| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Цэлмэг |
| Хэргийн индекс | 181/2022/03059/И |
| Дугаар | 181/ШШ2024/01618 |
| Огноо | 2024-04-18 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 181/ШШ2024/01618
2024 04 18 181/ШШ2024/01618
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 117.1, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******,******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин *******, охин ******* нарыг эцэг З.Золбаярын асрамжинд үлдээж, хариуцагч *******ын гаргасан асрамж тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Хариуцагчийн Сүхбаатар дүүрэг 6-р хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамжны 24-р байрны 20 тоот 1 өрөө орон сууцыг гэр бүлийн бүх гишүүдийн дундын хөрөнгө болохыг тогтоож, уг байрны өмчлөх эрхийн гэрчилгээнд *******,*******, *******, ******* нарын нэрийг хамтран өмчлөгчөөр нэмж оруулах бүртгэл хийлгэхийг З.Золбаярт даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Хариуцагч ******* нь хөрөнгийн маргааныг жич тусдаа гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч З.Золбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Золбаярт олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 368,150 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч *******д олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