Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 138/ШШ2022/00170

 

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 2 дугаар хороо, *******ийн гудамж, ******* ******* 1 дүгээр байрны 15 давхарт байрлах, ******* регистрийн дугаартай, “******* ******* *******” ХХКомпанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, ын тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт эд холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 295 033 төгрөг 01 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад  ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М. нь манай компанитай 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр  L00300142 дугаартай хэрэглээний зээлийн зориулалттай “Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулсан. ...Ингээд түүний зээлийн дансанд 185 000 төгрөгийн зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь уг мөнгийг төлөх хугацааг 30 хоног байхаар сонгосон. Гэвч тэрээр зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй бөгөөд үндсэн зээл 185 000 төгрөг, шимтгэл 8 931 төгрөг 64 мөнгө, үндсэн хүү 92 175 төгрөг 63 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 425 төгрөг 76 мөнгө, шүүхэд өргөдөл гаргахтай холбогдсон зардал 8 500 төгрөг, нийт 295 033 төгрөг 01 мөнгийг М.ээс гаргуулж өгнө үү гэжээ. 

             Хариуцагч М. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “******* ******* *******” ХХК-иас 185 000 төгрөг зээлсэн нь үнэн. Дээрх төлбөрийг санхүүгийн боломжгүй байдал, мөн эрхэлсэн тодорхой ажилгүй байсан учраас төлж чадаагүй. Одоо нэхэмжилж байгаа 295 033 төгрөг 01 мөнгийг төлөхийг зөвшөөрч байна. Дээрх төлбөрийг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь хариуцагч М.эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 295 033 төгрөг 01 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч  М. нь нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-иас 185 000 төгрөгийг зээлж авсан байх бөгөөд зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн L003006142 тоот цахим зээлийн эрх нээх гэрээ, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар батлагдаж байна.

             Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М. нь зээлийн гэрээний үүрэгт 295 033 төгрөг 01 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

             1. Хариуцагч М. нь зээлийн гэрээний үүрэгт 295 033 /хоёр зуун ерэн таван мянга гучин гурван/ төгрөг 01 /нэг/ мөнгийг нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

             2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9 550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 4 775 төгрөг, хариуцагч М.ээс улсын тэмдэгтийн хураамжид 4 775 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д олгосугай.

             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

             4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              С.ГАНЧИМЭГ