Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2024/01895

 









  2024      05         07                                      181/ШШ2024/01895

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 0 оршин суух Х овогт М-ын Н /РД:УК/-гийн нэхэмжлэлтэй,

Үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Н, гуравдагч этгээд Б.Б, гуравдагч этгээд С.Д /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Ариунтуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие  2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд овгоо солиулхаар нэхэмжлэл гаргасан боловч доорхи үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авхаас татгалзсан билээ. Үүнд:

1. М.Н нь өөрийн оршин суугаа газрын улсын бүртгэлийн байгуулагад хандсан эсэх тодорхойгүй байна. Тайлбар: Миний бие овог солиулах нэхэмжлэл гаргахаасаа өмнө өөрийн ээж Б овогтой Б-тай хамт очиж уулзсан, Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн мэргэжилтэн, овог солиулахад Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр овог солиулах тухай өөрийн харъяа шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүхийн шийдвэрээ гаргуулаад ир, тэгээд бид үүний үндсэн дээр овгийг нь сольж өгнө гэсэн. Үүний дагуу би танай байгуулагад овог солиулах нэхэмжлэлээ гаргасан. Дараа нь татгалзсан шийдвэрээ аваад, Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн мэргэжилтэнтэй дахин уулзахад, та нар нэхэмжлэлээ буруу гаргасан байна, үрчлэлийг хүчингүй болгох тухай гээд нэхэмжлэлээ шүүхэд гаргаад, шүүхийн шийдвэрээ аваад ир тэгээд бид овгийг нь хуучин эцгийн овгоор солиод өгнө гэсний дагуу үрчлэлийг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргаж байна.

2. Мөн М.Н-г хойд эцэг Х.М-аар овоглосон бүртгэлийг хэрхэн хийснийг нэхэмжлэлд тодорхойлоогүй, "үрчлэн аваад өөрийн овгоор овоглосон" гэх үрчлэлт хийгдсэн гэж үзэхэд учир дутагдалтай байх бөгөөд уг үндэслэлээр зохих шаардлагыг гаргаагүй байна. Тайлбар: Өмнөх овог солиулах нэхэмжлэлдээ үрчлэлтийн гэрчилгээ, мөн овог солиулсаны дараах төрсний гэрчилгээгээ хавсаргасан. Мөн өмнөх овог солиулах нэхэмжлэлдээ хойд эцэг Х.М нь 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр үрчлэн аваад өөрийн овогоор овоглосон тухайгаа бичсэн. Уг үндэслэлээр зохих шаардлагыг гаргаагүй гэдэг нь овог солиулах биш үрчлэлийг хүчингүй болгох гэж нэхэмжлэлээ гаргах ёстойг ойлгож, үрчлэлийг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргаж байна.

3. Иргэний овгоо солиулах хүсэлт нь шүүхийн харъяалан шийдвэрлэх хэрэг, маргаанд хамааралгүй бөгөөд нэхэмжлэгч М.Н нь хууль зүйн ямар үндэслэлээр уг маргааныг шүүхэд хамааралтай гэж үзсэнээ тодруулах шаардлагатай байна. Нөгөө талаар хойд эцгээрээ овоглосон овгоо солиулах маргаанд хойд эцэг Х.М-ын эрх, ашиг сонирхол хөндөгдөх эсэх, энэ нь маргаан бүхий үйл баримт мөн эсэхийг нэхэмжлэлээс тодорхойлох боломжгүй байна. Тайлбар: Хойд эцэг Х.М ээж Б овогтой Б нь гэр бүл болж хамт амьдарсан. М.Н намайг хойд аав Х-ийн М нь 2016 онд үрчлэн 2 өөрийн овгоор овоглуулсан.

Гэр бүлийн маргааны үндэслэлээр 2023 оны 02 дугаар сарын 14-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн шийдвэр (дугаар 181/ШШ2023/)- ээр энэ хоёр салсан ба М.Н намайг ээж Б.Б-гын асрамжид үлдээсэн. Мөн тухай шийдвэр дээр түүний төлөөлөгч болох А.Д-ийн шүүх хуралд гаргасан тайлбарт дагавар охины хувьд нэгэнт эх нь салж явж байгаа учраас хүүхэд дахин М-ай холбогдохгүй тул эхийн асрамжинд үлдээж, дараа нь үрчлэлтийн асуудлыг шийдвэрлүүлнэ гэсэн байдаг. Мөн хойд эцэг Х.Мнь Сүхбаатар дүүргийн эвлэрүүлэн зуучлахад өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. Д-ар дамжуулан өргөдөл гаргаж байхдаа М.Н надаас хойд эцэг татгалзаж, овгийг минь өөрчлөх хүсэлтээг өргөдлөөрөө дамжуулж байсанг үндэслэн үрчлэлийг хүчингүй болгож өгнө үү. (Эвлэрүүлэн зуучлагчидад өргөдөл гаргаж байсанг нотариатаар батлуулан хавсаргаж байна.)

