Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2023/0852

 

 

 

 

 

 

    2023           11             17                                        128/ШШ2023/0852

 

     Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг

      баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  

 

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би, М.Б***************ы нэхэмжлэлтэй, Га**************** холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Нэхэмжлэгч М.Б***************ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д***************, нөгөө талаас хариуцагч Га**************** н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О*************** нараас тус шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2-т зааснаар дараах үндэслэлээр харилцан тохиролцож эвлэрэв. Үүнд: 1. Хариуцагч тал 2024 оны 01 дүгээр сарын 01-ний дотор Монгол улсаас Бүгд найрамдах Франц улсад суугаа элчин сайдын яамны зөвлөхийн албан тушаалаас түдгэлзүүлсэн нөхцөл байдлыг арилгаж эргүүлэн томилох, 2. Хариуцагч тал 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс уг гэрээний 1-т заасны дагуу томилох шийдвэр гарах хүртэл хугацааны Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж бичилт хийх үүрэг хүлээнэ. 3. Нэхэмжлэгч тал Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын маргаан бүхий 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б2*** дүгээр тушаалын үйлчлэл арилсан учраас уг тушаалыг хүчингүй болгуулах болон дипломат цолны нэмэгдэл олгох шаардлагаас тус тус татгалзах үүрэг хүлээнэ” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч М.Б****************  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д***************, нөгөө талаас хариуцагч Га**************** итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О***************нарын байгуулсан эвлэрлийн гэрээнд талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар тус эвлэрэл нь хуульд харшилсан, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл, үйл баримт тогтоогдохгүй байна.

          Түүнчлэн хэргийн оролцогчид нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй талаар тайлбарласан ба түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зурсан болно.

          Иймд талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т заасныг баримтлан М.Б***************ы нэхэмжлэлтэй, Га**************** холбогдох “...Гад**************** Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/2*** дугаарт тушаалыг хүчингүй болгуулах, Монгол Улсаас Бүгд Найрамдах **************** улсад суугаа Элчин сайдын яамны Зөвлөхийн албан тушаалд нь эгүүлэн үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагчид даалгах, 2020 оны 1 сарын 1-ний өдрөөс Нийгмийн даатгалын дэвтэр, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг болон дипломат цолны нэмэгдлийг олгохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү захирамжийн хувийг нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Ц***************ад даалгасугай.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                           Ц.ОДМАА