Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2023/0789

 

 

 

                                  

 

 

2023               10              30                                          128/ШШ2023/0789

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Д**********/РД:ХГ5**********/

Хариуцагч: ********************дүүргийн Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ба**********, Д.Жа********** нарын хоорондын газар ашиглах эрхийг цуцалсан захирамжийг хүчингүй болгохтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Да********** , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б**********,  Д.Жа********** , нарийн бичгийн дарга Т.Тү********** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч Г.Да**********гээс ******************** дүүргийн Засаг даргад холбогдуулан “******************** дүүргийн Засаг даргын 2023 оны **дугаар сарын 0***-ний өдрийн А/4*** “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийг өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Анх маргаан бүхий ******************** дүүргийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/*** дугаар захирамжаар тус дүүргийн 1* дүгээр хороо, ******************** газрын урд талд 3038/50*******************  186******************* нэгж талбарын дугаар бүхий 50 га газрыг 10 жилийн хугацаатай С******************** ХХК-д олгожээ.

3. Са******** ХХК-иас Г.Да********г азар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу Б******************** дүүргийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 30-ны А/1******** дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.

4. Улмаар ******************** дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/4******** дугаар захирамжаар иргэн Г.Да********д эзэмшүүлсэн газрыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг үндэслэн газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.

5. Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Ба******************** дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар ирүүлсэн байдаг. 4 жилийн турш тухайн газраа ашиглаагүй болох нь тогтоогдож байна гэсэн байна. 2019 оны 6 дугаар сард Газар зохион байгуулалтын албанд хүсэлт гаргаж гэрээ гэрчилгээ авсан. 2019 оны 6 дугаар  сараас хойш гэрчилгээг өгөхгүй 9 сар хүртэл хойшлуулсаар байсан. Миний зүгээс Газар зохион байгуулах албаны даргатай хэл ам болсны эцэст албан бичгээ гаргуулж өгсөн. Гэрчилгээг үзэхэд 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гарсан гэрчилгээ байсан. 1 жилийн дараа буюу 2019  оны 9 дүгээр сард миний бие гэрчилгээг авсан. Энэ хооронд 1 жил 4 сарын хугацаа өнгөрсөн байгаа. Гэрчилгээг гардаж авахдаа гарын үсгээ зурж авч байсан. Гарын үсэг зурж авахад н.Лх********  гэдэг хүн надад 2019 оны 6 дугаар сард хүлээж авсан гэдгээр бичээрэй гэж бичүүлж байсан. 1 жилийн дараа гэрчилгээг авч миний газар эзэмших гэрчилгээг өгсөн. 2019 оны 11 сард дэлхий нийтийг хамарсан гэнэтийн давагдашгүй хүчин зүйл болох цар тахал гарсан тул тус газарт үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Тус үйлдэл 2019 оны 11 дүгээр сараас 2022 оны 5 сар хүртэл Монгол улсад хорио цээрийн дэглэм гарч цуцалж байсан. Энэ хугацаа нь 2 жил  6 сар болсон. Гэрчилгээ авснаас хойш 3 жил 6 сарын хугацаа өнгөрсөн байсан. Хариуцагч талаас 1 жилийн өмнө буюу 2018 оноос тоолж байгаа. Миний зүгээс 2019 онд авсан тул тус оноос тоолно гэж маргаж байгаа. Миний  хүндэтгэн үзэх шалтгааныг харж үзвэл 2022 оны 5 дугаар сараас тооцоход миний гэрчилгээг 1 жилийн өмнө хүчингүй болгосон гэж үзэж байна. Миний бие 2022 оны 5 дугаар сард ******** газарт очсон. Хүндээр өвдөж зүрх судасны өтгөрөлт, цусны өтгөрөлт гэх оноштой түргэнээр хүргэгдэж ирсэн. Үр хүүхдээ дуудаж эмнэлгийн хяналт дор буюу 3 дугаар эмнэлэгт очсон. Тус 3 дугаар эмнэлэгт 2022  оны 5 дугаар сарын 30-ны өдөр зүрх судасны эмчид, дотоод хяналтын эмчид, 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр дотоод хяналтын эмчид давтан үзүүлж байсан. 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр уушги, судасны эмчид, тус өдөр бөөрний эмчид, 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нүдний эмчид тус тус бүтэн 2022 оны 8 дугаар сар хүртэл эмчлүүлсэн. Эмнэлгээр 2 сарын хугацаатай явсан тул биеийн тархлаа муу байсан тул 2022 оны 8 дугаар сард ковид 19 өвчнөөр өвчилсөн. Ковид 19 өвчнөөр өвчлөхөд өрхийн эмч гэрээр эмчилсэн. Ковидын шинжилгээний материалыг хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн байгаа. 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс өрхийн эмнэлэгт стор хийлгэж, 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Бага нуур сувилалд сувилуулсан. 2023 оны 9 дүгээр сараас эмнэлгээр дахин эмчлүүлж байсан. Өрхийн эмнэлгийн тодорхойлолтыг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Үүнээс үзэхэд 2022 оны 5 дугаар сараас 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийг дуустал 1 жил 4 сарын хугацаанд олон төрлийн эмчилгээнд хамрагдсан тул миний бие тус үйлдлийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэж байна.

Хариуцагч талаас хариу тайлбартаа 2022 оны 10 дугаар сарын 04-ний 15/1***** тоот албан бичгээр газар эзэмших эрхийг хүчингүй болгох талаар сонсох ажиллагааны мэдэгдэл хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс тухайн асуудалд тайлбар, санал ирүүлээгүй гэсэн хариу өгсөн байна. 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг бичгийг 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өөрийн биеэр Э.Б******** гэх газар зохион байгуулагч дуудсаны дагуу очиж авсан. 2022 оны  10 дугаар сарын 25-ны өдөр хариу тайлбараа бичгээр өгч байсан. Тус хариунд хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа талаараа бичсэн. Түүнээс хойш над руу газрын албанаас мэдэгдсэн зүйл байхгүй тул тус хариуцагч талаас гаргаж байгаа тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сонсох ажиллагаа явуулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өөрийн биеэр хариугаа Ба**************** дүүгийн Газар зохион байгуулалтын албаны газар зохион  байгуулагч Э.Б****************д хүлээлгэн өсгөн бичгийг хавтаст хэрэгт хавсаргуулах гэсэн боловч өнөөдрийг хүртэл хавсрагдаагүй байна. Миний зүгээс өгсөн хариу тайлбартай холбогдуулан хариуцагч талаас ямар ч  хариу өгч байгаагүй. Таны бичгийг хүлээж авсан, тус бичигт бичсэн хүсэлт тань хүндэтгэн үзэх шалтгаан биш байна гэж хэлээгүй. Үүнийг сонсох ажиллагаа явуулсан гэж үзэхгүй байна. Захирамж гаргахаас өмнө сонсох ажиллагаа явуулах маш олон төрлийн арга хэлбэр байдаг. Утсаар мэдэгдэг, сонсох ажиллагаа явуулах, төлөөлөгчөөр дамжуулах зэрэг арга байдаг. Тус аргуудаас аль нэгээр нь ч надад сонсох ажиллагаа хийгээгүй.

************ Газар зохион байгуулах албаны 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 0**************** тоот албан бичгийн хавсралтад дурдсан байршилд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн байх тул Газрын тухай хуульд заасан хэрэгжилтийг хангаж ажиллах тухай ************ дүүргийн Засаг даргын тамгын газар ирүүлсэн гэсэн албан бичиг ирүүлэн байна. ************ Газар зохион байгуулах газраас тул албан бичгийг хуульд нийцэж байна гэсэн. Тус албан бичгийг үзэх гэсэн боловч хэрэгт ирсэн байна. Мөн  газар зохион байгуулагч Э.Б********-ын тайлбарт 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 15 ******** тоот албан бичгийг шуудангаар хүргүүлж сонсох ажиллагаа хийгдсэн гэж бичсэн байна. Тус албан бичгийг шуудангаар хүлээж аваагүй. Өөрийн  биеэр очиж авч байсан. Газар зохион байгуулагч Э.Б******** гэх хүн өөрөө надад гардуулж өгч гарын үсэг зуруулж байсан. 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хариуг өөрийн биеэр аваачиж өгсөн. Тус бичиг архивд нь байх ёстой. Тэр бичгээ гаргаж өгөх ёстой. Хүний өгсөн тайлбарыг өгөх хэрэгтэй гэж үзэж байна. Өөрийн биеэр албан бичгийг хүлээлгэж өгч байсан. Албан бичиг өгөөгүй гэж хэлж байгаа бол камерын бичлэгийг гаргуулж авах болно. Намайг утсаар дуудаж Газар зохион байгуулах албанд иргэж хэлж байсан тул үүрэн технологийн газраас тус ярианы бичлэгийг гаргуулж авах болно. Шуудангаар өгсөн гэж худлаа хэлж байна. Төрийн ажлыг ингэж хийж болохгүй. Хүнд өгсөн болон явуулсан бичгээ мэдэхгүй төрийн ажлыг ингэж хийж болохгүй.

