Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 138/ШШ2022/00169

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 1 дүгээр хороо, ******* *******ны төв байранд байрлах, ******* тоот регистрийн дугаартай, “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ,

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 7 623 203 төгрөг 44 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э., С. нар нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ******* *******тай ЗГ4705120579 тоот зээлийн гэрээ байгуулж 10 000 000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай зээлж авсан. Э., С. нар нь ЗГ4705120579 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээл 7 037 663 төгрөг 11 мөнгө, зээлийн хүү 570 855 төгрөг 61 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 14 684 төгрөг 71 мөнгө, нийт 7 623 203 төгрөг 44 мөнгөний үлдэгдэлтэй байна. Иймд Э., С. нараас 7 623 203 төгрөг 44 мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э., С. нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид “******* *******” ХХК-иас нэхэмжилж байгаа 7 623 203 төгрөг 44 мөнгийг төлөхийг зөвшөөрч байна. Дээрх төлбөрийг 2022 оны 02 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн төлнө гэжээ.

           Хэргийн материалыг шүүх хянаад  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Э., С. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7 623 203 төгрөг 44 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч  Э., С. нар нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ******* *******тай ЗГ4705120579 тоот зээлийн гэрээ байгуулж 10 000 000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай зээлж авсан байх бөгөөд зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ4705120579 дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар батлагдаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 7 623 203 төгрөг 44 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э., С. нар нь төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

             1. Хариуцагч Э., С. нар нь нэхэмжлэгч “******* *******” ХХК-д зээлийн гэрээний үүрэгт 7 623 203 /долоон сая зургаан зуун хорин гурван мянга хоёр зуун гурван/ төгрөг 44 /дөчин дөрвөн/ мөнгө төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136 921 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э., С. нараас улсын тэмдэгтийн хураамжид 68 460 төгрөг 50 мөнгийг, ******* сумын төсвийн орлогоос 68 460 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           С.ГАНЧИМЭГ