| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2024/03326/И |
| Дугаар | 182/ШШ2024/02437 |
| Огноо | 2024-05-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 182/ШШ2024/02437
2024 05 29 182/ШШ2024/02437
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, Их тойруу гудамж, 15-1, Ренталон ХХК-ийн байр, ...............-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Бакула Ренбучийн гудамж,-11000, 1 дүгээр байр, Найман шарга Бөртэ оёдлын үйлдвэрийн эсрэг талд GS25-тай барилгын ..................-д холбогдох,
Гэрээний үүрэгт 3,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж импортлох, ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Г м ХХК нь манай байгууллагаас 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр эмнэлэгт нийлүүлэх бараа тасалдсан гэж учир байдлаа хэлж 16,500,000 төгрөгийн үнийн дүнтэй бараа авч 7,000,000 төгрөгийг төлж, үлдсэн төлбөрийг 7 хоногийн дотор төлөхөөр тохиролцсон. Гэтэл тохирсон хугацаандаа барааны үнээ төлөөгүй, удаа дараа гуйлгаж, шаардуулж, нэхүүлж байж 6,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөр 3,500,000 төгрөгийг хэзээ төлөх нь тодорхойгүй, үл тоомсорлосон байдалтай байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,500,000 төгрөгийг төлж барагдуулсан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Э эн го ХХК нь хариуцагч Г м ХХК-д холбогдуулан, гэрээний үүрэгт 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн тус шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хүсэлтээр нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Э эн го ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,950 төгрөгийн 50 хувь буюу 35,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 35,475 төгрөг болон хариуцагч Г м ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 35,475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Э эн го ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1 Э эн го ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г м ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 3,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Э эн го ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,950 төгрөгийн 50 хувь буюу 35,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 35,475 төгрөг болон хариуцагч Г м ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 35,475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Э эн го ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