| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2024/00387/И |
| Дугаар | 138/ШШ2024/00376 |
| Огноо | 2024-04-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 138/ШШ2024/00376
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч *******, ******* нар нь нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус компанийн ******* ******* дахь ******* ******* ******* 10 294 857 /арван сая хоёр зуун ерэн дөрвөн мянга найман зуун тавин долоо/ төгрөг 74 /далан дөрөв/ мөнгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179 668 төгрөгийн 50 хувь болох 89 834 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, ******* аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 89 834 төгрөгийг, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 89 834 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус компанийн ******* ******* дахь ******* ******* ******* олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА