Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2017/ШЦТ/108

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, улсын яллагч Д.Аянагүл,    нарийн бичгийн дарга  А.Золзаяа, шүүгдэгч Д.*******, О. тэдгээрийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч Ү.******* түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар, гэрч Б., Г., М. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  21.2 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлттэй О.,  2002 оны Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар яллах дүгнэлттэй шүүгдэгч Д.*******, Ү.******* нарт холбогдох эрүүгийн 201721000095 дугаартай, 178/2017/0104/Э/ индекстэй хэргийг 2017 оны 09 сарын 14-ний өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын    биеийн байцаалт

Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол, 1 дүгээр багт оршин суух, 1991 оны 06 сарын 22-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, ард халх, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл- 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах, аминдаа гэр нэг, Вонго маркын  авто машин нэг, сарын өрхийн орлого байхгүй, ял шийтгэлгүй, ******* дугаарын регистртэй,  ******* овогт *******гийн *******

Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 11 дүгээр гудамж 12 тоотод оршин суух, 1968 оны 02 сарын 28- ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, ард халх,  тусгай дунд боловсролтой, авто механикийн мэргэжилтэй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт амьдрах, аминдаа приус-11 машин нэг, маяти маркын машин нэг, хувийн 2 өрөө орон сууц, 300 толгой мал / үхэр -68, адуу -132  / сарын өрхийн орлого 1500000 төгрөг, аймгийн алдарч уяач цолтой, ******* дугаарын регистртэй,  ******* овогт *******ийн *******.

Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 72 айлын орон сууц, 62 тоотод оршин суух, 1974 оны 01 сарын 10-ны өдөр төрсөн, ард өөлд, бүрэн дунд боловсролтой, жолоочийн мэргэжилтэй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Ховд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт жолоочийн ажилтай, аминдаа нэг өрөө орон сууц, суудлын авто машин нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 700000 төгрөг, ******* дугаарын регистртэй,  овогт ы / хочтой /

Холбогдсон хэргийн талаар  / Яллах дүгнэлтэнд дурдсанаар /

Шүүгдэгч Д.******* нь 2016 оны 12 сарын 22- ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багийн нутаг дэвсгэрээс ховор ан амьтан  болох 1 тооны зэгсний гахайг  зохих зөвшөөрөлгүйгээр агнасан.

Шүүгдэгч Ү.******* нь 2016 оны 12 сарын 22-ны өдөр яллагдагч Д.*******ийн агнасан 1 тооны зэгсний гахайг УБН 41-58 дугаартай Nissan X-Trail  маркын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн

Шүүгдэгч О. нь 2014 оны 04 сарын 11-ний өдөр яллагдагч Д.*******т холбогдох хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОЛОХ НЬ:

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж  шүүх  үнэллээ.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтыг үнэлж дүгнэвэл:

1.Шүүгдэгч Д.*******ийн үйлдсэн хэргийн талаар:

            2016 оны 12 сарын 22- ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багийн нутаг дэвсгэрээс ховор ан амьтан  болох 1 тооны зэгсний гахай алагдсан болох нь

Гахайны ерөнхий байдлыг харуулсан гэрэл зураг /хэргийн  21 дүгээр хуудас/

            Ан амьтан экологи, эдийн  засгийн үнэлгээгээр ... Зэгсний зэрлэг гахай 2900000 төгрөг  / хэргийн 22 дугаар хуудас/

            Мөрдөн байцаалтад хохирогч /Хар ус нуурын орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захирагаанд судалгаа шинжилгээ мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн, байгаль орчны улсын байцаагч  ажилтай/ Д.Эрдэнэчимэгийн өгсөн... 2016 оны 12 сарын сүүлээр Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багийн нутаг дэвсгэрээс 1 тооны зэгсний зэрлэг гахайг агнасан асуудлыг шалгаж байгаа. Нэг тооны зэрлэг гахай нь 60-80 кг-ын жинтэй байдаг.  Зэгсний зэрлэг гахайг нохойгоор бариулж байсан гэдгийг мэдэхгүй байна. Зэгсний зэрлэг гахай нь  ховор амьтны жагсаалтанд байдаг. Зэгсний зэрлэг гахай нь Буянт сумын Хар усан нуурын эргээр, Нарийн гол болон Цагаан булан багийн зэгстэй голын урд хэсгээр нуурын зэгс дагаж амьдардаг амьтан юм. Экологи эдийн засгийн үнэлгээгээрээ эр нь 2900000 төгрөг, эм нь 3300000 төгрөгөөр үнэлэгдсэн байдаг. Хуулиндаа 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлэхээр заасан ... гэх мэдүүлэг / хэргийн 37 дугаар хуудас/

            Мөрдөн байцаалтад  гэрч Д.ийн өгсөн... Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багийн иргэн *******гийн ******* нь 2016 оны 12 сарын эхээр хууль бусаар  зэгсний зэрлэг гахай агнаад Нарийн голд байдаг амбаартаа хадгалж байгаад аймгаас хүргэн ах болох Эрдэнэцогтыг дуудсан. Эрдэнэцогт хажуудаа найз залуугаа дагуулаад очсон байдаг. Тэгтэл ганцаараа ир гэсэн байхад ямар хүн дагуулж ирсэн юм бэ? гэхэд найдвартай манай найз байгаа юм гэж хэлээд аймагт тээвэрлэж авчирсан байдаг. Эрдэнэцогтын дагуулж явсан залуу нь цагдаагийн газарт мэдээлснээр цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд  Д.*******ийг барихаар  түүний аав нь араас ирэхэд “нутгийн ах байна” гээд хүүхдийг гаргаж явуулсан байдаг. Гахайг ачиж явсан гэдгийг Нарийн гол багийн иргэн мэдэж байгаа. *******гийн ******* нь цагдаад 6 сая төгрөгийн хахууль өгөөд гараад ирлээ айх юм байхгүй гээд гийн хүүхдийг хамт гахай агнаадах гэж  гуйсан байсан. уурлаад хүүхдээ явуулаагүй гэж надад хэлж байсан юм. Д.******* нь цагдаад 6 сая төгрөг өгсөн талаараа гийн гэрт ирж ярьсан байсан...гэх мэдүүлэг /хэргийн 43 дугаар хуудас/

Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.ын өгсөн... 2016 оны 12 сарын сүүлээр Бичигт багийн нутаг дэвсгэрт байх  нэг айлын хашаанд очсон. Том оврын ачааны машин байсан. Тухайн машины бүхээгт нэг тооны алагдсан зэрлэг  гахай байсан.  Би цагдаагийн жолооч Ц.гийн хамт гахайг цагдаагийн машинд өргөж оруулсан. Уг гахай нас гүйцсэн том гахай байсан. Гахайны дөрвөн шийр нь байхгүй үеэр нь тайрсан, буудаж агнасан байдалтай толгой хүзүү хэсгээс нь цус гарч хатсан байсан. Тухайн гахайг машинд өргөж оруулахад нохойгоор бариулсан сэглэсэн зүйл ажилагдаагүй. Дөрвөн шийр,дотрыг нь авсан тул хүний хүчний үйлчлэл байсан гэж үзсэн ... гэх мэдүүлэг

            Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрч М.ий өгсөн ... Би 2016 оны 12 сарын сүүлээр байсан өдрийн санахгүй байна. Бичигт багийн нутаг дэвсгэрт байх нэг хашаанд Эрүүгийн төлөөлөгч Г., Б., мөрдөн байцаагч Ц., дэд дарга Н.Өлзийбадрах нарын хамт очсон. Нэг том оврын ачааны машин байсан. Тухайн машины бүхээгэнд нэг тооны алагдсан зэрлэг гахай байсан. Түүнийг буулгаж цагдаагийн машинд ачиж цагдаагийн газар авчирж складанд буулгасан. Уг гахай том биетэй гахай байсан. Эр, эм гэдгийг нь мэдэхгүй. 4 шийр нь  байхгүй үеэр нь тайрсан байсан. Толгойн хэсэгтээ буудагдсан байдалтай, толгойн хэсгээс арьсыг нь дагаж цус хатсан байдалтай харагдсан. Нохойгоор бариулсан  зуусан, сэглэсэн, зэмлэсэн шинж тэмдэг ажилагдаагүй. Толгойн хэсэгт буудагдсан байдалтай нүх гарсан байсан. Мөн тухайн нүхнээс цус гарч арьс үсийг нь дагаж урсаж хатсан байдалтай байсан. Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн  зөв ...гэх мэдүүлэг

            Мөрдөн байцаалтад гэрч Ц.ын өгсөн...Эрүүгийн төлөөлөгч дэслэгч Г. намайг хүрээд ир мэдээлэл байна шалгая гэсэн. Бичигт багт  байх хашаанд очсон.  Хашааны голд нэг Маяти машин байсан. Машины бүхээгийг онгойлгоход брезентэн дээр зэгсний зэрлэг гахай хөшиж хөлдсөн байсныг өргөж буулгаад цагдаагийн машинд авчирч складанд хийсэн. Гахайны гэдэс дотор байхгүй, гэдэс дотрыг нь авах гэж өвчүүнээс хүйс хүртэл задалсан байдалтай, тэр нь бага зэргийн цус гарч арьс болон цээж хэсэгт цус болсон байсан. Уг гахай том биетэй, миний бодлоор эр гахай байсан. Эм гахай байсан бол олон тооны хөх  үзэгдэх байсан. Уг гахай улаан хүрэн өнгөтэй, шүрүүн ноостой, 4 шийр нь байхгүй тайрсан байдалтай байсан. Хашаанд тэр айлын эзэн, мөн эхнэр Ижилханд нар байсан... гэх мэдүүлэг / хэргийн 52 дугаар хуудас/

            Мөрдөн байцаалтад гэрч Ц.гийн өгсөн... 2016 оны 12 сарын сүүлчээр жижүүрээс буугаад гэртээ очсон байхад над руу утсаар яриад юм ачих хэрэгтай байна гэхээр нь Цагдаагийн газар дээр  ирээд ХОҮ улсын дугаартай машин асаагаад Жаргалант сумын хойд талд хашаанд очсон. Тухайн айлын хашаанд байх ах эгч нар болон машины хажуу талд буулгачихсан алчихсан зэрлэг гахай байсан. Уг гахайны шийрийг тайрчихсан шийргүй, гэдэс дотрыг нь гаргачихсан  байсан. Склад руу галч Энхтөр, Эрүүгийн төлөөлөгч М. бид нар өргөж оруулсан. Нэлээн хүнд байсан. 70-80 кг жинтэй байсан байх. Анх машинд ачихад Б. бид хоёр ачсан. Нэлээд жинтэй байсан. Нохойгоор бариулсан зуусан , сэглэсэн шинж тэмдэг ажиглагдаагүй... гэх мэдүүлэг /хэргийн 53 дугаар хуудас/

            Мөрдөн байцаалтад гэрч Б.гийн өгсөн...2016 оны  өвөл 12 дугаар сард байсан. Цагаанаа гэх залуу манай гэрт ирээд надад хэлэхдээ *******гийн хүүхэд ******* гахай алаад Цагдаагийн газарт 6 сая төгрөг өгөөд хэргээсээ салсан байна гэсэн.  Тэгээд хэсэг хугацааны дараа 2017 оны эхээр байх манайхыг өвөлжөөнд байхад Д.******* ирээд манай хүү Гантулгатай гэрийн гадна гарч уулзсан. Д.******* нь манай хүү  Гантулгад “хамт явж гахай алъя” гэж байна гэхээр би ажилтай гээд ороод ирлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь   би “ чи гахай алдаг мөрөөрөө ал”  гээд загнаад явуулсан. Түүнээс хойш манайд ирээгүй. Д.******* гахай агнаад цагдаад баригдаад явсан гэдгийг багийн бүх хүмүүс мэдэж байгаа ... гэх мэдүүлэг  / хэргийн 56-57 дугаар хуудас /    зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Д.******* нь  2016 оны 12 сарын 22-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багийн нутаг дэвсгэрт “гахайг нохой барьсан би алаагүй” гэж мэдүүлж байгаа боловч хэрэгт авагдсан дээрхи гэрч нарын мэдүүлэг, гахайны ерөнхий зураг зэрэг нотлох баримтаар түүний мэдүүлэг үгүйсгэгдэж байгаа ба  шүүгдэгч Д.******* нь тухайн гахайг нохой барьсан гэдгийг нотлох баримтаар няцаагаагүй болно. 

Иймд   2016 оны 12 сарын 22-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багийн нутаг дэвсгэрээс нэг тооны зэгсний зэрлэг гахай алагдсанд шүүгдэгч Д.******* гэм буруутай, түүний үйлдэл гэмт үйл явдалд  шалтгаант холбоотой гэж  шүүх үзсэн болно.

Шүүгдэгч Д.******* нь анх удаа гэмт хэрэг  үйлдсэн нь хэргийн 135  дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” – аар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.*******ийн  нэг тооны зэгсний зэрлэг гахайг зохих зөвшөөрөлгүй агнасан гэмт үйлдэлд  Ховд аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 203 дугаар  зүйлийн 203.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Харин 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар  зүйлийн 2 дах хэсэгт “ энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг “ гэнэ гэж заасан  ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”,  мөн хэсгийн 1.2-т “учруулсан хохирлыг  төлсөн” нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болохыг заасан  ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн  гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо  нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн  зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “ Үйлдэх эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан” хэрэглэхээр заасантай нийцэж байх тул шүүгдэгч Д.*******ийн үйлдсэн гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1- д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.******* нь зэгсний зэрлэг гахайны үнэ болох 2900000 төгрөгийг ХААН банкны дугаартай дансанд 2016 оны 12 сарын 26-ны өдөр төлсөн нь хэргийн 14 дүгээр хуудас дахь  ХААН банкны  гүйлгээний баримт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ийн өгсөн... би гахайны нөхөн төлбөрт 2900000 төгрөгийг төлсөн” ... гэх мэдүүлгээр тогтоогдож байгаа болно.

Шүүгдэгч Д.*******ийг зэгсний зэрлэг гахай буюу ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.*******ийг  хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь  зүйтэй байна.

2. Шүүгдэгч Д.*******ийн үйлдсэн гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Д.******* нь шүүгдэгч Д.*******ийн  зохих зөвшөөрөлгүйгээр агнасан  ховор амьтан болох зэгсний гахайны махыг Nissan Х-trial маркын саарал өнгийн авто машинаар тээвэрлэн Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багаас Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 1 дүгээр гудамж 1 тоот хашаанд авчирсан гэмт хэрэг үйлдсэн нь...хэргийн 39 дүгээр хуудас дахь гэрч Ч.Ижилхандын өгсөн... 2016 оны 12 сард өдрийг санахгүй байна. Манай хашаанд Ү.******* 15 цагийн үед  Н.Даваадалайгийн хамт Nissan Х-trial маркын саарал өнгийн машинтай орж ирээд манай хашаанд эвдэрсэн байсан машинд юм хийгээд орхиё гэхээр нь машин байдаг амбаарын жижиг хаалгыг онгойлгож өгсөн. Н.Даваадалай, Ү.******* юм өргөөд хийж байхаар нь юу юм бэ гэж асуухад гахай гэж  хэлсэн. Бор хүрэн өнгөтэй зүйл байсан. Түүнийг 2-4 хоногийн дараа цагдаа нар ирээд аваад явсан. Тэр машиныг Ү.******* хотоос жолоодож ирсэн өөрийнх нь машин байсан... гэх мэдүүлэг, хэргийн 38 дугаар хуудас дахь Н.Даваадалайгийн өгсөн... 2016 оны өвөд Доож буюу Ү.******* нь Ховд аймгийн Буянт сумаас зэгсний гахай алж ирээд намайг дээд хашаанаас өргөлцөөд машинд ачилцаад өг гэхээр нь Доож болон түүний найзын эхнэр бид гурав өргөөд шар толгойтой цагаан бүхээгтэй машинд ачилцсан. Намайг Доож яв гээд явуулсан. Нарийн голоос авчирлаа гэж утсаар ярьж байсан. Нохойгоор бариулсан шинж тэмдэг байгаагүй. Буугаар буудаж агнасан байх. Цээжин  бие нэвт задарсан байдалтай байсан... гэх мэдүүлэг, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ү.*******ийн өгсөн... Би 2016 оны 12 сарын 22-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багийн Овоон далан гэх газар дүү Д.Ганзоргийн гэрт очсон. Д.******* нохой барьсан гахай байна гэж надад хэлсэн. Түүнийг Д.*******ийн хамт очиж үзэхэд тухайн гахайны баруун чихийг  доош нь татаад цус гоожсон байдалтай байсан. Би тухайн гахайг аваад явья гээд өөрийн унаж явсан 42-58 УБН дугаартай Nissan Х-trial  маркын авто машин руу Д.*******ийн хамт ачсан. Тэгээд Ховд аймаг руу явсан.  Ховд аймагт 13 цагийн үед орж  ирээд захын урд талд Н.Даваадалайтай таараад машинд суулгаад Тэрбишийн хашаанд очсон. Эхнэр Ү.Ижилханд нь байсан. Доороос нэг гахай авчирлаа гээд Даваадалайгийн хамт өргөж машины кабинд хийсэн. Уг гахай нь бодон гахай байсан. Идэх зорилгоор авчирсан ... гэх мэдүүлэг,  хэргийн 123-1285 дугаар хуудсанд яллагдагч Д.*******ийн өгсөн...   2016 оны 12 сарын 22- ны өдөр адуундаа явж байтал нохой барьсан гахай байхаар нь мориор чирч гэрийн гадна авчирсан. Дөрвөн шийрийг нь аваад хашаа давуулж шидсэн. Тэр орой Доож буюу Ү.******* цагаан саарал өнгийн машинтай ирсэн. Надаас гахай байна уу гэж асуухаар нь нохойгоор бариулсан гахай байна  хаях гэж байгаа юм гэхэд би авъя гээд машиндаа ачаад аймаг руу явсан... гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ү.******* нь Д.*******ийн нохойгоор бариулсан гахайны махыг   Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багийн “Овоон далан” гэх газраас тээвэрлэж Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 1 дүгээр гудамж 01 тоотод авчирсан гэж  мэдүүлж байгаа боловч нохойгоор бариулсан гэдэг нь  гэрч Ц., Б., Н.Даваадалай, М., Б., Ц. нарын ... тухайн гахайнд нохойгоор бариулсан, сэглэсэн, зэмлэсэн шинж тэмдэг ажиглагдаагүй...мэдүүлэг, бусад нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа болно.

Шүүгдэгч Ү.******* нь тухайн гахайг нохойгоор бариулсан байсан  гэдгийг нотлох баримтаар няцаагаагүй болно. 

Шүүгдэгч Ү.*******ийн зохих зөвшөөрөлгүйгээр агнасан ховор амьтны түүхий эдийг /махыг/ тээвэрлэсэн   гэмт хэрэгт Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1- зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл тохирсон.

Шүүгдэгч Ү.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 146 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.

Харин 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар  зүйлийн 2 дах хэсэгт “ энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг“ гэнэ гэж заасан  ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”,  мөн хэсгийн 1.2-т “учруулсан хохирлыг  төлсөн” нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болохыг заасан  ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн  гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо  нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн  зүйл , хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “ Үйлдэх эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан” хэрэглэхээр заасантай нийцэж байх тул шүүгдэгч Ү.*******ийн  үйлдсэн гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1- д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ү.******* нь  зэгсний зэрлэг гахайны нөхөн  төлбөрт төлөгдөөгүй үлдсэн  2900000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлөхөө илэрхийлж  байх тул  шүүгдэгч Ү.*******ийг зэгсний зэрлэг гахай буюу ховор амьтны түүхий эд болох махыг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ү.*******ийг  хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь  зүйтэй байна.

3. Шүүгдэгч О.ийн үйлдсэн гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч О.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Ховд аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь эргэлзээтэй байна.

Учир нь: Хэргийн 49 дүгээр хуудсан гэрч О.өөс  БОЭТ-ийн дотрын тасгийн 11 тоотод мэдүүлэг авахдаа” Та хэзээ хаанаас 1 тооны зэгсний гахайг ачиж, хаана аваачиж буулгасан талаараа ярина уу “ гэж  асуусан ба гэрч  О. нь  “ Би 2017 оны 1 сарын 20-ны өдөр  байсан байх өдрийг санахгүй байна.  Манай дарга Л.Батбаяр надтай уулзаад 17 цаг өнгөрч байх үед Цагдаагийн газар дээр очоод гахай аваад ир гэхээр нь Цагдаагийн газрын эрүүлжүүлэхийн байрны хажуу  талын жижиг шавар байшингаас нэг тооны гахай  ачсан. Гахайг энгийн хувцастай хоёр хүн ачилцсан. Гахайг ачаад ажил дээрээ ирсэн. Ажлаас А., Б. нарыг аваад аймгийн төвөөс 10 орчим км газар  яваад машин дотор байсан хүрзээр газар ухаад гахайн дээр бензин асгаж шатаагаад булсан. Тэгээд 20 цаг өнгөрч байхад аймгийн төвд орж  ирсэн. Ямар нэгэн акт  үйлдээгүй, гарын үсэг зураагүй. Дарга Л.Батбаярын өгсөн үүрэг даалгаварын дагуу устгасан. Би байгууллагын хашаанд засвар хийж байсан. Л.Батбаяр дарга утсаар ярьсаны дагуу явсан. Ямар нэгэн тушаал шийдвэртэй танилцаагүй. А., Б. нар машинд сууж байсан... гэх мэдүүлэг өгсөн.

Дээрхи мэдүүлгийг авахдаа гэрч О.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254, 255 дугаар зүйлийг сануулж, гарын үсэг зуруулсан  байна.

Харин шүүгдэгч Л.ийн  үйлдсэн  гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт  “ гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”  гэж  заасан атал үүнийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Хэргийн 54-55 дугаар хуудсанд Л.Батбаяр нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө  Цагдаагийн газраас  төлөөлөгч Г. нь над руу  “ шалгагдаж байгаа гахайг  ирж аваарай “ гэж  ярихаар нь жолооч О.ийг Цагдаагийн газраас гахайг аваад ир гэж явуулсан. Үдээш хойш 16 цагийн үед гахайг ачаад ирсэн талаараа хэлсэн. Ангийн  асуудал хариуцсан мэргэжилтэн А., Б. нарын хамт  яваад устгачих гээд явуулсан. Маргааш нь  уулзахад устгасан талаар хэлсэн... гэх мэдүүлэг / хэргийн 54-55 дугаар хуудас/

Гэрч Г.гийн өгсөн...Байгаль орчны газар руу яриад тэндээс пургон машин ирээд ачаад явсан... гэх мэдүүлэг / хэргийн 41-42 дугаар худас/

Гэрч Б.ын өгсөн... 2017 оны 02 дугаар сард байсан өдрийг нь санахгүй байна. Л.Батбаяр даргын өрөөнд ороход гарын үсэг зураад өгчих гээд бичиг өгөхөд анзаарахгүй зурсан. Би гахай устгалын ажилд оролцоогүй ... гэх мэдүүлэг /

Гэрч А.гийн өгсөн...2017 оны 02 сарын 15-ны өдөр Батбаяр дарга Ганцоожийг дуудуулж, мөн г дуудаж ирээд акт үйлдээд намайг гарын үсэг зураад өг гэхээр нь устгачихаад акт үйлдүүлж байгаа юм байна гээд гарын үсэг зурсан. Гахай устгахад хөндлөнгийн гэрчээр оролцоогүй... гэж мэдүүлж байгаа зэргээс үзэхэд  гэрч О. нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө  хэргийн талаар ач холбогдол бүхий ямар нөхцөл байдлын талаар мэдэж байгаад мэдүүлээгүй,  гэрч худал мэдүүлэг өгсний улмаас хэний эрх ашиг хөндөгдсөн талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл энэ гэмт хэрэг нь шүүн таслах хэвийн үйл ажиллагаа байхаас  гадна гэрч  худал мэдүүлэг өгснөөс эрх ашиг нь хөндөгдөж байгаа хүний хууль ёсны ашиг сонирхол, эрх эрх чөлөө байдаг.

Гэтэл хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг үнэлж  үзэхэд шүүгдэгч О. нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлсний улмаас хэний эрх ашиг хөндөгдсөн нь  эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “ Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч  шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ “ гэж заасныг удирдлага болгон  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч О.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг хэрэгсэхгүй болгох  нь зүйтэй гэж үзлээ.

            Эрүүгийн 201721000095 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

Шүүгдэгч Ү.******* гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2900000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлөхөө илэрхийлж байх тул Засгийн газрын “ Ан амьтны  экологи, эдийн засгийн үнэлгээ “ тогтоох тухай  2011 оны 23 дугаар  тогтоолын 1 дүгээр хавсралтын жагсаалтын 12-д зэгсний зэрлэг гахай 2900000 төгрөг, амьтны нөөцөд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай  Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар “ амьтны аймагт учирсан хохирлыг нөхөн төлөх төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи –эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэж заасныг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д  зааснаар шүүгдэгч Ү.*******ийг 2900000 төгрөгний хохирлыг 3 сарын хугацаанд төлөхийг даалгах нь зүйтэй байна.

            Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ү.******* нь гэмт хэрэг үйлдэхдээ Nissan X-Trail  маркын тээврийн хэрэгсэл ашигласан нь хэрэгт авагдсан  шүүгдэгч Д.*******ийн өгсөн... Ү.******* нь цагаан саарал өнгийн машинтай ирсэн” гэх мэдүүлэг, гэрч Ү.Ишхандын өгсөн... Ү.******* нь хотоос авчирсан цагаан саарал өнгийн машинтай ирсэн... гэх мэдүүлэг, Н.Даваадалайгийн өгсөн... Доож нь цагаан саарал өнгийн машинтай явсан” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн Ү.*******ийн  мөрдөн  байцаалтад өгсөн... өөрийн жолоодож явсан 41-58 УБН улсын дугаартай Nissan X-Trail  маркын авто машин руу Д.*******ийн хамт өргөж хийсэн... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Харин 42-58 УБН улсын дугаартай Nissan X-Trail маркын тээврийн хэрэгсэл  нь 2016 оны 12 сарын 22-ны өдөр Ү.*******ийг гэмт хэрэг үйлдэх үед Ганболдын Ганхөлөгийн  өмчлөлд байсан ба Ү.******* нь уг тээврийн хэрэгслийг Я.Ганболд  гэгчээс түр хугацаагаар авч хэрэглэж байсан талаар гэрч Я.Ганболдын өгсөн... Ү.******* нь Ховд аймаг руу нутаг усаа тахих ажлаар явж байна гээд манай хүү Гөнхөлөгийн нэрэн дээр байсан 42-58 УБН улсын дугаартай Nissan X-Trail маркын тээврийн хэрэгсэлийг авч явсан.  Уг тээврийг хэрэгсэл одоо манай хүүгийн нэрэн дээр байхгүй, зарчихсан ...гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул тухайн тээврийн хэрэгслийг үнэлсэн хэргийн 197 дугаар хуудас дахь” Авто машин үнэлсэн тухай тайлан” гаар тогтоогдсон 6500000 төгрөгний үнэлгээгээр үнэлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2, 5 дахь  хэсэгт зааснаар Ү.*******оос 6500000 төгрөгийг албадан гаргуулж, мөн зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.*******ийн учруулсан хохиролд 2900000 төгрөгийг төлүүлж, үлдэх, 3600000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт шүүгдэгч Д.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2900000 төгрөгийг төлсөн байх тул түүний  эзэмшлийн 17-77 ХОҮ улсын дугаартай портер маркын тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн  байцаагчийн 2017 оны 05 сарын 08-ны өдрийн “эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- хүчингүй болгохоор тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1 ,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэг зааснаар шүүгдэгч овогт ы д Эрүүгийн хуулийн тусгай ангийн ерөнхий ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг журамлаж, шүүгдэгч Д.*******, Ү.******* нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн  24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

3.Шүүгдэгч *******гийн *******ийг ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******ийн *******ийг ховор амьтны  түүхий эдийг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******, Ү.******* нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар  зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ү.*******ийг 3 сарын хугацаанд гэмт хэргийн учирсан  2900000/ хоёр сая есөн зуун мянга/ төгрөгний хохирлыг арилгах арга хэмжээ авахыг даалгасугай.

6. Шүүгдэгч Д.*******, Ү.******* нарын тэнсэгдсэн хугацаанд Хяналт тавихыг Ховд аймаг Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх газарт даалгаж, тэнссэн хугацаанд шүүгдэгч Д.*******, Ү.******* нар нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг дурдсугай.

7. Эрүүгийн 201721000095 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.*******оос гаргуулах төлбөргүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Шүүгдэгч Д.Ганзорийг  эзэмшлийн 17-77 ХОҮ улсын дугаартай портер маркын тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн  байцаагчийн 2017 оны 05 сарын 08- ны өдрийн  “ эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.*******оос 6500000 төгрөгийг албадан гаргуулж, мөн зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.*******ийн учруулсан хохиролд 2900000 / хоёр сая есөн зуун мянга / төгрөгийг төлүүлж, үлдэх, 3600000 / гурван сая зургаан зуун мянга / төгрөгийг улсын төсөвт шилжүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншиж сонгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Д.*******, Ү.******* нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг  тус тус хэвээр  хэрэглэж, шүүгдэгч О.д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хүчингүй болгосугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч,  хохирогч  гомдлоо,  улсын яллагч,  дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ЦЭЦЭГМАА