Үрчлэлтийг хүчингүй болгож овгоо солиулах гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь дээр дурьдсан гэр бүлийн цуцлалт, хойд эцэг Х.М надаас татгалзаж байгаа хүсэлтээс гадна миний бие М.Н нь Канад улсын давхар иргэншилтэй байдаг бөгөөд Канад улсад албан ёсоор Х.М овгоор овоглоогүй байдаг ба өөрийн төрсөн эцэг С-ийн Д-оор овоглосон байдаг. Энэхүү гэр бүлийн цуцлалтийн процессоос болж би Монгол улсад ээжтэйгээ хамт амьдрач байгаа бөгөөд 2023 онд 18 нас хүрч Канад улс руугаа сурххаар буцаж явахаар Канад паспортоо шалгатал хугацаа нь дууссан гэдгийг мэдэж паспортоо сунгуулахаар 2023 оны 09 дүгээр сард Монгол улсад суугаа Канад улсын консулд хандсан. Канад паспортоо сунгуулахад өөрийгөө батлах 2 зурагтай бичиг баримтийг хавсрах шаардлагатай байдаг юм байна. Харамсалтай нь надад Д-ийн овогтой хуучин Канад паспортоос өөр юу ч байхгүй тул миний паспортыг сунгах боломжгүй гэсэн. Өөрийгөө хойд эцэг Х.М-аар үрчлүүлсэн түүхээ яриад, ээжийн салалтын талаар ярьсан ч та заавал нэг овогтой 2 бичиг баримт үзүүлэх ёстой гээд бичиг баримтыг хүлээн авхаас татгалзсан. Монгол, Канад дахь овог чинь зөрөөд байгаа тул овгоо солиулсаны дараа Канад улсын гадаад паспортаа сунгуулж болно гэсэн. Монгол улс дахь үрчлэлтийг хүчингүй болгож овгоо өөрийн төрсөн эцэг С овогтой Д-оор солиулсанаар би Канад паспортоо сунгуулж, Канад улс руугаа буцах боломж минь нээгдэх тул миний Х.М-т үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 онд н.М-тай албан ёсны гэр бүл болсон. С.Д бид хоёр 2 охинтой. Том охин минь сургуулиа төгсөж, өөр газар луу явсан. 2016 оны үед н.Н-г өөрийн нэрээр овоглуулах хүсэлт тавьснаар үрчлэлт хийсэн. Тухайн үед н.Н-гийн төрсөн эцэг С.Д-оос энэ талаар асуухад эсэргүүцэж байсан. Бид гэр бүл болж, албан ёсоор бүртгүүлсний дараагаар Монгол Улсад ирж үрчлэлт хийлгэсэн. Тэр үед миний охин шийдвэр гаргах чадваргүй байсан. Тэр үед С.Д татгалзаж байсан. Үрчлэлт хийлгэх өргөдөл өгсөн хугацаанд энэ асуудал шийдвэрлэгдээгүй. 2017, 2018 онд миний бие буцаж ирэхэд н.М бид хоёрын гэр бүлийн асуудал хурцадмал болж, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Миний өмнөх нөхөр дарангуйлагч байсан. Сүүлдээ хүүхдийг миний нэр дээр шилжүүлэхгүй бол энэ хүүхдийг харж үзэхгүй шүү гэж дарамталж байсан. Монгол Улсад ирсний дараагаар би өөрөө С.Д-той уулзсан. Тэгээд гарын үсгийг нь зуруулж, үрчлэлтийг хийсэн. Тэр үед н.Д үрчлэлт хийлгэх дургүй байсан. Тэрнээс өмнө би н.Н-гийн овгийг Д-жийн Н нэрээр хийлгэсэн байсан гэв.

 

Гуравдагч этгээд С.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд Б.Б-ын ярьж байгаа нь үнэн. Тийм зүйл болсон. Би үрчлэлт хийлгэх дургүй байсан. Хүүхдийн ирээдүйд хэрэгтэй бол гарын үсэг зурж, шилжүүлж өгье гээд шилжүүлж өгсөн. Би Б.Б-ын гэр бүлийн талаар сонсож байсан. Байнгын хэрүүл маргаантай байсан талаар сонсож байсан. Би өөрийн охиноо эргүүлэн авахад татгалзах зүйл байхгүй гэв.

 

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Н нь Х.М үрчлэгдсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

С.Д, Б.Б нарын дундаас 2005 оны 10 дугаар сарын 28-ны өдөр охин М.Н төрсөн байх бөгөөд улмаар С.Д, Б.Бнар нь салж, тусдаан амьдарснаар охин Д.Н-нг эх Б.Б нь өөрийн асрамжид авчээ. Эх Б.Б нь Х.М-тай гэр бүл болсноор охин Д.Н-г 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Х.М үрчлэн авч, үрчилсний бүртгэл хийгдэж 38 дугаартай гэрчилгээ олгосон байна. /хх-4, 5х/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4-д зааснаар хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох тухай хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулж, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харъяаллыг хүүхэд оршин суугаа газрын шүүх гэж тодорхойлсны дагуу нэхэмжлэгч М.Н-гийн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах хүсэлтийг тус шүүх хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, энэ хуулийн 57.2-т заасан этгээд болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно гэж, мөн зүйлийн 61.2-д Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж тус тус заасан байна.

 

Нэхэмжлэгч М.Н нь үрчлэлтийг хүчингүйд тооцуулах үндэслэлээ Хэдэн жилийн өмнө намайг бага байхад миний эх өөр хүнтэй гэрлэж, улмаар намайг хойд эцэгт үрчлүүлсэн үрчлэлт хийж, хойд эцгээр овоглох болсон боловч удалгүй салсан, би хойд эцэгтэйгээ ойр доно байгаагүй, би өөрийн төрсөн эцэг С.Д-оор овоглуулах, улмаар өөрийн эцэг рүүгээ Канад Улс руу явах шаардлагатай байгаа учраас үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэж тайлбарлаж байна.

Мөн үрчлүүлэгч Б.Б, С.Д нар нь үрчлэлтийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийг дэмжиж охин С.Но-нгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна.

Харин үрчлэн авсан Х.М нь Б.Б-аас гэрлэлт цуцлуулах асуудлаар шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөлдөө ...үрчлэлтээр бага охин Н-г овоглосон, нэгэнт эх нь салж байгаа учраас охинтой дахин холбогдохгүй, бидэнд эцэг үрийн холбоо үүсэхгүй учраас Х.М-аар овоглосон байдлыг өөрчлөх, үрчлэлтийг буцаан төрсөн эцэг, эхэд үрчлүүлж, хүүхдийн асрамжийг хууль ёсны эцэг эх нарт шилжүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-д Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр гэж заасны дагуу охин М.Н-гийн үрчлэлт, үрчлэх хүсэл зорилгоор бус, М.Н-ийн төрсөн эх Б.Б нь Х.М-тай гэр бүл болсны улмаас хийгдсэн, Б.Б, Х.М нарын гэрлэлт цуцлагдснаар М.Н өөрийн эцэг эхийн асрамжид байгаа, цаашид өөрийн эцэг Б.Б-аар овоглох хүсэл зорилготой байх тул талуудын эрх ашгийн үүднээс үрчлэлтийг хүчингүйд тооцох үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Иймд С-ийн Д, Б Б нараас 2005 оны 10 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин Д.Н-г Х-гийн М, Б-ын Б нарт үрчлэн авсныг 2016.09.13-ны өдөр хүүхэд үрчилсний бүртгэлийн 0-рт бүртгэж гэрчилгээ олгосон үрчлэлтийг хүчингүйд тооцож, Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасны дагуу 2005 оны 10 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин М.Н-г төрсөн эцэг С.Д, эх Б.Б нарт нь буцаах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 145 дугаар зүйлийн 145.6, 145.7-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2, 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар Сэнгээгийн Даваадорж, Батын Баттулга нараас 2005 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Д.Н-г Х-ийн М, Б-н Б нарт үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, 2005 оны 10 дүгээр сарын 0-ны өдөр төрсөн охин М.Н-г төрсөн эцэг С.Д, эх Б.Б нарт нь буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Н-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыгдурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА