Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2024/01940

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 10 181/ШШ2024/01940

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: -д холбогдох,

хийн боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт ерөнхий менежерийн 2023 оны 11 сарын 10-ны өдрийн Б/9410 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие хд 2014 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд 2019 онд Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын хэлтэст Үйл ажиллагааны сургалтын ахлах мэргэжилтэн албан тушаалд томилогдон ажиллаж байсан билээ. Гэтэл 2023 оны 11 сарын 10-ны өдөр намайг ажлаас чөлөөлөх тухай шийдвэрийг Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан Ерөнхий менежерээс гаргаж намайг ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөх шийдвэрийн үндэслэлээ ...хамтран ажиллагчдаа бэлгийн дарамт учруулсан ноцтой зөрчил гаргасан нь холбогдох хяналт шалгалтаар тогтоогдсон тул... гэсэн байх бөгөөд би ажлын байран дээрээ бусдад бэлгийн дарамт үзүүлэх зорилго, сэдэлттэй ямарваа нэгэн үйлдэл хийгээгүй юм. Өөрөөр хэлбэл ажил олгогчоос намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан байх бөгөөд миний бие хийн боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан ерөнхий менежерийн 2023 оны 11 сарын 10-ны өдрийн Б/9410 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэхүү тушаалыг хүлээн зөвшөөрөхгүйгээр Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу х-ийн маргаан таслах комисс болон, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд журмын дагуу өргөдөл гаргаж шийдвэрлүүлсэн боловч хариуцагч хуулийн этгээд гаргасан шийдвэрээ хүчингүй болгоогүй болно.

Иймд дээр дурдсан үндэслэлийн дагуу хийн боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт ерөнхий менежерийн 2023 оны 11 сарын 10-ны өдрийн Б/9410 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: н нь 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хамтран ажилладаг хүндээ бэлгийн дарамт учруулсан (хүсээгүй байхад тэвэрч, үнсэхийг оролдсон, үнсье гэж хэлсэн) хөдөлмөрийн гэрээ болон компанийн бодлого журамд заасан ноцтой зөрчлийг гаргасан болох нь хянан шалгах ажиллагааны явцад тогтоогдсон тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Хариуцагч хийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б\9410 дугаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь дараах үндэслэлээр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Үүнд:

- Хавтаст хэрэгт авагдсан нтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ. Уг хөдөлмөрийн гэрээний 8 б" дэх заалтад ажилтан компанийн хууль ёсны аливаа заавар, тушаал, шийдвэр, бодлого, журам, дүрмийг баримтлан ажиллах, дагаж мөрдөх үүрэгтэй гэж заасан.

-Хавтаст хэрэгт авагдсан нтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ. Уг гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1.и-д ...компанийн бодлого, дүрэм, журам, стандарт (үүнд: ...сахилгын шийтгэл ногдуулах тухай журам)-д Ноцтой зөрчил" гэж тооцсон, эсхүл ажлаас халах арга хэмжээ авахаар заасан зөрчил гаргасан" гэж заасны дагуу бусдад аливаа хэлбэрээр бэлгийн дарамт учруулах нь Сахилгын шийтгэл ногдуулах журамд заасны дагуу ноцтой зөрчилд тооцогдоно.

-Хавтаст хэрэгт авагдсан компанийн Сахилгын шийтгэл ногдуулах журам Уг журмын 17.2, 17.2.9.2-д "...бусдад аливаа хэлбэрээр бэлгийн дарамт учруулах* үйлдлийг ноцтой зөрчилд тооцохоор заасан.

-Хавтаст хэрэгт авагдсан компанийн Ялгаварлан гадуурхах, бэлгийн дарамт учруулах, дээрэлхэх явдлыг үл тэвчих бодлого. Уг бодлогын 5.1 дэх заалтад ...бэлгийн дарамт гэдэг бусдыг хүсээгүй байхад нь бэлгийн сэдэлтэй үйлдэл, дайралт хийх, бэлгийн сэдэл бүхий хүсэлт тавих, эсвэл бэлгийн сэдлээ үг хэлээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлэх, дээрх үндэслэл бүхий шалтгаанаар хүнийг доромжилсон, гутаасан, айлгасан сүрдүүлсэн нөхцөл байдалд оруулах зэрэг үйлдлийг хамааруулж ойлгоно" гэж, 5.6 дахь заалтад ...дарамт учруулсан эсэхийг тодорхойлоход тухайн үйлдэл ямар сэдэлтэй байсан нь чухал биш, харин нөгөө хүнд хэрхэн нөлөөлсөн нь ач холбогдолтой гэж, 5.7 дах заалтад ...нөхцөл байдлаас хамааран дараах зан хандлага, үйлдлүүд нь бэлгийн дарамтад тооцогдох бөгөөд үүгээр хязгаарлагдахгүй: ...в. Зориудаар болон шаардлагагүй үед биед нь хүрэх, мөрийг нь алгадах, чимхэх, зориудаар шүргэх, үнсэх гэж оролцох гэж заасан.

-Хавтаст хэрэгт авагдсан Хүлээн авсан нотолгоо ба зөвшөөрсөн тухай баримт. Уг баримтаар н нь компанийн дүрэм, журам, холбогдох гарын авлагуудыг хүлээн авч, уншиж танилцаж ойлгосноо мөн эдгээр журмын нөхцөлүүд болон холбогдуулан гаргасан шийдвэрүүдийг цаашид дагаж мөрдөхөө хүлээн зөвшөөрч, дахин баталгаажуулсан болох нь нотлогдож байна.

- Хавтаст хэрэгт авагдсан нтай хийсэн ярилцлагын тэмдэглэл. Уг тэмдэглэлд ...би ч бас яах вэ нэлээн уусан уусан. ...Туяагэрэлтэй анх нөгөө Америк яваад ирлээ гээд фэйс тү фэйс анх удаа уулзсан. Америк яваад ирснээс нь хойш анх удаа л уулзсан. ...хянан шалгагчаас Сахилгын шийтгэл ногдуулах журам, Ялгаварлан гадуурхах, дээрэлхэх, бэлгийн дарамт учруулахаас сэргийлэх журмуудтай танилцсан уу? Ер уншиж байсан уу гэхэд анх ажилд ороход бүгдийг нь танилцуулдаг л байсан. Би энд бас нэг тодорхой хэмжээнд арваад жил болсон хүний хувьд юу үйлдэх юу гэсэн үйлдэхүй тэр талаар бол мэдлэгтэй. Бас би баг удирддаг хүний хувьд ч гэсэн багийнхантай ярьж, зөвлөдөг" гэсэн байна.

-Хавтаст хэрэгт авагдсан Ш.Туяагэрэлтэй хийсэн ярилцлагын тэмдэглэл. Уг тэмдэглэлд ...манай менежер (Наранцогт Чулуун) Америк явах гэж байгаатай холбогдуулан үдэлтийн арга хэмжээ болгон оройн хоол идсэн. Манай багийн бүх удирдагчид болон сургалтын багийн бусад хүмүүсийг урьсан. Үйл явдал дуусах дөхөж байхад манай нэг ахлах ажилтан н намайг рестораны тагт руу авч гарсан. Түүнийг ганцаарчлан ярилцах юм байгаа гэж бодсон чинь тагт руу гараад гэнэт намайг өөр рүүгээ ойртуулан тэвэрч, үнсэх гэж оролдсон. Би түүнийг түлхэх гэж оролдсон. Түүнтэй нэг минут хэрээтэй ноцолдож байтал манай хэлтсийн ажилтан П.Дашдорж гарч ирээд бид явлаа, явах цаг боллоо гэж бидэнд хэлсэн. Дашдорж гарч ирэхэд Эрдэнэбаатар намайг түлхсэн. Би үнэхээр цочирдсон. Дашдорж гарч ирээд намайг суллаж чадсанд үнэхээр их баярласан, үнэхээр цочирдуулсан, удирдагч хүнээс ийм зан гарна гэж бодсонгүй. ...би түүнийг согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсэн байж магадгүй гэж бодсон шалтгаан нь энэ үйлдэл нь санаанд оромгүй зүйл байсан, би түнийг их согтуу байсан учраас ийм зүйл хийсэн гэж бодсон ч хэр их уусныг мэдэхгүй байна гэсэн байна.

-Хавтаст хэрэгт авагдсан П.Дашдоржтой хийсэн ярилцлагын тэмдэглэл. Уг тэмдэглэлд ...Энэ үед миний нүдний үзүүрт Эрдэнэбаатар Туяагэрэлийг чангаагаад алив уулзаа байна" гэлүү дээ, өөр лүүгээ татаад тэр хоёр нөгөө тамхины өрөө рүү гарсан. Бид хэд гадуур хувцас, цүнхээ авсан. Нэг үүргэвч сандал дээр үлдсэн байсан. Тэрийг Туяагэрэлийнх гэж таньсан. Би Энхбаатарыг дуудахаар нөгөө тамхины өрөөний хаалгыг онгойлгосон. Тэднийг гарснаас хойш 2 минут орчим болсон болов уу. Миний харсан зүйл бол Үйл ажиллагааны сургалт хариуцсан ахлах Эрдэнэбаатар ахлах Туяагэрэлийг мөрнөөс нь доохно, хоёр гараараа барьсан, түүн рүү толгойгоо хагас тонгойсон, нүүрэнд нь ойрхон байдалтай зогсож байсан. Гадаа харанхуй, гэрэл муутай байсан. Намайг алив явцгаая" гэж хэлэхэд Туяагэрэл сандарсан байдалтай миний хажуугаар гүйж орсон. Би яг хаалган дээр зогсож байсан л даа. Надад яагаад ч юм Туяагэрэл еэ ашгүй минь" гэж байгаа мэт санагдсан. Тэгээд би буцаад хаалгаа хаасан. Эрдэнэбаатар араас орж ирсэн. Бид тарахад би нөгөө ахлахуудтайгаа явахаа болиод Туяагэрэлийг гэрт нь хүргэж өгсөн. Бид нэг их согтоогүй байсан. Замдаа Туяагэрэлээс Сая юу болов, чи зүгээр үү" гэж асуусан. Туяагэрэл харин нэг эвгүй зүйл боллоо. Би яахаа мэдэхгүй, сандарсан" гэсэн байна.

-Хавтаст хэрэгт авагдсан Хянан шалгах ажиллагааны тайлан. Уг тайланд ...н нь хамт ажилладаг эмэгтэй ажилтанг хүсээгүй байхад нь тэвэрч, үнсэхийг оролдсон бэлгийн дарамт үзүүлсэн болох нь хянан шалгалтын ажиллагааны явцад тогтоогдлоо гэж хянан шалгах ажиллагаагаар илэрсэн зүйл, холбогдох баримтуудыг хянан шалгах ажиллагааны тайланд тусган бичсэн байна.

