Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2024/01384

 

 

 

 

 

 

 

 

2024     04     05

181/ШШ2024/01384

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг би,

  Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,,,, 801 тоот хаягт байрлах Олон улсын худалдаа /-д холбогдох,

 

32,490,427 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай ЛАБО ХХК нь 2014.09.15, 2015.04.27-ны өдрийн Авто худалдааны цогцолбор" ОНӨААТҮГ-ын эхний ээлжийн авто зогсоолыг тойрсон авто зам барих ажил захиалагчийн хяналтын ажлын хүрээнд хийгдэх ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу Авто худалдааны цогцолбор ОНӨААТҮГ (РД:5830731)-ийн захиалгын Сонгинохайрхан дүүрэг, 52 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто худалдааны цогцолборын бүтээн байгуулалтын ажлын замуудад материалын хяналт, шинжилгээний ажлыг гүйцэтгэсэн. Гүйцэтгэгчийн зүгээс материалын чанарын хяналт хийсэн ажлын тайлан хүлээлцсэн актыг тухай бүр үйлдэж, ажлыг хугацаанд нь, чанартай хийж гүйцэтгэн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн болно. Гэвч захиалагч Авто худалдааны цогцолбор ОНӨААТҮГ (РД:5830731) нь Олон Улсын Худалдаа Логистикийн төв ХК болон өөрчлөгдсөн бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, ажлын хөлсийг төлөхгүй, маш их хугацаа өнгөрч буй тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Ажлын хөлсний тухайд: Гэрээний хугацаанд нийт 104,701,962 төгрөгийн ажил гүйцэтгэсэн ч ажлын хөлсний үлдэгдэл 21,660,285 төгрөгийг Олон Улсын Худалдаа логистикийн төв ХК нь төлөөгүй байна. Уг төлбөрийн үлдэгдлийг гэрээний талууд хүлээн зөвшөөрч Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу тооцооны үлдэгдлийн баталгааг баталгаажуулж, эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан байдаг. /Нэхэмжлэлд хавсаргав/

Захиалагч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.1, 2.5, 3.1, 3.3, 4.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-т зааснаар ажлын хөлс 21,660,285 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Алдангийн тухайд: Талуудын 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн болон 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан гэрээний 3.3.3-т Захиалагч төлбөрийг хугацаандаа төлөөгүй хоног тутамд гэрээний дүнгийн 0.03 хувийн алданги төлөхөөр тохиролцов гэж зааснаар гүйцэтгэгч Лабо ХХК нь алданги шаардах эрхтэй байна. Гэрээт ажлын хөлс 21,660,285 төгрөгийг төлөх сүүлийн хугацаа болох 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 1 хоногийн алданги 6,980 төгрөгөөр тооцвол 2538 хоногийн алданги 16,492,141 төгрөг болж байна. Гэвч дээрхээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүрэг 21,660,285 төгрөгийн 50 хувь болох 10,830,142 төгрөгийг шаардаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчаас 32,490,427 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: ...Олон улсын худалдаа,-ийн хооронд авто худалдааны цогцолбор ОНӨААТҮГ-ын эхний ээлжийн Авто зогсоолыг тойрсон авто зам барих захиалагчийн хяналтын ажил гүйцэтгэх гэрээ-г 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 03/12 дугаар, 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 15/03 дугаартай байгуулсан. Гэрээний үүргийн дагуу манай компаниас гэрээний ажлын хөлс 21,660,285 төгрөг, алданги 10,830,142 төгрөг, нийт 32,490,427 төгрөгийг нэхэмжилсэн байна. Манай компани 21,660,285 төгрөгийн өрийг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 6,660,285 төгрөгийн өр төлбөрийг төлж барагдуулсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч алданги болох 10,830,142 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дотор төлж барагдуулах тул манай компанийн хүсэлтийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч Лабо ХХК нь хариуцагч Олон улсын худалдаа, логистикийн төв ХК-д холбогдуулан 32,490,427 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Олон улсын худалдаа, логистикийн төв ХК нь нэхэмжлэлийн үнийн дүн 32,490,427 төгрөгийг хүлээн зөвшөөрч, ажлын хөлсний үлдэгдэл 21,660,285 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн бөгөөд үлдэх 10,830,142 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

 

Талууд дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Лабо ХХК-ийн нэхэмжлэлтэй, Олон улсын худалдаа, логистикийн төв ХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч Олон улсын худалдаа, логистикийн төв ХК нь нэхэмжлэлийн үнийн дүн 32,490,427 төгрөгийг хүлээн зөвшөөрч, ажлын хөлсний үлдэгдэл 21,660,285 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн бөгөөд үлдэх 10,830,142 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дотор төлж барагдуулахаар зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 320,410 төгрөгөөс 160,205 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 160,205 төгрөгийг, хариуцагч Олон улсын худалдаа, логистикийн төв ХК-иас 160,205 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