| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Цэлмэг |
| Хэргийн индекс | 181/2023/04927/И |
| Дугаар | 181/ШШ2024/01629 |
| Огноо | 2024-04-19 |
| Маргааны төрөл | Санхүүгийн түрээс /лизинг/, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 181/ШШ2024/01629
| 2024 04 22 | 181/ШШ2024/01629 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг би
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристал таун 802 дугаар байр, 308 тоотод байрлах, Их ундарга майнинг ХХК /РД:6254713/-д холбогдох,
2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 71000427 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээний зүйл болох 804,122,611 төгрөгийн үнэ бүхий Caterpillar Cat 349D2L маркийн 1275УР улсын дугаартай, САТ00349ARBY20791 арлын дугаартай экскаваторыг биет байдлаар гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 08 сарын 20-ны өдрийн 71000427 дугаартай Caterpillar Cat 349D2L маркийн 1275УР улсын дугаартай, САТ00349ARBY20791 арлын дугаартай экскаваторын санхүүгийн түрээсийн гэрээний төлбөрт нийт 868,374,876 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Хас банкны нэхэмжлэлийн өөрчлөлтийг хүлээн авч, хариу тайлбар гаргах хугацаа авах шаардлагагүй болно. Нэхэмжлэгчтэй эвлэрэх саналтай байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч Их ундарга майнинг ХХК-д холбогдуулан санхүүгийн түрээсийн гэрээний төлбөрт нийт 868,374,876 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Их ундарга майнинг ХХК нь нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрч 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор 144,729,146 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор 144,729,146 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 144,729,146 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 144,729,146 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 144,729,146 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 144,729,146 төгрөгөөр тус тус хуваан төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.
Талууд дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, Их ундарга майнинг ХХК-д холбогдох хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрч 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор 144,729,146 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор 144,729,146 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 144,729,146 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 144,729,146 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 144,729,146 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 144,729,146 төгрөгөөр тус тус хуваан төлж барагдуулахаар тохирсон талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 4,178,564 төгрөгөөс 2,089,282 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 2,089,282 төгрөгийг, хариуцагч Их ундарга майнинг ХХК-иас 2,089,282 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