-Хавтаст хэрэгт авагдсан Төлбөрийн баримт болон кредит картын хуулга мэдээлэл. Уг баримтаар 2023 оны 10-р сарын 11-ны өдөр хийн байгууллагын зээлийн картаар Блүфин ХХК-ийн ресторанд үйлчлүүлсэн төлбөр тооцоо болох 1 394 160 төгрөгийн төлбөрийг төлж, төлбөрийн баримтыг компанийн нэр дээр авсан үйл баримт тогтоогдож байгаа.

-Хавтаст хэрэгт авагдсан Б.Билгүүнийг гэрчээр асуусан тэмдэглэл. Уг тэмдэглэлээр гэрч нь ...ахлах ажилтнуудаас гаргаж өгсөн албан ёсны ажиллагаа... төлбөрийг байгууллагын картаар төлсөн" гэж хэлсэн болох нь тогтоогдож байна.

-Хавтаст хэрэгт авагдсан П.Дашдоржийг гэрчээр асуусан тэмдэглэл. Уг тэмдэглэлээр гэрч нь ...сургалтын хэлтсийн менежер Наранцогт гадагшаа урт хугацааны томилолтоор явах болсон. Тэр хүнийг үдэлтийн арга хэмжээ зохион байгуулахыг компаниас зөвшөөрсөн учраас тэр өдрийн арга хэмжээг зохион байгуулсан. ...сургалтын хэлтсийн ахлах ажилтнууд байсан. ...хоолны зардлыг компанийн картаар би уншуулсан. ...компаниас хүлээн зөвшөөрөгдсөн багийн үйл ажиллагаа гэдгээрээ компанийн карт ашиглахыг зөвшөөрдөг. Компанийн карт ашиглаж болохоор зөвшөөрсөн арга хэмжээний нэг байсан учраас тэр картыг ашигласан. ...тийм вип өрөөнд арга хэмжээ болсон. Тэр өрөө нь цаашаа тамхины цэг маягтай тагттай байсан. ...арга хэмжээний төгсгөл хавиар тагт руу гарсан. ...тагт онгойлгоход тэр хоёр өөд өөдөөсөө харсан зогсож байсан. Ширээний зайтай л зогсож байсан байх...хаалга онгойлгоод явъя гэхэд Туяагэрэл миний хажуугаар шурт гээд гараад явсан. Сая юу болсон зүгээр үү гэхэд сонин юм болчихлоо, жоохон шоконд орчихлоо гэх утгатай зүйл хэлсэн. ...багийн арга хэмжээ зохион байгуулах талаар урьдчилсан зөвшөөрөл авдаг. Багийн арга хэмжээнд компанийн карт ашиглах гэж байна гэдгээр зөвшөөрөл авдаг. гэж хэлсэн болох нь тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт авагдсан Ш.Туяагэрэлийг гэрчээр асуусан тэмдэглэл. Уг тэмдэглэлээр гэрч нь ..Наранцогт сургалтын менежерийг гаргаж өгөхөөр арга хэмжээ зохион байгуулж оройн хоол идсэн. Хоол идсэний дараа бараг арга хэмжээ дуусах дөхөж байхад н тагт руу гарья гэхээр нь гарсан чинь чи хөөрхөн харагдаад байна чамайг үнсье гээд над руу ойртоод эхэлсэн. Тэгээд би юу болов гэж бодоод холдож байсан чинь ашгүй манай хамт ажилладаг Дашдорж гэх залуу гарч ирээд явах боллоо гэж хэлсэн. ...тийм үл хүндэтгэсэн, бүдүүлэг, хамтран ажилладаг эмэгтэй хүн рүү тэгж дайрах бол байж боломжгүй зүйл. Би яг үнэндээ Эрдэнэбаатарыг ийм үйлдэл гаргана гэж бодоогүй. ...тэр орой үнсэх гэж оролдоод дайрахад шоконд орсон гэж хэлсэн болох нь тогтоогдож байна.

Дээрх хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч н нь 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр компаниас зохион байгуулсан олон нийтийн арга хэмжээ буюу компанийн сургалтын хэлтсийн менежер Ч.Наранцогтыг Америкийн нэгдсэн улс руу явахаар болсонтой холбогдуулан хэлтсийн ахлах ажилтнууд санаачлан зохион байгуулсан үдэлтийн арга хэмжээнд оролцсон болох нь, уг арга хэмжээний үеэр хамт ажилладаг Ш.Туяагэрэлд бэлгийн дарамт учруулсан үйлдлийг буюу түүнийг хүсээгүй байхад тэвэрч, үнсэхийг оролдсон, үнсье гэж хэлсэн үйлдлийг гаргаж Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1.и дэх заалт, Сахилгын шийтгэл ногдуулах журмын 17.2, 17.2.9.2 дах заалтад заасан ноцтой зөрчлийг гаргасан болох нь нотлогдож байгаа болно. Иймд нэхэмжлэгч нын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна.

