Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2017/ШЦТ/118

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Т.Жавхлантөгс шүүгдэгч Х.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Д.*******, иргэний нэхэмжлэгч У.Үүрийнтуяа, тэдгээрийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, гэрч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.*******т холбогдох эрүүгийн 173*******12 дугаартай, 178/2015/90/Э/ индекстэй хэргийг 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1979 оны 09 дүгээр сарын 24-ний  өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй,бүрэн дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй тодорхой эрхэлсэн ажилгүй,  Ховд аймгийн Жаргалант сумын  Бугат, 4 дүгээр  багийн 12 дугаар гудамжны 11 тоотод оршин суух, урд ял шийтгэлгүй, өөрт ногдох хөрөнгөгүй, сарын өрхийн орлого 50  төгрөг, ял шийтгэлгүй, ******* дугаарын регистртэй,  ******* овогт *******ын *******.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Х.*******  нь 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрт “Парадо”  маркийн *******- УНЕ улсын дугаартай тээврийн  хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осол гаргаж иргэн Д.*******ын амь насыг хохироосон  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг  шинжлэн судлав. Үүнд: Хэргийн газрын үзлэгийн...Ховд аймгийн Жаргалант сумаас 20 км зайд байрлах  Буянт сумын нутагт буюу морь барианы газраас 5-8 км зайнд ногоон өнгийн “Парадо” маркын машин нь ертөнцийн зүгээр баруун хойд зүгт харсан байдалтай, Ховд аймгийн Жаргалант сумын чиглэлд гарсан байв. Үзлэгийг гаднаас нь дотогш чиглэлтэй хийхэд *******- УНЕ дугаартай машины жолооны эсрэг талын урд дугуй замын хөвөө хэсгээс гарсан, хэсгийг 1, 2 гэсэн тоогоор, зам руу орсон  цэгийг тодорхойлж, А.цэгээр машин өнхөрсөн хэсгийг тодорхойлж, “3 “гэсэн тоогоор машин зогсож байсан цэг Б зорчигч шидэгдсэн байж болзошгүй гэх цэг ”4” гэсэн тоогоор, цус мэт зүйлээр бохирлогдсон гэх саарал өнгийн даавууг гэрэл зургаар бэхжүүлэн авч, үзлэгийн тэмдэглэлээр хураан авав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн хийхэд замын өргөн 7 м хөвөө нь 2 метр, хөвөөнөөс *******- УНЕ машины зүүн талын буюу жолоочийн эсрэг талын  дугуй гарсан хоорондох мөрийн хэмжээ нь 20 м замын орсон цэгээс А цэг хүртэл 3,40 м А цэгээс тээврийн хэрэгслийн зогссон гэх цэг хүртэл 8 метр тээврийн хэрэгсэл зогссон гэх цэгээс зорчигч шидэгдсэн байж болзошгүй цэг буюу ”Б” цэг хүртэл 6 метр, Б цэгээс 4 гэсэн цэг хүртэл 1.10 м, замын хөвөөгөөр “А” цэг хүртэл 90 градусаар хэмжиж тэмдэглэлд тусгав. “Б” цэгийн хажууд цус мэт хүрэн өнгийн шингэн зүйлээс эд мөрийн баримтаар цагаан өнгийн маральд шингээн авч, тэмдэглэлд тусгав. Мөн цагаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон даавууг эд мөрийн баримтаар хураан авч тэмдэглэлд тусгав. Унасан гэх *******- УНЕ машины жолооны хүрд болон ерчак дээрээс гарын мөр илрүүлэх зорилгоор үзлэг хийхэд ач холбогдолтой гарын мөр илрээгүйг тэмдэглэлд тусгаж, машины арын багаж онгойлгож үзэхэд ТОЗ-8 маркын 18474 гэсэн дугаартай замгийн дугаар нь 84N18474 гэсэн гол төмрийн дугаар бүхий галт зэвсгийг хэргийн газрын  үзлэгээр хураан авлаа... гэх тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэл, / хх-ийн 3-6-рт

Осол хэрэг гарсан газар дээр хийсэн  хэмжилтийн бүдүүвч зураг / хх-ийн 7-рт/

Яллагдагч Х.*******ын “Парадо” маркын *******- УНЕ улсын дугаартай авто машин, “Panasonic” маркын 42  инчийн зурагтыг битүүмжилсэн прокурорын 2017 оны 07 сарын 20-ны өдрийн 5/01 дугаартай  “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”,  эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 10-14-рт/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн... Зам тээврийн осолд өртсөн *******- УНЕ улсын дугаартай ногоон өнгийн “Парадо” маркын тээврийн  хэрэгсэлд үзлэг хийхэд уг тээврийн хэрэгслийн урд талын салхиын шил хагарч, урд талын хоёр хаалганы шил хагарсан, баруун хойд хаалганы шил хагарсан,баруун хойд талын багажны шил хагарсан дээд лүүкний шил хагарч, лүүкний хэсгээрээ онгойж хэлбэрээ алдаж, зүүн урд талын хаалга гажсан, зүүн урд талын  дохио хагарч, зүүн урд талын будаг зурагдсан, баруун талын  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ хх-ийн 15-16-рт/

Мөрдөн байцаалтад гэрч Л.Чагцалдарийн өгсөн...Би Х.*******тай 20 оноос хойш одоог хүртэл найзлаж байгаа. Манай найз Х.******* нь 1979 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Ховд аймгийн Дарви суманд ******* гэдэг хүний том залуу болж төрсөн, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 12-11 тоотод оршин суудаг. Х.******* нь олон таван муу зангүй найзууд дундаа үнэнч шударга, янз бүрийн муу зан, аашгүй,  Х.******* нь одоо тодорхой эрхэлсэн ажилгүй, урьд өмнө нь гэмт хэрэг, захиргааны зөрчил холбогдож байгаагүй,  өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй , гэртээ зурагт, хөргөгч, буйдан зэрэг тавилгуудтай. Х.*******  Ховд аймгийн 1 дүгээр 10 жилийн 10 дугаар анги төгссөн,  урлаг, спортоор хичээллэдэггүй ... гэх мэдүүлэг / хх-ийн 21-22-рт/

Мөрдөн байцаалтад гэрч  Д.Ариунбилэгийн өгсөн... Х.******* бид нар найзууд байгаа юм манай нөхөртэй нэг ангид сурч байсан, 1979 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Ховд аймгийн Дарви суманд ******* гэдэг хүний том залуу болж төрсөн,  ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байр түрээслэж амьдардаг. Х.******* нь  даруухан арван жилийн сургуульд сурч  байхдаа сурлага сайтай амьдралын түвшингээсээ болоод сурч чадалгүй багаасаа хөдөлмөр эрхлээд явсан найз нөхөддөө тусархаг нэр хүндтэй  хүн байгаа юм. Х.******* нь одоо тодорхой эрхэлсэн ажилгүй хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа. Миний мэдэхээр урьд өмнө гэмт хэрэг, захиргааны зөрчилд холбогдож байгаагүй. Өөрийн гэсэн эд хөрөнгө гээд байх зүйл байхгүй нэг байртай байсан. Байраа зараад одоо түрээсийн байранд амьдарч байгаа.  Х.*******  1997 онд Ховд аймгийн 1  дүгээр  дунд сургуулийг бүрэн дунд боловсролтойгоор Ганчимэг багшийн ангийг төгсөж байсан. Манай найзад муу зуршил гээд байх зүйл байхгүй. Манай найз хааяа нэг найз нөхдийн хүрээнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг түүнээс байнга архи согтууруулах ундаа хэрэглээд байдаггүй юм...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-рт/

