Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 138/ШШ2022/00168

 

 Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,

Улаанбаатар хот, ******* дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, ******* *******т байрлах, ******* регистрийн дугаартай, “******* *******” ХХКомпанийн нэхэмжлэлтэй,

Дорнод аймгийн Халхгол сумын 3 дугаар багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт т холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 537 081 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны хүлээн авч хянаад  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О. нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 41733626 тоот гэрээ байгуулан 85830202 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг, мөн гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Huawei Y7 plus утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд  О.оос зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөрт 537 081 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* *******” ХХК нь О.т холбогдуулан 537 081 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Хариуцагч О. нь дээрх төлбөрийг төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* *******” ХХК нь хариуцагч О.т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 537 081 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* *******” ХХК нь “хариуцагч О. нь 537 081 төгрөгийг төлсөн” гэсэн үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч ******* *******” ХХК нь хариуцагч О.т холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 537 081 /таван зуун гучин долоон мянга наян нэгэн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16 763 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.оос улсын тэмдэгтийн хураамжид 8 381 төгрөг 50 мөнгө, Хэрлэн сумын төсвийн орлогоос 8 381 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* *******” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ГАНЧИМЭГ