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн баримт, хийн гүйцэтгэх захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт, ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай гүйцэтгэх захирлын тушаал, хөдөлмөрийн хортой нөхцөлийн зэрэг болон нэмэгдэл өөрчлөлт оруулах тухай гүйцэтгэх захирлын тушаал, 2020 оны 7 дугаар сарын 13-ний өдрийн албан тушаалын зэрэглэл болон цалин өөрчлөх тухай гүйцэтгэх захирлын тушаал, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн албан тушаалын зэрэглэл болон цалин өөрчлөх тухай гүйцэтгэх захирлын тушаал, 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн цалин өөрчлөх тухай гүйцэтгэх захирлын тушаал, ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт, хийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/шийдвэр, өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 550 дугаартай захирамж зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

Хариуцагчаас: Итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, ххүлээн авсан нотолгоо ба зөвшөөрсөн тухай баримт, 9410 дугаартай гүйцэтгэх захирлын тушаал, хянан шалгах ажиллагааны тайлан, өрөөний зураг, ярилцлагын тэмдэглэл, гүйцэтгэх захирлын 27/22 дугаартай тушаал, байгууллагын бизнес кредит карт, тооцооны билл, сахилгын шийтгэл ногдуулах журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гүйцэтгэх захирлын А/35 дугаартай тушаал, сахилгын шийтгэл ногдуулах журам, ажлаас түр чөлөөлөх тухай тэмдэглэл, бодлого батлах тухай гүйцэтгэх захирлын тушаал, ялгаварлан гадуурхах, бэлгийн дарамт учруулах, дээрэлхэх явдлыг үл тэвчих бодлого, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, фэйсбүүк чат хуулбар зураг, тооцооны биллний хуулбар хар зураг, гүйцэтгэх захирлын 54/21 дугаартай журам шинэчлэн батлах тухай тушаал, 14/1063 дугаартай тодорхойлолт, зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

Шүүгчийн захирамжаар: Блүфин ХХК-ийн төлбөрийн баримт, Зардлын удирдлагын бодлого, журам шинэчлэн батлах тухай гүйцэтгэх захирлын тушаал, согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисын менежментийн журам, эрх олгох тухай гүйцэтгэх захирлын тушаал, тооцооны билл хуулбар, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч н нь х-д холбогдуулан хийн боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан ерөнхий менежерийн 2023 оны 11 сарын 10-ны өдрийн Б/9410 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, энэ шаардлагаа бүхэлд нь дэмжсэн.

 

2.1. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хнь ныг үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө, хамтран ажиллагчдаа бэлгийн дарамт учруулсан ноцтой зөрчил гаргасан нь холбогдох хяналт шалгалтаар тогтоогдсон.. гэсэн үндэслэлээр чөлөөлсөн боловч бусдад бэлгийн дарамт үзүүлэх зорилго, сэдэлттэй ямарваа нэгэн үйлдэл гаргаагүй, сахилгын ноцтой зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заагдаагүй, мөн байгууллагын албан ёсны арга хэмжээ бус, ажлын бус үеэр болсон асуудлыг ажлын байранд хамаатуулан сахилгын арга хэмжээг тооцсон, сахилгын зөрчил гаргасан гэх асуудлыг шалгасан дүгнэлтээр бүрэн тогтоогдоогүй байхад сахилгын зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбар гарган мэтгэлцсэн.

3. Хариуцагч хнь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан бөгөөд нэхэмжлэгч нь байгууллагаас зохион байгуулсан албан ёсны арга хэмжээний үеэр тус байгууллагын нийтээр дагаж мөрдөх, дүрэм, журмыг зөрчсөн буюу бусдад бэлгийн дарамт учруулах сахилгын ноцтой зөрчил гаргасан, мөн хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь нотлогдсон, үйлдлийг нь хяналт шалгалтаар тогтоосныг үндэслэн эрх бүхий албан тушаалтан сахилгын зөрчилд хамаарах шийтгэлийг ногдуулж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

4. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

5. Нэхэмжлэгч н нь 2014 оноос хойш Оюутолгой ХХК-д ажиллаж байгаад, 2023 оны 11 сарын 10-ны өдрийн Б/9410 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ.

 

5.1. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай хийн боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан ерөнхий менежерийн 2023 оны 11 сарын 10-ны өдрийн Б/9410 дугаартай тушаалыг эс зөвшөөрч, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан үйл баримтад маргасан ба хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй, гаргасан зөрчил нь нотлогдоогүй гэж гомдлын үндэслэлийг тайлбарласан.

 

5.2. Ажил олгогчоос, нтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон шалтгааныг хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжоор журамласан бэлгийн дарамтыг хамтран ажиллагчдаа учруулсан болох нь тогтоогдсон, уг үйлдэл нь хөдөлмөрийн гэрээ болон компанийн бусад дүрэм, журмаар зохицуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай ноцтой зөрчилд хамаарна гэж маргасан бөгөөд хэрэгт цугларсан баримтыг судлахад дараах үйл баримт тогтоогдсон болно.

6. ныг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.3, 83.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6.1 дэх заалт, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/191 дүгээр тушаалын хавсралт Ээлжийн амралт олгох ээлжийн амралтын цалин тооцох журам-ын 2 дугаар зүйлийн 2.8 (1), ажилтан Шефийн Эрдэнэбаатартай байгуулсан 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн б, в, г, 10 дугаар зүйлийн 10.2, 10.2.1, 10.2.1.И, 10.4 заалтууд, хийн Ялгаварлан гадуурхах, бэлгийн дарамт учруулах, дээрэлхэх явдлыг үл тэвчих бодлого-ын 3.1, 3.2(а), 3.2(в), З.З(а), 5.1-5.6, 5.7.в, 10.(1) заалтууд, Сахилгын шийтгэл ногдуулах журам-ын 13.1.4,17.1,17.2.9.2,17.3,18.7.1,18.7.3 заалтууд, хийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 05 сарын 02-ний өдрийн Хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлаар шийдвэр гаргах эрх олгох тухай 27/22 дугаар тушаалыг тус тус баримтлан үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө ... 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хамтран ажиллагчдаа бэлгийн дарамт учруулсан/хүсээгүй байхад тэвэрч, үнсэхийг оролдсон, үнсье гэж хэлсэн/ ноцтой зөрчил гаргасан нь холбогдох хяналт шалгалтаар нотлогдсон.... гэсэн үндэслэлийг тушаалд заажээ.

