Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2023/04107

 

 

 

 

 

 

 

 

 

2023 09 22

101/ШШ2023/04107

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, хороо, ,байрлах, Г******* б******* ХХК /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,  хороо, гудамжны тоотод оршин суух, ******* овогт Ч******* О******* /регистрийн дугаар *******/,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, хороо,  гудамжны тоотод оршин суух, ******* овогт Н******* У /регистрийн дугаар / нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 17,285,153.82 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С,

Хариуцагч Ч.Октябрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д,

Хариуцагч Н.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г******* б******* ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч.О*******, Н.У нар нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Г******* б*******тай дугаартай зээлийн гэрээ байгуулж, 22,300,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаатай цалин барьцаалан зээлэн авсан болно. Зээлийн гэрээний хугацаа 2023 оны 11 дүгээр сарын 16-нд дуусах боловч эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 14,460,272.63 төгрөг, зээлийн хүү 2,742,591.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 82,289.37 төгрөг, нийт 17,285,153.82 төгрөг байна.

Иймд зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт хурамтлагдсан нийт 17,285,153.82 төгрөгийг Ч.О*******, Н.У нараас гаргуулж өгнө үү. Хариуцагчийн гаргасан төлбөр төлөх хугацааг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

2. Хариуцагч Н.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Г******* б*******ны дугаартай зээлийн гэрээтэй Ч.О*******тай зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн. Ч.Октябраас 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс хойш салсан, одоо би зээлийг нь хамтран төлж чадахгүй, учир нь ажилгүй 4 хүүхдээ харж ээжийндээ амьдарч байгаа, орлого байхгүй, хүүхдийн мөнгөөр амьдрал ахуйгаа залгуулж байна гэв.

 

3. Хариуцагч Ч.О*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Г******* б*******ны дугаартай зээлийн гэрээ байгуулж, 22,300,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай цалин барьцаалан зээл авсан нь үнэн болно. Уг зээлийн үлдэгдэл 17,285,153.82 төгрөг үлдсэн. Энэхүү зээлийг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн нь үнэн. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа бөгөөд хүү болон нэмэгдүүлсэн хүүг ойрын 1, 2 сардаа багтаан төлж, үндсэн зээл 14,460,272.63 төгрөгийг 12 сарын хугацаанд хуваан төлж барагдуулах хүсэлттэй байна гэв.

 

3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэл, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Зээл болон барьцааны гэрээ, Хүү тооцооллын хүснэгт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Г******* б******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тус компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 734 дугаартай Эрх олгох тухай тушаал, итгэмжлэлийг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн, хариуцагч нар нь хариу тайлбараа ирүүлж, хариуцагч Ч.Октябрын итгэмжлэл, өөр бичгийн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г******* б******* ХХК нь хариуцагч Ч.О*******, Н.У нарт холбогдуулан зээл болон барьцааны гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 14,460,272.63 төгрөг, зээлийн хүү 2,742,591.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 82,289.37 төгрөг, нийт 17,285,153.82 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Хариуцагч Ч.О******* нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 12 сарын хугацаанд нэхэмжлэгчид төлбөрийг төлж барагдуулах санал гаргасан боловч нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй, хариуцагч Н.У нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байх тул нэхэмжлэгч Г******* б******* ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3а. Г******* б******* ХХК нь Ч.О*******, Н.У нартай 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дугаартай Зээл болон барьцааны гэрээ-г байгуулж, 22,300,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай хариуцагч нар нь зээлж авсан, зээл авснаас хойш үндсэн зээлээс 7,839,727.37 төгрөг, хүүд 9,976,511.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 11,413.40 төгрөг, нийт 17,827,652.24 төгрөгийг хариуцагч нар төлсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх бөгөөд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар гэрээ байгуулагджээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Б*******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр б*******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.

 

4. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ, 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж зааснаар Г******* б******* ХХК-тай Ч.О*******, Н.У нар нь зээл болон барьцааны гэрээг байгуулсан, хамтран үүрэг гүйцэтгэгчид байх бөгөөд хариуцагч Н.Уранбайгалийн Ч.Октябраас салсан, орлогогүй байгаа зэрэг шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж буй нь үндэслэлгүй, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хамтран хариуцна.

 

5. Зохигчдын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 60 сарын хугацаатай гэрээ байгуулагдсан, энэхүү гэрээний хугацаа 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дуусахаар байх ба хариуцагч нар 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр үндсэн зээлд 43,932.70 төгрөг, хүүд 204,743.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,323.94 төгрөгийг төлж, үүнээс хойш 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр үндсэн зээлд 20,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 200,000 төгрөгийг төлж, гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгч Г******* б******* ХХК нь гэрээгээ хугацаанаас өмнө цуцалсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан зохицуулалтад нийцэж байна.

 

6. Зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 14,460,272.63 төгрөг, хүү 2,742,591.82 төгрөг байгаа болох нь зохигчдын тайлбар, Хүү тооцооллын хүснэгт-ээр тогтоогдож байна.

 

7. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно..., 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2.9-д Зээлдэгч энэхүү гэрээний Хавсралт №1-д заасан эргэн төлөх графикт хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараахь өдрөөс эхлэн энэхүү гэрээний 2.1.1-д заасан зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийн графикт хугацаанд нийцүүлэх хүртэл хугацаанд төлөхөөр талууд харилцан тохиролцов гэж тохирсон байх ба үүний дагуу нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүд 82,289.37 төгрөг нэхэмжилсэн, нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн Хүү тооцооллын хүснэгт-ээс үзэхэд үндсэн гэрээний хугацаанд нэмэгдүүлсэн хүүд 11,413.40 төгрөгийг тооцсон байна.

 

Ийнхүү үндсэн гэрээний хугацаанд нэмэгдүүлсэн хүүд 11,413.40 төгрөгийг тооцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан зохицуулалттай нийцэхгүй буюу нэмэгдүүлсэн хүү нь гэрээний хариуцлага гэдэг агуулгаараа үндсэн гэрээний хугацаа дуусах үеийн хүүд нэмэгдүүлсэн хүүг тооцох тул нэмэгдүүлсэн хүүд тооцон авсан 11,413.40 төгрөгийг хасч тооцох нь зүйтэй байна.

 

Үндсэн зээлийн үлдэгдэл 14,460,272.63 төгрөг, зээлийн хүү 2,742,591.82 төгрөгөөс нэмэгдүүлсэн хүүд төлсөн 11,413.40 төгрөгийг хасч, хүүд 2,731,178.42 төгрөг, нийт 17,191,451.05 төгрөг, үндсэн зээлийн хүүгийн үлдэгдэл 2,731,178.42 төгрөгийн 20 хувийг хуульд зааснаар тооцвол 546,235.6 төгрөг гарч байх боловч нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүд 82,289.37 төгрөгийг нэхэмжилсэн тул хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иймд зээлийн гэрээний үүрэгт 17,273,740.42 /17,191,451.05+82,289.37/ төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 11,413.40 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 244,375.77 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.О*******, Н.У нараас нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 244,319 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г******* б******* ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Ч.О*******, Н.У нараас зээл болон барьцааны гэрээний үүрэгт 17,273,740.42 /арван долоон сая хоёр зуун далан гурван мянга долоон зуун дөчин төгрөг дөчин хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г******* б******* ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 11,413.40 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,375.77 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.О*******, Н.У нараас улсын тэмдэгтийн хураамжид 244,319 /хоёр зуун дөчин дөрвөн мянга гурван зуун арван ес/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г******* б******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