Миний бие өөрийн эзэмшиж байсан газар дээр зүгээс суугаагүй. 5 га газарт эрчимжсэн мал үржүүлэг, хүнсний аж ахуйн зураг төслийг бэлтгэж гэрээ өгсөн. Зургийн үнэ гэж 2 сая төгрөг өөрөөсөө өгч байсан. 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Монгол улсын аварга тариаланч н.О******** гэх хүнийг тус газар дээрээ аваачиж үзүүлж байсан. Тус хүн надад зөвлөхдөө 1 га газар дээр үхрийн перми байгуул, 4 га газар дээр газар тариалах нь зүйтэй гэж зөвлөгөө өгсөн. Хавтаст хэрэгт уулзалтыг протокол болон мэдээлэл байгаа. Эзэмшиж байгаа газар хашаа барих зорилгоор 50 сая төгрөгийн зээл авах гэж Банк бус санхүүгийн байгууллагад хандаж, банк бус санхүүгийн байгууллага судалгаа хийж байсан талаар баримтыг мөн хэрэгт өгсөн байгаа. Дүүргийн Засаг даргын захирамж 2023 оны А/403 тоот албан бичгээр 24 аж ахуй нэгжийн 3******** м.кв талбай бүхий газрыг хүчингүй болгосон. Үүний 16 нэгж аж ахуй нэгж нь мод үржүүлэх, хүнсний ногоо тариалах чиглэлээр олгогдсон газар байсан. Үүнээс харахад Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод, Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгалыг хэрэгжүүлэхэд дээрх аж ахуй нэгжийн эзэмшиж байсан газрууд зориулалтад нийцэж  байсан. Гэтэл дүүргийн Засаг даргаас захирамж гаргахдаа Монгол улсын ерөнхийлөгч, төр засгийн бодлогыг дэмжээгүй шийдвэр болсон гэж би үзэж байна. Энэ чиглэлээр дүүргийн Засаг дарга дэмжих ёстой гэж би ойлгож байгаа. 2018 оноос 2023 оныг дуустал татварын төлбөрт 12******** сая төгрөг төлсөн. Илүү төлөлтийг оруулбал 13,6 сая төгрөг болж  байгаа. Сүүлийн 2 жилд ерөнхийлөгч, төр засгийн бодлогыг дэмжиж хөнгөлөлтэй зээл, хил гаалиар орж ирэх бараа материалыг татвараас чөлөөлөх дэмжих энэ үед газар эзэмших эрхийг хүчингүй болгож байна. Энэ шийдвэр нь цаг үеээ олоогүй шийдвэр байна.************** дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б**************** дүүргийн **1 дүгээр хороо **************** нуур орчим хэсэгт 2016 онд Са******** ХХК-д газар эзэмших эрх олгосон. Үүний дагуу Са******** ХХК-иас 2018 онд А/196 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг шилжүүлсэн байдаг. Са******** ХХК-ийн захирал Г.Да****** өөрөө байдаг. Манай байгууллага Газрын тухай хуулийн хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байгууллага. Үүний дагуу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар гэрээнд заасны дагуу 2-оос дээш жил газраа ашиглаагүй иргэн, хуулийн этгээдийн судалгааг гаргаж 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр сонсох ажиллагаа хийж мэдэгдэл хүргүүлсэн. *********** Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01******** дугаартай албан бичиг дээр тус иргэн, хуулийн этгээд Газрын тухай хуульд заасан эзэмших эрхийг цуцлах эрх бүрдсэн тул хүчингүй болгуулах тухай албан бичгийг ирүүлсэн. Дээрх иргэн, хуулийн этгээдийн газар ашиглалтын байдлыг судалж үзэж албан бичигт дурдсан үндэслэл бүрдсэн байсан тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу газар эзэмших эрхийг 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/403 дугаартай захирамжаар хүчингүй болгосон. Хүчингүй болгосон даруй иргэнд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу мэдэгдсэн. Манай талаас гаргасан хариу тайлбар дээрээ андуурч бичсэн байгаа. Тухайн иргэнд албан бичиг гарсан талаар мэдэгдсэн. Мэдэгдээд ирээгүй байсан тул сүүлд ирж авч байгаа талаар баримт хэрэгт авагдсан байгаа. Холбогдох хууль тогтоомжийн дагуу хийгдсэн учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Газар эзэмших эрхийн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгосон. Тус хууль хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасны дагуу тухайн газрыг 2 жил дараалж ашиглаагүй болно гэж байгаа. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг ямар үндэслэлээр хүчингүй болгох талаар тус бүрд хуульчилж өгсөн байгаа. **************** Газар зохион байгуулалтын албанаас Дүүргийн Засаг даргад Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг анхааруулсан. Анхааруулж ирсэн албан бичгийн хавсралт хэрэглэгчийн газар эзэмших орсон байдаг. Нэхэмжлэгч гэрээ гэрчилгээг 2019 оны 6 дугаар сард авсан гэж хэлж байна. 2019 онд авсан байсан ч газар ашиглаагүй 2 жилийн хугацаа өнгөрсөн байгаа. Газарт үзлэг хийхэд газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг тогтоогдсон. Иймд нэхэмжлэлийн шаардлага болж байгаа Б**************** дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/40*** тоот захирамжийн нэхэмжлэлд хамаарах хэсэг хууль зүйн үндэслэл бүхий гарсан. Засаг дарга хууль хэрэгжүүлэх үүднээс Засаг даргад олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлсэн. Мөн Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар газар төрийн хяналт хамгаалалтад байх, газар өмчлөх, эзэмших ашиглахад шударга өрсөлдөөнт тэгш байдлыг хангаж зарчмыг хэрэгжүүлсэн. Газар эзэмших эрхийг хүчингүй болгохтой холбоотой хуульд заасан журмын хэрэгжүүлсэн. Сонсох ажиллагааны мэдэгдлийг нэхэмжлэгчид  өөрт нь хүлээлгэж өгсөн. Хэргийн материалтай танилцахад тайлбар ирээгүй байсан сүүлд тайлбар өгсөн байдаг. Гэвч сонсох ажиллагааны хариу тайлбар газар эзэмших эрхийг сэргээх үндэслэл болох тайлбар биш. Газар ашиглагдаагүй атар газар хэвээрээ байгаа. Хуульд заасан хугацаа дууссан байгаа. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэдэн жил газар ашиглаагүй гэж тайлбар хэлж байна. Хүндэтгэн үзэх шалтгаанд юуг оруулж тооцох вэ гэдэгт Газарын тухай хуулийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоол дээр тодорхой заасан. Тус тогтоолын 1.10-д Газрын тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй өвчнийг эсвэл байгалийн давагдашгүй хүчин зүйлсээс тухайн газарт эвдрэл гэмтэл, цөлжилт бий болсон. Бусдын хууль бус үйлдэл эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгон гэж заасан. Тус үндэслэлд заасан хүндэтгэн үзэх шалтгаан нэхэмжлэгч хувьд байхгүй байна. Ковид гэж хэлээд байгаа. Ковид тогтоолын хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй. Ковидын хуульд зааснаар газар эзэмших эрхийг хойшлуулахтай холбоотой ямар ч зохицуулалт байхгүй. Мөн биеийн эрүүл мэндийн шалтгаан зөвхөн өөрөөс нь шалтгаалсан зүйл. Бусдаас шалтгаалсан зүйл байхгүй. Газар эзэмших эрхийн  гэрчилгээг хүчингүй болгосон үндэслэл бүрдсэн байна. Иймд Засаг дарга Газрын тухай хууль тогтоомжийн хүрээнд олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Иймд  А/******** дугаар захирамж хуульд заасан эрх хэмжээний хүрээнд үндэслэл бүхий гарсан тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  өгнө үү” гэжээ.

   ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, хуулийн уг заалтыг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно гэж тус тус заажээ. 

3. Анх иргэн Г.Да****** нь маргаан бүхий газрыг ********* дүүргийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр А/1**** дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 1********  радио ре******** сүлжээний урд талд 50 га газрыг С******** ХХК-иас шилжүүлэн авсан байна.

            4. Нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн 0******** дугаартай гэрчилгээ, ******** дугаар гэрээг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр **************** дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас гардан авсан байх бөгөөд энэ үеэс нэхэмжлэгч Г.Да********д эрх шилжсэн гэж тайлбарлах нэхэмжлэгчийн тайлбарыг буруутгахгүй.

5. Хэдийгээр шүүхээс хийсэн газрын үзлэгээр газар дээр хашаа баригдаагүй байх хэдий ч Г.Да****** нь маргаан бүхий байршилд Эй ********ХХК-иар эрчимжсэн мал үржүүлэг, хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуйн зориулалтаар барилгыг  загвар зураг хийлгэж, эрчимжсэн үхрийн ферм байгуулах, малын тэжээл, мод тариалах талаар уулзалт зохион байгуулж, 2023 оны 03 дугаар сард Мо******** ББСБ-д хандан маргаан бүхий байршилд хашаа барих зорилгоор зээл судлуулсан талаар тодорхойлолтыг ирүүлсэн байгааг газраа ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

            6. Мөн Монгол Улсын Засгийн Газраас 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоолоор БНХАУ-д гарсан шинэ коронавирусийн халдвар (COVID-19)-ын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж энэ нь 2022 оны 03 дугаар хүртэл үргэлжилсэн.

 

7. Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглаагүй үндэслэлээ эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, маргаан бүхий газарт тодорхой хэмжээний үйл ажиллагаа явуулж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд тухайн үед үүссэн нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн өөрийн хүсэл зоригоос үл хамаарсан тул Газрын тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт хамаарч байна.

8. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь анх 2018 онд газар эзэмших эрх олгогдсон ч газрын гэрээг 2019 онд байгуулсан улмаар нийтэд илэрхий нөхцөл байдал буюу  коронавирусийн халдвар (COVID-19)-ын тархлын улмаас хол хорио тогтоосон хугацаанд хамаарч, мөн нэхэмжлэгчээс энэ үед эрүүл мэндийн гачигдалтай байсан нь нь дээрх хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болох нь тогтоогдож байна.

9. Гэтэл хариуцагч нийслэлийн Засаг даргаас энэ үндэслэлээр газар эзэмшигчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо газраа 2 жил дараалан ашиглаагүй болохыг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг заавал харгалзан үзэж, нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоогоогүй байна.

10. Нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хөндсөн акт гаргаж буй тохиолдолд маргаан бүхий актын үндэслэл болж буй нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоох нь хариуцагч захиргааны байгууллагын үүрэг юм.

11. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг нягтлан шалгах, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг бодитойгоор хийлгүйгээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн байна гэж үзлээ.

12. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, ************** дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/403 “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийн хавсралтын 1 дэх иргэн Г.Д********д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Д********гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,*********** дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/4**** дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийн хавсралтын 1 дэх иргэн Да********д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.ОДМАА