 

7. Эрдэнэбаатар нь хамтран ажиллагчдаа бэлгийн дарамт учруулсан буюу хүсээгүй байхад нь тэвэрч үнсэхийг оролдсон, үнсье гэж хэлсэн нь тогтоогдсон эсэх, уг үйлдэл нь бусдад бэлгийн дарамт учруулсан үйлдэлд хамаарах эсэх, мөн зөрчил гаргасан гэх цаг хугацаа, орон зай нь хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын зөрчилд хамаарах эсэх зэрэг нь зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл болсон бөгөөд ныг бусдад бэлгийн дарамт учруулсан буюу сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үйл баримтыг компанийн дүрэм, журмаар зохицуулсан хэм хэмжээний дагуу шалган тогтоосны үндсэн дээр сахилгын арга хэмжээг ногдуулсан гэх үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй гэж үзэв. Тодруулбал,

 

8. х-ийн Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын хэлтсийн менежер н.Наранцогт нь АНУ-руу явах болсонтой холбоотойгоор тус хэлтсийн хамтран ажиллагсдын зүгээс 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр үдэлтийн арга хэмжээг зохион байгуулжээ.

9. Үдэлтийн арга хэмжээг н.Наранцогттой нэг байгууллага, хэлтэст хамт ажилладаг нийт 9-10 хүний хүрээнд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Блю фин ресторанд үдийн 18-24 цаг орчмын хооронд зохион байгуулж, арга хэмжээнд оролцсон хүмүүс нь хоол идэж, архи, согтууруулах ундааны зүйлийг хэрэглэцгээсэн байна.

10. Улмаар тус арга хэмжээнд оролцсон хийн Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын хэлтсийн ахлах менежер Ш.Туяагэрэлээс хамтран ажиллагчаас бэлгийн дарамт учруулсан гэх гомдлыг ажил олгогч байгууллагад арга хэмжээний маргааш нь буюу 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гаргасантай холбогдуулан хянан шалгах ажиллагааг явуулах үндэслэл болжээ.

11. Ажилтны гаргасан гомдлын дагуу Хянан шалгах ажиллагааг П.Өнөрмаа/ахлах хянан шалгагч, Г.Энхбаяр/Хөдөлмөрийн харилцааны ахлах мэргэжилтэн/, Ч.Давааням/Сургалт хариуцсан менежер/ нарын бүрэлдэхүүнтэйгээр 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шалгалтыг эхлүүлсэн нь тайланд тусгагджээ.

а/ Уг хянан шалгах ажиллагааны хүрээнд, 1. Гомдол гаргагчтай ярилцлага, 2. Гэрч нартай ярилцлага, 3. Зөрчилд холбогдогчтой ярилцлага, 4. Оройн хоолонд хамт байсан багийн бусад гишүүдтэй ярилцлага, 5. Оройн хоол идсэн өрөөний зураг авсан зэрэг нийт 5 ажиллагааг хийсний үндсэн дээр зөрчлийн шинжтэй үйлдэлд холбогдуулан Хянан шалгах ажиллагааны дүгнэлтийг гаргажээ. /хх-74-88/

б/ Хянан шалгах ажиллагааны дүгнэлтийг гаргахдаа Шалгалтаар факт /зөрчил/ тогтоогдсон эсэх, Санал, зөвлөмж-Авах арга хэмжээ, Зөрчигдсөн хэм хэмжээ гэсэн үндсэн 3 хэсэгт хуваан, үнэлэлт, дүгнэлт өгсний үндсэн дээр нын гаргасан гэх үйлдлийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гэж дүгнэн, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хэм хэмжээнд хамааруулан дүгнэжээ.

в/ Улмаар н нь Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн Б, В, 10 дугаар зүйлийн 10.2.1.и, Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6.1 дэх заалт, Сахилгын шийтгэл ногдуулах журам-ын 17.2.9.2, Ялгаварлан гадуурхах, бэлгийн дарамт учруулах, дээрэлхэх явдлыг үл тэвчих бодлого-ын 3.1, 3.2(а), 5.7.в, Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 9.1.13.2 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзжээ.

г/ Ийнхүү дүгнэлт гаргахдаа хяналт шалгалтын хүрээнд тухайн арга хэмжээнд оролцсон П.Дашдорж, гомдол гаргагч Ш.Туяагэрэл нартай хянан шалгагчдын ахлагч П.Өнөрмаагийн, зөрчил гаргагч нтай хянан шалгагчдын ахлагч П.Өнөрмаа, хянан шалгагч Г.Энхбаяр нарын хийсэн ярилцлага тусгагдсан, тэдгээрээс тухайн өдөр болсон үйл явдлыг харсан П.Дашдорж, гомдол гаргагч Ш.Туяагэрэл нарын өгсөн ярилцлагад үндэслэн ныг бусдад бэлгийнд дарамт учруулсан гэж үзсэн байна.

д/ Гэтэл, дээр дурдсан зөрчлийг хянан шалгасан эрх бүхий этгээдүүд нь тайлан, дүгнэлтийг гаргахдаа зохих журмын дагуу хяналт шалгалтын ажиллагааг явуулсан гэж үзэхэд учир дутагдалтай байх тул нэхэмжлэгчийг ноцтой зөрчил гаргасан буюу хамтран ажиллагчдаа бэлгийн дарамт учруулсан нь хяналт, шалгалтаар нотлогдсон гэж эргэлзээгүй дүгнэх, буруутгах үндэслэлгүй байна.

е/ Тодруулбал, Хянан шалгах ажиллагааны тайланд тусгагдсанаар хянан шалгагчаар ажиллах ёстой Ч.Давааням нь тайланд гарын үсэг зурсан боловч тухайн тайланг гаргахад саналын эрхтэй оролцсон эсэх нь нотлогдоогүй байна. Учир нь нэхэмжлэгч талын хүсэлтээр уг тайланг гаргахад оролцсон хянан шалгагч Г.Энхбаяр нь шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо П.Өнөрмаа болон Г.Энхбаяр нар уг дүгнэлтийг гаргасан гэж мэдүүлсэн болох нь хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.

ё/ Түүнчлэн, сахилгын шийтгэл ногдуулах гол үндэслэл болсон Хянан шалгах ажиллагааны тайланг гаргахад нийт 5 ажиллагааг хамруулсан байх боловч Оройн хоолон дээр хамт байсан багийн бусад гишүүдийг асуусан тэмдэглэл-ийг тайланд хавсаргаагүй, мөн тэдгээр гишүүдийн асуусан тэмдэглэлээс "шалгалтаар тогтоогдсон факт" зэрэгт огт тусгагдаагүй, юу хэлсэн ярьсан асуудал нь тодорхой бус байгаа, тэдгээрийн мэдүүлэг зэргийг зөрчил гаргасан гэх этгээдийн үйлдлийг шалган тогтоохдоо харьцуулан дүгнээгүй зэрэг үйл баримт тогтоогджээ.

8. Хянан шалгах ажиллагааны тайланд 1. Гомдол гаргагчтай ярилцлага, 2. Гэрч нартай ярилцлага, 3. Зөрчилд холбогдогчтой ярилцлага, 4. Оройн хоолонд хамт байсан багийн бусад гишүүдтэй ярилцлага, 5. Оройн хоол идсэн өрөөний зураг авсан зэрэг нийт 5 ажиллагааг шалгалтын хүрээнд хийсэн, уг ажиллагаанаас 1, 2, 3, 5 дахь хэсэгт заасан хавсралтууд нь тайланд хавсаргагдсан байх боловч Хавсралт 4 буюу /3 хуудас/ "Оройн хоолон дээр хамт байсан багийн бусад гишүүдийг асуусан ярилцлага нь уг тайланд хавсаргагдаагүй, тэдгээр гишүүд хяналт шалгалтын хүрээнд ямар тайлбар, мэдүүлэг гаргасан нь тодорхой бус, тайланд тэдгээрийн мэдүүлэг, ярилцлагаас огт тусгагдаагүй атлаа зөвхөн гомдол гаргагч болон уг үйлдлийг харсан гэх гэрч П.Дашдорж нарын ярилцлагын хэсгийг тайланд тусган тэвэрсэн, үнсэхийг завдсан үйлдэл нотлогдсон гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

9. Учир нь хийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/35 дугаар тушаалаар баталсан х-ийн Сахилгын шийтгэл ногдуулах журмын 2 дугаар зүйлд "Энэхүү журмын зорилго нь аливаа зүй бус үйлдэл, зохисгүй зан үйл болон ажлын гүйцэтгэлийн алдаа зөрчил гаргасан хийн ажилтны асуудлыг шударга, оновчтой байдлаар шийдвэрлэх сахилгын хариуцлагын тогтолцоог бий болгоход оршино" гэж заасан, Сахилгын шийтгэл ногдуулах үйл ажиллагаа нь 2 үе шаттай байхаар зохицуулагджээ. Үүнд: Хянан шалгах үе шат, Сахилгын шийтгэл ногдуулах үе шат гэжээ. /Журмын 10.1/ /хх-99-/

а/ Журмын 10 дугаар зүйлийн 10.2-т "Хянан шалгах үе шат гэж хөдөлмөрийн сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн талаар олж мэдсэн, илрүүлсэн эсхүл сахилгын зөрчил гаргасан талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан тохиолдолд удирдах ажилтан нь Боловсон хүчин, бүтэц, зохион байгуулалтын газарт нэн даруй мэдэгдэж, нотлох баримт цуглуулах, тайлбар авах, гэрч болон зөрчилд холбогдсон ажилтантай ярилцлага хийх зэрэг сахилгын зөрчлийг шалган тогтоох зорилгоор хийгдэж байгаа үйл ажиллагааг хэлнэ гэж,

б/ Мөн журмын 10 дугаар зүйлийн 10.3-т Сахилгын шийтгэл ногдуулах үе шат гэж хянан шалгах ажиллагааны үр дүнд ажилтан сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон нөхцөлд сахилгын шийтгэл ногдуулахыг хэлнэ гэж,

в/ Мөн журмын 11 дүгээр зүйлийн 11.1.1-т Холбогдох хэлтэс болон Боловсон хүчин, бүтэц, зохион байгуулалтын газрын Хөдөлмөрийн харилцааны хэлтсийн төлөөллөөс бүрдсэн баг /цаашид Хянан шалгах баг гэх/ хянан шалгах ажиллагааг явуулна гэж тус тус заажээ.

