжгүй гэсэн үндэслэлээр дуудлага худалдаа хүчингүй болгоод дахин явуулах ажлын хэсгийн шийдвэр гарсан...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбартай харьцуулан дүгнэж, дор дурдсан үндэслэлээр *******ийн гаргасан ******* аймгийн ******* сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах, нийтийн үйлчилгээний зориулалт бүхий 0.06 га буюу 600 м.кв, #2023-13715 кодтой газрын эзэмших эрхийн дуудлага худалдааны ялагч надад газар эзэмшүүлэх захирамж гаргахыг ******* сумын Засаг даргад даалгуулах тухай” шаардлагын хангаж, “******* аймгийн ******* сумын Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 01/632 тоот албан бичгийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хуульд заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1.Маргааны үйл баримтын хүрээнд нэхэмжлэгчээс ******* сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах, нийтийн үйлчилгээний зориулалт бүхий 0.06 га буюу 600 м.кв газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа ******* сумын Засаг даргын эс үйлдэхүй нь газар эзэмшиж, ашиглах эрхийг зөрчсөн,  хууль болон холбогдох журмын  дагуу дуудлага худалдааны ялагч болсон атал өөр дуудлага худалдаанд оролцогчдоос гаргасан гомдлыг бүхэлд нь системийн ачаалал үүссэн мэтээр хүлээн авч, хүчингүй болгосон нь хууль бус гэж, хариуцагчаас тухайн өдөр явагдсан дуудлага худалдааны үеэр газрын биржийн цахим системийн серверт хэт ачаалал үүсэж, доголдсон тухай оролцогчдоос гомдол гаргасан нь  дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэл болсон гэж тус тус шаардлага ба татгалзлын үндэслэлийг тодорхойлж маргасан.

2. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ.Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно”  гэж, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 9.9.6.2-т “Цахим дуудлага худалдаа 09 цаг 00 минутаас эхэлснээс хойш 15 цаг 00 минут хүртэл үнийн саналыг хүлээн авах бөгөөд 15 цаг 00 минутаас эхлэн үнэ хаялцуулах өрсөлдөөнийг эхлүүлнэ. Үнэ хаялцуулах өрсөлдөөнийг 60 секундээр тооцож явуулах бөгөөд уг хугацаанд оролцогчид үнийн саналаа өсгөх байдлаар өрсөлдөнө.”, 9.9.6.3-д “Үнэ хаялцуулах өрсөлдөөний 60 секундийн хугацаа дуусч, дараагийн 60 секунд тоологдож эхлээд оролцогчдоос үнийн саналыг өсгөн өгөөгүй тохиолдолд хамгийн их дүнтэй үнийн санал өгсөн оролцогчийг ялагчаар тодруулан цахим дуудлага худалдаа дууссан болохыг бүх оролцогчдод мэдэгдэнэ.”,  9.9.12-д “Байгалийн давагдашгүй хүчин зүйл гарсан, эсхүл программ хангамж, техникийн саатал, цахилгаан эрчим хүч, сүлжээ тасарч доголдсоноос цахим дуудлага худалдаа хэвийн явагдах боломжгүй болсон тохиолдолд тухайн дуудлага худалдааг хүчингүйд тооцож, ажлын 5 хоногийн дотор давтан зохион байгуулна.”,  11.1-д “Дуудлага худалдаанд оролцогчдоос хамгийн өндөр үнийн санал хэлсэн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болно.”,  11.2-т “Дуудлага худалдаа явагдсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор дуудлага худалдааны тэмдэглэлийг үндэслэн аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамал болон чөлөөт бүсийн захирагчийн Ажлын алба дуудлага худалдааны ялагчтай Иргэний хуулийн 197 дугаар зүйлд заасны дагуу гэрээ байгуулна.”,  11.4-д “Дуудлага худалдааны ялагч энэ журмын 11.3-т заасан хугацаанд дуудлага худалдааны үнийг бүрэн төлснөөр тухайн шатны Засаг дарга газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах, Чөлөөт бүсийн захирагч газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай шийдвэр гаргана.” гэж тус тус зохицуулжээ.

3. Шүүхийн үзлэг болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 08 дугаар сарын  22-ны өдрийн 1/1718 дугаар албан бичгээр ирсэн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдсан #2023-13715 дугаартай дуудлага худалдаанд оролцогчдын мэдээлэл, дуудлага худалдааны удирдлага, оролцогчдын үнийн санал өгсөн байдал, дуудлага худалдааны явцад бүртгэгдсэн өгөгдлийн бүртгэлээс тухайн дуудлага худалдаанд үнийн саналын шинэчлэл удаан хийгдсэн, шинээр үнийн саналыг харуулаагүй, үнийн саналаа илгээх зэрэг боломжгүй болсон өгөгдөл бүртгэгдээгүй байна.

3.1. Тодруулбал, #2023-13728 дугаартай дуудлага худалдаанд 6 оролцогч оролцож, 09:06:29 цагаас эхлэн 15:03:06 цаг хүртэл бүх оролцогчид үнийн саналаа өгч, 15:00:11.181 цагаас үнэ хаялцуулах өрсөлдөөн эхлэн ялагч ******* 15:01:31.565 цагаас 2,100,000 төгрөгийн буюу хамгийн их үнийн дүнтэй санал өгсөн байх ба ялагч үнэ илгээснээс хойш 60 секундийн хугацаанд оролцогчид өсгөн хэлэх үнийн хэмжээнээс илүү үнэ өгсөн болох нь бүртгэгдсэн байна.

3.2. Мөн шүүхийн үзлэгээр энэ дуудлага худалдаанд оролцсон оролцогчдоос үнийн санал өгөх боломжгүй, систем гацсан талаар гомдол гараагүй, #2023-13729, #2023-13724 дугаартай дуудлага худалдаанд оролцсон оролцогчоос энэ талаар гомдол гаргасан болох нь тогтоогдсон тул дуудлага худалдаа зохион байгуулах Ажлын хэсгийн зохион байгуулагдсан дуудлага худалдааг бүхэлд нь хүчингүй болгосон гэдэг тайлбар үндэслэлгүй.

4.Дээрх байдлаар дуудлага худалдаа тус бүрийн бодит нөхцөлийг тодруулалгүй нийтэд нь хүчингүй болгосон Ажлын хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэр хууль бус байх тул шүүх хүчингүй болгож шийдвэрлэлээ.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргана”, 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан.

5.1  Хариуцагч ******* сумын  Засаг дарга нь нэхэмжлэгчийг  дуудлага худалдааны ялагч болж гэрээ байгуулсан байхад хуулийн дээрх зохицуулалтад заасны дагуу шийдвэрлэж, газар эзэмших захирамж гаргахгүй байгаа үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасанд хамаарч байх тул Засаг даргын эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших захирамж гаргахыг Засаг даргад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

6. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”, 37.2-т “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж тус тус хуульчилсан.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагаас гаргасан нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн, тодорхой нэг тохиолдлыг зохицуулж, гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, захирамжилсан шинж бүхий захиргааны акттай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг харьяалан шийдвэрлэхээр байна.

Нэхэмжлэгч *******ийн хүчингүй болгуулахаар шаардаж буй ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 01/632 дугаар албан бичиг нь эрх зүйн шууд үр дагавар үүсгээгүй, захирамжилсан шинжийг агуулаагүй байх бөгөөд зөвхөн дуудлага худалдаанд оролцогчийн гаргасан гомдлыг шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл ******* сумын Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 01/632 дугаар албан бичиг нь захиргааны актын үндсэн шинжийг агуулаагүй байх тул захиргааны акт гэж үзэх боломжгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтад заасны дагуу хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаарч байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дэх заалтад заасныг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн

54.1 дэх хэсэг, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгийг тус тус баримтлан ******* сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “******* аймгийн ******* сумын Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 01/632 тоот албан бичгийг хүчингүй болгуулах тухай” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 32.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ийн ******* аймгийн ******* сумын Засаг дарга, Газрын цахим дуудлага худалдаа зохион байгуулах Ажлын хэсэгт холбогдуулан гаргасан Ажлын хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааны шийдвэрийн #2023-12715 дугаартай дуудлага худалдаанд холбогдох хэсгийг хүчингүй болгож, ******* сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах, нийтийн үйлчилгээний зориулалт бүхий 0.06 га буюу 600 м.кв газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа ******* аймгийн ******* сумын Засаг даргын эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоож, захирамж гаргахыг ******* сумын Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* аймгийн ******* сумын Засаг даргаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Ч.БАЯРМАА