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Нямхүүгийн өгсөн...Миний төрсөн хүү Х.******* нь 1979 оны 09 дүгээр  сарын 24-ний өдөр Ховд аймгийн Дарви суманд Д.******* гэдэг хүний том залуу нь болж төрж байсан. Миний хүү Х.******* нь ам бүл 4 -үүлээ эхнэр Ганчимэг 2 хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байр түрээслэж амьдарч байгаа, төлөв томоотой даруухан зантай хүүхэд байгаа юм. Одоо тодорхой эрхэлсэн ажилгүй хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа, урьд өмнө гэмт хэрэг, захиргааны зөрчилд холбогдож байгаагүй. Өөрийн гэсэн эд хөрөнгө  байхгүй гэр бүл болоход нь гэрийн  тавилгыг бэлдэж өгөөд гаргаж байсан.  1997 онд Ховд аймгийн 1 дүгээр дунд сургуулийг бүрэн дунд боловсролтойгоор Ганчимэг багшийн ангийг төгсөж байсан. Манай хүү урлаг, спортоор хичээллэдэггүй, хааяа найз нөхдийн хүрээнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг түүнээс байнга архи согтууруулах ундаа хэрэглээд байдаггүй юм...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-рт/

Мөрдөн байцаалтад гэрч Ө.Даваасүрэнгийн өгсөн...Би талийгаач Б.*******т 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн Хужирт гэх газар гэртээ байсан чинь талийгаач Д.******* манай гэрт ирэхээр нь би өөрийнхөө калибр буугаа хуучин цагаан үнэмлэхний хамт өгөөд үнэмлэхийг солиулаад шинэ үнэмлэх аваад өгөөч гэж хэлээд буу үнэмлэх хоёроо өгөөд явуулсан юм. Миний калибр бууны гол төмрийн дугаар № 18474, замагны дугаар мөн адил № 18474 гэсэн дугаартай. Би хөдөө байдаг учраас төв орж чадахгүй байсан болохоор талийгаач дүүдээ өгөөд үнэмлэхийг нь  солиулахаар өгсөн юм. Талийгаач Б.******* бид 2 ах дүүгийн хүүхдүүд байгаа юм. Талийгаач хажуудаа *******, Лхагвадорж гэсэн 2 хүнтэй ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 27-рт/

Мөрдөн байцаалтад гэрч  Г.Одхүүгийн өгсөн...2017 оны 07 сарын 04-ний өдөр би Ховд аймгийн Зэрэг сумын Алтантээл гэх нэртэй буудалд өөрийнхөө найз Энхцогтын хамт байрлаж байсан чинь орой 17 цагийн үед танихгүй залуу орж ирээд Одхүү гэж хүн байна уу? гэж хэлэхэд нь миний бие би байна гэж хэлсэн чинь гадаа хүн уулзъя гэж байна гэж хэлээд тэр хүн буудлын шатаар доошоо буухад нь би тэр хүнээс хэн дуудаж байга юм бэ? гэсэн чинь тэр хүн Лхагваа уулзья гэж байна гэж хэлээд цаашаа явсан. Миний хувьд Лхагваа гэж хүнийг танихгүй ба  юун хүн намайг дуудаж байгаа юм бол гэж бодоод гарах гэсэн чинь Энхцогт хамт гарья гэж хэлээд Энхцогт бид хоёр буудлаас гарсан чинь буудлын гадаа Зүүн талын шатан дээр 2 залуу сууж байсан. Ногоон фодвольктой бүдүүн залуу босч ирээд шууд надруу уурлаж дайраад чамайг ална гэж хэлээд гарнаас болон фодволькноос татаад байхаар нь би гарыг нь мулталж тавиулсан. Тэр үед буудлын гадаа зогсож байсан “Ланд крузер-2” маркийн машинаас жолоочийн хажууд талын суудал дээр сууж байсан хэн гэдэг нь танигдахгүй хүн намайг дуудаад гараараа даллаад байсан. Тэгээд тэнд байсан 4-5 залуучууд Энхцогт бид хоёрыг  зодох гээд байгаа юм шиг дайраад байхаар нь буудлын гаднах сандал дээр суусан. Тэгсэн чинь тэнд зогсож байсан нэг залуу нь Энхцогтод хандан: Чи машин руу очоод уулзчих, чамайг яах ч үгүй гэж хэлсэн. Дахин тэр залуу бид хоёр луу хандан Одхүү гэдэг нь аль юм бэ? гэж хэлэхэд нь миний бие би байна гээд би машин руу очоод уулзъя. Наад сандал дээрээ сууж бай гэж Энхцогтод хэлээд “Ланд крузер-2” маркийн машин руу очсон чинь уг машиныг жолоочийн хажуу талын суудал дээр суугаад намайг дуудаад байсан хүнийг урьд нь 2 удаа харж байсан хүн байсан ба тэр хүнийг Н.Энхмандах гэдэг нэртэй хүн гэдгийг урьд нь сураг сонсож байсан юм. Тэгээд би тэр хүнд хандан энэ чинь зүгээрээ гэж хэлсэн. Тэгээд Н.Энхмандах бид хоёр Цэцэг суманд болсон хөндөгдсөн газрын нөхөн сэргээлтийн тендерийн талаар уг тендерт хэн оролцсон, мөн хэн ялсан талаар ярилцаж байсан чинь нэг хүн миний араас баруун мөрөн дээрээс тохойгоороо дарсан. Тэгэхээр нь би тэр хүнд хандан тохойгоо ав л даа хэлсэн чинь миний араас өмдний бүснээс барьж аваад намайг өргөх гээд байсан. Тэгсэн манай найз Энхцогт ирээд наадах хүнээ тавиач та нар яах гээд байгаа юм бэ? гэж хэлсэн чинь миний бүснээс барьчихсан байсан хүн бүсийг маань тавьсан. Тэгээд тухайн залуучууд машиндаа суугаад яваад өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-рт/

Мөрдөн байцаалтад гэрч С.Пүрэвдоржийн өгсөн...Манай найз Х.*******  нь 1979 оны 09 дүгээр  сарын 24-ний өдөр Ховд аймгийн Дарви суманд ******* гэдэг хүний том залуу нь болж төрж байжээ. Манай найз Х.*******  нь ам бүл 4-үүлээ эхнэр 2 хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 12-11 тоотод оршин суудаг, төлөв даруу зантай сайн залуу байгаа юм. Одоо эрхэлсэн ажил байхгүй, урьд өмнө нь гэмт хэрэг захиргааны зөрчилд холбогдож байгаагүй, ямар нэгэн суурь өвчин гээд байх зүйл байхгүй. Өөрийн гээд байх эд хөрөнгө гээд байх зүйл байхгүй гэртээ зурагт, хөргөгч гэсэн тавилгууд байдаг. Манай найз Х.*******  нь урлаг спортоор хичээлдэггүй хүн байгаа юм. ..гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-рт/

Мөрдөн байцаалтад гэрч С.Энхцогтын өгсөн...Тухайн өдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр би Ховд аймгийн Зэрэг сумын Алтантээл гэх нэртэй буудалд өөрийнхөө найз Г.Одхүүгийн хамт байрлаж байсан чинь орой 17 цагийн үед нэг танихгүй залуу орж ирээд Одхүү гэдэг залуу байна уу буудлын гадаа хүн уулзъя гэж байна гэж хэлээд цаашаа явсан. Одхүү тэр хүнээс хэн дуудаж байгаа юм бэ гэсэн чинь тэр хүн Лхагаа дуудаж байна гэж хэлээд цаашаа явсан. Тэгээд Одхүү бид 2 өрөөнөөсөө гарсан чинь буудлын гадаа баруун талын сандал дээр 2 залуу зогсож байсан. Зүүн талын шатан дээр 2 залуу зогсож байсан. Буудлын гадаа 2 машин зогсож байсан бөгөөд ногоон өнгийн “Парадо-95” маркийн машин зогсож байсан. Мөн хажуу талд нь хар  бараан өнгийн Ланд-2 маркийн машин зогсож байсан. Шатан дээр зогсож байсан 2 залуу юуг нь ч  ойлгоогүй байсан чинь Одхүү бид 2 руу шууд уурлаад ална гэх мэт үг хэлээд дайраад Одхүү бид 2-ыг машинд хийх гээд түлхээд байсан. Тэгэхээр нь би энэ хэд хүн андуурсан юм боловуу гээд гайхсан. Тэгээд Одхүү бид 2 буудлын гадна сандал дээр сууж байсан чинь нэг залуу нь Одхүү бид хоёрт хандан Одхүүтэй ганцаарантай нь машинд уулзчихъя. Санаа зоволтгүй янз бүрийн асуудал байхгүй гэж хэлэхэд нь Одхүү би ганцаараа очоод уулзчихъя гэж хэлээд “Ланд -2” маркийн машин руу очсон. Уг машины жолоочийн хажуу талын суудал дээр нэг залуу машинаасаа бууж ирэхгүй сууж байсан. Одхүү уг машин руу ойртсон чинь тэнд байсан залуу Одхүүгийн араас очоод бүсэлхийнээс нь өргөөд машинруу оруулах гээд байхаар нь би Одхүү очоод Одхүүгийн бүсэлхийнээс барьсан байсан залуугийн гарыг тавиулаад бид 2 холдсон чинь тэр хэд машиндаа хуваагдаж суугаад яваад өгсөн. “Парадо” маркийн *******- УНЕ улсын дугаартай машинтай мөн “Ланд 2” маркийн -15 ХОҮ гэсэн дугаартай 2 машинтай 5-6 эрэгтэй хүн явж байсан. Би ямар учраас ирсэнийг мэдэхгүй байна Цэцэг сумын хөндөгдсөн газрын нөхөн сэргээлтийг тендерийн талаар ярьсан гэж манай найзад хэлсэн. Тухайн 2 залуучуудын 2 залуу нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-рт/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Кумархааны өгсөн... 2017 оны 07 дугаар сарын 4-ний оройн 21 цагаас 22 цагийн орчимд 15 ХОҮ улсын дугаартай “Ланд-2” маркийн хар өнгийн тээврийн хэрэгсэлтэй найз Мандах, Лхагаа гэх хүмүүстэй Ховд аймгийн Цэцэг сумаас Ховд аймгийн Жаргалант сумруу явах замд явж байгаад Ховд аймгийн Манхан сумын уулзвараас нааш өнгөрөөд кеймфээс нилээн яваад түр зогсоод бид нар буугаад зогсож байтал ногоон  өнгийн “Прадо” маркийн *******- гэсэн дугаартай машиныг барьж яваа жолооч нь Х.*******, урд суудал дээр буюу жолоочийн хажуу талд Улаанаа, арын суудал дээр ******* гэсэн гурван хүн суусан байдалтай манай машины хажууд ирж зогсоод түрүүлээд хөдлөхөөр нь би араас нь -15 ХОҮ улсын дугаартай машиныг бариад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа буюу нэг хөтөл даваад уруудаад иртэл Х.*******ын барьж явсан *******- ХОҮ гэсэн улсын дугаартай машин нь унасан байдалтай машин эвдэрсэн, дөрвөн дугуй дээрээ зогссон, Улаанаа ах машины цаана доошоо хараад хэвтсэн байдалтай, ам юм уу чихнээс нь нэлээн нөжирсөн цус гарсан байдалтай харин ******* нь машинаас сандарсан байдалтай жолооочийн суудал дээрээс бууж ирсэн, Б.******* нь арын суудал дээр хэвтэж байсан. Тэгээд Улаанаа ахыг аваад миний машинд суулгаад би машин бариад миний хажууд Мандах ах, Х.******* ах хойд талын суудал дээр Улаанааг өвөр дээрээ аваад Ховд аймагт орж ирээд 103 дээр шууд очсон. ******* тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Мөн цагдаагийн байгууллага дээр ирээд согтолт тодорхойлох багжаар *******ыг үзэхэд /0% харин намайг /0%  гэж харсан харин нөгөө хэдийг хэд гарсныг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-рт/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Лхагвадоржийн өгсөн...2017 оны 07 дугаар сарын 04-ний оройн 21 цагаас 22 цагийн орчимд -15 ХОҮ улсын дугаартай Ланд -2 маркийн хар өнгийн тээврийн хэрэгсэлтэй жолооч нь Кумархаан, Н.Энхмандах / Мандах / нарын хамт Ховд аймгийн Цэцэг сумаас Ховд аймгийн чиглэлд явж байтал *******- улсын дугаартай ногоон өнгийн “Прадо” маркийн машины жолооч нь Х.******* жолоочийн хажуу талын суудал дээр Улаанаа арын суудал дээр нь Б.******* сууж явсан. Тэгээд манай машины хажуугаар Булангийн овооны орчимд зөрөөд хэсэг хугацааны дараа “Шар хадны Дөрөлж” тонгойгоод гараад иртэл Х.*******ын барьж явсан *******- улсын дугаартай машин унасан байдалтай дөрвөн дугуйн дээрээ зогссон. Ховд аймгийн чиглэлд хар зам дээр зогсож байсан. Харин машины цаана буюу хоншоорны цаана зам дээр Улаанаа доошоо хараад хэвтсэн байдалтай нилээн цус гарсан байхаар нь шууд машинтай эмнэлэг  рүү Н.Энхмандах, Х.******* Б.Кумархаан, Улаанаа дөрөв аваад явсан. Харин ард Б.******* бид хоёр машинаа хараад цагдаа хүлээгээд үлдсэн. 2017 оны 07 сарын 04-ний орой 19 цагийн орчимд Н.Энхмандахын таньдаг хүмүүс хотоос ирсэн байна гэхээр нь очиж уулзаад байж байгаад Улаанаа нөгөө хүмүүст хоорондоо маргалдаад наашаа явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-рт/

Мөрдөн байцаалтад гэрч  Н.Энхмандахын өгсөн..2017 оны 07 дугаар сарын 04-ний оройн 21 цагаас 22 цагийн орчимд -15 ХОҮ улсын дугаартай “Ланд-2” маркийн хар өнгийн тээврийн хэрэгсэлтэй жолооч нь Хумархаан гэх залуу арын суудал дээр Лхагвадорж /Лхагаа / харин би урд талын суудал дээр сууж явсан. Бид нар Ховд аймгийн Цэцэг сумаас Ховд аймгийн төврүү 2 машинтай нөгөө машин буюу *******- улсын дугаартай ногоон өнгийн “Прадо” маркийн авто машиныг Х.******* бариад Улаанаа гэх залуу жолоочийн хажуу талын суудал дээр суугаад Б.******* нь хойд талын суудал дээр суугаад хөдөлсөн. Тэгээд Манханы кейфын хажууд байрлах түр зогсоолд *******- улсын дугаартай машиныг хүлээлгээд зогсож байгаад нөгөө машин буюу Х.*******ын барьж явсан *******- улсын дугаартай авто машиныг урдаа оруулаад Ховд аймаг руу хөдөлсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа гэнэт хүүш гээд хартал Х.*******ын барьж явсан машин нь унаад дөрвөн дугуйн дээр зогсож байсан. Харин Улаанаа гэх залуу зам дээр доошоо харсан байдалтай цус гарсан байхаар нь шууд аваад 103 дээр очиж үзүүлсэн. Одоогийн байдлаар *******- дугаартай авто машиныг барьж явсан Х.*******ын биед ил харагдах гэмтэл байхгүй хажуу талд нь сууж явсан Улаанаа гэх залуу цус алдсан байдалтай Б.******* нь нуруу хугарсан байдалтай, Х.******* нь толгой өвдөж байна гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-рт/

Мөрдөн байцаалтад гэрч Б.*******ын өгсөн..Тухайн өдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр манай найз Баянцагааны төрсөн өдөр болоод талийгаач Д.*******, Баянцагаан бид 3 буудал дотор 2 шил архи уусан. Би тухайн үедээ тасарсан байсан. Тэгээд нэг мэдсэн Ховд сумын Алтантээл гэдэг буудлын өмнө Энхмандахын “Ланд -2” маркийн машин миний машин болох *******- УНЕ улсын дугаартай машин ирээд зогссон. Би машинаас буусан. Талийгаач Д.******* Н.Энхмандах ахын “Ланд- 2” маркийн машин луу алхаж явсан хүний араас очоод барьж авах гэхээр нь би талийгаач Д.*******ыг араас нь очоод татсан чинь миний гарыг тавиулчихаад тэр хүнтэй барилцаад авсан. Лхагвадорж ах бас нэг танихгүй залуу ирээд тэр 2-ыг салгаад талийгаач миний машин болох *******- УНЕ улсын дугаартай машинд суугаад миний машиныг Х.******* бариад бид 3 хөдлөөд Ховд аймаг руу гараад явж байтал бид нарыг Н.Энхмандах ахын “Ланд -2” маркийн машин гүйцээд бид нар араас нь явж байгаад Манхан сумын 3 замын уулзвар дээр байдаг “Тэс Петролиум” нэртэй колонкоос бензин аваад тэндээсээ хөдлөөд явж байтал Энхмандах ахын машин замын карманд ороод зогссон байхаар нь хажууд нь очоод бие засчихаад тэндээсээ бид нар хөдлөөд явж байгаад дөрөлж өгсөж байхад бид нар Н.Энхмандахын “Ланд-2” маркийн машиныг гүйцсэн. Тэгэхээр нь би Х.*******т би 1 км-ээс дээшээ гарч үзээгүй шүү 1 км-ээс дээшээ гаргаад хэрэггүй шүү гэж хэлээд явж байтал машины доод хэсэг буюу Хропны хэсэгт нэг юм дуугарсан чинь Х.Нарабаатар ар руу харж байгаад машиныг засмал замаас гаргаад буцаагаад замруу орохдоо огцом дараад машин өнхөрсөн. Тэгээд нэг мэдсэн машин шаржигнаж дуугараад би хурдан зогсоосой гэж бодож байтал машин 4 дугуйн дээрээ буцаж эргээд зогсоод би Х.*******, Д.******* нарыг амьд уу? гэж асуухад Х.*******ын дуу гараад машинаас буусан. Тэгэхээр нь би босоод хаалгаа онгойлгоод гарахад бид нарын ар талд явж байсан “Ланд-2” маркийн машин ирсэн Д.******* засмал зам дээр доошоо харсан ухаангүй их хэмжээний цус алдалтын байдалтай хэвтэж байсан. Тэгээд тэндээс Энхмандах *******, Лхагвадорж нар талийгаач Д.*******ыг машинд өргөж суулгаад Лхагвадорж бид 2 үлдсэн. Тэр хэд эмнэлэг хүргэхээр Д.*******ыг аваачихаар явсан. Тэгээд Лхагвадорж бид 2 хэргийн газар байсан чинь цагдаагийн машин хажуудаа нэг жижиг машинтай ирээд Энхмандах дүү Энхболдыг машинтай аймаг орж ирээд шууд эмнэлэг дээр ирээд эмчид үзүүүлээд тэгээд эмнэлэгт хэвтсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 41-43-рт/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 сарын 25-ны өдрийн 33 дугаартай ...

Хохирогч Д.*******ын цогцост гэмтэл учирсан байна. Хохирогч Д.*******ын цогцост суурь ясны зүүн дунд хонхорын цөмөрсөн хугарал, тархины зүүн бөмбөлөгийн суурь хэсгийн няцрал, тархины 2 тал бөмбөлөгийн доод дунд хэсэгт цусан хураа, зүүн талын эгэм болон 1, 2 дугаар хавирганууд эгэмний дунд шугамаар хөндлөн хугарал, дагзны зүүн хэсэгт 3х0.2 см, шарх, зүүн хөмсөгний зүүн дээд хэсэгт 1х0.8 см, зүүн нүдний зүүн доод хэсэгт 2.1.8 см, дээд уруулын дунд хэсэгт 0.7х0.5 см,баруун мөрний ар хэсэгт олон тооны зулгаралтууд зүүн эгэм хэсэгт 10х8 см цус хуралт, баруун гарын шууны дотор дунд хэсэгт 9.5х0.2 см шарх, зүүн ташаан толгойн хэсэгт 12х5 см цус руралт, зүүн хөлийн шилбэний дотор хэсэгт 8х4.5 цус хуралт гэх гэмтэл тогтоогдлоо.

Хохирогч Д.*******ын цогцост үүссэн дээрхи гэмтлүүд Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам“- ын 3.1.2-т...гавлын хүнхрээ болон суурь ясны хугарал, Үүнд гавлын орой / дух зулай яс/ чамархай дагз ба суурь яс / өмнө дунд ар хонхор эрвээхэй яс/ ны хугарал, заадсын салалт хамаарна гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

Хохирогч Д.*******ын цогцост учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох , мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой.

Хохирогч Д.******* нь суурь ясны зүүн дунд хонхорын цөмөрсөн хугарал, тархины зүүн бөмбөлөгийн суурь хэсгийн няцрал, тархины 2 тал бөмбөлөгийн доод дунд хэсэгт цусан хурааны улмаас нас  барсан.  Хохирогч Д.*******ын цогцосноос авсан гэх цус нь монокон оношлуураар О /I/ бүлгийн цустай байна. Хохирогч Д.*******ын цогцосноос авсан гэх цусанд этилийн спирт илрээгүй .

Хохирогч Д.*******ын цогцост шинжилгээ хийснээс 12-24 цагийн өмнө нас барсан байх боломжтой... гэх дүгнэлт /хх-инй 50-52-рт/

            Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 сарын 16-ны өдрийн 84 дугаартай ...

Д.*******ын цогцосноос авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ.

Д.*******ын цогцосноос авсан гэх цусанд этилийн спирт илрээгүй гэх дүгнэлт /хх-ийн 53-рт/

            Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 сарын 16-ны өдрийн 84 дугаартай ...

Д.*******ын цогцосноос авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ.

Д.*******ын цогцосноос авсан гэх цус нь моноклон оношлураар О/1/ бүлгийн цустай байна ...гэх дүгнэлт /хх-ийн 54-рт/

Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын 10847 тоот хуудас, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 64-65-рт/

2017 оны 07 сарын 21-ний өдрийн 21 дугаартай  зам тээврийн осол дээр тогтоосон шинжээчийн...Хавтаст хэрэгт авагдсан этгээдүүдийн мэдүүлэг, тайлбар, ослын акт, хэргийн газрыг үзлэг бусад материалаас үзэхэд “Парадо” маркын *******- УНЕ  дугаартай тээврийг хэрэгслийг жолоодож явсан Х.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.

Жолооч Х.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2 / эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх  буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” 9.2 / жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ авна ... гэх заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

Уг зам тээврийн осол  гарахад нөлөөлсөн шалтгааныг тогтоох боломжгүй байна.   Хэрэгт авагдсан материалд тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл бүтэн байдлыг тогтоосон техникийн шинжээчийн дүгнэлт байхгүй байна

Х.******* нь тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ аваагүй болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын акт холбогдох этгээдүүдийн мэдүүлэг, тайлбар зэрэгт тусгагдаагүйгээс харагдаж байна.

Х.*******ын тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байсан эсэхийг тогтоох боломжгүй гэх дүгнэлт /хх-ийн 81-рт/

            Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 сарын 19-ний өдрийн 356 дугаартай ...

Б.*******ын  биед гэмтэл учирсан байна.

Б.*******ын биед сээрний нугалам хэсгийн зөөлөн эдийн няцрал нурууны баруун дунд хэсэгт 6х1,5 см, 4х2 см, зулгаралтын сорвинууд гэмтэл  тогтоогдлоо.

Б.*******ын  биед  гэмтэл учирсан боловч цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй

Б.*******ын  биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдож мөргөлдөх унахад үүссэн байх боломжтой

Б.*******ын  биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарна

Б.*******ын  биед үүссэн дэрхи гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д.. гэмтэл түүнээс үүссэн эд эрхтэний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....гэх дүгнэлт / хх-ийн 86-рт/

            Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 сарын 18-ны өдрийн 352 дугаартай ...

Х.*******ын  биед гэмтэл учирсан байна.

Х.*******ын биед тархи доргилт, зүүн гарын шууны гадна дунд хэсэгт 2,4х0,4 см зулгаралтын сорви, зүүн гарын шууны гадна дээд хэсмэгт 6х5 см, зүүн гарын бугалганы гадна дунд хэсэгт 10х6 см цус хуралт, баруун гарын 2 дугаар хурууны 1 дүгээр үеийн гадаргууд 1х0,3 см шархны сорви , баруун гарын сарвууны ар хэсэгт олон тооны жижиг зулгаралтын сорвинууд гэмтэл  тогтоогдлоо.

Х.*******ын биед  гэмтэл учирсан боловч цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй

Х.*******ын  биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдож мөргөлдөх унахад үүссэн байх боломжтой

             Х.*******ын  биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарна

 Х.*******ын биед үүссэн дэрхи гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д.. гэмтэл түүнээс үүссэн эд эрхтэний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....гэх дүгнэлт / хх-ийн 90-рт/

Мөрдөн байцаалтад Х.*******ын яллагдагчаар өгсөн... Би 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр би Ховд аймгийн Цэцэг сумын цагаан эрэг гэдэг газар байж байсан чинь Лхагвадорж ах надруу утасдаад ажил хойшиллоо гэж хэлээд дуудсан. Тэгээд би 13 цагийн орчим Цэцэг сумын төвд Н.Энхмандах, Б.Лхагвадорж, Б.*******, Д.******* нарын байрлаж байсан буудал дээр очоод би хоол идчихээд гараад ахынхаа хүүхэд болох Ганбаатартай уулзчихаад 30-40 минутын дараа буудал дээрээ ирээд бид нар Ховд аймаг руу гарахаар болсон. Тухайн үед талийгаач Д.*******, Б.******* нар согтуу машин барих чадваргүй байсан болохоор би *******- УНЕ улсын дугаартай “Парадо” маркын тээврийн хэрэгсэлийг жолоодоод надтай хамт Д.******* суугаад бид нартай хамт Н.Энхмандах, Б.Лхагвадорж, Б.Кумархаан, Б.******* нар -15 ХОҮ улсын дугаартай “Ланд-2” маркийн машинтай хөдлөөд Цэцэг сумын цагаан хаалган дээр очиж бүгдээрээ 2 машинтайгаа зогсоод цаашаа хөдлөхөд Б.******* манай машинд суугаад бид 3 хамт явсан. Тэгээд явж байгаад Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөт баг ороод Б.*******ын дүү Улаанааг хайгаад олдохгүй болохоор нь бид нар Ховд аймаг руу хөдлөөд явж байгаад замаараа Ховд аймгийн Зэрэг сумын колонкийн хажуу талын зогсоол дээр Н.Энхмандах ах “Ланд-2” маркийн машинтайгаа ирээд зогссон байхаар нь бид 3 араас нь  ирээд зогссон. Тэгсэн Н.Энхмандах ах машинаа асаагаад хөдөлсөн чинь талийгаач Д.******* наад хэдийнхээ араас дагаад явъя гэж хэлхээр нь би араас дагаад явсан чинь Н.Энхмандах ах “Алтан тээл” гэсэн нэртэй буудлын хажууд зогссон. Тэгсэн буудлаас 2 залуу гарч ирж байсан. Тэгээд манай машинд явсан *******, Д.******* 2 машинаас бууж яваад Энхмандах ах дээр очсон. Тухайн үед би эхнэртэйгээ утсаар яриад дэлгүүр орж уух юм аваад тэр хэд дээр буцаад ирсэн чинь Б.*******, Д.******* 2 буудлаас гарч ирсэн 2 танихгүй залуутай хоорондоо нэгнийгээ түлхсэн маргалдсан байдалтай зогсож байсан. Тэгсэн Энхмандах ах надруу хүнтэй юм яриулахгүй юм наад 2 согтуугаа аваад хөдөл гэж надад хэлхээр нь би Б.*******, Д.******* 2-ыг Б.Кумархаантай хамтарч суулгаад бид 3 Ховд аймаг руу хөдлөөд 5-6 км явж байгаад Б.******* бие засна гэхээр нь зогсоод би тамхи татаад нөгөө 2 бие засаж байх хооронд хажуугаар Н.Энхмандах ах машинтайгаа бид нараас өнгөрөөд явсан. Тэгээд бид нар машиндаа суугаад араас нь хөдлөөд Ховд аймгийн Манхан сумын 3-н замын уулзвар дээр байдаг “Тэс-Петролиум” нэртэй шатахуун түгээх газраас бензин аваад хөдпөөд явж байгаад хуучин булангийн овооны харалдаа замын карманд Энхмандах ах машинтайгаа зогсож байхаар нь бид нар хажууд нь очиж зогсоод тамхи татаад бие засчихаад бид нар Н.Энхмандах ахаас машинтайгаа түрүүлж хөдлөөд явж байтал бид нарыг Н.Энхмандах ах гүйцсэн. Тухайн үед бид 3 хоорондоо машин муу юм чинь Энхмандах ахын машины урд нь гарч явъя гэж ярилцаад “Ланд-2” маркийн машиныг гүйцээд явж байтал машин дотор ямар нэгэн дуу чимээ гарсан. Тэгэхээр нь би нөгөө 2-оос энэ ямар дуу гараад байна гэсэн чинь тапийгаач Д.******* намайг хаазаа хасаадхаа гэхээр нь би хаазаа хассан чинь нөгөө чимээ нь гайгүй болох шиг болсон чинь талийгаач дахиад хаазаа нэмээдэх гэхээр нь машины хааз нэмсэн чинь дахиад муухай дуугараад байсан чинь талийгаач наадах  чинь милний гол дуугараад байгаа юм бишүү гэж байсан. Тэгээд удалгүй явж байгаад Дөрөлж өгсөж уруудах хооронд машин нэг мэдэхэд унаад бид нар өнхөрч байгаад 4 дугуйн дээрээ буцаж хараад зогссон.

Тухайн үед Б.******* Х.*******аа зүгээр үү Д.*******аа зүгээрүү гэж хэлсэн. Д.******* машин дотор байхгүй машинаас шидэгдээд засмал замын эрмэг дээр их хэмжээний цус алдсан байдалтай хэвтэж байсан. Тэгсэн бид нарын ар талын машин бид нар дээр ирээд Н.Энхмандах ах Б.Лхагвадорж Б.Кумархаан нар буугаад бид нар дээр ирээд талийгаач Д.*******ыг татаж үзэхэд ухаан алдсан, чих, гар 2-оос нь цус гарсан байдалтай байхаар нь Н.Энхмандах ах Б.Лхагвадорж. Б.Кумархаан бид 4 талийгаач Д.*******ыг өргөж “Ланд-2” маркийн машинд оруулаад шууд аймгийн төврүү хөдлөөд ард Б.******* Б.Лхагвадорж 2 машин унасан газар үлдээд Ховд аймгийн постоор орж ирэхдээ замын цагдаад аваар гарсан талаараа хэлээд бид нар шууд 103-н хүпээн авахад Д.*******т эмнэлэгийн анхны тусламж үзүүлээд Н.Энхмандах ах Б.Лхагвадорж, Б.Кумархаан бид 4-ийг цагдаагийн газар авч ирээд бид нарын согтолтыг тодорхойлоод надаас мэдүүпэг авах гэхээр нь би өмгөөпөгчтэй мэдүүлэг өгнө гэж хэлсэн чинь намайг явуулаад би буцаад эмнэлэг дээр очоод тусгаарлах өрөөнд хоноод маргааш нь эмнэлэгт хэвтсэн. Тэгээд бид нар эмнэлэгт хэвтэж байгаад талийгаач Д.*******т хотоос эмч ирж тархинд нь хагалгаа хийгээд явсаны ард 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Д.******* нас барсан...Бид нар цагаан эргийн нөхөн сэргээлтийн тендер авах ажлаар очоод байж байгаад сонгууль өгөх ажлаар Ховд аймаг руу буцаж явсан. Миний унаж яваад зам тээврийн осол гаргасан *******- УНЕ улсын дугаартай машин Б.*******ын эзэмшлийн машин байсан...Би тухайн үед 70-75 км цагийн хурдтай явж байсан. Тухайн үед газар өгсөж яваад дөнгөж уруудаад хурд авалгүй явж байгаад унасан...Тухайн үед машины эзэн Б.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор би эрүүлээрээ машиныг нь барьсан юм.Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Аваар гарах үед цаг агаар тогтуун гадаа харуй бүрий болсон би подвоороо татсан явж байсан. Бид нартай ямар нэгэн машин зөрөөгүй.. гэх мэдүүлэг/ хх-ийн 96-98-рт/

Цогцос хүлээлгэн өгсөн тэмдэглэл, цогцосны дардасны бланкад авсан хээ /хх-ийн 119-120-рт/

Б.*******ын өвчний түүхийн хуулбар/ 129-158-рт/

Хохирлын баримтууд /173-234-рт/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.*******ын өгсөн... Манхан сумын гурван замын уулзвар Тэс-петролиум нэртэй шатахуун түгээх газраас бензин аваад хөдлөөд явж байгаад Булангийн овооны харалдаа замын карманд Н.Энхмандах ах зогсож байхаар нь зогсоод бие засаад бид нар түрүүлээд хөдлөөд явж байтал Н.Энхмандах ах гүйцэж  түрүүлсэн. Бид гурав машин муу юм чинь гүйцэж түрүүлээд урд нь ороод явъя гээд  “Ланд-2” машиныг гүйцээд явж байтал машин дотор ямар нэгэн дуу гарсан. Би энэ ямар дуу гараад байна гэхэд талийгаач Д.******* хаазаа хасаад орхи гэхээр хассан чинь нөгөө чимээ нь гайгүй болох шиг болсон чинь  талийгаач хаазаа нэмээд орхио гэхээр нь нэмэхэд муухай дуу гараад байсан чинь милний гол юм бишүү гэж талийгаач хэлсэн.

Тэгээд удалгүй явж байгаад Дөрөлж өгсөж уруудах хооронд машин нэг  мэдэхэд унаад бид нар өнхөрч байгаад дөрвөн дугуйн дээрээ буцаж хараад зогссон. Тухайн үед Б.Алтан- Очир нь Х.******* аа зүгээр үү гэж байсан. Тэгсэн Д.******* машин дотор байхгүй, машинаас шидэгдээд засмал замын ирмэг дээр их хэмжээний цус алдсан байдалтай хэвтэж байсан. Бид нарын араас явж байсан машин дэргэд ирсэн. Н.Энхмандах, Б.Лхагвадорж, Б.Кумархаан нар бууж ирээд талийгаач Д.*******ыг татаж үзэхэд ухаан алдсан, чих, гар хоёроос нь цус гарсан байдалтай байхаар нь бид нар өргөж, Н.Энхмандах ахын машинд суулгаад аймгийн төв рүү явсан.Тэгээд 103-н хүлээн авах дээр ирээд Д.*******т эмнэлэгийн тусламж үзүүлсэн. Би эмнэлэгт хэвтсэн. Хотоос эмч ирээд Д.******* ахад  тархины хагалгаа хийгээд явсны ард 2017 оны 07 сарын 09-нд нас барсан. Би тухайн үед архи уугаагүй байсан. Хохирогч  болоод эхнэр, ар гэрийнх нь ах дүү нараас уучлалт гуйж байна. Хохирлыг  төлж өгнө. Эхнэрт нь хохиролд 10 сая төгрөг төлсөн. Гэм буруугаа зөвшөөрч байна ...гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******ийн өгсөн... 2017 оны 07 сарын 04-ний өдөр гэртээ байхад манай дүү Байгалмаа яриад ах Д.*******ын Цэцэг сумаас ирж байгаад осолд орсон эмнэлэг дээр байна гэсэн. Тэгээд эмнэлэг дээр ирэхэд ах Д.*******ын баруун гарын зүсэгдсэн хэсэгт оёдол тавьсан ухаангүй, зүүн чихнээс нь цус гарсан, ар дагз нь язарч хагарсан байдалтай  байсан. “Ач заяа” эмнэлэгт тархины зураг авахуулсан.  Тухайн үед зүрхний цохилт  нь унаж, пүүлс нь багасаад байхаар нь буцаж төв эмнэлэгт оруулж, сэхээн амьдруулах тасгийн эрчимт эмчилгээнд оруулж улмаар  хотоос эмч дуудаж тархины  хагалгаанд оруулсан боловч амьд үлдэх магадлал 5 хувьтай гэсэн. Ухаан орохгүй байсаар 2017 оны 07 сарын 09-ний  шөнийн 01 цагт нас барсан. Түүний ар гэрт нь 1-6 насны 3 хүүхэд, ажилгүй эхнэр нь үлдсэн. Мөн настай ээж нь байна. Талийгаачийн дүү нар нь Солонгос улсад байдаг, ах эгч нар нь хотод байдаг. Тэд онгоцоор болон машинаар ирсэн. Тэдгээрийн унааны зардал оршуулагын үед гарсан зардлыг нэхэмжилж байна. Шүүгдэгч Х.******* нь бид нартай уулзаж уучлалт гуйгаагүй. Эхнэрт нь 10 сая төгрөг өгсөн байсан. Гомдолтой байна... гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч У.Үүрийнтуяагийн өгсөн... Манай нөхөр Зэрэг сумнаас гарч байна гээд Х.*******ын утсаар ярьсан. Гэтэл замдаа осолд орсон эмнэлэгт байна  гээд ирэхэд ухаангүй байсан. Би тухайн  үед шоконд ороод юу болсныг мэдэхгүй байна. Миний хувьд гомдолтой байна. 1-6 насны гурван хүүхдийн хамт үлдсэн. Ганцаараа хүүхдүүдтэйгээ байх боломжгүй тул эцэг, эхийнхээ хамт байна.  Хүүхдүүд бага болохоор аавыгаа  байнга нэхээд хэцүү байна. Талийгаачийг оршуулахад гарсан зардлаас 10 сая төгрөгийг Х.******* төлсөн. Одоо үлдэх хохирлыг гаргуулна. Мөн 8 нас хүртэл хүүхдээ асрахад зориулсан тэтгэлэгийг гаргуулах хүсэлтэй байна...гэх мэдүүлэг зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан гэж үзлээ.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох  баримтыг үнэлж дүгнэхэд: Шүүгдэгч Х.******* нь 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр  Ховд аймгийн Цэцэг сумаас Ховд аймгийн Жаргалант сум руу Б.*******ын эзэмшлийн  “Парадо”  маркийн *******- УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа гэрч Б.Лхагвадоржийн ... жолооч  нь Х.*******, хажуу талын суудал дээр Б.******* суусан манай машины хажуугаар Булангийн овооны орчим өнгөрсөн. Хэсэг хугацааны дараа дөрөлж тонгойгоод гараад иртэл Х.*******ын барьж явсан *******- дугаартай тээврийн хэрэгсэл унасан байдалтай, дөрвөн дугуйн дээрээ зогссон, машины цаана Улаанаа/ Д.******* / доошоо харсан хэвтсэн байдалтай нилээн цус гарсан байхаар нь шууд эмнэлэг рүү аваад явсан... гэх мэдүүлэг, гэрч Н.Энхмандахын өгсөн... Манхан сумын кемпийн хажууд байрлах түр зогсоолд зогсоод Х.*******ын жолоодож явсан *******- дугаартай тээврийн хэрэгсэлийг урдаа оруулаад хөдөлсөн. Хэсэг хугацааны дараа хүүш гээд хартал Х.*******ын барьж явсан машин нь унаад дөрвөн дугуйн дээрээ зогсож байсан. Улаанаа гэх залуу зам дээр доошоо харсан байдалтай цус гарч байхаар нь шууд аваад 103 явсан...гэх мэдүүлэг, мөрдөн байцаалт болон  шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.*******ын өгсөн...Н.Энхмандахын машин замын карманд зогсож байхаар нь хажууд нь очоод зогсож бие засаад тэндээсээ бид нар хөдлөөд явж байгаад Дөрөлж өгсөж байхад  Н.Энхмандахын “Ланд -2” маркын машиныг гүйцсэн. Тэгэхээр нь би Х.*******т 1 км-ээс дээш гарч үзээгүй шүү 1 км-ээс дээш гаргаж хэрэггүй шүү гэж хэлээд явж байтал машины доод  хропны хэсэгт юм дуугарсан. Х.******* арааруугаа  харж байгаад машиныг засмал замаас гаргаад буцаагаад зам руу орохдоо огцом дараад машин өнхөрсөн. Тэгээд нэг мэдсэн машин шаржигнаж дуугараад би хурдан зогсоосой гэж бодож байтал машин  буцаж эргээд дөрвөн дугуйн дээрээ зогсоод Х.*******, Д.******* нарыг амьд уу гээд асуухад Х.******* дуу гараад машинаас буусан. Тэгэхээр би босоод хаалгаа онгойлгоод гарахад бид нарын хажууд явсан “Ланд-2” машин ирсэн, Д.******* засмал зам дээр  доошоо харсан ухаангүй их хэмжээний цус алдсан байдалтай хэвтэж байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн машиныг барьцаалан зээлдэх газраас худалдаж авсан миний эзэмшлийн машин байсан... гэх мэдүүлэг, гэрч Б.Кумархааны өгсөн... морь бариа өнгөрөөд тонгойтол тэд нарын унаж явсан “Парадо” маркын  тээврийг хэрэгсэл өнхөрөөд дөрвөн дугуйн дээрээ боосон байдалтай, машины рүүл буюу машины жолоочийн суудлаас Х.******* нь бууж ирээд Б.******* нь машины ар талын суудал дээр ёолсон байдалтай  хэвтэж байсан...гэх мэдүүлэг / нарын мэдүүлснээр гүйцэж түрүүлэх үйлдэл хийх явцдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2 / эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх  буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” 9.2 / жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ авна... гэсэн заалтыг зөрчиж, осол гарган улмаар хохирогч Д.*******т “суурь ясны зүүн дунд хонхорын цөмөрсөн хугарал, тархины зүүн талын бөмбөлөгийн суурь хэсгийн няцрал, тархины хоёр тал бөмбөлөгийн доод дунд хэсэгт цусан хураа гэх гэмтэл учирч,  улмаар  амь нас нь  хохирсон болох нь: хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 сарын 25-ны өдрийн 33 дугаартай ...Хохирогч Д.*******ын цогцост гэмтэл учирсан байна. Хохирогч Д.*******ын цогцост суурь ясны зүүн дунд хонхорын цөмөрсөн хугарал, тархины зүүн бөмбөлөгийн суурь хэсгийн няцрал, тархины 2 тал бөмбөлөгийн доод дунд хэсэгт цусан хураа, зүүн талын эгэм болон 1, 2 дугаар хавирганууд эгэмний дунд шугамаар хөндлөн хугарал, дагзны зүүн хэсэгт 3х0.2 см, шарх, зүүн хөмсөгний зүүн дээд хэсэгт 1х0.8 см, зүүн нүдний зүүн доод хэсэгт 2.1.8 см, дээд уруулын дунд хэсэгт 0.7х0.5 см,баруун мөрний ар хэсэгт олон тооны зулгаралтууд зүүн эгэм хэсэгт 10х8 см цус хуралт, баруун гарын шууны дотор дунд хэсэгт 9.5х0.2 см шарх, зүүн ташаан толгойн хэсэгт 12х5 см цус хуралт, зүүн хөлийн шилбэний дотор хэсэгт 8х4.5 цус хуралт гэх гэмтэл тогтоогдлоо. Хохирогч Д.*******ын цогцост үүссэн дээрхи гэмтлүүд Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “ Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам “-ын 3.1.2-т ... гавлын хүнхрээ болон суурь ясны хугарал, Үүнд гавлын орой / дух зулай яс/ чамархай дагз ба суурь яс / өмнө дунд ар хонхор эрвээхэй яс/ ны хугарал, заадсын салалт хамаарна гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хохирогч Д.*******ын цогцост учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой. Хохирогч Д.******* нь суурь ясны зүүн дунд хонхорын цөмөрсөн хугарал, тархины зүүн бөмбөлөгийн суурь хэсгийн няцрал, тархины 2 тал бөмбөлөгийн доод дунд хэсэгт цусан хурааны улмаас нас  барсан.  Хохирогч Д.*******ын цогцосноос авсан гэх цус нь монокон оношлуураар О / I / бүлгийн цустай байна. Хохирогч Д.*******ын цогцосноос авсан гэх цусанд этилийн спирт илрээгүй ... гэх дүгнэлт,

2017 оны 07 сарын 21-ний өдрийн 21 дугаартай  зам тээврийн осол дээр тогтоосон шинжээчийн...Хавтаст хэрэгт авагдсан этгээдүүдийн мэдүүлэг, тайлбар, ослын акт, хэргийн газрын үзлэг бусад материалаас үзэхэд “Парадо” маркын *******- УНЕ  дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Х.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Жолооч Х.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2 / эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх  буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” 9.2 / жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ авна...гэх заалтыг зөрчсөн гэх дүгнэлт, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгч Х.*******ын өгсөн...Манхан сумын гурван замын уулзвар “Тэс-Петролиум” нэртэй шатахуун түгээх газраас бензин аваад хөдлөөд явж байгаад  Булангийн овооны харалдаа замын карманд Н.Энхмандах ах зогсож байхаар нь зогсоод бие засаад бид нар түрүүлээд хөдлөөд явж байтал Н.Энхмандах ах  гүйцэж  түрүүлсэн. Бид гурав машин муу юм чинь гүйцэж түрүүлээд урд нь ороод явъя гээд  “Ланд-2” машиныг гүйцээд явж байтал машин дотор ямар нэгэн дуу гарсан. Би энэ ямар дуу гараад байна гэхэд талийгаач Д.******* хаазаа хасаад орхи гэхээр нь хассан чинь нөгөө чимээ нь гайгүй болох шиг болсон чинь  талийгаач хаазаа нэмээд орхио гэхээр нь нэмэхэд муухай дуу гараад байсан чинь милний гол юм биш үү гэж талийгаач хэлсэн. Тэгээд удалгүй явж байгаад Дөрөлж өгсөж уруудах хооронд машин нэг  мэдэхэд унаад бид нар өнхөрч байгаад дөрвөн дугуйн дээрээ буцаж хараад зогссон. Тухайн үед Б.******* нь ******* аа зүгээр үү гэж байсан. Тэгсэн Д.******* машин дотор байхгүй, машинаас шидэгдээд засмал замын ирмэг дээр их хэмжээний цус алдсан байдалтай хэвтэж байсан. Бид нарын араас явж байсан машин дэргэд ирсэн. Энхмандах, Б.Лхагвадорж, БКумархаан нар бууж ирээд талийгаач Д.*******ыг татаж үзэхэд ухаан алдсан, чих, гар хоёроос нь цус гарсан байдалтай байхаар нь бид нар өргөж, Н.Энхмандах ахын машинд суулгаад аймгийн төв рүү явсан. Тэгээд 103-н хүлээн авах дээр ирээд Д.*******т эмнэлэгийн тусламж үзүүлсэн. Би эмнэлэгт хэвтсэн. Хотоос эмч ирээд Д.******* ахад  тархины хагалгаа хийгээд явсны ард 2017 оны 07 сарын 09-нд нас барсан. Би тухайн үед архи уугаагүй байсан. Хохирогч  болоод эхнэр, ар гэрийнх нь ах дүү нараас уучлалт гуйж байна. Хохирлыг  төлж өгнө. Эхнэрт нь хохиролд 10 сая төгрөг төлсөн. Гэм буруугаа зөвшөөрч байна ... гэх мэдүүлэг,  мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******ийн өгсөн... 2017 оны 07 сарын 04-ний өдөр гэртээ байхад манай дүү Байгалмаа яриад ах Д.*******ыг Цэцэг сумаас ирж байгаад осолд орсон эмнэлэг дээр байна гэсэн. Тэгээд эмнэлэг дээр ирэхэд ах Д.*******ын баруун гарын зүсэгдсэн хэсэгт оёдол тавьсан,  ухаангүй, зүүн чихнээс нь цус гарсан, ар дагз нь язарч хагарсан байдалтай  байсан. “Ач заяа” эмнэлэгт тархины зураг авахуулсан. Тухайн үед зүрхний цохилт  нь унаж, пүүлс нь багасаад байхаар нь буцаж төв эмнэлэгт оруулж, сэхээн амьдруулах тасгийн эрчимт эмчилгээнд оруулж улмаар хотоос эмч дуудаж тархины  хагалгаанд оруулсан боловч амьд үлдэх магадлал 5 хувьтай гэсэн. Ухаан орохгүй байсаар 2017 оны 07 сарын 09-ний  шөнийн 01 цагт нас барсан. Түүний ар гэрт нь 1-6 насны 3 хүүхэд, ажилгүй эхнэр нь үлдсэн. Мөн настай ээж нь байна. Талийгаачийн дүү нар нь Солонгос улсад байдаг, ах, эгч нар маань хотод байдаг. Тэд онгоцоор болон машинаар ирсэн. Тэдгээрийн унааны зардал оршуулгын үед гарсан зардлыг нэхэмжилж байна. Шүүгдэгч Х.******* нь бид нартай уулзаж уучлалт гуйгаагүй. Эхнэрт нь 10 сая төгрөг өгсөн байсан. Гомдолтой байна... гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч У.Үүрийнтуяагийн өгсөн... Манай нөхөр Зэрэг сумаас гарч байна гээд Х.*******ын утсаар ярьсан. Гэтэл замдаа осолд орсон эмнэлэгт байна  гээд ирэхэд ухаангүй байсан. Би тухайн  үед шоконд ороод юу болсныг мэдэхгүй байна. Миний хувьд гомдолтой байна. 1- 6 насны гурван хүүхдийн хамт үлдсэн. Ганцаараа хүүхдүүдтэйгээ байх боломжгүй тул эцэг, эхийнхээ хамт байна. Хүүхдүүд бага болохоор аавыгаа  байнга нэхээд хэцүү байна. Талийгаачийг оршуулахад гарсан зардлаас 10 сая төгрөгийг Х.******* төлсөн. Одоо үлдэх хохирлыг гаргуулна. Мөн 8 нас хүртэл хүүхдээ асрахад зориулсан тэтгэлэгийг гаргуулах хүсэлтэй байна ... гэх мэдүүлэг,  цогцос хүлээлгэн өгсөн тэмдэглэл, ПЮ:75091915 дугаарын регистртэй, Даваагийн ******* нь 2017 оны 07 сарын 09-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд нас барсныг 2017 оны 07 сарын 17-ны өдөр нас барсны бүртгэлийн 91 дугаарт бүртгэж олгосон 0199224 дугаартай гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч болон  түүний өмгөөлөгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруу болон зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

Шүүгдэгч Х.*******ын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон үйлдэлд Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үндэслэлтэй хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Х.*******ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Х.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 111 дүгээр хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байх боловч  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хорих ял шийтгэж , хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч Х.*******т оногдуулсан  тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолох нь  зүйтэй байна.

Эрүүгийн 173*******12 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар  цус мэт хүрэн өнгийн  зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн алчуурыг эд мөрийн баримтаар хураасан боловч шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь  цагдан хоригдсон  хоноггүй  болохыг тус тус дурдав.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******, иргэний нэхэмжлэгч У.Үүрийнтуяа нарын оршуулагын зардалд нэхэмжилсэн хохирлоос шатахууны үнэ 1474475 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3 төгрөгийг  шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна.

Учир нь хэргийн 208-210 дугаар хуудас дахь шатахуун авсан гэх баримт нь хүлээн авсан хүний гарын үсэггүй,  хэрхэн юунд зарцуулсан болох нь тогтоогдохгүй байна.

 Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “өмгөөлөгчид төлөх зардлыг  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал“-д тооцохоор заасан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4  дүгээр зүйлийн 2 дах хэсэгт “ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална”  гэж заасан, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ял шийтгүүлсэн хүн, хуулийн этгээдийн төлбөрийн чадваргүй болох нь тогтоогдсон бол түүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаас чөлөөлж төр хариуцана “ гэж зааснаас  үзэхэд   хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад   гарсан  зардлыг төрөөс гаргасан тохиолдолд шүүгдэгчээр нөхөн төлүүлэх зардлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцохоор байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь өөрсдийн эрх ашгаа хамгаалуулахаар сайн дурын үндсэн дээр өмгөөлөгчид төлсөн 3 сая төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилсэн нь байцаан шийтгэх ажиллагааны зардал гэж үзэх боломжгүй  тул өмгөөлөгчийн зардалд нэхэмжилсэн 3 сая төгрөг, шатахууны зардалд нэхэмжилсэн 1474475 төгрөг нийт 4474475 төгрөгийг   хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин  хохирогч Д.******* нас барсантай холбогдуулан гарсан ном хуруулсан  зардал 920 төгрөг, хөшөөний үнэ -28 төгрөг, зул өргөхөд 3240 төгрөг, ламд төлсөн зардал – 1080 төгрөг, өлгийний үнэ -15 төгрөг, шүүх эмнэлэгийн зардал -4 төгрөг, бурханы дэлгүүрээс авсан зүйлийн үнэ 4240 төгрөг, хоол хүнс гар цайлгах, хүүхэд баярлуулах, хүүхэд будаалахад зарцуулсан зүйлийн үнэ- 10570931 төгрөг, оршуулгын ажилд ирсэн буцсан хүмүүсийн унааны зардал-88*******1 төгрөг нийт 20849031 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Х.*******аас гаргуулах үндэстэй байна.

            Дээрхи хохирлоос 10 0 0 төгрөгийг төлсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******, иргэний нэхэмжлэгч У.Үүрийн туяа нарын өгсөн... хохиролд 10 0 0 төгрөг төлсөн  ... гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул нийт  20849031 төгрөгний хохирлоос шүүгдэгчийн төлсөн 10 0 0 төгрөгийг хасаж тооцов.

Иргэний хуулийн 497 дугаар зүйийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Х.*******аас 10849031 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******, иргэний нэхэмжлэгч У.Үүрийнтуяа нарт олгохоор шийдвэрлэв.

Иргэний нэхэмжэгч У.Үүрийнтуяа нь  Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.4-т зааснаар  “ Найман нас хүрээгүй хүүхдээ  асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс, орлогогүй тул хүүхдийг  найман нас хүртэл асран тэтгэх“ төлбөрийг  гаргуулахаар нэхэмжилсэн боловч иргэний нэхэмжлэгч У.Үүрийнтуяа нь байнгын цалин хөлс орлогогүй болохоо  нотлох баримтаар нотлоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдав.

Эрүүгийн 173*******12 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн *******- УНЕ дугаартай ногоон өнгийн Prado маркын тээврийн хэрэгсэл нь Сонгино хангай ХХК-ны эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нь хэргийн 64 дгээр хуудас дахь “ Авто тээврийн хэрэгсэлийн техникийн хяналтын дүгнэлтийн 10847 дугаартай хуудсаар тогтоогдож байх тул битүүмжлэлийг цуцалж, шүүгдэгч Х.*******ын эзэмшлийн “Panasonic” маркын 42 инчийн зурагтын битүүмжилсэн  прокурорын 2017 оны 07 сарын 20-ны өдрийн 5/01 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1.2..3.4 дэх хэсэг,  36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Бэсүд овогт *******ын *******ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг  зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1/ нэг/  жил 6 / зургаа / сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******т  оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******т оногдуулсан  тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолж, эрүүгийн 173*******12 дугаартай хэрэгт цус мэт хүрэн өнгийн  зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн алчуурыг эд мөрийн баримтаар хураасан боловч шүүхэд ирээгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь  цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Х.*******аас 10849031 / арван сая найман зуун дөчин есөн мянга гучин нэг / төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******, иргэний нэхэмжлэгч У.Үүрийнтуяа нарт олгож, шүүгдэгч нь 10 сая төгрөгний хохирол төлсөнийг дурдаж, иргэний нэхэмжлэгч Х.Үүрийнтуяа нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.4-т заасан гэм хорын  хохирлоо  иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдаж, иргэний нэхэмжлэлээс 4474475 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

6. Шүүгдэгч Х.*******ын эзэмшлийн “Panasonic” маркын 42 инчийн зурагтыг битүүмжилсэн  прокурорын 2017 оны 07 сарын 20-ны өдрийн 5/01 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээж, Сонгино хангай ХХК- ний эзэмшлийн *******- УНЕ дугаартай ногоон өнгийн “Prado” маркын тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг цуцалсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Х.*******т хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж цагдан хорьсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол , эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонгомогц хүчинтэй болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч   гомдлоо,  улсын яллагч,  дээд шатны прокурор  эсэргүүцлээ, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт гаргасан гомдолоо  Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ЦЭЦЭГМАА