г/ Мөн журмын 11 дүгээр зүйлийн 11.2.1-т Хянан шалгах баг нь гомдол, мэдээлэл эсхүл нотлох баримтыг хүлээн авмагц энэ журмын 11.2.1.1-11.2.1.9-д заагдсан ажиллагааг явуулна гэж заасан боловч журмын дагуу хянан шалгах ажиллагааг бүрэн гүйцэт хийгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Тухайлбал, журмын 11.2.1.2-т Сахилгын зөрчил гаргасан ажилтантай уулзалт, ярилцлага хийж, бичгээр тайлбар авах; 11.2.1.3-т Ажилтны гаргасан сахилгын зөрчилтэй холбоотой мэдээлэл, нөхцөл байдлыг мэдэж байгаа ажилтан болон гэрчээс бичгээр тайлбар авах, ярилцлага хийх, тодруулга авч эдгээрийг баримтжуулах; 11.2.1.4-т Нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах /камерын бичлэгтэй танилцах, хуулбарлан авах, тэмдэглэл үйлдэх, биет нотлох баримт цуглуулах, зөрчил гарсан газар эсхүл уурхайн талбарт байгаа компанийн эзэмшлийн объектуудад үзлэг хийх, гэх мэт/; 11.2.1.6-д Сахилгын зөрчлийг шалгах ажиллагааны явцад бүрдүүлсэн баримтад дүн шинжилгээ хийж, хянан шалгах ажиллагааны тайлан гаргах, 11.2.1.8-д Хянан шалгах ажиллагааг явуулахдаа тэмдэглэл хөтлөх, шаардлагатай гэж үзвэл дуу, дүрсний бичлэг хийж баримтжуулан авч уулзалт ярилцлагад оролцсон ажилтан, гэрч, хянан шалгах багийн гишүүдээр гарын үсэг зуруулах; гэсэн хэм хэмжээний хүрээнд шалгах ажиллагааг хийх ёстой байжээ.

10. Гэтэл зөрчилд холбогдогч, мөн зөрчилтэй холбоотой мэдээлэл, нөхцөл байдлыг мэдэж байгаа ажилтан болон гэрч нараас бичгээр тайлбар авсан эсэх нь тодорхойгүй, гэрчийн мэдүүлгээс бусад нотлох баримтыг бүрдүүлээгүй буюу дутуу бүрдүүлсэн, уулзалт ярилцлагад оролцсон ажилтан, гэрч, нар нь шалгах журамд заасны дагуу гарын үсэг зурсан гэх үйл баримт тогтоогдоогүй, зөвхөн тайланг гаргахад үндсэн дүгнэлт болгосон гэрч, хохирогч, холбогдогч нараар гарын үсэг зуруулсан зэрэг нь шалгах ажиллагааг зохих журмын дагуу бүрэн гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй байна.

а/ Хянан шалгах ажиллагааны тайланд бусад гэрчүүдийг асуусан тэмдэглэл 3 хуудас хавсралтаар багтсан атлаа тайлангийн хавсралтад тусгагдаагүй, тэдгээрийн гаргасан тайлбар мэдүүлгээс хянан шалгах ажиллагааны дүгнэлт зэрэгт тусгагдаагүй, хяналт шалгалтын тайланд зөрчил гаргасан өдрийг 2023.10.10-ны шөнө гэж зөрүүтэй тэмдэглэсэн, өөрөөр хэлбэл тухайн үйл явдал нь зөрчил мөн эсэхийг тогтооход хамгийн чухал ач холбогдол бүхий тайлан нь бүрэн бус байгаагаас шалтгаалан зөрчлийг бүрэн тогтоосон гэж боломжгүй, зөвхөн нэг гэрч болон гомдол гаргагчийн мэдүүлэгт үндэслэн бусдад бэлгийн дарамт учруулсан үйлдэл нотлогдсон гэж үзсэнийг зөвтгөх үндэслэлгүй байна.

б/ Хяналт, шалгалтын тайланд хавсаргасан нын өөрийн ярилцлага, мэдүүлэг, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тэрээр /уг арга хэмжээнд оролцсон талаар маргаагүй боловч гомдол гаргагч Ш.Туяагэрэлтэй тамхи татах цэг рүү гараагүй, Туяагэрэлтэй тамхины цэг рүү гарсан зүйл байхгүй, ямар нэгэн үйлдэл хийгээгүй гэж мэдүүлсэн, тодруулбал, зөрчилд буруутгаж буй үйлдэл болон хийгдсэн орон зайд байсан эсэх асуудлаар маргаснаас гадна арга хэмжээнд оролцсон этгээдүүд /гомдол гаргагч, зөрчил гаргагч, гэрч, хамт байсан этгээдүүд/ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан зэргээс дүгнэхэд бусад гэрч нарын тайлбар, мэдүүлэг нь энэ нөхцөл байдлыг тодруулахад чухал ач холбогдолтой байхад тайланд тусгагдаагүй, хавсаргаагүй нь сахилгын шийтгэл ногдуулах журам, хяналт шалгалтын ажлын зорилгод нийцээгүй байна. /хх-83/

в/ Түүнчлэн хянан шалгах ажиллагааны явцад оролцсон бусад ажилтнаас авсан мэдүүлэг ярилцлага зэргийг тусгаагүй нь Сахилгын шийтгэл ногдуулах журмын 11.4.2-т Хянан шалгах ажиллагааны үед хянан шалгах баг нь талуудын ярилцсан зүйлсийг гэрчлэх, баримт болгох мөн цаашид авах арга хэмжээний үндэслэл болгох үүднээс уулзалт, ярилцлагын албан ёсны тэмдэглэлийг хөтөлж, бичлэг хийж, зохих ёсоор баримтжуулна гэж, мөн журмын 18.6.2-т Тухайн зөрчил ба гомдлын дагуу хянан шалгах явцад хийсэн уулзалт, ярилцлагыг баримтжуулах гэсэн хэм хэмжээг баримтлаагүй гэх үндэслэл болжээ.

г/ Тухайн хяналт, шалгалтын ажлыг гүйцэтгэхэд оролцсон Г.Энхбаяр нь шүүх хуралдаанд гэрчээр асуугдахдаа, арга хэмжээнд хамт байсан бусад хүмүүс нь зөрчлийн шинжтэй үйлдлийг үзээгүй, хараагүй, мэдээгүй гэсэн учир дэлгэрэнгүй ярилцлага аваагүй гэсэн агуулгатай тайлбар өгсөн боловч Хяналт, шалгалтын тайланд оройн хоолонд хамт байсан багийн бусад гишүүдийг асуусан тэмдэглэл 3 хуудас хавсралт гэж тусгагдсан нь гэрчийн мэдүүлгийг үгүйсгэх үндэслэл болжээ.

д/ Нэгэнт ныг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэх үйлдлийг шалган тогтоох эрх бүхий этгээдүүд нь хяналт шалгалтын ажиллагааг явуулахдаа дүрэм, журмаар зохицуулсан баримтыг дутуу бүрдүүлсэн, шалгавал зохих ажиллагааг бүрэн хийсэн эсэх нь тогтоогдоогүй, шалган тогтоох ажиллагааг холбогдох журмын дагуу бүрэн хэрэгжүүлээгүй байх тул шалгалтын тайлан, дүгнэлтийг хүчин төгөлдөр гэж үзэх, зөрчлийг эргэлзээгүй тогтоосон гэж үзэх, ажилтныг тухайн дүгнэлтээр шууд буруутгах, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж дүгнэх нь боломжгүй байхаас гадна тухайн дүгнэлтийг Сахилгын шийтгэл ногдуулах журам-ын 2 дугаар зүйлд "заасан зорилгод нийцээгүй байна гэж үзэв.

11. Сахилгын шийтгэл ногдуулах журамд заасны дагуу шалгавал зохих ажлыг бүрэн хэрэгжүүлээгүй, ажилтан болсон асуудлыг өөрөө хүлээн зөвшөөрөхгүй байхад ажилтныг буруутгах, бүрэн бус дутуу хийгдсэн хяналт, шалгалтын тайлан, дүгнэлтэд үндэслэн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заагдсан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр чөлөөлсөн нь учир дутагдалтай байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх, мөн уг зөрчил нь бүрэн тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй байна.

12. Ажилтан нь зөрчил гаргасан эсэхийг бүрэн тогтоох ажиллагааг зохих, дүрэм журмын дагуу хэрэгжүүлээгүйгээс зөрчил тогтоогдсон гэж үндэслэлгүй тул Бэлгийн ялгаварлан гадуурхах бэлгийн дарамт учруулах, дээрэлхэх, явдлыг үл тэвчих бодлого-ыг ажилтан зөрчсөн эсэх, тухайн арга хэмжээ нь албан ёсны арга хэмжээ, эсхүл ажлын бус үеэр зохион байгуулагдсан, хувийн арга хэмжээнд хамаарах, тухайн арга хэмжээний зохих хэсгийг байгууллагын хөрөнгөөр төлсөн асуудал нь албан ёсны арга хэмжээнд хамаарах эсэх асуудал нь маргааны үйл баримтад ач холбогдолгүй юм.

13. Иймд ныг хууль зүйн үндэслэлгүйгээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх нэхэмжлэгчийн гомдол хангагдах үндэслэлтэй гэж дүгнэв.

14. Нэхэмжлэгч нын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасны дагуу шийдвэрлэх нь зүйтэй байна.

15. Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2 дугаар зүйлийн 2.3, 2.3.5-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговрыг тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж заасны дагуу нын ажиллаж байсан нэг сарын дундаж цалин хөлс нь /2023.08, 09, 10/ 17,391,390 төгрөг болно.

16. Нэхэмжлэгч нын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын сарын 10-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор нь /17,391,390 х 6 сар/ буюу 104,348,340 төгрөгийг ажил олгогчоос гаргуулан нэхэмжлэгч нт олгохоор шийдвэрлэв.

17. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д Ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй гэж заасны дагуу хнь нэхэмжлэгч нын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд нөхөн бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.

18. Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т Хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай ... шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч хүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т Энэ хуулийн 61.1.2, 61.1.3-т заасан үндэслэлээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол ажилтантай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэнэ. гэж тус тус заасан тул ныг хийн Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын хэлтсийн Үйл ажиллагааны сургалтын ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзэв.

19. Ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлсөн үйл баримт нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн эсэх талаар шүүхээс дүгнэж, хууль зөрчсөн тушаалын үр дагавар болох ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоолгох шаардлагыг шийдвэрлэх тул хийн боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан ерөнхий менежерийн 2023 оны 11 сарын 10-ны өдрийн №Б/9410 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрийн тогтоох хэсэгт тусгах шаардлагагүй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан ныг хийн Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын хэлтсийн Үйл ажиллагааны сургалтын ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 104,348,340 төгрөгийг хариуцагч хиас гаргуулан нэхэмжлэгч нт олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч нын төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч хд даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч н нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 679,691 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД