Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2017/ШЦТ/111

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, улсын яллагч А.Анхбаяр,   нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа, шүүгдэгч Ж.Цэвэлмаа, Б.Цэцэгхүү, Л.Буянхүү, Б.Алтан-Орших, тэдгээрийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч Д.Хаш-Эрдэнэ түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүгдэгч Б.Насанбат түүний өмгөөлөгч М.Мандалбаяр, шүүгдэгч О.Бямбажав, О.Бат-Эрдэнэ, тэдгээрийн өмгөөлөгч Л.Ган-Очир  нарыг  оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас 2002 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлттэй шүүгдэгч Д.Насанбат, О.Бат- Эрдэнэ, О.Бямбажав,  мөн   2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар яллах дүгнэлттэй шүүгдэгч Ж.Цэвэлмаа, Б.Цэцэгхүү, Л.Буянхүү, Б.Алтан-Орших, Д.Хаш-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн 201621000277 дугаартай, 178/2017/0072/Э/ индекстэй хэргийг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын    биеийн байцаалт

1.Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт оршин суух, 1972 оны 04 сарын 16-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолоочийн мэргэжилтэй, ам бүл  4, эхнэр 2 хүүхдийн хамт гэмт хэрэг үйлдэх үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн  12 дугаар дунд сургуулийн багш нарын байранд оршин сууж байсан, аминдаа хөрөнгөгүй, сарын өрхийн орлого 500000 төгрөг,

Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 1994 оны 08 сарын 23-ны өдрийн 63 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлаж, тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3000 төгрөгөөр торгох ялаар, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 1998 оны 01 сарын 19-ний өдрийн 13 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2001 оны 03 сарын 06-ны өдрийн 61 дугаартай таслан шийдвэрлэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар 1 дэх хэсэг, 1231 дүгээр зүйлийн 1-д зааснаар 8 сарын хорих ялаар, Ховд аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 12 сарын 21-ний өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.2,-т зааснаар 15 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 05 сарын 10-ны  өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан гэх ПВ72041913 дугаарын регисртэй, Яргай овогт Бат-Очирын Насанбат.   

2. Ховд аймгийн Буянт сумын Наранхайрхан багт оршин суух, 1971 оны 09 сарын 13-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, ард өөлд, тусгай дунд боловсролтой, авто механикийн мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдрах, аминдаа гэр-2,  “Вонго” маркын тээврийн хэрэгсэл -1, мотоцикль-1, 600 малтай,  / 200  хонь, 383  ямаа,17 адуу/ , хувиараа мал малладаг, сарын өрхийн орлого 320000 төгрөг,  ял шийтгэлгүй, ПИ71091314 дугаарын регистртэй, Шоргор овогт Очирын Бямбажав

 3.Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан, 4 дүгээр багт оршин суух, 1973 оны 06 сарын 20-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, ард дөрвөд, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл-6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, хувиараа мал малладаг, аминдаа 50 хонь, 120 ямаа, 7 адуу, гэр -1, мотоцикль нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 150000 төгрөг, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2002 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 189 дугаартай таслан шийдвэрлэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай   ангийн 1231 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 70000 төгрөгөөр торгох ялаар, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2007 оны 05 сарын 11-ний өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 02 сарын 27-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж , 2013 оны 09 сарын 30-ны өдөр  хугацаа дуусаж суллагдсан, ПЗ73062016 дугаарын регистртэй, Яргай овогт Окоогийн Бат-Эрдэнэ

4. Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 19 дүгээр гудамж 13 тоотод оршин суух, 1964 оны 01 сарын 31-ний өдөр төрсөн, 53 настай, эмэгтэй, ард өөлд, бүрэн бус дунд боловсролтой, токарчны мэргэжилтэй, ам бүл-6, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдрах, Буган гол  зах дээр махны ченж хийдэг, аминдаа 3 өрөө хувийн сууц, хашаа, гэр нэг, портер маркын машин нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 400000-500000 төгрөг, ПО64013101 дугаарын регистртэй,  Цагаан бичээч овогт Жигжидсүрэнгийн Цэвэлмаа.

5. Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 19 дугаар гудамж 13 тоотод оршин суух, 1964 оны 12 сарын 18-ны  өдөр төрсөн, 52 настай,  эрэгтэй, ард өөлд, бүрэн бус дунд боловсролтой, жолоочийн  мэргэжилтэй, ам бүл-6, эхнэр , хүүхдүүдийн хамт амьдрах, “Буган гол”  зах дээр махны ченж хийдэг, аминдаа 3 өрөө хувийн сууц, хашаа, гэр нэг,” Портер” маркын машин нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 400000-500000 төгрөг, ПЮ64121871 дугаарын регистртэй, Тольтон бургууд овогт Бархүүгийн Алтан-Орших.

6.Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт  багийн 02 дугаар гудамж 13 тоотод оршин суух, 1974 оны 02 сарын 02-ны  өдөр төрсөн, 43 настай,  эрэгтэй, ард захчин, бүрэн  дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, “Буган гол”  зах дээр махны ченж хийдэг, аминдаа 3 өрөө хувийн сууц, хашаа, гэр нэг, хашаа-1, 210 толгой мал / 50 хонь, 150 ямаа, 10 адуу, /-ын хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 500000 төгрөг, ПЖ74020217 дугаарын регистртэй,  Арслан овогт Ламсаны Буянхүү. 

7.Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт  багийн 02 дугаар гудамж 13 тоотод оршин суух, 1975 оны 09 сарын 29-ний   өдөр төрсөн, 42 настай,  эмэгтэй, ард захчин, бүрэн  дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-6, нөхөр , хүүхдүүдийн хамт амьдрах, Буган гол  зах дээр махны ченж хийдэг, аминдаа 3 өрөө хувийн сууц, хашаа, гэр нэг, хашаа-1, 210 толгой мал / 50 хонь, 150 ямаа, 10 адуу/-ын хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 500000 төгрөг, ПЖ75092904 дугаарын регистртэй,  Цалинч овогт Булганы Цэцэгхүү

8.Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт   багийн 4 дугаар гудамж 08 тоотод оршин суух, 1954 оны 04 сарын 01-ний   өдөр төрсөн, 63 настай,  эрэгтэй, ард халх, дээд боловсролтой, авто механик  инженер,  эдийн засагчийн мэргэжилтэй, ам бүл-4  эхнэр , хүүхдүүдийн хамт амьдрах,  Хаш түлхүүр ХХК-ний захирал ажилтай, аминдаа компаний хөрөнгө болох хичээлийн болон конторын байр, 40  толгой адуу, авто машин-4, Вонго J машин нэг, сарын  өрхийн орлого 1500000 төгрөг, ял шийтгэлгүй, ПЮ54040176 дугаарын регистртэй,  Данхар овогт Дуйнхархорлоогийн Хаш-Эрдэнэ 

Холбогдсон хэргийн талаар

1.Шүүгдэгч  Б.Насанбат нь   машин механизм хэрэглэж, 2016 оны 07 дугаар сарын 02-03 нд шилжих шөнө Ховд аймгийн Буянт сумын “Хонгил” гэх газраас хохирогч Ш.Даваажаргалын гурван тооны унагатай гүү, хоёр тооны даага нийт 8 тооны адуу буюу олон тооны мал,

- О.Бямбажавтай бүлэглэн давтан үйлдлээр машин механизм хэрэглэн 2016 оны 08 сарын сүүл 9 сарын эхэн үед Ховд аймгийн Манхан сумын Тахилт багийн нутаг дэвсгэр “Доод тахилт” гэх газраас  хохирогч Х.Анджавын 14 тооны  адуу буюу олон тооны мал,

- О.Бат-Эрдэнэтэй бүлэглэн давтан үйлдлээр 2016 оны 12 сарын 16-17-нд шилжих шөнө Ховд аймгийн Мянгад сумын Цагаан булан багийн “Талын эх” гэх газраас Увс аймгийн Өлгий сумын иргэн Б.Бархасбадийн 7 тооны  үхэр,

Мянгад сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэр Адгийн  худаг гэх  газраас  хохирогч Увс аймгийн Өлгий сумын иргэн Ц.Даваанямын 2 тооны адуу нийт 9 тооны адуу, үхэр  буюу олон тооны мал  тус тус хулгайлсан

2.Шүүгдэгч О.Бат-Эрдэнэ нь Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн нутаг “Шар халцгай” гэх газраас 2016 оны 12 сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө тус багийн иргэн С.Гэрэлчулууны 3 тооны үхэр,

- Б.Насанбаттай бүлэглэн давтан үйлдлээр  машин механизм хэрэглэж, 2016 оны 12 сарын 16-17-нд шилжих шөнө Ховд аймгийн Мянгад сумын Цагаан булан багийн “Талын эх” гэх газраас Увс аймгийн Өлгий сумын иргэн Б.Бархасбадийн 7 тооны  үхэр, Мянгад сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэр “Адгийн  худаг” гэх  газраас  Увс аймгийн Өлгий сумын иргэн Ц.Даваанямын 2 тооны адуу буюу нийт 9 тооны бод буюу  олон тооны мал хулгайлсан.

3. Шүүгдэгч О.Бямбажав нь Б.Насанбаттай  бүлэглэн  машин механизм хэрэглэн 2016 оны 08 сарын сүүл 9 сарын эхэн үед Ховд аймгийн Манхан сумын Тахилт багийн нутаг дэвсгэр “Доод тахилт” гэх газраас хохирогч Х.Анджавын 14 тооны  адуу буюу олон тооны мал хулгайлсан

4. Шүүгдэгч Ж.Цэвэлмаа, Б.Цэцэгхүү, Л.Буянхүү, Б.Алтан-Орших нар нь  Б.Насанбат, О.Бат-Эрдэнэ нарын гэмт хэрэг үйлдэж олсон 5 тооны үхэр, 1 тооны адууг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан, борлуулсан.

5. Шүүгдэгч Д.Хаш-Эрдэнэ нь Б.Насанбат, О.Бат-Эрдэнэ нарын гэмт хэрэг үйлдэж олсон 1 тооны үхрийг  гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан, борлуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОЛОХ НЬ:

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж  шүүх  үнэллээ.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтыг үнэлж дүгнэвэл:

1.Шүүгдэгч Б.Насанбатын үйлдсэн гэмт хэрэг, түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: 

Шүүгдэгч Б.Насанбат нь  машин механизм хэрэглэж, 2016 оны 07 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Ховд аймгийн Буянт сумын Цагаан бургас багийн  Хонгил гэх газраас хохирогч Ш.Даваажаргалын гурван тооны унагатай гүү,  хоёр тооны даага нийт 8 тооны адуу буюу олон тооны мал,

- Мөн О.Бямбажавтай бүлэглэн давтан үйлдлээр машин механизм хэрэглэн 2016 оны 08 сарын сүүл 9 сарын эхэн үед Ховд аймгийн Манхан сумын Тахилт багийн нутаг дэвсгэр “Доод тахилт” гэх газраас хохирогч Х.Анджавын 14 тооны  адуу буюу олон тооны мал

- О.Бат-Эрдэнэтэй бүлэглэн давтан үйлдлээр 2016 оны 12 сарын 16-17-нд шилжих шөнө Ховд аймгийн Мянгад сумын Цагаан булан багийн Талын эх гэх газраас Увс аймгийн Өлгий сумын иргэн Б.Бархасбадын 7 тооны  үхэр,

Мянгад сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэр Адгийн  худаг гэх  газраас   Увс аймгийн Өлгий сумын иргэн Ц.Даваанямын 2 тооны адуу буюу нийт 9 адуу, үхэр буюу олон тооны мал хулгайлах гэмт хэрэг   тус тус үйлдсэн  болох нь: 

Мөрдөн байцаалтад хохирогч / Ховд аймгийн Манхан сумын Тахилт багт оршин суух / Хүрэлхүүгийн Анджавын өгсөн... Ховд аймгийн Манхан сумын Тахилт багийн “Доод тахилт” гэх газраас  нэг бортой 14 тооны адуу хулгайд алдагдсан. Үүнээс 13 тооны адуу  нь зөв гуяндаа босоо дэгрээ тамгатай, зөв гуяндаа  хөхүүр тамгатай бор халтар морь, хээр зүсмийн даага хээр шүдлэн, хээр хязаалан 3, бор халтар соёолон 1, бор халтар  морь-2, бор морь-1, хээр зүсмийн нас  гүйцсэн адуу -4 байсан. Нас  гүйцсэн адууг 1 сая төгрөг, даагыг 500000 төгрөг, гүүг 700000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Манай адуу 08 сарын 27-ны өдөр 2 адуу барьж авах үед бүрэн байсан ... Манай 4 тооны адуу буцаж гүйж адуундаа ирсэн. 3 тооны адууг хүлээн авсан. 7 тооны адууны хохирлыг төлүүлнэ... гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 8-11 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч, иргэний нэхэмжлэгч / Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу багт оршин суух, ПП 81071316 дугаарын регистртэй / Тариачин овогт Батаагийн Гомбосүрэнгийн өгсөн... 2016 оны 09 сарын эхээр Буянт сумын Нарийн гол багт өвс ачиж байхад Б.Насанбат нь хөтөлгөө морьтой ирээд  нэг шүдлэн үхэр, нэг хонь гуян дээрээ босоо дэгрээ тамгатай, хязаалан насны хээр зүсмийн адуу нэгийг авахаар болсон. Хоёр хоногийн дараа Б.Насанбат нь  “Микро” маркын хар өнгийн авто машинтай ирээд улаан шүдлэн үхэр болон нэг хонийг аваад явсан. Тэр адууг Мянгад сумын Цагаанбулан багийн Гомбо гэх айлд тавьж байгаад  09 сард хохирогч Х.Анджавд хүлээлгэн өгсөн. Би Б.Насанбатаас шүдлэн үхэр болон 2 настай эр хонины үнэ  нийт 450000 төгрөг нэхэмжилнэ гэх ...мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 15-16 дугаар хуудас/

Хураан авах тогтоолоор Б.Гомбосүрэнгээс ... хээр зүсмийн  зөв гуян дээрээ босоо дэгрээ тамгатай адууг хураан авсан...тогтоол, тэмдэглэл, хохирогч Х.Анджавд хүлээн өгсөн тэмдэглэл... / 1 дүгээр хх-ийн17-19 дүгээр хуудас / 

Мөрдөн байцаалтад гэрч, иргэний нэхэмжлэгч / Ховд аймгийн Буянт сумын Баянбулаг багт оршин суух,  ПЭ78082211 дугаарын регистртэй, Харахас овогт Самлсханы Болатын өгсөн ... 2016 оны 09 сарын 11-ний үеэр Б.Насанбат гэх залуугаас зүүн гуян дээрээ босоо дэгрээ тамгатай, 8 настай хээр зүсмийн морийг 400000 төгрөгөөр үнэлж, 200000 төгрөгийг бэлэн, 200000 төгрөгт 4 тооны эр ямаа өгсөн. Тухайн үед цэнхэр өнгийн “Мустанг” маркын мотоцикльтой ирсэн. Хохирлоо  гаргуулах хүсэлтэй байна  ... гэх мэдүүлэг/ 1 дүгээр хх-ийн 21-22 дугаар хуудас/

С.Болатаас 7 настай, зүүн гуяндаа босоо дэгрээ тамгатай, шар хээр зүсмийн морийг хураан авах тогтоолоор хураан авч, малд үзлэг хийж тэмдэглэл үйлдэн, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр хохирогч Х.Анджавд хүлээлгэн өгсөн  тэмдэглэл ...  / 1 дүгээр хх-ийн 23-25 дугаар хуудас/

            Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч /Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу багт оршин суух / ПЗ81051812 дугаарын регистртэй, Тугтан овогт Цэндийн Алтангэрэлийн өгсөн...Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн  нутаг дэвсгэр Антений хойд талд намаржиж байхад  Б.Насанбат  нь гурван настай, хээр зүсмийн зүүн гуян дээрээ босоо дэгрээ тамгатай, нэг тооны морийг худалдаж авах уу? гэсэн.Тэгээд тухайн адууг 6 тооны хониор худалдаж авсан. Б.Насанбат нь манайд хоноод маргааш нь аймгийн төвөөс хар ногоон өнгийн “Микро” машинтай, эрэгтэй, эмэгтэй хоёр хүний хамт ирээд 6 хонио ачаад явсан. Одоо 6 тооны хонийг нэхэмжилж байна. Б.Насанбат нь тухайн адууг Дөргөн сумын гаралтай миний өөрийн адуу гэж байсан... гэх мэдүүлэг/ 1 дүгээр хх-ийн 27 дугаар хуудас/

            Ц.Алтангэрэлээс хээр зүсмийн зүүн гуяндаа босоо дэгрээ тамгатай, хүзүүндээ цэнхэр өнгийн хадагтай 1 тооны адууг хураан авах тогтоол үйлдэж хураан  авч, малд үзлэг хийж тэмдэглэл үйлдэж, хүлээлгэн өгөх тэмдэглэлээр хохирогч Х.Анджавд хүлээлгэн өгсөн тэмдэглэл.../1 дүгээр хх-ийн 28-30 дугаар хуудас/

            Мөрдөн байцаалтад гэрч Т.Ганбаатарын өгсөн...2016 оны 09 дүгээр сард Ховд аймгийн Буянт сумын нутаг Нарийн гол багийн нутаг дэвсгэрт Б.Гомбосүрэн, Ц.Алтангэрэл, Өнөрөө нарын хамт өвс ачиж байхад Б.Насанбат нь хөтөлгөө морьтой ирээд Б.Гомбосүрэнгийн хамт үлдсэн ... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 32 дугаар хуудас/

            Мөрдөн байцаалтад гэрч  Э.Алтангадасын өгсөн... Б.Насанбат гэх хүн нь 2016 оны 09 сарын эхээр Б.Гомбосүрэн, Өнөрөө, Т.Ганбаатар нарын хамт Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багийн нутаг дэвсгэрт өвс ачиж байхад  хөтөлгөө морьтой ирээд Б.Гомбосүрэнгийн хамт үлдсэн ... гэх мэдүүлэг /1 дүгээр  хх-ийн 33-34 дүгээр хуудас /

            Мөрдөн байцаалтад гэрч Дэмбэрэлийн Гомбоогийн өгсөн... Би Б.Гомбосүрэн гэх залуугийн адууг 2016 оны 10 дугаар сард авч малласан. Б.Насанбат гэгчээс нэг үхэр, нэг хониор худалдаж авсан гээд нэг адуу авчраад харж байгаарай гэсэн. Би тухайн морийг унаж эдлээгүй. Б.Насанбат урд  нь мал хулгайлах гэмт хэргээр шийтгүүлж байсан гэдгийг нь мэднэ... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 37 дугаар хуудас/

            Мөрдөн байцаалтад гэрч М.Болдоогийн өгсөн...2016 оны 09 сарын дундуур Б.Насанбат утсаар яриад ... Буянт  сумын Антений  хойд доод талд айлд байна. Мал авах гэсэн юмаа  унаа байвал хүрээд ир гэхээр нь эхнэр Д.Наранцэцэгийн хамт хар ногоон өнгийн микро маркын 50-46 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслээр очиж бариад уясан байсан нэг тооны үхэр, нэг тооны хонийг ачаад Ховд аймагт ирэхэд мялзан өвчин гарсан гээд оруулахгүй байсан тул  Б.Насанбатыг Рашаанд багт малтай нь  буулгачихаад явсан... гэх мэдүүлэг /1дүгээр хх-ийн 44 дүгээр хуудас /

             Мөрдөн байцаалтад гэрч Д.Наранцэцэгийн өгсөн...2016 оны 09 сарын дундуур Б.Насанбат нь Буянт  сумын Антений  хойд доод талд айлд байна. Мал авах гэсэн юмаа  унаа байвал хүрээд ир  гэж байна гэхээр нь  нөхөр бид хоёр хүүгийнхээ эзэмшлийн хар ногоон өнгийн микро маркын 50-46 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслээр очиж, нэг тооны үхэр, нэг тооны хонийг ачаад аймгийн төвд орж ирсэн.  Мялзан өвчин гарсан гээд аймгийн төв рүү оруулахгүй байсан тул Б.Насанбатыг малтай нь  хамт Рашаант багт буулгачихаад явсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 45 дугаар хуудас/

            Мөрдөн байцаалтад гэрч Б.Эрдэнэбаатарын өгсөн... 2016 оны 09 сарын 20-дын үед Цагаан морь зах дээр мал зарж байхад Б.Насанбат нь 4 тооны ямаа авчраад худалдаж авах уу? гэхэд нь гарал үүслийн гэрчилгээгүй  мал авахгүй гэхэд манай малын дэргэд зогсоод “хүнээс өрөндөө авсан мал” гээд  зарж байсан... гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 49 дүгээр хуудас/

            Мөрдөн байцаалтад гэрч С.Лхагвасүрэнгийн өгсөн...Намайг хүмүүс Улаанаа гэж дууддаг. Би 2016 оны 09 сарын дундуур Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутаг дэвсгэр Антений ойролцоо малаа хариулж байх үед Б.Насанбат нь хээр зүсмийн морьтой ирсэн. Захааны торны доод талд байгаа адуу хэний адуу вэ? гэж асуусан. Гэтэл Б.Насанбат нь мэдэхгүй гэсэн. Б.Насанбаттай уулзсанаас хойш тэр адуу байхгүй болсон. Тухайн адуунууд нь зүүн талын гуян дээрээ босоо дэгрээ тамгатай, 2 тооны адуу нь дэлтэй, 8 тооны хээр зүсмийн адуу байсан... гэх мэдүүлэг/ 1 дүгээр хх-ийн 50 дугаар хуудас/

            Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтаар... 7 настай морь-800000  төгрөг,  6 настай морь – 500000 төгрөг, 4 настай морь- 450000 төгрөг, 2 настай охин даага – 200000 төгрөг, 7 настай  морь  – 500000 төгрөг, 4 настай морь – 500000 төгрөг, 3 настай морь- 400000 төгрөг, 8 настай морь – 500000 төгрөг, 10 настай морь-500000 төгрөг, 4 настай морь- 500000 төгрөг, 7 настай морь – 500000 төгрөг, 14 настай морь- 500000 төгрөг, 20 настай морь- 450000 төгрөг, 5 настай морь- 500000 төгрөг / нийт 6800000 төгрөг/ 1 дүгээр хх-ийн 58-59 дүгээр хуудас/

            Б.Насанбатын сэжигтэнээр өгсөн...Би Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутаг дэвсгэр  Захааны торны доод талд бараан зүсмийн зөв гуян дээрээ босоо дэгрээ тамгатай адуу байна гэдгийг дуулсан. Тухайн адууг зарж ашиг хонжоо олох бодол төрсөн нь үнэн. Тухайн адуунаас 3 тооны адууг хулгайлан авч зарж борлуулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хээр  зүсмийн үрээ, бор хээр морийг Захааны торонд хашиж барьж аваад Б.Гомбосүрэн гэгчид бөөсөгтэй бага үрээ морийг нэг үхэр,  нэг хониор зарсан. Мөн  бор хээр морийг Алтангэрэлд 6 тооны хониор зарсан. Тэгээд аймгийн төвөөс Болдоог дуудаад аймагт ачиж оруулсан. Маргааш нь зах гараад 4 хонийг нь зарж, нэг хонийг Сайран гэгчид тогны өрөнд өгсөн. Нэг хонийг өөрөө гаргаж идсэн. 4-5 хоногийн дараа дахин Захааны  торонд адуунуудыг оруулан улаан хээр зүсмийн морийг  барьж авч унаад  Бугат үзүүрийн харалдаа явж байтал мал усалж байгаа хүн байхаар нь яваад очсон. О.Бямбажав гэх залуу байсан. Тарган  идэшний адуу зарах гэсэн юмаа гэтэл казак айл байгаа гээд О.Бямбажавын мотоцикльтой очиж уулзсан. Би 500000 төгрөгөөр зарах гэж  байгаа гэхэд тэр  хүнээс мөнгө асуугаад хариу  хэлье гэсэн. Тэгээд хоёр хоногийн дараа зах дээр  ирээд 200000 төгрөг өгөөд үлдсэн мөнгөндөө ямаа өгөхөөр тохирсон. 4 сэрхийг нь гагнуурчин Даваагийн машинаар очиж аваад зах гаргаж, Халзаа гэх залуугаас мал зарах зөвшөөрлийн бичгийг нь авч хүмүүст зарсан. Тухайн хүмүүсийг танихгүй. Үлдсэн таван адууг идэшний үеэр зарах бодолтой байсан. Би хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Бусдад учруулсан хохирлоо төлнө ... гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 118-119 дүгээр хуудас/

            Сэжигтэн Б.Насанбатын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл .../1 дүгээр хх-ийн 121-123 дугаар хуудас /

            Мөрдөн байцаалтад О.Бямбажавын сэжигтэнээр өгсөн... Намайг хүмүүс Жав гэж дууддаг. Би Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 11-02 тоотод хашаанд байх гэртээ  байж байтал 2016 оны 08 сарын сүүлээр 14 цагийн үед Б.Насанбат манайд ганцаараа мотоцикльтой  хазаар бугуйл авч ирээд, Манхан сумын наанаас морь аваад ирье гэхээр нь ямар учиртай морь юм бэ? гэтэл миний нэг тооны адуу байгаа  юмаа хамт яваад ирье гэхээр  нь би зөвшөөрч бид хоёр манай гэрээс цэрэг  эмээл аваад явсан. 16 цагийн орчим Манхан сумын ар талын гол дээр очоод нүүр гараа угаагаад ойролцоо байх адуун дээр очоод Б.Насанбат хээр зүсмийн адууг заагаад үүнийг барьж авна гээд ойролцоо байх  хашаа руу шахтал орохгүй байсан. Цааш хөөгөөд уулын энгэрт байх хашаа руу оруулах гэтэл орохгүй байсан. Б.Насанбат тухайн хээр морийг хадруу шахаж барьж аваад эмээллэж унаад, надад мотоциклоо өгөөд, түрүүлээд аймаг руу оруулаад хашаанд тавьчих гэхээр нь би түрүүлээд аймаг руу явсан. Б.Насанбат тухайн газраа үлдсэн. Би аймагт ирээд мотоциклийг нь хашаандаа үлдээгээд өөрийн мотоциклоо унаад Буянт сумын Харцохио багт байсан гэрлүүгээ явж хоноод маргааш нь Ховд аймагт ирэхэд Б.Насанбат мотоциклоо аваад явсан байсан. Тэгээд би 09 сарын эхээр  Бугат үзүүрийн ойролцоо малаа услаад явж байтал Б.Насанбат хээр зүсмийн морьтой ирээд “ морио зармаар байна “гэхээр нь морийг нь тухайн газар чөдөрлөж үлдээгээд  унаж явсан мотоциклийнхоо араар суулгаад С.Болат  гэдэг айлд очиж уулзуулаад буцаж морин  дээр нь авчирч буулгасан. Манхан сум руу Б.Насанбатын унаж явсан мотоцикльтой явсан. Хар өнгийн банктай, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мотоцикль байсан. Манай гэрээс цэрэг эмээл авсан. Би С.Болатын гэрээс эмээл болон хазаар бугуйл зэргийг авсан. Тухайн морь нь зүүн гуяндаа  босоо дэгрээ тамгатай, хээр зүсмийн морь байсан ...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн  125-126 дугаар хуудас/

            Мөрдөн байцаалтад Б.Насанбатын яллагдагчаар өгсөн... 2016 оны 08 сарын 27-ны өдөр Жаргалант сумын Буянт багийн наадмын цэнгэлдэх хүрээлэнгийн доод талд гэртээ  байхад О.Бямбажав /Жав/ гэдэг хүн мотоцикльтой ирээд “ ажил байна, урагшаа яваад адуу авчиръя бэлэн байгаа” гээд хэлэхээр нь би зөвшөөрч 7 дугаар сургуулийн дээд талд  О.Бямбажав /Жав/-ын гэрт очиж, эмээл хазаар аваад Манхан сумын чиглэлд явсан. 20 цагийн үед Манхан сумын ард байх адуун дээр очоод  О.Бямбажав /Жав/ энэ адуу байгаа юм гээд харанхуй болохоор эргэж ирье гээд ойролцоо байх гол дээр очиж байж байгаад 22 цагийн орчим буцаж тухайн адуун дээр ирээд адууг хөөгөөд уулын энгэрт байх хашаа руу оруулах гэтэл дайрч гараад байхаар нь цааш хөөгөөд замд таарсан хашаанд шахаж оруулаад хээр зүсмийн  морийг би бугуйлдаж барьж аваад  унаснаас гадна 11 тооны адууг тасалж аваад Ховд аймгийн чиглэлд туусан. Тэгээд булангийн овооны кемп хүртэл туугаад О.Бямбажав /Жав/ бид хоёр шахаж засмал замаар гаргаад би цааш нь Буянт сумын чиглэлд туусан. О.Бямбажав /Жав/ намайг сүлжээтэй газар холбоо бариарай гээд Ховд аймаг руу явсан. Тэгээд адуугаа туугаад Буянт сумын Антений ард хүргэчихээд эхнэр лүүгээ ярьтал хадам аав нас барсан гэхээр нь унаж явсан морио тавиад эмээл хазаараа аваад хүргэн Улаанаагийнд ирж мотоциклийг нь унаад аймагт ирсэн. Тэгээд маргааш  нь  хадам аавын газарт яваад буцаж байх үедээ О.Бямбажав /Жав/ таараад “ажил төрөл өнгөрөөгөөд уулзъя” гээд явсан. Тэгээд 09 сарын 08-ны өдөр Улаанаагийнд мотоциклийг нь хүргэж өгөөд эмээл хазаараа аваад О.Бат-Эрдэнийн адуунаас өөрийн эзэмшлийн хээр зүсмийн морийг барьж унаад нөгөө адуугаа хайгаад явж байтал Захааны торны доод талд миний тууж ирсэн адуунаас 8 тооны адуу нь байсан. Тэгээд тухайн адуунаас хоёр тооны морийг Захааны торонд шахаж барьж аваад  Б.Гомбосүрэн, Алтангэрэл нарт зарсан талаараа урьд сэжигтэнээр өгсөн мэдүүлэгтээ хэлсэн. 09 сарын 14-ний өдөр Алтангэрэлийн гэрээс эмээл, хазаар бугуйлаа авч  үлдсэн адуун дээрээ очоод шар хээр зүсмийн морь барьж аваад  явж байтал О.Бямбажав /Жав/ над руу залгаад нөгөө адуунууд хаана байна гэсэн. Би Антений ард байна, шар хээр зүсмийн морь барьж аваад явж  байна гэхэд над руу залгаад би яваад очьё гээд Оцон чулууны ар талд тор дагаад явж байтал О.Бямбажав /Жав/  мотоцикльтойгоо ирсэн. Оцон чулууны торонд морио уяж үлдээгээд мотоцикльтойгоо явж  С.Болаттай уулзаад морио зарахаар тохирсон. О.Бямбажав /Жав/ намайг Ховд аймагт  буулгасан. Маргааш нь 09 сарын 15-ны өдөр С.Болатад морийг нь авчирж өгөөд эмээл, хазаар бугуйлаа үлдээсэн. Тухайн эмээл хазаарыг С.Болатын гэрээс  О.Бямбажав /Жав/ очиж авсан байсан.  О.Бямбажав /Жав/  нь цэнхэр өнгийн мотоцикльтой явж байсан. Миний хулгайлсан адуу нь 1 тооны цагаан бор морь, бусад нь бараан зүсмийн адуу  байсан. 11 адуу нь зүүн гуян дээрээ босоо дэгрээ тамгатай, 1 тооны халтар зүсмийн морь  нь зүүн талын гуян дээрээ хөхүүр тамгатай байсан. Намайг анх тууж ирсэн адуунаас дөрвөн тооны адуу дутаж байгаа талаар Жавд хэлэхэд мэдэж байна гэсэн ... гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 131-132 дугаар хуудас/

            Сэжигтэн Б.Насанбатын мэдүүлгийг газар дээр нь шалгасан... Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутаг дэвсгэр Антений ард очоод энд Алтангэрэлийн гэр байсан гэж заагаад буцаж Буянт сумын чиглэлд 2 км газар адуу байсан гээд цааш 1км яваад хашаа руу оруулж адуу барьж авснаа заагаад 5 км яваад Ховд сумын Улаанбураа багийн нутаг дэвсгэр 10-ын газар очоод, 2км яваад Жаргалант сумын нутаг дэвсгэр  Оцон чулуу гэх газар О.Бямбажавтай уулзаад торон хашаанд морио оруулаад О.Бямбажавын хамтаар 12 км газар яваад Бугат үзүүр гэх газар С.Болатын гэрт очсон талаараа мэдүүлсэн... гэх тэмдэглэл, гэрэл зураг  / 1 дүгээр хх-ийн 133,134-135 дугаар  хуудас /

             Сэжигтэн О.Бямбажавын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ... Сэжигтэн О.Бямбажаваар өөрөөр нь заалган явахад Ховд аймгийн Манхан сумын Тахилт багийн нутаг дэвсгэр Бургасны голын адаг гэх нэртэй газар адуу байсан гэх бөгөөд тухайн газраас хойд зүг рүү 2 км туугаад чулуун хашаа руу эхлээд шахсан байх бөгөөд дайрч гараад байхаар нь  хашаанаас зүүн зүг рүү 3 км туугаад замд тааралдсан чулуун хашаа руу шахаж оруулаад хашааны хажууд байх хад руу Б.Насанбат нэг тооны морь шахаж барьж унаад тухайн газраас О.Бямбажавд мотоциклоо өгөөд аймаг руу явуулсан... гэх тэмдэглэл, гэрэл зураг / 1 дүгээр хх-ийн 144-146 дугаар хуудас/

            Мөрдөн байцаалтад хохирогч / Увс аймгийн Өлгий сумын Өлгий нуур багт оршин суух / ОИ71093017 дугаарын регистртэй, Цэрэндоржийн Даваанямын өгсөн... 2016 оны 12 сарын 16-ны орой 16 цагийн үед манай 13 тооны бор азаргатай адуу Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багийн “Адгийн худаг” гэх газарт байсан. Маргааш өглөө нь  адуугаа услахаар очиход 2 адуу байхгүй байсан тул мөрийг нь хөөгөөд явахад хашаан дотор  оруулаад хашиж байгаад 2 морь барьж авсан гутлын мөр байсан. Нэг морийг нь унаад нэг морийг нь хөтлөөд үхэр туугаад Ховд аймгийн Мянгад сумын чиглэлд явсан мөр байсан. Тэгээд  Мянгад сумын “Өвөлжингийн худаг” гэх нэртэй газар ирэхэд орой болсон. Дүү Баяраагийн гэрт хонох гэж байтал үхрээ алдсан Б.Бархасбадь миний дугаар луу холбогдоод болсон хэргийн талаар асуугаад маргааш нь цааш үргэлжлүүлэн мөрийг нь хөөж, Ховд аймгийн Буянт сумын Торны адаг гэх нэртэй газар ирэхэд тухайн малыг машинд ачаад явсан байсан. Тэгээд Ховд аймгийн Цагдаагийн газарт хандсан. Хээр зүсмийн 15 настай, баруун гуяндаа дэгрээ тамгатай, баруун чих сод имтэй, хээр зүсмийн жороо 5 настай гүү, баруун гуяндаа дэгрээ тамгатай, зүүн чих цуулбар имтэй 2 адуу алдагдсан. Би гомдолтой байна... гэх мэдүүлэг / 2 дугаар хх- ийн 01-02 дугаар хуудас/

            Мөрдөн байцаалтад хохирогч / Увс аймгийн Өлгий сумын Өлгийн нуур багт оршин суух, ПД86050112 дугаарын регисртэй/ Тугтан овогт Баастын Бархасбадийн өгсөн... 2016 оны 12 сарын 16-17-нд шилжих шөнө Ховд аймгийн Мянгад сумын Талын эх гэдэг газарт бэлчээрт байсан үхрээс 8 тооны үхэр алдагдсан. 12 сарын 18-ны орой Ц.Давааням гэх хүнтэй утсаар яриад.... “ манай үхэр алга болсон байна. Та адуугаа хайж байна гэсэн. Харсан үзсэн зүйл байна уу?... гэж асуухад би үхэр болон адууны мөр дагаад Ховд аймгийн Мянгад суманд явж байна гэсэн. Маргааш өглөө нь Ц.Даваанямын хамт мөрийг нь үргэлжлүүлэн хөөхөд Ховд аймгийн Буянт сумын Торны адаг гэх газар ирээд засмал  замын дэргэдээс машинд ачаад явсан мөр байсан. Тэгээд Ховд аймгийн Цагдаагийн газарт мэдэгдсэн.  Мухар улаан охин бяруу, эвэртэй эр улаан бяруу, мухар улаан гунж,  мухар улаан зүсмийн эм үхэр-2, эвэртэй улаан зүсмийн эм үхэр, мухар бөөр алаг үхэр, мухар улаан бух , баруун чихэндээ оно имтэй  үхэрнүүд байсан. Гүүрнээс цааш явган болон морьтой хүний мөр байсан... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 05 дугаар хуудас/

            Мөрдөн байцаалтад гэрч Б.Алтан-Оршихын өгсөн...2016 оны өглөө Л.Буянхүү гэх  залуу утсаар залгаад “ мал зарах гэсэн нэг залуу Мянгад , Буянт сумын заагт явж байна ирээд аваадах гэж хэллээ “ гэхээр нь зөвшөөрч хамт явсан. Буянт сумын 7-гийн газар очиход саарал дээлтэй залуу, хээр зүсмийн морийг монгол эмээлээр эмээллэсэн, хажуудаа хээр бага насны морь хөтөлсөн, Б.Насанбат гэх залуу нь явганаар том, бага нийлсэн 7 тооны үхэр тууж ирсэн.  Л.Буянхүү бид хоёр тэр хоёр залуутай уулзаад эхлээд 4 үхрийг нь ачиж Б.Насанбатыг суулгаад Ховд аймагт оруулаад, буцаад Буянт сумын  засмал зам дээр явж байгаад “ хамт явсан О.Бат-Эрдэнэ гэх залууруугаа залгаж хаана явж байгааг асуухад” нөгөө үлдсэн үхрээ туугаад явахгүй болохоор нь торон дотор хийгээд орхилоо, хөтөлж явсан жижиг хээр морио хүнд өгчихөөд, унаж явсан морио айлын хашаанд уячихсан байна” гэсэн.  Морийг нь  Буянт сумын шатахуун түгээгүүрийн дэргэд айлын хашаанд үлдээгээд Ховд руу орж ирж үхрээ манай хашаанд буулгачихаад буцаж очоод үлдсэн хээр зүсмийн морийг ачиж ирж хашаанд буулгаад Б.Насанбат 10 дугаар цэцэрлэгийн хажууд буугаад үлдсэн. О.Бат-Эрдэнийг гэрт нь хүргэж өгсөн. О.Бат-Эрдэнэ, Б.Насанбат нарыг танихгүй. Адуу нь хээр зүсмийн буруу гуяндаа дэгрээ тамгатай адуунууд байсан. Үхэрнүүд улаан зүсмийн монгол үхэрнүүд байсан. Эвэртэй эвэргүй хоёр  эм үхэр, жижиг улаан бух, 2 эм  шүдлэн үхэр, эм мухар улаан үхэр, жижиг эвэртэй улаан эм үхэр  нийт 7 үхэр, 1 адуу ачиж ирсэн. Бид дөрөв 5 үхэр, нэг адууг -1850000 төгрөгөөр худалдаж авсан. О.Бат-Эрдэнэ нь эм мухар улаан үхрийг төрсөн дүүгийнхээ хашаанд буулгаж авсан. Жижиг эвэртэй улаан эм үхрийг Б.Насанбат жолооны курсийн Д.Хаш-Эрдэнийд буулгасан. Б.Насанбат нь нэг машин зараад оронд нь авсан гэж байсан... гэх мэдүүлэг / 2 дугаар  хх-ийн 12-13 дугаар хуудас /

            Мөрдөн байцаалтад гэрч Ж.Цэвэлмаагийн өгсөн... 2016 оны 12 сарын 17-ны өглөө гэрээс гараад явж байхад миний дугаар луу Цэцэгхүүгийн  дугаараас  нөхөр нь болох Л.Буянхүү залгаад “ Мянгад сумаас мал ирж байна” гэнэ Б.Алтан-Орших ахтай хамт  яваад ирье манай гэрт хүрээд ир“  гэж хэлээд  өгөөч гэхээр нь нөхөртөө хэлээд би захруу махаа зарахаар  явсан. Орой  гэртээ ирэхэд манай хашаанд 5 үхэр нэг морь байсан. Б.Насанбат гэгч машин зараад авсан мал бүгдийг нь 1850000 төгрөгөнд авч байгаа гэж хэлсэн. Манай хоёр гэрийн санхүүг Б.Цэцэгхүү барьдаг. Б.Насанбат нь Б.Цэцэгхүүгээр дамжуулж бид нарт малаа зарсан. Б.Насанбатын эхнэр Манхан сумын гаралтай гэсэн. Б.Цэцэгхүү нь Манхан сумын хүн байгаа юмаа...гэх мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 17-18 дугаар хуудас/

            Мөрдөн  байцаалтад гэрч Л.Буянхүүгийн өгсөн... 2016 оны 12 сарын 17-ны өглөө  10 цагийн үед манай эхнэр Цэцэгхүү над руу утсаар яриад “ мал зарах хүний мал нь явахгүй байна гэнэ. Машин аваад ир гэж байна “ гэж хэлэхээр нь  Алтан-Орших ахын эхнэр Ж.Цэвэлмаа руу залгаад Б.Алтан-Орших ахын хамт явахаар болсон.  Эхнэр надад Б.Насанбатын дугаарыг өгсөн. Б.Алтан-Орших ах бид хоёр Буянт сум өнгөрөөд  Мянгад сумын чиглэлд явж байтал морьтой хүн морио хөтөлсөн нэг хүн явган явж байсан. Тэгээд бид дөрөв авто машин дээр мухар улаан үхэр, эвэртэй эм улаан үхэр, эвэртэй эм улаан бяруу, мухар улаан бяруу, 4 үхэр эхлээд ачаад, Б.Насанбатыг суулгаад Ховд аймаг руу явсан. Аймагт орж ирээд үхэрнүүдээ буулгаад дахин буцаж “ мал тууж явсан залуугаас хаана байна” гэж асуухад үхэрнүүд явахгүй болохоор тор луу хийсэн гэж хэлсэн. Тэгээд О.Бат-Эрдэнэтэй уулзахад хөтөлж явсан жижиг хээр гүүг хүнд өгчихлөө гээд унаж явсан морьтойгоо ирсэн. Тэр морийг нь Буянт сумын шатахуун түгээгүүрийн хашаанд уячихаад морины эмээлийг аваад Ховд аймаг руу орж ирж байтал Улаанбогочийн пост дээр Цагдаагийн албан хаагчид бид нарыг зогсоогоод шалгаж, гарал үүслийн гэрчилгээгүй байсан тул Цагдаагийн газарт авчирч зургийг нь даруулаад бүртгүүлчихээд хашаандаа буулгасан. Маргааш өглөө нь Б.Алтан-Орших ахын хашаанд нэг үхэр үлдсэн байсныг О.Бат-Эрдэнэ, Б.Насанбат нар ачаад явсан. Тэгээд Б.Насанбат манай эхнэрээс 1850000 төгрөгийг зах дээрээс очиж авсан. Бид нар 5 үхэр, нэг  адууг авсан... гэх мэдүүлэг /  2 дугаар хх-ийн 19-20 дугаар хуудас/

            Мөрдөн байцаалтад гэрч Б.Цэцэгхүүгийн өгсөн... 2016 оны 12 сарын 17-ны өглөө 10 цагийн үед 89828843 гэсэн дугаараас Б.Насанбат байна гэж залгаад үхэр адуу  нийлсэн бод мал байна.  Үхэр адуунууд  хөшөөд явахгүй байна. Буянт, Мянгад сумын заагт байна. Та ачаад авчихмаар байна. Зардлыг өгнө гэхээр нь нөхөртөө хэлсэн. Манай нөхөр Л.Буянхүү нь Б.Алтан-Орших ахын хамтаар Буянт сум руу яваад 5 үхэр нэг адуу авлаа гэж ирсэн. Маргааш өглөө нь махаа зарж байхад Б.Насанбат нь ирээд 1850000  төгрөг аваад явсан. 2016 оны 7-8 сарын үед зах  дээр явж байхад нь зүс харсан. Эхнэр нь манай нутгийн Соохоо  гэх айлын хүүхэд байсан. Сүүлд 9 сард үхэр зарна гээд явж байхад нь өөрийн дугаарыг өгсөн ... гэх мэдүүлэг / 2 дугаар хх- ийн 35-36 дугаар хуудас/

            Мөрдөн байцаалтад гэрч  Д. Хаш-Эрдэнийн өгсөн... 2016 оны 12  сарын 17- ны өдөр Б.Насанбатын  89828843 дугаар руу залгаад мэнд мэдээд жолооны курсэд сурсан төлбөрөө төлөхгүй бол шүүхэд өгнө гэхэд одоо  Буянт сумаас үхэр туугаад аймаг руу оруулаад зараад өгнө гэхээр нь надад үхэр ч хамаагүй өгчих  гэхэд ямар үхэр авах вэ? гэхээр нь 350000 төгрөгөндөө тохирсон үхэр өгчих гэж хэлсэн. Д.Насанбат 16 цагийн үед утсаар яриад Цагдаагийн газар руу явж байна. Та цагдаагийн газар дээр  хүрээд ир гэсэн. Тэгээд Цагдаагийн газрын үүдэн дээр ирэхэд Цагаан өнгийн портер машин дээр гурван үхэр ачсан. Жолооч  болон О.Бат- Эрдэнэ нар байсан. Б.Насанбатыг яасан юм бэ? гэж асуухад ирж байгаад  доор буугаад үлдчихлээ гэсэн. Та нар яагаад гарал үүслийн гэрчилгээгүй мал ачиж ирж байгаа юм бэ гэхэд бид нар амжсангүй гэж хэлсэн. Тэр үед Цагдаагийн газрын албан хаагч нар гарч ирээд зураг аваад бид нарыг явуулсан. Тэгээд би дагуулж яваад буруу хойд хөл нь согог туруутай им тамгагүй, хоёр бөөрөн дээрээ цагаантай, мухар эм үхрийг буулгаж авсан. Үлдсэн хоёр үхрээ аваад явсан. Би тэр үхрийг зах дээр гаргаад үхэр сонирхож байсан эхнэр нөхөр хоёрт 350000 төгрөгөөр зарсан. Ямар үхэр болохыг сонирхож асуугаагүй... гэх мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 27-28 дугаар хуудас/

            Мөрдөн байцаалтад гэрч Т.Хумарбекийг өгсөн... 2016 оны 12 сарын 17-ны өдрийн 16 цагийн үед хоёр хүүхдийнхээ хамт гэртээ байхад гаднаас нэг эрэгтэй хүн орж ирээд хашаанд морио уячихлаа орой ирээд авна гээд явсан. Хэсэг хугацааны дараа гараад харахад өвсний хашаан дотор хээр зүсмийн том морь уясан байсан. Орой 19 цагийн үед цагаан өнгийн давхар кабинтай, 47-85 ХОА дугаартай “Портер” маркын тээврийн хэрэгсэлтэй танихгүй 3 залуу ирээд ачаад явсан.... гэх мэдүүлэг/ хэргийн 31 дүгээр хуудас/

            Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтаар ...15 настай морь- 500000 төгрөг, 5 настай гүү-500000 төгрөг ... / 2 дугаар хх-ийн 35  дугаар хуудас /

             Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтаар...6-7 насны эм үхэр- 500000 төгрөг нийт 4 үхэр -2000000 төгрөг, 4 настай бух 600000 төгрөг, эм, эр бяруу -180000 төгрөг бүгд 360000 төгрөг нийт үхэрнүүдийн үнэ  2960000 төгрөг / 2 дугаар хх-ийн 37 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад О.Бат-Эрдэнийн сэжигтэнээр өгсөн...2016 оны 12 сарын 15-ны орой гэртээ байж байтал Б.Насанбат ганцаараа орж ирээд Би хөлсний машинтай Ховд аймгаас ирлээ. Би өөрийн таван адууг Увс аймгийн Өлгий сум руу  хайхаар явж байна гэсэн. Тэнд сураг гарч байна гээд манайд хоноод маргааш нь үдээс хойш 15 цагийн бид хоёр миний мотоцикльтой Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн зуслан “Талын эх” нэртэй газар очиход 17 цаг болж байсан. Тэнд 7 үхэр байсан. Тэр энэ манай үхэр байна гэхээр “чи худлаа яриад бай, яахаараа танай үхэр энд  байдаг юм “ гэхэд би хүнээс худалдаж авсан гэсэн. Тэгээд асуугаад байтал Цагдаагийн газар шалгагдаж байгаа түүнийхээ хохирлыг барагдуулах  гэсэн гэж хэлсэн. Тэгээд 7 үхрийг туугаад явж байтал замд 10 гаруй тооны адуу  таарсан. Тэр адууг айлын хашаанд шахаж байгаад нэг морь, нэг гүү барьж аваад Б.Насанбат  морийг нь унаад гүүг хөтлөөд үхрээ туугаад явсан. Би 10 км орчим газар дагаж явж байгаад түрүүлээд Мянгад сум руу яваад гэртээ ирэхэд шөнийн 04 цаг болж байсан. Маргааш өглөө нь босоод 09 цагийн  үед Б.Насанбаттай утсаар ярихад  “Мянгад сумаас өнгөрөөд Антений хажууд явж байна, үхэр адуу явахаа больчихлоо аймгаас машин дуудаж ачуулах” гэсэн юмаа би чамд нэг тооны үхэр өгье гэхээр нь хөлсний машинд суугаад очсон. Миний утсаар махны ченжтэй ярьсан. Үдээс хойш 13 цагийн үед давхар кабинтай цагаан өнгийн ачааны “Вонго” маркын 47-85 ХОА улсын  дугаартай машинтай 2 эрэгтэй хүн ирээд  эхний ээлжинд 2 эм үхэр, 2 бярууг ачаад  Б.Насанбатын хамт явсан. Би үлдээд морио унаад гүүг хөтлөөд явахгүй болохоор нь тавьж явуулаад, морио хөтлөөд Буянт сумын доод талд ирж байтал нөгөө хэд дахин ирээд үлдсэн нэг эр үхэр, 2 эм үхрийг ачаад  морио Буянт сумын шатахуун түгээх станцын хашаанд уячихаад “харж байгаарай буцаж ирээд авна” гээд аймаг руу бүгд явсан. Улаанбогочийн постон дээр гарал үүслийн гэрчилгээ шалгаад  байхгүй гэхэд Цагдаагийн газар луу аваад явсан. Гарал үүслийн гэрчилгээ араас ирж байгаа гэхэд зургийг нь аваад явуулсан. Д.Хаш-Эрдэнэ гуай ирээд  миний нэг үхэр байсан талаар хэлж байсан ...гэх мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 61-62 дугаар хуудас/

Сэжигтэн О.Бат-Эрдэнийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /  2 дугаар хх-ийн 63- 65 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад Б.Насанбатын сэжигтэнээр өгсөн...2016 оны 12 сарын 15-ны өдөр Ховд аймгийн төвөөс ганцаараа хөлсний машинд суугаад Мянгад сум ороод  О.Бат-Эрдэнэтэй уулзаад тэднийд хоноод маргааш нь Увс аймгийн Өлгий сумаас адуу хайж явна гээд мотоцикльд нь бензин хийж өгөөд Мянгад сумын Цагаанбулан багийн “Талын эх” газарт ирэхэд 7 үхэр байхаар нь энэ манай үхэр байгаа юм гэхэд О.Бат-Эрдэнэ уурласан. Тэгэхээр нь би чамд гай болохгүй гээд  7 үхрийг туугаад явж байтал 10-аад адуу таарсан. Түүнээс нэг морь, нэг гүү барьж авсан. О.Бат- Эрдэнэ намайг бараадаж  явж байгаад харьсан. Би морио унаад үхрээ туугаад Мянгад сум өнгөрөөд явж байтал маргааш өглөө нь 11 цагийн О.Бат-Эрдэнэ залгаад хаана явж байна гэхээр нь “ явж байгаа газраа хэлээд үхэр, адуу муудаад явахгүй байна, чи хүрээд ир гэхэд” тэр ирсэн. Би О.Бат-Эрдэнийн утсаар Л.Буянхүүтэй яриад  түүнд зарах үхэр адуу байна, машин аваад ирэх боломж байна уу? гэхэд  тэр өдөр 15 цагийн үед  цагаан өнгийн “Вонго” маркын тээврийн хэрэгсэлтэй, эхний ээлжинд 4 үхрийг ачаад дараа нь 3 үхрийг ачиж аваад аймагт оруулж ирээд Буянхүүгээс 750000 төгрөг аваад үлдсэн хоёр адууг ачиж аймагт оруулж, ирээд маргааш өглөө нь Буянхүүгийн эхнэрээс  1100000 төгрөгийг авсан.  Улаан хоо зүсмийн 2 бяруу, муулин эвэртэй засаагүй эр шүдлэн, улаан мухар эм үхэр, улаан зүсмийн гунжин эвэртэй эм үхэр, цагаан бөөртэй мухар гунжин, улаан зүсмийн мухар эм үхэр,  хээр зүсмийн баруун гуянд дэгрээ тамгатай, зүүн урд чих нь урдаасаа сэтэрхий имтэй, хээр зүсмийн гунжин  гүү байсан. Би О.Бат-Эрдэнийг хээр зүсмийн гүүг тавиад явуул гэхэд тавиад явуулсан байсан...гэх мэдүүлэг/ 2 дугаар хх-ийн 67-68 дугаар хуудас/,

Сэжигтэн Б.Насанбатын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ... тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ 2 дугаар хх-ийн 70- 72 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтад О.Бат-Эрдэнийн яллагдагчаар өгсөн...  Б.Бархасбадийн 7 үхэр, Ц.Даваанямын 2 тооны адууг Б.Насанбаттай бүлэглэн хулгайлсан  гэх хэргээ хүлээн мэдүүлсэн  мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 74 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтад хохирогч / Ховд аймгийн Буянт сумын  Цагаанбургас багт оршин суух, ПВ 86101218 дугаарын регистртэй /, Боржигон  овогт Шонхорын Даваажаргалын өгсөн...Ховд аймгийн Буянт сумын Цагаанбургас багийн Хонгил гэх газар зусаж байхад тус газраас 2016 оны 07 дугаар сарын 02-ны  өдрөөс 03-ны өдрүүдэд манай гурван тооны унагатай, гүү, 2 тооны даага хулгайлагдсан. 12 настай, зүүн талын гуян дээрээ урагшаа харсан давхар саран тамгатай, шар хээр зүсмийн гүү, шар хээр унагатай, 10 настай, зүүн талын гуяндаа  дээшээ харсан иштэй саран тамгатай, халтар зүсмийн гүү, халтар зүсмийн унагатай, 9 настай, зүүн талын гуян дээрээ дээшээ харсан саран тамгатай, бор хээр гүү, халтар зүсмийн унагатай, 2 настай, зүүн гуян дээрээ урагшаа харсан давхар саран тамгатай, баруун талын чихэндээ сүйх имтэй, охин шар хээр зүсмийн даага, 2 настай, зүүн гуян дээрээ урагшаа харсан давхар саран тамгатай, баруун чихэндээ сүйх имтэй, эр халтар зүсмийн даага алга болсон. Тухайн адууг хайхад 1 сая төгрөгний зардал гаргасан. Би хулгайлагдсан адуугаа олохгүй болохоор нутгийн ах О.Бямбажав гуайг сургийг нь гаргаж өгөөч гэсэн. Бид хоёр хайж яваад Ш.Гагарин гэдэг хүнтэй уулзаад адууныхаа сургийг гаргасан.... гэх мэдүүлэг/ 3 дугаар хх-ийн 06-07 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Ш.Гагарингийн өгсөн...Манайхыг Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг гэх газар зусаж байхад О.Бат-Эрдэнэ, Б.Насанбат нар  2  тооны унагатай  гүү авч ирээд надад нэг унагатай гүүг сэрхээр зарсан. Мөн К.Мухамет  гэх залууд  бараан  зүсмийн нэг унагатай гүү, даагыг 7 тооны хониор зарсан. Миний худалдаж авсан гүү нь  12 настай, зүүн талын гуян дээрээ урагшаа харсан давхар саран тамгатай, шар хээр зүсмийн гүү, шар хээр унагатай байсан. Надтай анх Б.Насанбат нь ганцаараа ирж уулзаад морь зарахаар тохирсон. Миний адуу банкны зээл төлөх гээд зарж байна гэж байсан. Б.Насанбат нь О.Бат- Эрдэнийн гэрт адуу зарахаар очоод 10 гаруй хоносон. Би тухайн адууг хулгайн адуу гэдгийг мэдээгүй... гэх мэдүүлэг / 3 дугаар хх-ийн 08-09 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтад  гэрч К.Жиенбайгийн өгсөн...2016 оны 11 сарын 20-дын үеэр Ховд сумын Баруун салаа багийн иргэн Ш.Гагарин гэдэг хүнээс унагатай гүүг 260000 төгрөгөөр худалдаж авсан. 12 настай, зүүн талын гуян дээрээ урагшаа харсан давхар саран тамгатай, шар хээр зүсмийн гүү, шар хээр унагатай байсан. Гүүг нь алж идсэн, унага нь 12 сарын дундуур хаданд хөлөө хавчуулаад үхсэн. Би хулгайн адуу гэдгийг мэдээгүй... гэх мэдүүлэг /  3 дугаар хх-ийн 10 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч К.Мухаметийн өгсөн... 2016 оны 07 дугаар сард саахалт зусаж байсан О.Бат-Эрдэнэ гэх айлд Б.Насанбат хоёр тооны унагатай гүү авчирсан. Би нэг унагатай гүү, даагыг нь 7 тооны хониор авсан. 9 настай, зүүн талын гуян дээрээ дээшээ харсан саран тамгатай, бор хээр гүү, халтар зүсмийн унагатай, шар хээр зүсмийн охин даага байсан. Бор хээр гүүг идшиндээ хэрэглэсэн. Унагыг нь чоно идсэн. Даагыг нь бэлгэнд өгсөн. Б.Насанбат миний адуу банкны зээл төлөх гэж байгаа гэсэн ...гэх мэдүүлэг / 3 дугаар хх-ийн 11 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Х.Хапилагийн өгсөн... 2016 оны 07 сарын 15-ны өдөр Б.Насанбат гэх залуу манайд ирээд К.Мухаметтэй уулзаад нэг даага, нэг унагатай гүүг долоон тооны хониор зарахаар тохиролцсон. Миний адуу байгаа юм банкны зээл төлөх гэж байгаа гэж хэлж байсан... гэх мэдүүлэг/ 3 дугаар 12 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Х.Маратын өгсөн... Манай худ К.Мухамед надад бэрийн ор дэвсгэр хүргэж өгөхөд нэг тугалтай үхэр, нэг даага бэлэглэсэн. Сүүлд тэр даагыг ачуулаад явуулсан байсан. Би тэр даагыг өөрийн дүүд өгөөд маллуулж байтал үхсэн гэсэн. Шар хээр зүсмийн, зөв талын гуян дээрээ урагшаа харсан давхар саран тамгатай, чихэнд ямар нэгэн им тамга байгаа эсэхийг анзаараагүй... гэх мэдүүлэг / 3 дугаар хх-ийн 14 дүгээр хуудас /

Мөрдөн байцаалтад гэрч О.Бат-Эрдэнийн өгсөн...2016 оны  06 дугаар сарын сүүлээр манайх Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн  Зүүн зуслан гэх газар луу нүүсэн. Тэр үед манайх Жаргалант сумын Их голын  ард байхад Б.Насанбат нь 3 тооны унагатай, гүү, 2 даага авчирсан. Тээврийн хөлсөнд авсан гэж байсан. Тэгээд Ховд сумын зуслан гараад Ш.Гагарин К.Мухамет нарт унагатай гүүг зарсан.  Б.Насанбатын К.Мухаметэд өгсөн унагатай гүү даага нь 9 настай, зүүн талын гуян дээрээ дээшээ харсан саран тамгатай, бор хээр гүү, халтар зүсмийн унагатай, шар хээр зүсмийн охин даага байсан. Ш.Гагаринд өгсөн унагатай  гүү нь 12 настай, зүүн талын гуян дээрээ урагшаа харсан давхар саран тамгатай, шар хээр зүсмийн гүү, шар хээр унагатай байсан. Б.Насанбат адууны өртөгөнд авсан малаа тухайн газар зусаж байсан Нарангэрэл гэх залуугийн машинд ачиж явсан. Надаас нэг хонь, нэг ямаа авч явсан.  Хэд хоногийн дараа мотоцикльтой ирээд нэг хонь, нэг ямаа гаргаж авсан.  2016 оны 09 сард  манайхыг Антений  хойд талд байхад ганцаараа ирээд нэг хонь, нэг ямаа авсан. 2016 оны 11 сард Нарангэрэлийн тээврийн хэрэгсэлтэй  ирээд 3 настай эм шар цоохор зүсмийн үхэр авсан. Б.Насанбатаас худалдаж авсан  гэх нэг унагатай гүүг нь алж идсэн.Даага нь 8 сард алга болсон, унагыг нь чоно идсэн...гэх мэдүүлэг/ 3 дугаар хх-ийн 15-16 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Лхагвасүрэнгийн өгсөн...Манайхыг Ховд аймгийн Жаргалант сумын Их голын ард байгаад 2016 оны 06 сарын сүүлээр нүүх гэж  байхад Б.Насанбат 3 унагатай гүү, 2 даага тууж ирсэн. Тэгээд манайхыг Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг баг руу нүүхэд цуг туугаад зуслан гарсан.  Зүүн салаа гэх газарт гараад Ш.Гагарин гэх хүнд нэг унагатай гүүг зарсан, К.Мухаметэд нэг унагатай гүү, даага, О.Бат-Эрдэнэд нэг унагатай гүү, даага зэргийг зарсан. Манайд өгсөн даага нь алга болсон, унагыг нь чоно идсэн, гүүг нь алж идсэн...гэх мэдүүлэг/ 3 дугаар хх-ийн 17 дугаар хуудас /

Мөрдөн байцаалтад гэрч О.Бямбажавын өгсөн...2016 оны 07 дугаар сард Ховд аймгийн Буянт сумын Наранхайрхан багийн Далт гэдэг газар зусаж байхад Ш.Даваажаргал ирээд гурван унагатай гүү, 2 даага алга болгочихлоо сураг гаргаж өгөөч гэсэн. 2017 оны 01 дүгээр сард Ш.Гагарин гэдэг хүнтэй уулзаж адууных нь сургийг гаргасан. Би Б.Насанбаттай бүлэглэж хулгай хийгээгүй. Юу боллоо гэж хуурай дүүгийнхээ адууг хулгайлах вэ дээ... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 20 дугаар хуудас/

Эд  зүйл  үнэлсэн тухай тайлангаар...гүү-350000 төгрөг, унага-150000 төгрөг, даага -200000 төгрөг, нийт 1900000 төгрөг /3 дугаар хх-ийн 22 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад Б.Насанбатын сэжигтэнээр өгсөн...2016 оны 07 дугаар сарын  эхээр манайхыг Жаргалант сумын Цэнгэлдэх хүрээлэнгийн доод талд зусаж байхад урдаас явж адуу хулгайлах уу? гэхээр нь би зөвшөөрч О.Бямбажавын /Жав/ хамт Булангийн овооны чиглэлд яваад засмал замаас баруун гар талдаа уул дагаад явж байгаад Булагтай газар очоод тухайн газар байсан гурван унагатай гүү, 2 даагыг  мотоциклоор туугаад Хар ус  нуурын эрэг дээр байсан эзэнгүй хашаанд шахаж оруулсан. Тэгээд хоёр хоногийн дараа очиход тухайн адуу нуурын дэргэд байхаар нь  мотоциклиор тууж Их гол болон Бага гол хоёр дунд орхиод 4-5 хонуулаад Бат-Эрдэнийх Ховд сумын Баянбулаг багийн Зүүн салаа гэх газар руу нүүхэд нь малтай нь хамт тууж зусланд гаргаад Ш.Гагаринд нэг унагатай гүүг,  К.Мухаметэд нэг унагатай гүү, даагыг зарсан. О.Бат-Эрдэнэд нэг унагатай гүү, даагыг зарсан. Ш.Гагарин, К.Мухамет нараас авсан мал болон О.Бат-Эрдэнээс авсан хонь, ямаа зэргийг тухайн газар зусаж байсан Нарангэрэлийн машинд ачиж  аймагт авчирсан. Хэд хоногийн дараа буцаж очоод Бат-Эрдэнээс нэг хонь, нэг ямаа авсан. 9 сард мөн нэг хонь, нэг ямаа авсан. 11 сард гурван настай эм шар цоохор үхэр авсан. Нарангэрэлийн машин нь “Вонго” маркын машин байсан.О.Бямбажав /Жав/ намайг 8 сард гэртээ байхад ирээд 8 тооны адууг яасан бэ гэж  асуухаар нь Ховд сум руу зарсан гэхэд за за гэж хэлээд яваад өгсөн. Надаас ямар нэгэн мөнгө төгрөг нэхээгүй. Бид хоёрын  хооронд өс хонзон байхгүй. Бид нар танил төдий хүмүүс байгаа юм... гэх мэдүүлэг / 3 дугаар хх-ийн 28 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Х.Батсүрэнгийн өгсөн...Х.Анджав нь  манай ах, тэднийх 30 гаруй адуутай байгаад 2016 оны 08 дугаар сарын сүүлээр Ховд аймгийн Манхан сумын Тахилт багийн “Доод тахилт” гэх газраас  14 тооны адуугаа хулгайд алдсан ... гэх мэдүүлэг / 3 дугаар хх-ийн 158 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Х.Пүрэвжаргалын өгсөн... Х.Анджав нь миний төрсөн ах байгаа юмаа. Миний ах 1800000 орчим бог малтай, 20 орчим сарлаг, 30 гаруй адуутай. 14 тооны адуу хулгайд алдсан... гэх мэдүүлэг/ 3 дугаар хх-ийн 159 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч Х.Урнаагийн өгсөн ...Манай ах 1800 орчим бог малтай, 20 орчим сарлаг, 30 гаруй адуутай байтал 2016 оны 08 дугаар сарын сүүлээр  Ховд аймгийн Манхан сумын Тахилт багийн “Доод тахилт” гэх газраас  14 тооны адуугаа хулгайд алдсан ... гэх мэдүүлэг / 3 дугаар хх-ийн 160 дугаар хуудас/  зэрэг  нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч  Б.Насанбатын  машин механизм хэрэглэж, олон тооны малыг бүлэглэж, давтан үйлдлээр хулгайлсан гэмт үйлдэлд нь Ховд аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Б.Насанбат нь Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 1994 оны 08 сарын 23-ны өдрийн 63 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлаж,  тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3000 төгрөгөөр торгох ялаар, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 1998 оны 01 сарын 19-ний өдрийн 13 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 159 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйл,  1231 дүгээр зүйлийн 1-д зааснаар 8 сарын хорих ялаар, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн  2001 оны 03 сарын 06-ны өдрийн 47 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1231 дүгээр зүйлийн 1-д зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар,  Ховд аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн  2004 оны 12 сарын 21-ний өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 15 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 05 сарын 10-ны  өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан болох нь  3 дугаар хх-ийн 246-250 дугаар хуудас дахь 56 дугаартай шийтгэх тогтоол, 3 дугаар хх-ийн 239- 241 дүгээр хуудас дахь 13 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол, 3 дугаар хх-ийн 243-244 дүгээр хуудас дах 47 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор тогтоогдож байгаа ба  Багануур дүүргийн шүүхийн 2008 оны 03 сарын 31-ний өдрийн 62 дугаартай “эрүүгийн хуулийн өөрчлөлтийг буцаан хэрэглэх тухай“ шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг журамлаж, Яргай овогт  Бат-Очирын Насанбатад Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар 12 жилийн хорих ял шийтгэснийг 145 дугаар зүйлийн 145.3-д зааснаар 10 жилийн хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчилж, Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 05 сарын 10-ны өдрийн 43 дугаартай  шүүгчийн захирамжаар суллагдсан нь 4 дүгээр хх-ийн 04-05 дугаар хуудас дахь 43 дугаартай шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Насанбат нь 2013 оны 05 сарын 10-ны өдрийн 43 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялыг биечлэн эдлэж суллагдсанаас хойш  дахин гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлээгүй болох нь  1 дүгээр хх-ийн 148 дугаар хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдсон.

 Шүүгдэгч  Б.Насанбат нь 2002 оны  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.3, 17.4-д заасан  хүнд ангилалын гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлж, биечлэн эдэлсэн байна.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн болон нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш найман жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болно” гэж заасан тул Б.Насанбат нь ялтай байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.

Гэвч 2015 оны 08 сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д “ Эрүүгийн   хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан тул  шүүгдэгч Б.Насанбатын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т  заасан ялтай байдал нь хэрэгсэхгүй болгогдсон тул анх удаа гэмт хэрэг үйдсэн гэж үзнэ.

Харин шүүгдэгч Б.Насанбатын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол,  хувийн байдлыг харгалзан түүнд хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь  зүйтэй гэж үзлээ.

Хоёр Шүүгдэгч О.Бат-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэг, түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч О.Бат-Эрдэнэ нь Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн “Шар халцгай” гэх газраас 2016 оны 12 сарын 03-наас 04-нд шилжих шөнө С.Гэрэлчулууны  3  тооны үхэр 

Б.Насанбаттай  бүлэглэн давтан үйлдлээр  машин механизм хэрэглэж, 2016 оны 12 сарын 16-17-нд шилжих шөнө Ховд аймгийн Мянгад сумын Цагаан булан багийн Талын эх гэх газраас Увс аймгийн Өлгий сумын иргэн Б.Бархасбадийн  7 тооны  үхэр, Мянгад сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэр “Адгийн  худаг” гэх  газраас  хохирогч Увс аймгийн Өлгий сумын Ц.Даваанямын 2 тооны адуу буюу нийт 9 тооны бод буюу  олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь

Мөрдөн байцаалтад хохирогч С.Гэрэлчулууны өгсөн... 2016 оны 12 сарын 03-ны өдөр манай үхэр усанд ороод гарахад манай  бүслүүр шар алаг, цагаан шаргал, улаан зүсмийн гурван үхэр байсан. Гэтэл 12 сарын 04-ний өдөр үхэрнүүдээ бүртгэхэд манай үхэр алга болсон байсан. Тэгээд 2 өдөр хайгаад олоогүй. 2016 оны 12 сарын 06-ны өдөр хаваржаан дээрээ ирэхэд гурван үхрийг морьтой хүн туугаад явсан  мөр байхаар нь хөөгөөд явтал Ховд голын  мөсөөр гаргасан байсан. Тэгээд О.Бат-Эрдэнэ авсан байж магад гээд гэрт нь ирж асуухад аваагүй гэсэн. Бөөр алаг үхэр, зүүн чих урдаасаа ухам имтэй, баруун чих урдаасаа хэрчим имтэй, тамгагүй 4 настай, улаан дөнжин, улаан зүсмийн зүүн чих араасаа ухам, баруун чих урдаасаа хэрчим имтэй тамгагүй, сувай дөнжин насандаа шилжиж буй эм үхэр, цагаан шар/ хоо улаан/ зүүн чих урдаасаа ухам, баруун чих урдаасаа хэрчим имтэй, тамгагүй , 3 төрсөн, 7 настай, нас  гүйцсэн эм үхэрнүүд  байсан. Үхрээ  тус бүрийг 600000 төгрөгөөр үнэлж байна ... гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 192-193 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч С.Дулмаагийн өгсөн...2016 оны 12 сарын эхээр манай нөхөр  Ж.Жаргалбат бид хоёрыг гэртээ байхад нэг хүнтэй утсаар яриад “голоор үхэр гаргалцаад өг” гэж байна гээд гараад явсан. Тэгээд удалгүй хүрээд ирсэн. Сүүлд цагдаа дуудаж байна гэхээр нь асуухад “ хулгайнх гэдгийг  мэдээгүй, О.Бат-Эрдэнэ хүнээс авсан 3 үхрээ тууж яваад оройтчихлоо” гэж хэлсэн. Надад хамаагүй гэсэн...гэх мэдүүлэг/ 1 дүгээр хавтаст хэргийн 194-196 дугаар хуудас/

Мөрдөн  байцаалтад гэрч Ч.Түмэндэмбэрэлийн өгсөн... 2016 оны 12 сарын дундуур сумын төв орчихоод буцаж яваад Жаргалбатад “ хүмүүс О.Бат-Эрдэнийг Гэрэлчулууны үхэр хулгайлсан гэнэ. Чиний нэр  бас явж байна “ гэхэд надад хамаагүй гэсэн.  Ийм ам дамжсан яриа байсан... гэх мэдүүлэг/  1 дүгээр хх-ийн  196-197 дугаар хуудас  /

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Жаргалбатын өгсөн...2016 оны 12 сарын эхээр эхнэр С.Дулмаагийн хамт гэртээ байхад О.Бат-Эрдэнэ миний дугаар  руу залгаад 3 үхэр Ховд голын мөсөөр орохгүй байна гаргалцаад өгөөч гэхээр нь морио аваад тохом татаж унаад гэрийнхээ ар талын Ховд голын мөсөөр гардаг гарам дээр очиж, О.Бат-Эрдэнэтэй уулзаад “ хаанаас ямар үхэр тууж яваа юм бэ? гэхэд “ хүнээс гурван үхэр авлаа гэхээр нь гаргалцаж өгчихөөд  харилаа гээд явсан. Бөөр алаг, хүрэн улаан цагаан шаргал зүсмийн үхэр байсан. Харанхуй байсан тул им, тамгыг анзаарч хараагүй. Гурав хоногийн дараа Жууяа ах ирээд, Гэрэлчулууны үхэр алга болсон байна чиний нэр холбогдсон байна гэхээр нь Бат-Эрдэнэ рүү залгаж , чиний голоор гаргасан үхэр чинь Гэрэлчулууны үхэр байсан юм уу хулгайнх гэдгийг яагаад хэлээгүй юм бэ, хүний нэр хүндэд халдлаа гэхэд тиймээ муухай юм боллоо гэсэн. Тэгээд сумын цагдаа нар ирж асуухаар хулгайн гэдгийг мэдээгүй гэдгээ  хэлсэн. Би өөрийн эхнэр С.Дулмаад Бат-Эрдэнэ үхэр голоор гаргалцаад өг гэж байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг/ 1 дүгээр хх-ийн  198-199 дүгээр хуудас/

Эд зүйлийн үнэлгээний баримтаар... 4 настай улаан эм үхэр- 500000 төгрөг, 3 настай улаан  бүслүүр цагаан алаг үхэр-500000 төгрөг, 4 настай эм үхэр-500000 төгрөг  нийт 1500000 төгрөг/ 1 дүгээр хх-ийн 202 дугаар хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад шүүгдэгч О.Бат-Эрдэнийн хэргээ хүлээн мэдүүлсэн... 2016 оны 12 сарын эхээр өглөө гэрээсээ гараад Ховдын голоор адуугаа хайж яваад  орой 20 цагийн орчим гэрлүүгээ буцаж яваад  Ховдын голын Шар хавцгай гэдэг газар 7-8 тооны үхэр байхаар нь 2 гунжин нэг эм үхрийг салгаж туугаад Ховдын голоор ганцаараа гаргаж чадахгүй болохоороо Жаргалбатын гэр ойролцоо байсан тул утсаар яриад үхэр мөсөөр гаргалцаад өгөөч гэхэд морио аргамжаад тавьчихсан байна гэхээр нь “Морио унаад хүрээд ир тус болоод гаргалцаад өгөөч” гэхэд тэр ирсэн. Надаас хаанаас хэнээс авсан үхэр вэ? гэхээр нь хүнээс авсан гэж хэлэхэд аан за гэж хэлээд мөсөөр гаргалцаж өгсөн. Би баярлалаа гэхэд тэр гэрлүүгээ явсан. Тэр шөнөдөө малдаа хонуулаад маргааш нь аймаг руу туугаад явж байтал замд хоёр залуу таараад үхрээ зарах уу гэхэд нь бөөнд нь 400000 төгрөгөөр тооцож 1200000 төгрөгөөр  зарсан.  Би аймаг оролгүй буцаад явсан гэх мэдүүлэг... / 1 дүгээр  хх-ийн 204 дүгээр хуудас /

Сэжигтэн О.Бат-Эрдэнийг мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл ... гэрэл зураг / 1 дүгээр хх-ийн 206- 208 дугаар хуудас/  

            Мөрдөн байцаалтад хохирогч / Увс аймгийн Өлгий сумын Өлгий нуур багт оршин суух /ОИ71093017 дугаарын регистртэй, Цэрэндоржийн Даваанямын өгсөн... 2016 оны 12 сарын 16-ны орой 16 цагийн үед манай 13 тооны бор азаргатай адууг Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багийн “Адгийн худаг” гэх газарт байсан. Маргааш өглөө нь  адуугаа услахаар очиход 2 адуу байхгүй байсан тул мөрийг нь хөөгөөд явахад хашаан дотор  оруулаад хашиж байгаад 2 морь барьж авсан гутлын мөр байсан. Нэг морийг нь унаад нэг морийг нь хөтлөөд үхэр туугаад Ховд аймгийн Мянгад сумын чиглэлд явсан мөр байсан. Тэгээд  Мянгад сумын Өвөлжингийн худаг гэх нэртэй газар ирэхэд орой болсон. Дүү Баяраагийн гэрт хонох гэж байтал үхрээ алдсан Б.Бархасбадь миний дугаар руу холбогдоод болсон хэргийн талаар асуугаад маргааш нь цааш үргэлжлүүлэн мөрийг хөөж, Ховд аймгийн Буянт сумын Торны адаг гэх нэртэй газар ирэхэд тухайн малыг машинд ачаад явсан байсан. Тэгээд Ховд аймгийн Цагдаагийн газарт хандсан. Хээр зүсмийн 15 настай, баруун гуяндаа дэгрээ тамгатай, баруун чих сод имтэй, хээр зүсмийн жороо 5 настай гүү, баруун гуяндаа дэгрээ тамгатай, зүүн чих цуулбар имтэй 2 адуу алдагдсан. Би гомдолтой байна... гэх мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 01-02 дугаар хуудас/

            Мөрдөн байцаалтад хохирогч / Увс аймгийн Өлгий сумын Өлгий нуур багт оршин суух, ПД 86050112 дугаарын регисртэй/ Тугтан овогт Баастын Бархасбадийн өгсөн... 2016 оны 12 сарын 16-17-нд шилжих шөнө Ховд аймгийн Мянгад сумын “Талын эх” гэдэг газарт бэлчээрт байсан үхрээс 8 тооны үхэр алдагдсан. 12 сарын 18-ны орой Ц.Давааням гэх хүнтэй утсаар яриад “ манай үхэр алга болсон байна. Та адуугаа хайж байна гэсэн. Харсан үзсэн зүйл байна уу? гэж асуухад би үхэр болон адууны мөр дагаад Ховд аймгийн Мянгад суманд явж байна гэсэн. Маргааш өглөө Ц.Даваанямын хамт мөрийг нь үргэлжлүүлэн хөөхөд Ховд аймгийн Буянт сумын “Торны адаг” гэх газар ирээд засмал  замын дэргэдээс машинд ачаад явсан мөр байсан. Тэгээд Ховд аймгийн Цагдаагийн газарт мэдэгдсэн.  Мухар улаан охин бяруу, эвэртэй эр улаан бяруу, мухар улаан гунж, хоёр мухар улаан зүсмийн эм үхэр, эвэртэй улаан зүсмийн эм үхэр, мухар бөөр алаг үхэр, мухар улаан бух, баруун чихэндээ оно имтэй  үхэрнүүд байсан. Гүүрнээс цааш явган болон морьтой хүний мөр байсан... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 05 дугаар хуудас/

            Мөрдөн байцаалтад гэрч Б.Алтан-Оршихын өгсөн... Б.Насанбат нь буцаад Буянт сумын  засмал зам дээр явж байгаад “ хамт явсан О.Бат-Эрдэнэ гэх залууруугаа залгаж хаана явж байгааг асуухад” нөгөө үлдсэн үхрээ туугаад явахгүй болохоор нь торон дотор хийгээд орхилоо, хөтөлж явсан жижиг хээр морио хүнд өгчихөөд, унаж явсан морио айлын хашаанд уячихсан байна” гэсэн.  Морийг нь  Буянт сумын шатахуун түгээгүүрийн дэргэд айлын хашаанд үлдээгээд Ховд руу орж ирсэн үхрээ манай хашаанд буулгачихаад буцаж очоод үлдсэн хээр зүсмийн морийг ачиж ирж хашаанд буулгаад Б.Насанбат 10 дугаар цэцэрлэгийн  хажууд буугаад үлдсэн. Бат-Эрдэнийг гэрт нь хүргэж өгсөн. О.Бат-Эрдэнэ- Б.Насанбат нарыг танихгүй. О.Бат-Эрдэнэ нь эм мухар улаан үхрийг төрсөн дүүгийнхээ хашаанд буулгаж авсан.  Жижиг эвэртэй улаан эм үхрийг Б.Насанбат жолооны курсийн Д.Хаш-Эрдэнийд буулгасан. Б.Насанбат нь нэг машин зараад оронд нь авсан гэж байсан... гэх мэдүүлэг / 2 дугаар  хх- ийн 12-13 дугаар хуудас /

            Мөрдөн байцаалтад гэрч Ж.Цэвэлмаагийн өгсөн...2016 оны 12 сарын 17-ны орой гэртээ ирэхэд манай хашаанд 5 үхэр нэг морь байсан. Б.Насанбат гэгч машин зараад авсан мал гэж хэлсэн....гэх мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 17-18 дугаар хуудас/

            Мөрдөн  байцаалтад гэрч Л.Буянхүүгийн өгсөн... 2016 оны 12 сарын 17-ны өдөр Б.Алтан-Орших ах бид хоёр Буянт сум өнгөрөөд  Мянгад сумын чиглэлд явж байтал морьтой хүн морио хөтөлсөн нэг хүн явган явж байсан. Тэгээд бид дөрөв авто машин дээр мухар улаан үхэр, эвэртэй эм улаан үхэр, эвэртэй эм улаан бяруу, мухар улаан бяруу, 4 үхэр эхлээд ачаад, Б.Насанбатыг суулгаад Ховд аймаг руу явсан. Аймагт орж ирээд үхэрнүүдээ буулгаад дахин буцаж “ мал тууж явсан залуугаас хаана байна” гэж асуухад үхэрнүүд явахгүй болохоор тор луу хийсэн гэж хэлсэн. Тэгээд О.Бат-Эрдэнэтэй уулзахад хөтөлж явсан жижиг хээр гүүг хүнд өгчихлөө гээд унаж явсан морьтойгоо ирсэн. Тэр морийг нь Буянт сумын шатахуун түгээгүүрийн хашаанд уячихаад морины эмээлийг аваад Ховд аймаг руу орж ирж байтал Улаанбогочийн пост дээр Цагдаагийн албан хаагчид  бид нарыг зогсоогоод шалгаж, гарал үүслийн гэрчилгээгүй байсан тул Цагдаагийн газарт авчирч зургийг нь даруулаад бүртгүүлчихээд хашаандаа буулгасан. Маргааш өглөө нь Б.Алтан-Орших ахын машинд нэг үхэр үлдсэн байсныг  О.Бат-Эрдэнэ, Б.Насанбат нар ачаад явсан. Тэгээд Б.Насанбат манай эхнэрээс 1850000 төгрөгийг зах дээрээс очиж авсан. Бид нар 5 үхэр, нэг  адууг авсан... гэх мэдүүлэг /  2 дугаар хх-ийн 19-20 дугаар хуудас/

            Мөрдөн байцаалтад Б.Цэцэгхүүгийн өгсөн... 2016 оны 12 сарын 17-ны өглөө 10 цагийн үед 89828843 гэсэн дугаараас Б.Насанбат байна гэж залгаад үхэр, адуу  нийлсэн бод мал байна. Үхэр адуунууд  хөшөөд явахгүй байна. Буянт, Мянгад сумын заагт байна. Та ачаад явчихмаар байна. Зардлыг өгнө гэхээр нь нөхөртөө хэлсэн. Манай нөхөр Л.Буянхүү нь Б.Алтан-Орших ахын хамтаар Буянт сум руу яваад 5 үхэр нэг адуу авлаа гэж ирсэн. Маргааш өглөө нь махаа зарж байхад Б.Насанбат нь ирээд 1850000  төгрөг аваад явсан. 2016 оны 7-8 сарын үед зах  дээр явж байхад нь зүс харсан. Эхнэр нь манай нутгийн Соохоо  гэх айлын хүүхэд байсан. Сүүлд 9 сард үхэр зарна гээд явж байхад нь өөрийн дугаарыг өгсөн ... гэх мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 35-36 дугаар хуудас/

            Мөрдөн байцаалтад гэрч  Д. Хаш-Эрдэнийн өгсөн... 2016 оны 12  сарын 17-ны өдөр Б.Насанбатын  89828843 дугаар руу залгаад мэнд мэдээд жолооны курсэд сурсан төлбөрөө төлөхгүй бол шүүхэд өгнө гэхэд одоо  Буянт сумаас үхэр туугаад аймаг руу оруулаад зараад өгнө гэхээр нь надад үхэр ч хамаагүй өгчих  гэхэд ямар үхэр авах вэ гэхээр нь 350000 төгрөгөндөө тохирсон үхэр өгчих гэж хэлсэн. Д.Насанбат 16 цагийн үед утсаар яриад Цагдаагийн газар руу явж байна та цагдаагийн газар дээр  хүрээд ир гэсэн. Тэгээд Цагдаагийн газрын үүдэн дээр ирэхэд Цагаан өнгийн “Портер” машин дээр гурван үхэр ачсан. Жолооч нь О.Бат-Эрдэнэ нар байсан. Б.Насанбатыг яасан юм бэ? гэж асуухад ирж байгаад  доор буугаад үлдчихлээ гэсэн. Та нар яагаад гарал үүслийн гэрчилгээгүй мал ачиж ирж байгаа юм бэ? гэхэд бид нар амжсангүй гэж хэлсэн. Тэр үед Цагдаагийн газрын албан хаагч нар гарч ирээд зураг аваад бид нарыг явуулсан. Тэгээд би дагуулж яваад буруу хойд хөл нь согог туруутай им тамгагүй, хоёр бөөрөн дээрээ цагаантай, мухар эм үхрийг буулгаж авсан. Үлдсэн хоёр үхрээ аваад явсан. Би тэр үхрийг зах дээр гаргаад үхэр сонирхож байсан эхнэр нөхөр хоёрт 350000 төгрөгөөр зарсан. Ямар үхэр болохыг сонирхож асуугаагүй... гэх мэдүүлэг /  2 дугаар хх-ийн 27-28 дугаар хуудас/     

            Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтаар ...15 настай морь- 500000 төгрөг, 5 настай гүү-500000 төгрөг.../ 2 дугаар хх-ийн 35  дугаар хуудас /

            Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтаар ... 6-7 насны эм үхэр – 500000 төгрөг нийт 4 үхэр -2000000 төгрөг, 4 настай бух 600000 төгрөг, эр, эм бяруу-2 180000 төгрөг бүгд 360000 төгрөг  үхэрнүүдийн нийт үнэ -2960000 төгрөг / 2 дугаар хх-ийн 37 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад О.Бат-Эрдэнийн сэжигтэнээр өгсөн...2016 оны 12 сарын 15-ны орой гэртээ байж байтал Б.Насанбат ганцаараа орж ирсэн. Би хөлсний машинтай Ховд аймгаас ирлээ. Би өөрийн таван адууг Увс аймгийн Өлгий сум руу  хайхаар ирсэн. Тэнд сураг гарч байна гээд манайд хоноод маргааш нь үдээс хойш 15 цагийн үед бид хоёр миний мотоцикльтой Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн зуслан “Талын эх” гэх нэртэй газар очиход 17 цаг болж байсан. Тэнд 7 үхэр байсан. Тэр энэ манай үхэр байна гэхээр “чи худлаа яриад бай, яахаараа танай үхэр энд  байдаг юм “ гэхэд би хүнээс худалдаж авсан гэсэн. Тэгээд асуугаад байтал Цагдаагийн газар шалгагдаж байгаа түүнийхээ хохирлыг барагдуулах  гэсэн гэж хэлсэн. Тэгээд 7 үхрийг туугаад явж байтал замд 10 гаруй тооны адуу  таарсан. Тэр адууг айлын хашаанд шахаж байгаад нэг морь, нэг гүү барьж аваад Б.Насанбат  морийг нь унаад гүүгээ хөтлөөд үхрээ туугаад явсан. Би 10 км орчим газар дагаж явж байгаад түрүүлээд Мянгад сум руу яваад гэртээ ирэхэд шөнийн 04 цаг болж байсан. Маргааш өглөө нь босоод 09 цагийн  үед Б.Насанбаттай утсаар ярихад  “Мянгад сумаас өнгөрөөд Антений хажууд явж байна, үхэр адуу явахаа больчихлоо аймгаас машин дуудаж ачуулах” гэсэн юмаа би чамд нэг тооны үхэр өгье гэхээр нь хөлсний машинд суугаад очсон. Миний утсаар махны ченжтэй ярьсан. Үдээс хойш 13 цагийн үед давхар кабинтай цагаан өнгийн ачааны “Вонго” маркын 47-85 ХОА улсын  дугаартай машинтай 2 эрэгтэй хүн ирээд  эхний ээлжинд 2 эм үхэр, 2 бярууг ачаад  Б.Насанбатын хамт явсан. Би үлдээд морио унаад гүүг хөтлөөд явахгүй болохоор нь тавьж явуулаад, морио хөтлөөд Буянт сумын доод талд ирж байтал нөгөө хэд дахин ирээд үлдсэн нэг эр үхэр, 2 эм үхрийг ачаад  морио Буянт сумын шатахуун түгээх станцын хашаанд уячихаад “харж байгаарай  буцаж ирээд авна” гээд аймаг руу бүгд явсан. Улаанбогочийн постон дээр гарал үүслийн гэрчилгээ шалгаад  байхгүй гэхэд Цагдаагийн газар руу аваад явсан. Гарал үүслийн гэрчилгээ араас ирж байгаа гэхэд зургийг нь аваад явуулсан. Д.Хаш-Эрдэнэ гуай ирээд  миний нэг үхэр байсан талаар хэлж байсан ... гэх мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 61-62 дугаар хуудас/

Сэжигтэн О.Бат-Эрдэнийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /  2 дугаар хх-ийн 63- 65 дугаар хуудас/

Сэжигтэн Б.Насанбатын өгсөн...2016 оны 12 сарын 15-ны өдөр Ховд аймгийн төвөөс ганцаараа хөлсний машинд суугаад Мянгад сум ороод  О.Бат-Эрдэнэтэй уулзаад тэднийд хоноод маргааш нь Увс аймгийн Өлгий сумаас адуу хайж явна гээд мотоцикльд нь бензин хийж өгөөд Мянгад сумын Цагаанбулан багийн “Талын эх” гэх газарт ирэхэд 7 үхэр байхаар нь энэ манай үхэр байгаа юм гэхэд О.Бат-Эрдэнэ уурласан. Тэгэхээр нь би чамд гай болохгүй гээд  7 үхрийг туугаад явж байтал замд 10-аад адуу таарсан. Түүнээс нэг морь, нэг гүү барьж авсан.  О.Бат-Эрдэнэ намайг бараадаж  явж байгаад харьсан. Би морио унаад үхрээ туугаад Мянгад сум өнгөрөөд явж байтал маргааш өглөө нь 11 цагийн үед О.Бат-Эрдэнэ залгаад хаана явж байна гэхээр нь “ явж байгаа газраа хэлээд үхэр, адуу муудаад явахгүй байна, чи хүрээд ир гэхэд” тэр ирсэн. Би О.Бат-Эрдэнийн утсаар Л.Буянхүүтэй яриад  түүнд зарах үхэр адуу байна, машин аваад ирэх боломж байна уу? гэхэд  тэр өдөр 15 цагийн үед  цагаан өнгийн “Вонго” маркын тээврийн хэрэгсэлтэй ирээд эхний ээлжинд 4 үхрийг ачаад дараа нь 3 үхрийг ачиж аваад аймагт оруулж ирээд Буянхүүгээс 750000 төгрөг аваад үлдсэн хоёр адууг ачиж аймагт оруулсан. Маргааш өглөө нь Буянхүүгийн эхнэрээс  1100000 төгрөгийг авсан.  Улаан хоо зүсмийн 2 бяруу, муулин эвэртэй засаагүй эр шүдлэн, улаан мухар эм үхэр, улаан зүсмийн гунжин эвэртэй эм үхэр, цагаан бөөртэй мухар гунжин, улаан зүсмийн мухар эм үхэр,  хээр зүсмийн баруун гуяндаа дэгрээ тамгатай, зүүн урд чих нь урдаасаа сэтэрхий имтэй, хээр зүсмийн гунжин  гүү байсан. Би О.Бат-Эрдэнийг хээр зүсмийн гүүг тавиад явуул гэхэд тавиад явуулсан байсан...гэх мэдүүлэг/ 2 дугаар хх-ийн 67-68 дугаар хуудас/,

Сэжигтэн Б.Насанбатын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ... тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ 2 дугаар хх-ийн 70- 72 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтад О.Бат-Эрдэнийн яллагдагчаар өгсөн... Б.Бархасбадийн 7 үхэр, Ц.Даваанямын 2 тооны адууг Б.Насанбаттай бүлэглэн хулгайлсан  гэх хэргээ хүлээн мэдүүлсэн  мэдүүлэг /2 дугаар хх-ийн 74 дүгээр хуудас/ зэрэг  нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Бат-Эрдэнийн машин механизм хэрэглэж, олон тооны малыг бүлэглэж, давтан үйлдлээр хулгайлсан гэмт үйлдэлд нь Ховд аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч О.Бат-Эрдэнэ нь Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2002 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 189 дугаартай таслан шийдвэрлэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 1231 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 70000 төгрөгөөр торгох ялаар, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2007 оны 05 сарын 11-ний өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 02 сарын 27-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж , 2013 оны 09 сарын 30-ны өдөр  хугацаа дууссаж суллагдсан нь 2 дугаар хх - ийн 76 дугаар хуудас дахь  “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, Ховд аймаг дахь  сум дундын нэгдүгээр шүүхийн 2002 оны 08 сарын 27-ны өдрийн 182 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол  /2 дугаар хх-ийн 77-78 дугаар хуудас/, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоол  - / 2 дугаар хх-ийн 79-82 дугаар хуудас /, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн  2012 оны 02 сарын 27-ны өдрийн  16 дугаартай  шийтгэх тогтоол / 2 дугаар хх-ийн 83-87 дугаар хуудас /  зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

Шүүгдэгч  О.Бат-Эрдэнэ нь хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 09 сарын 30-ны өдөр  хугацаа дууссаж суллагдсанаас хойш дахин гэмт хэрэг үйлдээгүй болох нь 2 дугаар хх-ийн 76 дугаар хуудас дахь  “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”- аар тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Бат-Эрдэнэ  нь 2002 оны  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 17.3-д заасан  хүндэвтэр  ангилалын гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлж, биечлэн эдэлсэн байна.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т “  хүндэвтэр  гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн болон нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван  жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болно”  гэж заасан тул О.Бат-Эрдэнэ нь ялтай байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байгаа боловч  2015 оны 08 сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан  өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д “ Эрүүгийн   хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан тул  шүүгдэгч О.Бат-Эрдэнийн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялтай байдал нь хэрэгсэхгүй болгогдсон   тул  анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч О.Бат-Эрдэнийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хохиролын зарим хэсгийг төлсөн зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан  түүнд хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Гурав:  Шүүгдэгч О.Бямбажавын  үйлдсэн гэмт хэрэг түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: 

Шүүгдэгч О.Бямбажав нь Б.Насанбаттай  бүлэглэн машин, механизм хэрэглэн 2016 оны 08 сарын сүүл 9 сарын эхэн үед Ховд аймгийн Манхан сумын Тахилт багийн нутаг дэвсгэр “Доод тахилт” гэх газраас  хохирогч Х.Анджавын 14 тооны  адуу буюу олон тооны мал хулгайлсан гэмт  хэрэг үйлдээгүй гэж мэдүүлж байгаа боловч хэрэгт авагдсан дараахи нотлох баримтаар няцаагдаж байгаа болно.

Үүнд: Мөрдөн байцаалтад хохирогч / Ховд аймгийн Манхан сумын Тахилт багт оршин суух / Хүрэлхүүгийн Анджавын өгсөн...Ховд аймгийн Манхан сумын Тахилт багийн “Доод тахилт” гэх газраас  нэг бортой 14 тооны адуу хулгайд алдагдсан. Үүнээс 13 тооны адуу  нь зөв гуяндаа босоо дэгрээ тамгатай, зөв гуяндаа  хөхүүр тамгатай бор халтар морь, хээр зүсмийн даага хээр шүдлэн, хээр хязаалан, 3, бор халтар соёолон 1, бор халтар  морь-2, бор морь-1, хээр зүсмийн нас  гүйцсэн адуу -4 байсан. Нас  гүйцсэн адууг 1 сая төгрөг, даагыг 500000 төгрөг, гүүг 700000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Манай адуу 08 сарын 27-ны өдөр 2 адуу барьж авах үед бүрэн байсан ... Манай 4 тооны адуу буцаж гүйж адуундаа ирсэн. 3 тооны адууг хүлээн авсан. 7 тооны адууны хохирол төлүүлнэ... гэх мэдүүлэг ... / 1 дүгээр хх- 8-11 дүгээр хуудас/

            Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтаар... 7 настай морь-800000  төгрөг,  6 настай морь – 500000 төгрөг, 4 настай морь- 450000 төгрөг, 2 настай охин даага – 200000 төгрөг, 7 настай  морь  – 500000 төгрөг, 4 настай морь – 500000 төгрөг, 3 настай морь- 400000 төгрөг, 8 настай морь – 500000 төгрөг, 10 настай морь-500000 төгрөг, 4 настай морь- 500000 төгрөг, 7 настай морь – 500000 төгрөг, 14 настай морь- 500000 төгрөг, 20 настай морь- 450000 төгрөг, 5 настай морь- 500000 төгрөг / нийт 6800000 төгрөг/ 1 дүгээр хх-ийн 58-59 дүгээр хуудас/

            Б.Насанбатын сэжигтэнээр өгсөн...Би Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутаг дэвсгэр  Захааны торны доод талд бараан зүсмийн зөв гуян дээрээ босоо дэгрээ тамгатай адуу байна гэдгийг дуулсан. Тухайн адууг зарж ашиг хонжоо олох бодол төрсөн нь үнэн. Тухайн адуунаас 3 тооны адууг хулгайлан авч зарж борлуулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хээр зүсмийн үрээ, бор хээр морийг Захааны торонд хашиж барьж аваад Б.Гомбосүрэн гэгчид бөөсөгтэй бага үрээ морийг нэг үхэр,  нэг хониор зарсан. Мөн  бор хээр морийг Алтангэрэлд 6 тооны хониор зарсан. Тэгээд аймгийн төвөөс Болдоог дуудаад аймагт ачиж оруулсан. Маргааш нь зах гараад 4 хонийг нь зарж, нэг хонийг Сайран гэгчид тогны өрөнд өгсөн. Нэг хонийг өөрөө гаргаж идсэн. 4-5 хоногийн дараа дахин Захааны  торонд адуунуудыг оруулан улаан хээр зүсмийн морийг  барьж аваад унаад  Бугат үзүүрийн харалдаа явж байтал мал усалж байгаа хүн байхаар нь яваад очсон. О.Бямбажав/Жав/ гэх залуу байсан. Тарган  идэшний адуу зарах гэсэн юмаа гэтэл,  казак айл байгаа гээд О.Бямбажав /Жав/-ын мотоцикльтой очиж уулзсан. Би 500000 төгрөгөөр зарах гэж байгаа гээд хүнээс мөнгө асуугаад хариу  хэлье гэсэн. Тэгээд хоёр хоногийн дараа зах дээр  ирээд 200000 төгрөг өгөөд үлдсэн мөнгөндөө ямаа өгөхөөр тохирсон. 4 сэрхийг нь гагнуурчин Даваагийн машинаар очиж аваад зах гаргаж, Халзаа гэх залуугаас мал зарах зөвшөөрлийн бичгийг нь авч хүмүүст зарсан. Тухайн хүмүүсийг танихгүй. Үлдсэн таван адууг идэшний үеэр зарах бодолтой байсан. Би хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Бусдад учруулсан хохирлоо төлнө ... гэх мэдүүлэг / 1 дүгээр хх- ийн 118-119 дүгээр хуудас/

            Сэжигтэн Б.Насанбатын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл ... /1 дүгээр хх-ийн 121- 123 дугаар хуудас /

            Мөрдөн байцаалтад О.Бямбажавын сэжигтэнээр өгсөн... Намайг хүмүүс Жав гэж дууддаг. Би Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 11-02 тоотод хашаанд байх гэртээ  байж байтал 2016 оны 08 сарын сүүлээр 14 цагийн үед Б.Насанбат манайд ганцаараа мотоцикльтой  хазаар бугуйл авч ирээд, Манхан сумын наанаас морь аваад ирье гэхээр нь ямар учиртай морь юм бэ? гэтэл миний нэг тооны адуу байгаа  юмаа хамт яваад ирье гэхээр  нь би зөвшөөрч бид хоёр манай гэрээс цэрэг  эмээл аваад явсан. 16 цагийн орчим Манхан сумын ар талын гол дээр очоод нүүр гараа угаагаад ойролцоо байх адуун дээр очоод Б.Насанбат хээр зүсмийн адууг заагаад үүнийг барьж авна гээд ойролцоо байх  хашаа руу шахтал орохгүй байсан. Цааш хөөгөөд уулын энгэрт байх хашаа руу оруулах гэтэл орохгүй байсан. Б.Насанбат тухайн хээр морийг хадруу шахаж барьж аваад эмээллэж унаад, надад мотоциклоо өгөөд, түрүүлээд аймаг руу оруулаад хашаанд тавьчих гэхээр нь би түрүүлээд аймаг руу явсан. Б.Насанбат тухайн газраа үлдсэн. Би аймагт ирээд мотоциклийг нь хашаандаа үлдээгээд өөрийн мотоциклоо унаад Буянт сумын Харцохио багт байсан гэрлүүгээ явж хоноод маргааш нь Ховд аймагт ирэхэд Б.Насанбат мотоциклоо аваад явсан байсан. Тэгээд би 09 сарын эхээр  Бугат үзүүрийн ойролцоо малаа услаад явж байтал Б.Насанбат хээр зүсмийн морьтой ирээд “ морио зармаар байна “гэхээр нь морийг нь тухайн газар чөдөрлөж үлдээгээд би  унаж явсан мотоциклийнхоо араар суулгаад С.Болат  гэдэг айлд очиж уулзуулаад буцаж морин  дээр нь авчирч буулгасан.  Манхан сум руу Б.Насанбатын унаж явсан мотоцикльтой явсан. Хар өнгийн банктэй, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мотоцикль байсан. Манай гэрээс цэрэг эмээл авсан. Би С.Болатын гэрээс эмээл болон хазаар бугуйл зэргийг авсан. Тухайн морь нь зүүн гуяндаа  босоо дэгрээ тамгатай, хээр зүсмийн морь байсан ... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн  125-126 дугаар хуудас/

            Мөрдөн байцаалтад Б.Насанбатын яллагдагчаар өгсөн... 2016 оны 08 сарын 27-ны өдөр Жаргалант сумын Буянт багийн наадмын цэнгэлдэх хүрээлэнгийн доод талд гэртээ  байхад О.Бямбажав /Жав/  гэдэг хүн мотоцикльтой ирээд “ ажил байна, урагшаа яваад адуу авчиръя бэлэн байгаа” гээд хэлэхээр нь би зөвшөөрч  7 дугаар сургуулийн дээд талд О.Бямбажав/Жав/-ын гэрт очиж, эмээл хазаар аваад Манхан сумын чиглэлд явсан. 20 цагийн үед Манхан сумын ард байх адуун дээр очоод О.Бямбажав /Жав/ энэ адуу байгаа юм гээд харанхуй болохоор эргэж ирье гээд ойролцоо байх гол дээр очиж байж байгаад 22 цагийн орчим буцаж тухайн адуун дээр ирээд адууг хөөгөөд уулын энгэрт байх хашаа руу оруулах гэтэл дайрч гараад байхаар нь цааш хөөгөөд замд таарсан хашаанд шахаж оруулаад хээр зүсмийн  морийг би бугуйлдаж барьж аваад  унаснаас гадна 11 тооны адууг тасалж аваад Ховд аймгийн чиглэлд туусан. Тэгээд булангийн овооны кемп хүртэл туугаад О.Бямбажав/Жав/  бид хоёр шахаж засмал замаар гаргаад би цааш нь Буянт сумын чиглэлд туусан.  О.Бямбажав /Жав/ намайг сүлжээтэй газар холбоо бариарай гээд Ховд аймаг  руу явсан. Тэгээд адуугаа туугаад Буянт сумын Антений ард хүргэчихээд эхнэр лүүгээ ярьтал хадам аав нас барсан гэхээр нь унаж явсан морио тавиад эмээл хазаараа аваад хүргэн Улаанаагийнд ирж мотоциклийг нь унаад аймагт ирсэн. Тэгээд маргааш  нь  хадам аавын газарт яваад буцаж байх үедээ О.Бямбажав /Жав/-тай таараад “ажил төрөл өнгөрөөгөөд уулзъя” гээд явсан. Тэгээд 09 сарын 08-ны өдөр Улаанаагийнд мотоциклийг нь хүргэж өгөөд эмээл хазаараа аваад О.Бат-Эрдэнийн адуунаас өөрийн эзэмшлийн хээр зүсмийн морийг барьж унаад нөгөө адуугаа хайгаад явж байтал Захааны торны доод талд миний тууж ирсэн адуунаас 8 тооны адуу нь байсан. Тэгээд тухайн адуунаас хоёр тооны морийг Захааны торонд шахаж барьж аваад Гомбосүрэн, Алтангэрэл нарт зарсан талаараа урьд сэжигтэнээр өгсөн мэдүүлэгтээ хэлсэн.  09 сарын 14-ний өдөр Алтангэрэлийн гэрээс эмээл, хазаар, бугуйлаа авч  үлдсэн адуун дээрээ очоод шар хээр зүсмийн морь барьж аваад  явж байтал О.Бямбажав /Жав/  над руу залгаад нөгөө адуунууд хаана байна гэсэн. Би Антений ард байна, шар хээр зүсмийн морь барьж аваад явж  байна гэхэд над руу залгаад би яваад очьё гээд Оцон чулууны ар талд тор дагаад явж байтал О.Бямбажав /Жав/ мотоцикльтойгоо ирсэн. Оцон чулууны торонд морио уяж үлдээгээд мотоцикльтойгоо явж С.Болаттай уулзаад морио зарахаар тохирсон. О.Бямбажав /Жав/  намайг Ховд аймагт  буулгасан. Маргааш нь 09 сарын 15-ны өдөр С.Болатад морийг нь авчирж өгөөд эмээл, хазаар бугуйлаа үлдээсэн. Тухайн эмээл хазаарыг С.Болатын гэрээс О.Бямбажав /Жав/ очиж авсан байсан. О.Бямбажав /Жав/  нь цэнхэр өнгийн мотоцикльтой явж байсан. Миний хулгайлсан адуу нь 1 тооны цагаан бор морь, бусад нь бараан зүсмийн адуу  байсан. 11 адуу нь зүүн гуян дээрээ босоо дэгрээ тамгатай, 1 тооны халтар зүсмийн морь  нь зүүн талын гуян дээрээ хөхүүр тамгатай байсан. Намайг анх тууж ирсэн адуунаас дөрвөн тооны адуу дутаж байгаа талаар О.Бямбажав/Жав/-д хэлэхэд мэдэж байна гэсэн ... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 131-132 дугаар хуудас/

            Сэжигтэн Б.Насанбатын мэдүүлгийг газар дээр нь шалгасан...Сэжигтэн Б.Насанбатаар Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутаг дэвсгэр Антений ард очоод энд Алтангэрэлийн гэр байсан гэж заагаад буцаж Буянт сумын чиглэлд 2 км газар адуу байсан гэж заагаад цааш 1км яваад хашаа руу оруулж адуу барьж авснаа заагаад 5 км яваад Ховд сумын Улаанбураа багийн нутаг дэвсгэр 10-ын газар очоод, 2км яваад Жаргалант сумын нутаг дэвсгэр  Оцон чулуу гэх газар О.Бямбажавтай уулзаад торон хашаанд морио оруулаад Бямбажавын хамтаар 12 км газар яваад Бугат үзүүр гэх газар С.Болатын гэрт очсон талаараа мэдүүлсэн... гэх тэмдэглэл, гэрэл зураг /1 дүгээр хх-ийн 133,134-135 дугаар  хуудас/

             Сэжигтэн О.Бямбажавын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ...Сэжигтэн О.Бямбажаваар өөрөөр нь заалган явахад Ховд аймгийн Манхан сумын Тахилт багийн нутаг дэвсгэр “Бургасны голын адаг” гэх нэртэй газар адуу байсан гэх бөгөөд тухайн газраас хойд зүг рүү 2 км туугаад чулуун хашаа руу эхлээд шахсан байх бөгөөд дайрч гараад байхаар нь  хашаанаас зүүн зүг рүү 3 км туугаад замд тааралдсан чулуун хашаа руу шахаж оруулаад хашааны хажууд байх хад руу Б.Насанбат нэг тооны морь шахаж барьж унаад тухайн газраас О.Бямбажавд мотоциклоо өгөөд аймаг руу явуулсан... гэх тэмдэглэл, гэрэл зураг / 1 дүгээр хх-ийн 144-146 дугаар хуудас/

 Мөрдөн байцаалтад гэрч Х.Батсүрэнгийн өгсөн... Х.Анджав нь  манай ах, тэднийх 30 гариу адуутай байгаад 2016 оны 08 дугаар сарын сүүлээр Ховд аймгийн Манхан сумын Тахилт багийн “Доод тахилт” гэх газраас  14 тооны адуугаа хулгайд алдсан ... гэх мэдүүлэг / 3 дугаар хх-ийн 158 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Х.Пүрэвжаргалын өгсөн...Х.Анджав нь миний төрсөн ах байгаа юмаа. Миний ах 1800 орчим бог малтай, 20 орчим сарлаг, 30 гаруй адуутай. 14 тооны адуу хулгайд алдсан... гэх мэдүүлэг/ 3 дугаар хх-ийн 159 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч Х.Урнаагийн өгсөн ...Манай ах 1800 орчим бог малтай, 20 орчим сарлаг, 30 гаруй адуутай байтал 2016 оны 08 дугаар сарын сүүлээр  Ховд аймгийн Манхан сумын Тахилт багийн “Доод тахилт” гэх газраас  14 тооны адуугаа хулгайд алдсан ... гэх мэдүүлэг / 3 дугаар хх-ийн 160 дугаар хуудас/  зэрэг  болно.

Шүүгдэгч О.Бямбажав нь Б.Насанбаттай бүлэглэн машин, механизм хэрэглэж бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй болохоо нотлох баримтаар няцаагаагүй болно.

Иймд шүүгдэгч О.Бямбажавын машин механизм хэрэглэж, олон тооны малыг бүлэглэж хулгайлсан гэмт үйлдэлд нь Ховд аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч О.Бямбажав нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь 2 дугаар хх-ийн 119 дүгээр хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна. 

Шүүгдэгч О.Бямбажав нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн  боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан  түүнд хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Дөрөв: Шүүгдэгч Ж.Цэвэлмаа, Б.Цэцэгхүү, Л.Буянхүү, Б.Алтан-Орших нарын үйлдсэн гэмт хэрэг, тэдгээрт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: 

Шүүгдэгч Ж.Цэвэлмаа, Б.Цэцэгхүү, Л.Буянхүү, Б.Алтан-Орших нар нь Б.Насанбат, О.Бат-Эрдэнэ нарын гэмт хэрэг үйлдэж олсон 5 тооны үхэр, 1 тооны адуу зэргийг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж  урьдчилан амлалгүйгээр авсан, борлуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад шүүгдэгч Ж.Цэвэлмаагийн өгсөн...Мөрдөн байцаалтад  гэрчээр болон сэжигтэнээр мэдүүлэг өгөхдөө бүх зүйлийн талаар ярьсан гээд  Б.Насанбат, О.Бат-Эрдэнэ нараас 5 үхэр, нэг тооны адуу авсан. Б.Цэцэгхүү нь манай нутгийн хүргэн гэхээр нь зах зээлийн ханшаар авсан.  Гарал үүслийн гэрчилгээгүй мал худалдаж авч болохгүй гэдгийг бид мэднэ. 13 жил махны ченж хийж байна. Бид нар цагдаагийн газар  зургийг аваад явуулсан тул хулгайн мал гэдгийг мэдээгүй. Б.Алтан-Орших  болон Л.Буянхүү нар нь  урдаас нь очиж машинаар тосож авсан. Машин зараад авсан мал гэж байсан. Эдгээр хүмүүсийг танихгүй. Им тамгыг анзаараагүй. Тухайн үхэрнүүд жижиг үхэр байсан тул нийтэд нь 1850000 төгрөгөөр авсан. Тухайн үхэр адууг нядлаад зах дээр  зарсан.   Хуулийн  дагуу шийдвэрлэж өгнө үү.. .гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Алтан-Оршихын өгсөн...Мөрдөн байцаалтад  гэрчээр болон сэжигтэнээр мэдүүлэг өгөхдөө бүх зүйлийн талаар ярьсан гээд  Л.Буянхүү надруу утсаар яриад Мянгад Буянт сумын заагт зарахаар мал туугаад ирж байна гээд  миний машинаар хамт явж эхлээд 4 үхэр, дараа нь гурван үхэр, дараа нь нэг адууг авчирсан. Гарал үүслийн гэрчилгээгүй мал худалдаж авч  болохгүй  гэдгийг мэднэ. Бид нарыг 3 үхэр ачаад ирж байхад  цагдаагийн постон дээр шалгаад Цагдаагийн газар авчраад зургийг нь аваад явуулсан. Машин  зараад авсан гэсэн тул авсан . Тухайн үхэр адууг нядлаад зах дээр  зарсан ... гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт  болон мөрдөн байцаалтад шүүгдэгч Л.Буянхүүгийн өгсөн... Мөрдөн байцаалтад  гэрчээр болон сэжигтэнээр мэдүүлэг өгөхдөө бүх зүйлийн талаар ярьсан гээд  О.Бат-Эрдэнэ, Б.Насанбат  нарыг танихгүй. Манай эхнэртэй утсаар яриад Мянгад Буянт сумын заагт явж байна тосоод авах боломж байна уу? гэхээр нь Б.Алтан- Оршихын хамт түүний машинаар очиж, 4 үхрийг ачиж авсан. Дараа нь 3 үхрийг ачиж оруулж иртэл Цагдаагийн пост дээр шалгаад, Цагдаагийн газар авчирч зургийг нь аваад явуулсан. Гарал үүслийн гэрчилгээгүй мал  худалдаж авч болохгүй гэдгийг мэдэж байгаа. Бүгдийг нь 1850000 төгрөгөөр худалдаж авсан. Үхэрнүүд бага бяруу, гунжин үхэр байсан. Тухайн үхэр адууг нядлаад зах дээр  зарсан .. гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт  болон мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Цэцэгхүүгийн өгсөн ...Мөрдөн байцаалтад  гэрчээр болон сэжигтэнээр мэдүүлэг өгөхдөө бүх зүйлийн талаар ярьсан гээд  Б.Насанбатыг урьд нь таньдаггүй байсан. Б.Насанбат над руу  залгаад Мянгад, Буянт сумын заагт явж байна  зарах мал байна тосоод авах боломж байна уу? гэхээр нь нөхөрлүүгээ яриад манай нөхөр, Б.Алтан-Орших ах хоёр машинаар очиж ачиж ирсэн.  Урьд жил малын ханш муу байсан. Амьдрал дээр тэр бүр хууль хэрэгжиж сүйд болдоггүй шүү дээ. Бид зах дээрээс хаягаар очиж мал авдаг. Эдгээр малыг ч хаягаар очиж авсан. Цагдаагийн газар болохгүй гэсэн бол бид авахгүй байсан. 5 үхэр, нэг адууг 1850000 төгрөгөөр авсан. Тухайн үед  бог мал орж ирэхгүй байсан  бод малын үнэ ханш буурсан байсан. Гарал үүслийн гэрчилгээтэй мал авдаг гэдгийг мэднэ. Тухайн үхэр адууг нядлаад зах дээр  зарсан ... гэх мэдүүлэг болон шүүгдэгч Б.Насанбат, О.Бат-Эрдэнэ нарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгтт өгсөн...Б.Цэцэгхүүтэй мал тосоод аваач гэж утсаар ярьсан.  Б.Алтан-Орших, Л.Буянхүү нар машинтай ирж авсан.  Бид нарт 5 үхэр, 1 адууг 1850000 төгрөгөөр зарсан. Цагдаагийн газарт гарал үүслийн гэрчилгээгээ авч чадаагүй гэдгээ хэлсэн...гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

            Тав: Шүүгдэгч Д.Хаш-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэг, түүнд  оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Хаш-Эрдэнэ нь шүүгдэгч Б.Насанбат, О.Бат-Эрдэнэ нарын гэмт хэрэг үйлдэж олсон 1 тооны үхрийг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж  урьдчилан амлалгүйгээр авсан, борлуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Хаш-Эрдэнийн өгсөн... Мөрдөн байцаалтад  гэрчээр болон сэжигтэнээр мэдүүлэг өгөхдөө бүх зүйлийн талаар ярьсан. Би жолооны курс ажиллуулдаг. Б.Насанбат нь манай жолооны курсэд суралцаж төгссөн боловч  төлбөрөө төлөхгүй байсан тул 2016 оны 12 сарын 17-ны өдөр түүн лүү утсаар ярьсан. Гэтэл үхэр авах уу? гэсэн. Төлбөрийн 350000 төгрөгөнд тохирох үхэр бол болно гэсэн. Цагдаагийн газар байна гээд утсаар ярихаар нь  цагдаа дээр ирсэн. Гурван үхэр машинд ачсан байсан. О.Бат-Эрдэнэ машины дэргэд байсан. Б.Насанбатыг араас ирж байгаа гэсэн. Миний нэг үхэр байгаа гээд надад өгсөн өрөөсөн бөөрөндөө цагаантай, баруун хойд хөл нь согог туруутай, 3-4  насны эм үхрийг манай хашаанд буулгаж өгөөд авсан. Би тухайн үед Б.Насанбатын өөрийн үхэр гэж бодоод авсан. Өнөөдөр л гэмт хэрэг хийснийг нь сонсож байна. Тэр үхрийг зах дээр 350000 төгрөгөөр зарсан. Надад гарал үүслийн бичиг ирж байгаа гэсэн. Хулгайн мал гэдгийг мэдээгүй... гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Насанбат, О.Бат-Эрдэнэ нарын өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Цэвэлмаа, Б.Цэцэгхүү, Л.Буянхүү, Б.Алтан-Орших, Д.Хаш-Эрдэнэ нар нь  шүүгдэгч Б.Насанбат, О.Бат-Эрдэнэ нарыг гэмт хэрэг үйлдэж олсон гэдгийг мэдээгүй гэж байгаа боловч...Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “ Сум дүүрэг, баг хорооны засаг дарга мал бүхий иргэн аж ахуйн нэг байгууллагаас төв суурин газарт борлуулах, худалдах зорилгоор оруулж байгаа мал маханд мал, мах бэлтгэх гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж заасан атал гарал үүслийн гэрчилгээгүй, тухайн гэрчилгээ аваагүй гэдгийг мэдсээр байж  худалдан авч, борлуулж  байгаа ба зах зээлийн ханш буюу  үнэ тогтоох комиссын үнэлгээгээр  3960000 төгрөгний  үнэ бүхий малыг хямд өөрөөр хэлбэл өөрсдийн мэдүүлснээр 2200000 төгрөгөөр худалдан авч, улмаар зах зээлд борлуулсан.  Мөн Б.Насанбатыг утсаар ярихаар машинаар үйлчлэн аймгийн төвд оруулж ирсэн, Д.Хаш-Эрдэнэ нь Цагдаагийн газар очиж “миний үхэр байгаа юм, гарал үүслийн гэрчилгээ араас ирнэ” гэж тухайн үхрийг авч явсан, улмаар худалдан борлуулсан нь  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д “  гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан, борлуулсан” бол гэх гэмт хэргийн бүрэлдэхүүнийг би болгосон гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ж.Цэвэлмаа, Б.Цэцэгхүү, Л.Буянхүү, Б.Алтан-Орших, Д.Хаш-Эрдэнэ нарыг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж  урьдчилан амлалгүйгээр авсан, борлуулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцов.

Шүүгдэгч Ж.Цэвэлмаа, Б.Цэцэгхүү, Л.Буянхүү, Б.Алтан-Орших, Д.Хаш-Эрдэнэ нар нь  анх удаа хөнгөн гэмт  хэрэг үйлдсэн болох нь  4 дүгээр хх-ийн 18, 23, 24, 25 26 хуудас дахь “ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар  тус тус тогтоогдож байна.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.2-т зааснаар гэмт хэргийн ангилалын хувьд хөнгөн гэмт хэрэгт хамаарах ба Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.1.1-д “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрвөл гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй” гэж заасан тул шүүгдэгч Ж.Цэвэлмаа, Б.Цэцэгхүү, Л.Буянхүү, Б.Алтан-Орших, Д.Хаш-Эрдэнэ нар нь 2016 оны 12 сарын 17-ны өдөр дээрхи гэмт хэргийг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн нь  шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт  авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн үндэслэлээр 2002 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар  шүүгдэгч Ж.Цэвэлмаа, Б.Цэцэгхүү, Л.Буянхүү, Б.Алтан-Орших, Д.Хаш-Эрдэнэ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзнэ.

Зургаа: Гэмт хэргийн хохирлын талаар:

Шүүгдэгч О.Бат-Эрдэнэ нь хохирогч С.Гэрэлчулуунд учруулсан 3 үхрийн хохирол 1500000 төгрөг төлсөн нь 4 дүгээр хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.Гэрэлчулууны...О.Бат-Эрдэнээр 3 тооны үхрийн хохирлыг төлүүлж авсан... хүсэлт,  хохирогч Ц.Даваанямын 2 адууны хохирол төлсөн  нь 4 дүгээр хавтаст хэрэгт авагдсан  хохирогч Ц.Даваанямын ...О.Бат-Эрдэнэ нь миний хоёр адууны хохирол төлсөн тул гомдол байхгүй.  Шүүх хуралдаанд оролцохгүй “ гэх хүсэлтээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Насанбат,О.Бямбажав нар нь хохирогч Х.Анджавын 14 тооны адууг хулгайлж  6800000 төгрөгний хохирол учруулсан ба 7 тооны адууны хохирол төлөгдсөн, 7 адууны хохирол  3400000 төгрөг, шүүгдэгч О.Бат-Эрдэнэ Д.Насанбат нар нь хохирогч Б.Бархасбадийн  7 тооны үхрийг хулгайлж учруулсан хохирол 2960000 төгрөгний хохирлыг, шүүгдэгч Б.Насанбат нь хохирогч Ш.Даваажаргалын 8 тооны адууг хулгайлж учруулсан хохирол 1900000 төгрөгийг, шүүгдэгч Б.Насанбат нь иргэний нэхэмжлэгч Б.Гомбосүрэнд учруулсан хохирол 400000 төгрөг, Д.Алтангэрэлд учруулсан хохирол болох 6 тооны хонины хохирол С.Болатад 400000 төгрөгний хохирол  тус тус төлөгдөөгүй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч  Б.Насанбатаас 8560000  төгрөг, 6 хонь тус тус  гаргуулан  хохирогч  Х.Анджавд 3400000 төгрөг, хохирогч Б.Бархасбадад 2460000 төгрөг, хохирогч Ш.Даваажаргалд 1900000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Гомбосүрэнд 400000 төгрөг, Д.Алтангэрэлд 6 хонь, С.Болатад -400000 төгрөг, шүүгдэгч О.Бат-Эрдэнээс 500000 төгрөг гаргуулан хохирогч Б.Бархасбадид  тус тус олгох нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч Д.Насанбат, О.Бямбажав, О.Бат-Эрдэнэ нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн мотоциклийн үнэ, эмээл, хазаарын үнэ зэргийг гаргуулан хохирогч нарт учирсан хохирол төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Насанбат нь өөрийн мотоциклиор хохирогч  Х.Анджавын 14 тооны  адууг хулгайлахад хэрэглэсэн талаараа мэдүүлж байх тул О.Бямбажавын мотоциклийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгов.

Шүүгдэгч Б.Алтан-Орших нь хулгайлах гэмт хэрэг үйлдэгдсэний дараа  өөрийн тээврийн хэрэгслээр эд зүйлийг тээвэрлэсэн байх тул түүний “Портер” маркийн машиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 01 сарын 03-ны өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг  хүчингүй болгов. 

Долоо: Цагдан хоригдсон хоногийн талаар:

Шүүгдэгч Д.Насанбат нь 2016 оны 12 сарын 22-ны өдрийн 01 дугаартай “Сэжигтэнийг цагдан хорих тухай ” захирамжаар цагдан хоригдсон ба 2017 оны 01 сарын 05-ны өдрийн 1/1 дугаартай “ Яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай “ захирамжаар яллагдагчаар цагдан хоригдож, 2017 оны 04 сарын 12-ны өдрийн 1/3 дугаартай “ Цагдан хорьж мөрдөх хугацааг сунгах тухай “ захирамжаар цагдан хорих хугацаа нь сунгагдаж,  2017 оны 04 сарын 21-ний өдрийн 1/4 дугаартай “ Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай” захирамжаар батлан даалтад өгөх таслан  сэргийлэх арга хэмжээ авч нийт 120 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний  ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор тогтоов.

Шүүгдэгч Ж.Цэвэлмаа, Б.Алтан-Орших нар нь 2017 оны 07 сарын 27-ны өдрийн 59, 61 дугаартай “ Цагдан хорих тухай” захирамжаар цагдан хоригдож, 2017 оны 07 сарын 31-ний өдрийн 63, 64 дугаартай “Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай ” захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн ба шүүгдэгч Ж.Цэвэлмаа, Б.Алтан-Орших нарыг 4 хоног тус тус цагдан хоригдсон, шүүгдэгч О.Бат-Эрдэнэ, О.Бямбажав, Д.Хаш-Эрдэнэ, Л.Буянхүү, Б.Цэцэгхүү нар цагдан хоригдоогүй  болохыг тус тус  дурдав.

Найм: Битүүмжлэгдсэн эд хөрөнгийн талаар:

 Шүүгдэгч Б.Насанбатын хөргөгчийг битүүмжилсэн “Мөрдөн байцаагчийн 2017 оны 01 сарын 14-ний өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч О.Бямбажавын морь -1, хонь -40, ямаа -96 зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 02 сарын 08 -ны өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- ыг,  шүүгдэгч О.Бямбажавын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 110000 төгрөгний үнэ бүхий  монгол эмээл, хазаар зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 02 сарын 10-ны өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх  тогтоол”, шүүгдэгч Б.Насанбатын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 650000 төгрөгний үнэ бүхий мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн  2017 оны 02 сарын 10-ны өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх  тогтоол ”, шүүгдэгч О.Бат-Эрдэнийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 350000 төгрөгний үнэ бүхий мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 01 сарын 03-ны өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Цэвэлмаагийн хөргөгчийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол“, шүүгдэгч Б.Цэцэгхүүгийн хөргөгчийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 04 сарын 24-ний өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол “, шүүгдэгч Л.Буянхүүгийн зурагтыг  битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 04 сарын 24-ний өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол“, шүүгдэгч Б.Алтан-Оршихын зурагтыг  битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 04 сарын 24-ний өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол “, шүүгдэгч Д.Хаш-Эрдэнийн хөлдөөгчийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 05 сарын 11-ний өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол “, шүүгдэгч О.Бямбажавын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 650000 төгрөгний үнэ бүхий  мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн  2017 оны 02 сарын 10-ны өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх  тогтоол ” шүүгдэгч Б.Алтан-Оршихын “Портер” маркийн машиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 01 сарын 03-ны өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- ыг тус тус хүчингүй болгов.

Ес: Эд мөрийн баримтаар хураагдсан зүйлийн талаар:

Эрүүгийн 201621000277 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1 ,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36,12, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бат -Очирын Насанбат, О.Бат-Эрдэнэ нарыг  давтан үйлдлээр , бүлэглэж, машин механизм хэрэглэж, олон тооны мал хулгайлах, шүүгдэгч Очирын Бямбажавыг машин механизм хэрэглэн бүлэглэж, олон тооны мал хулгайлах, шүүгдэгч Жигжидсүрэнгийн Цэвэлмаа, Булганы Цэцэгхүү, Ламсаны Буянхүү, Бархүүгийн Алтан-Орших, Дуйнхархорлоогийн Хаш-Эрдэнэ нарыг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр  авсан, борлуулсан гэмт хэрэг үйлдсэн   гэм буруутайд тус тус тооцсугай.   

2. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.1.1-д зааснаар Жигжидсүрэнгийн Цэвэлмаа, Булганы Цэцэгхүү, Ламсаны Буянхүү, Бархүүгийн Алтан-Орших, Дуйнхархорлоогийн Хаш-Эрдэнэ нарт 2002 оны Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 155 дугаар  зүйлийн 155.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас тус тус  чөлөөлсүгэй.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Б.Насанбатыг эд хөрөнгө хураахгүйгээр 4 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч О.Бат-Эрдэнийг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч О.Бямбажавыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бат- Эрдэнэд оногдуулсан 3 жилийн хорих ял , О.Бямбажавд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Б.Насанбатад оногдуулсан 4 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад  тус тус эдлүүлэхээр  тогтоосугай.  

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Насанбатын цагдан хоригдсон 120 / нэг зуун хорь / хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Ж.Цэвэлмаа, Б.Алтан-Орших нар нь 4 хоног тус тус цагдан хоригдсон, шүүгдэгч Д.Хаш-Эрдэнэ, Л.Буянхүү, Б.Цэцэгхүү, О.Бямбажав, О.Бат-Эрдэнэ  нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,201621000277 дугаартай  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Насанбатаас 8560000  төгрөг, 6 хонь тус тус  гаргуулан  хохирогч  Х.Анджавд 3400000 төгрөг, хохирогч Б.Бархасбадад 2460000 төгрөг, хохирогч Ш.Даваажаргалд -1900000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Гомбосүрэнд 400000 төгрөг, Д.Алтангэрэлд 6 хонь, С.Болатад - 400000 төгрөг , шүүгдэгч О.Бат- Эрдэнээс 500000 төгрөг гаргуулан хохирогч Б.Бархасбадад  тус тус олгож, хохирогч С.Гэрэлчулуун, Ц.Давааням нарын хохирол төлөгдсөн болохыг дурдсугай. 

7. Шүүгдэгч Б.Насанбатын хөргөгчийг битүүмжилсэн “ Мөрдөн байцаагчийн 2017 оны 01 сарын 14- ний өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч О.Бямбажавын морь-1, хонь-40, ямаа-96 зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 02 сарын 08-ны өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” , шүүгдэгч О.Бямбажавын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 110000 төгрөгний үнэ бүхий  монгол эмээл, хазаар зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 02 сарын 10- ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх  тогтоол ”,шүүгдэгч Б.Насанбатын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 650000 төгрөгний үнэ бүхий  мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн  2017 оны 02 сарын 10-ны өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх  тогтоол ”, шүүгдэгч О.Бат-Эрдэнийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 350000 төгрөгний үнэ бүхий мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 01 сарын 03-ны өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Цэвэлмаагийн хөргөгчийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 04 сарын 24-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол“, шүүгдэгч Б.Цэцэгхүүгийн хөргөгчийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 04 сарын 24-ний өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол“, шүүгдэгч Л.Буянхүүгийн зурагтыг  битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 04 сарын 24-ний өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол“, шүүгдэгч Б.Алтан-Оршихын зурагтыг  битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 04 сарын 24-ний өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол“, шүүгдэгч Д.Хаш-Эрдэнийн хөлдөөгчийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 05 сарын 11-ний өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”,  шүүгдэгч Б.Алтан-Оршихын портер маркийн машиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 01 сарын 03-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”, шүүгдэгч О.Бямбажавын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 650000 төгрөгний үнэ бүхий  мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн  2017 оны 02 сарын 10-ны өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх   тогтоол”-ыг, тус тус хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Насанбатаас гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн мотоциклийн үнэ 650000 төгрөг, шүүгдэгч О.Бат-Эрдэнээс гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн мотоциклийн үнэ 350000 төгрөг, шүүгдэгч О.Бямбажаваас гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн эмээл, хазаарын үнэ 110000 төгрөгийг тус тус  албадан гаргуулж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч нарт учирсан хохиролд төлүүлсүгэй.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Насанбат, О.Бат-Эрдэнэ, О.Бямбажав нарт  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, тус тус цагдан хорьж, шүүгдэгч Ж.Цэвэлмаа, Б.Алтан-Орших нарт барьцаа болон хувийн баталгаа гаргах,  шүүгдэгч Д.Хаш-Эрдэнэ, Л.Буянхүү, Б.Цэцэгхүү  нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг  тус тус хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч , тэдгээрийн өмгөөлөгч ,  хохирогч  гомдлоо,  улсын яллагч,  дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ЦЭЦЭГМАА