Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 00307

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

Улсын яллагч Б.Бүжинлхам

Өсвөр насны хохирогч С.Э

Хохирогч С.Э-ийн хууль ёсны төлөөлөгч Ч.Э

Өсвөр насны хохирогч Э.Ш-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Ш,

Шүүгдэгч Н.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан

Орхон аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох эрүүгийн 1725001190049 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, р Өвөрхангай аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эмэг эхийн хамт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Н.Б

 

Шүүгдэгч Н.Б нь зочид буудлын өрөөнөөс 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр иргэн Э.Ш-ийн Iphone-6s маркийн гар утсыг хулгайлсан, мөн  2017 оны 07 дугаар сард С.Э-ийн итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ...Би нэмж мэдүүлэг өгөхгүй. Шинэтөрийн утасыг нууцаар авч зарсан, Энхриймаагийн гар утсыг дур мэдэн авч зарсан. Хохирлоо барагдуулаагүй байгаа, барагдуулна гэв.

 

-Хохирогч С.Э-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Н.Б маргааш мөнгөтэй болчихно тэгээд буудлаас утсыг аваад өгнө гэсэн. Би 400.000 төгрөг нэхэмжилж байгаа  гэв.

-Хохирогч Э.Ш-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Ш шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Утасны хохиролыг  яллах дүгнэлтэд заасан үнийн дүнгээр буюу 700.000 төгрөг нэхэмжилнэ гэв.

-Өсвөр насны хохирогч Э.Ш-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр  Б гэх миний таньдаг ах намайг дуудсан. Би өрөөнд нь ороод ярьж сууж байгаад ОО-д орчихоод гараад ирсэн чинь Б байхгүй байсан. Б-ийн найз охин гэх нэг жаахан биетэй охин сууж байсан. Тухайн үед би ОО орохдоо Ipone 6s /Айпоне/  маркийн гар утсыг ширээн дээр орхиод гарсан. Орж ирээд утсаа хаана байгааг нөгөө охиноос асуусан чинь мэдэхгүй гэсэн. Би үүдний жижүүрээс асуусан чинь виза картнаасаа мөнгө аваад ирнэ гээд гараад явсан байсан. Батсуурийг буудалд ирнэ гээд хүлээгээд өглөө болгосон юм. Өөрийнхөө 99546161 дугаар руу залгахад холбогдохгүй байсан гэсэн мэдүүлэг /хх 20 ху/,

-Иргэний нэхэмжлэгч Д.Ш-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. Миний хүү Э.Ш Ipone 6s /Айпоне/  гар утсыг буудалд хамт байсан Батсуурь гэгчид алдсан. Эд зүйлийг шинжээчийн дүгнэлтээр гарсан 700.000 төгрөгийг Батсуурь гэдэг хүнээс нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг / хх 27 ху/

           - Бан хас ХХК-ийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 138 дугаартай: Ipone 6s /Айпоне/  маркийн гар утас 700.000 төгрөг гэсэн дүгнэлт /хх-ийн 43 ху/

-Өсвөр насны хохирогч С.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..2017 оны 07 дугаар сарын сүүлээр 6-18 дугаар байрны харалдаа байх дэлгүүрт Батсуурьтай уулзан хамт гадуур явж байхад утсаа ломбарданд тавьчих, би хонох газар байхгүй байна маргааш Улаанбаатар хот явна гэж ярьж байсан. Тэгээд Панда зочид буудалд ирэхэд Б миний гар утсыг барьцаанд үлдээчихлээ гэж буудлаас гарч ирээд эргээд ганцаараа буудал руу орсон. Харин би найзтайгаа уулзаж байгаад өглөө гэгээ орчихсон байхад Панда буудалд Б-ийн өрөө рүү орсон. Өглөө буудлаас гарахдаа У гэх эмэгтэйд би явчихаад ирнэ, миний утсыг байлгаж байгаарай гэж хэлээд Батсуурийн хамт гарсан. Би мөнгө олчихоод 12 цагт Б-тай уулзахаар тохирсон гэзартаа ирэхэд байхгүй байхаар нь буудалд очиход мөнгийг нь төлөөд миний гар утсыг аваад явчихсан байсан гэсэн мэдүүлэг / хх 24 ху/   

-Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Б-г зүс таньдаг. Тэр ганцаараа ирээд  буудалд утсаа тавиад хоночихсон, мөнгийг нь өгч чадахгүй байна. Та гар утсыг минь худалдаж аваад буудлын мөнгийг минь төлчихөөч гэсэн. Ямар утас зарах гэж байгаа, хэний утас болох талаар асуухад Хаувэй-5 маркийн гар утас байгаа гэсэн. Б-ийн хамт буудал дээр очоод 50.000 төгрөг өгсөн. Б буудал руу орж утсаа гаргаж ирэхээр нь үзэж байгаад 150.000 төгрөгөөр худалдаж авсан. Б надад хэлэхдээ миний гар утас гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 33 ху/,

-Гэрч Д.Э-гийн мөрдөн байцаалтын шатнад өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын сүүлээр Б ганцаараа орж ирээд утсаа тавьж хоноод маргааш гарахдаа мөнгийг нь өгнө гэхээр нь би зөвшөөрөөд 50.000 төгрөгийн өрөөнд оруулсан. Тэр 204 тоот өрөөнд орсноос хойш гараагүй. Маргааш өдөр нь манай охин У ирэхээр нь би 204 тоотод байгаа хүнээс 50.000 төгрөг аваад утсыг нь өгөөрэй гэж хэлээд явсан. Хэсэг хугацааны дараа У над руу залгаад та насанд хүрээгүй Э-г оруулчихсан байна шүү дээ гэхээр нь би Б гэдэг залууг ганцааранг нь оруулсан гэдгээ хэлсэн. Б 50.000 төгрөг өгөөд утсаа авсан байсан гэсэн мэдүүлэг /хх 35 ху/

-Гэрч Э.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Хэсэг хугацааны дараа Э,Б нар гарч ирээд Э надаас гар утсаа авчих уу? удахгүй ирээд мөнгийг нь өгнө гэхээр нь гар утас тавьсан талаар мэдсэн. Э-д тооцоогоо хийгээд утсаа ав гэж хэлсэн. Тэр удахгүй ирээд авна гээд Б-ийн хамт гараад явсан. Хэсэг хугацааны дараа Б 50.000 төгрөгтэй орж ирээд буудалд орохдоо тавьсан гар утсыг аваад явсан. 19 цагийн үед Э ганцаараа буудалд гар утсаа авна гэж ирэхээр нь Батсуурь утсыг аваад явсан гэж хэлэхэд гараад явсан гэсэн мэдүүлэг /хх 36 ху/,

-Найдвар Од Аудит ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 108 дугаартай шинжээчийн Huawei гар утас 400.000 төгрөг гэх дүгнэлт /хх 38 ху/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 61 ху/

 

-Н.Б-г яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 54-59 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч Н.Б нь зочид буудлын өрөөнөөс 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр иргэн Э.Ш-ийн Iphone-6s маркийн гар утсыг хулгайлж 700.000 төгрөгийн, мөн  2017 оны 07 дугаар сард С.Э-ийн итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завшиж 400.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ... Ш, Э нарын гар утсыг дур мэдэн авч зарсан. Хохирлоо барагдуулаагүй байгаа гэсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч С.Э-ийн Н.Б маргааш мөнгөтэй болчихно тэгээд буудлаас утсыг аваад өгнө гэсэн. Би 400.000 төгрөг нэхэмжилж байгаа гэх мэдүүлэг, гэрч Б.Б /хх 33 ху/, Д.Э /хх 35 ху/, Э.У /хх 36 ху/ нарын  мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Б-ийн дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Н.Б-д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарах болсон нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Н.Б-с 700.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.Ш, 400.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ч.Э-д тус тус олгох үндэстэй байна.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдав.