Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ц.Амармэнд |
Хэргийн индекс | 181/2023/02858/И |
Дугаар | 181/ШШ2024/01587 |
Огноо | 2024-04-17 |
Маргааны төрөл | Хөрөнгө итгэмжлэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 181/ШШ2024/01587
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх
хуралдаанаар,
Нэхэмжлэгч: -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: /
Хариуцагч: тус тус холбогдох
Хөрөнгө итгэмжлэх гэрээний үүрэгт 357,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ж хариуцагч црын итгэмжлэгдсэн төлөөлөгч м, хариуцагч м-ийн өмгөөлөгч б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Агиймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би мБ-ын гүйцэтгэх захирал цртай 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр түүний хүсэлтээр Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ-г байгуулж өөрт хадгалагдаж байсан 150.000.000 төгрөгийг 2019 оны 03 сарын 06-ны өдрөөс 2019 оны 04 сарын 06-ны өдрийг хүртэл итгэлцлийн хүү-гүйгээр итгэлцлийн 1 сарын хугацаагаар шилжүүлэн өгсөн. Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ-нд зааснаар Монголын санхүүгийн крупп ББСБ-ын гүйцэтгэх захирал цр нь тухайн ББСБ-ын итгэмжлэгдэгч нь, иргэн ц намайг итгэмжлэгч болгож ... Иргэний хуулийн 406 дугаар зүйл, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Цанк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээний зохицуулалтын журам болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээний үндсэн дээр итгэмжлэгч нь өөрийн мөнгөн хөрөнгийг үнэгүйдлээс хамгаалж, ББСБ-ын өмчлөлд шилжүүлэн өгөх ББСБ нь шилжүүлж авсан мөнгөнд тодорхой үр шимийг тооцон итгэмжлэгчид буцаан олгох нөхцөлтэй байсан. Энэхүү гэрээнд зааснаар ц би 2019 оны 03 сарын 06-ны өдөр Хаан банкны өөрийн эзэмшлийн 5123060805 тоот данснаас 150,000,000,00 төгрөгийг црын Хаан банк дахь 5084299299 тоот дансанд "Мөнгөн шилжүүлэг-ээр шилжүүлэхдээ Монголын санхүүгийн групп" итгэлцэл 5336498 гэж шилжүүлсэн. Бидний дунд Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ байгуулагдсанаас хойш нэг сарын дараа гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулан итгэлцлийн хугацааг 15 сар, итгэлцлийн хүүг 3 хувь, жилийн хүүг 36 хувь болгож итгэлцлийн мөнгийг шилжүүлсэн огноог 2019 оны 04 сарын 06-наас 2020 оны 07 сарын 06-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгасан. 2019 оны 04 сарын 06-ны өдрийн Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ-ний хугацаа 2020 оны 07 сарын 06-ны өдөр дууссан, 2019 оны 04 сарын 06-ны өдрөөс 2020 оны 07 сарын 06-ны өдрийг хүртэл хугацааны гэрээний үр шим болох сарын болон жилийн хүүгээс итгэмжлэгдэгч" црын Хаан банк дахь 5084299299 дугаартай данснаас 2019 оны 04 сарын 10-ны өдөр итгэмжлэгч ц миний Хаан банк дахь 5123060805 дугаартай дансанд 4.500.000.00 төгрөг хүү цоомоо гэж шилжин орсон бөгөөд дахин миний банкнууд дахь эзэмшлийн данснуудад сарын болон жилийн хүү гэж мөнгө орж ирээгүй, гэхдээ энэ 4.500.000 төгрөг бол нэг сарын хүү гэж төлсөн. 2019 оны 04 сарын 06-ны өдрийн Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ-ний хугацаа 2020 оны 07 сарын 06-ны өдөр дуусаж байгаа талаар цр мэдэж байсан, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр црт Цоомоо энэ гэрээгээ өнөө маргаашгүй шинэчлэх хэрэгтэй байна аа гэж мессеж бичихэд тэрээр Ямар гэрээ хө гэхэд нь хариуд нь юун ямар гэрээ гэж мөнгө авсан гэрээ л байхгүй юу, өөр ямар байхав дэ гэхэд тэр Ок гэсэн хариу өгсөн. Ингээд 2019 оны 04 сарын 06-ны өдрийн Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ-ний Долоо дугаар зүйлийн 7.3-т Гэрээний хугацаа дуусахад итгэмжлэгч сунгах тухай хүсэлт гаргаагүй бол итгэлцлийг энэхүү гэрээний хугацаагаар ББСБ-ын тухайн жилийн итгэлцлийн үр шимийн хэмжээгээр үргэлжлүүлэн сунгана гэснийг цр өөрөө мэдэж байгаа тул эдгээр заалтыг баримтлах ёстой гэж би үзэж уг Гэрээ"-г сунгагдсанд тооцсон. 2019 оны 04 сараас 2023 оны 02 сар хүртэл хугацаанд ц миний бие цртай утсаар болон майлээр, утасны мессеж, фейсбүүкийн чатаар холбогдон Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ-ний хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар харилцан ярилцах, санал, хүсэлтээ гаргах, биечлэн уулзах зэргээр байнгын харилцаатай байсан боловч цртай уулзах, утсаар холбогдох боломж 2022 оны дундаас хойш эрс цөөрч эхэлсэн. ц миний бие цртай "Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ байгуулж 150,000,000 төгрөгийг мБ-д шилжүүлэн өгснөөс хойш бараг 3 бүтэн жил өнгөрч байхад гэрээний үр шимийг хүртээгүй, 150,000,000 төгрөгөөс нэг ч төгрөг авч чадаагүй хохирсоор явж ирлээ. Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ-нд заасан 150,000,000 төгрөгийг өнгөрсөн жилүүдийн хүүг тооцон буцааж авах шаардлагатай байсан тул ц би мБ-тай байгуулсан 2019 оны 04 сарын 06-ны өдрийн Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ-г 2020 оны 07 сарын 06-ны өдөр дууссан боловч Гэрээ-ний Долоо дугаар зүйлийн 7.3-т зааснаар 2021 оны 07 сарын 06-ны өдөр хүртэл, 2022 оны 07 сарын 06-ны өдөр, улмаар 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл сунгагдсан тооцож мөн өдрөөр дуусгавар болгож байгаагаа црт мэдэгдэж, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид Өргөдөл гаргаж шийдвэрлүүлсэн. Иймд 2019 оны 04 сарын 06-ны өдрийн Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ-г 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөр дуусгавар болгосон тул гэрээ-ний нөхцөлд зааснаар 2019 оны 04 сарын 06-аас 2020 оны 07 сарын 06-ыг хүртэл үндсэн төлбөр 150,000,000 төгрөг хүүгийн төлбөрт 67,500,000 төгрөг нийт 217,500,000 төгрөг, 2020 оны 07 сарын 06-аас 2021 оны 07 сарын 06-ыг хүртэл хүүгийн төлбөрт 54,000,000 төгрөг, 2021 оны 07 сарын 06-аас 2022 оны 07 сарын 06-ыг хүртэл хүүгийн төлбөрт 54,000,000 төгрөг, 2022 оны 07 сарын 06-аас 2023 оны 02 сарын 06-ыг хүртэл хүүгийн төлбөрт 31,500,000 төгрөг нийт 357,000,000 сая төгрөгийг цр, мБ-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч црын төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч цртай 2019 онд танил Цогтсайханы Энхбат тааралдаж надад санхүүгийн хэрэгцээ гараад байна туслаач гэхээр нь багын найз цтэй уулзуулсан, ц 150.000.000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй зээлийн гэрээг энэ хүнтэй байгуулж болж байна гээд Ц.Энхбатаас барьцаа баталгааг шаардсан байдаг. ц банк бусаараа ямар нэг гэрээ, баталгаа гаргаж өгвөл би энэ ахад 150.000.000 төгрөгийн зээлийг 1 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй өгч болно гэсэн саналыг црт тавьснаар нь тэд 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ байгуулсан. Ц.Энхбатад 150.000.000 төгрөгийн зээл олгох нөхцөл болгосон гэрээ байгуулагдсаны дараа ц 150.000.000 төгрөгийг црын ХААН банкны данс руу шилжүүлж, орж ирсэн мөнгийг нь Ц.Энхбатын данс руу шилжүүлэн ц, Ц.Энхбат нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүсч Ц.Энхбатад зээлийн гэрээний үүрэг үүссэн. мБ-ын дансанд цээс 150.000.000 төгрөг шилжиж орж ирээгүй энэ үйл баримт нь байгууллагын мөнгөн хөрөнгийн кассын бүртгэл болон бусад нотлох баримтаар тогтоогдох ба ц нэхэмжлэлийн шаардлагадаа 150.000.000 төгрөгийг байгууллагын дансанд шилжүүлээгүй црын дансанд шилжүүлсэн тайлбарыг өгсөн. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 150.000.000 төгрөгийг Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээний дагуу авч ашиглаагүй иргэний хэрэгт хариуцагчаар оролцох этгээд биш болох үйл баримт тогтоогдож байна. цтэй байгуулсан црын Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ нь Ц.Энхбат ц нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийг хангуулахаар байгуулсан дүр үзүүлэн хийсэн хэлцэл бөгөөд хариуцагчаар татагдвал зохих хүн нь Ц.Энхбат юм. ц, Ц.Энхбат нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Ц.Энхбатаас мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэх үндэслэлтэй гэжээ.
3. Хариуцагч м шүүхэд гаргасан хариу тайлбартаа: мБ нь 2009 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн болон итгэлцлийн үйл ажиллагааг Монгол улсын хууль тогтоомжийн дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд хэрэгжүүлэн ажилласаар ирсэн. Нэхэмжлэгчийн 2023.06.05-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:
1. мБ нь 2018.03.01-ний Дугаар 2/3/8 тоот Итгэлцлийн үйлчилгээний журам болон Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээг шинэчлэн батлах тухай Гүйцэтгэх захирлын тушаалаар баталсан журмын дагуу 3,6,9,12 хүртэл сараар 1,4%-1,5% хүртэл хувиар итгэлцлээр байршуулсан хөрөнгөд өгөөж олгохоор баталсан ба энэхүү журмын дагуу хөрөнгө итгэмжлэх үйл ажиллагааг явуулж байна. Мөн манай ББСБ нь 2019 онд 2019.03.27-ны өдөр Дамба овогтой Рэгзэдмаа, Рэгзэдмаа овогтой Алтанчимэг нартай, 2019.07.22-ны өдөр Баатар овогтой Мөнхнасан, 2019.09.27-ны өдөр Дамба овогтой Рэгзэдмаа, Рэгзэдмаа овогтой Алтанчимэг нартай, 2019.12.10-ны өдөр Чимэддамба овогтой Өлзийхишиг гээд нийт 4 ширхэг хөрөнгө итгэмжлэх гэрээг байгуулсан, эдгээр гэрээнүүд нь манай санхүүгийн тайланд тусгагдаж, системд бүртгэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлд дурдаад буй нэхэмжлэгч Цогтсайханы Цогтгэрэлтэй байгуулсан гэх 2019.03.06-ны өдрийн гэрээ нь зээлийн системд дээр бүртгэгдээгүй, санхүүгийн тайланд тусгагдаагүй, мөн гэрээний дагуу шилжүүлсэн гэх төлбөр нь ББСБ-ын дансанд ороогүй, ББСБ-ын эзэмшилд шилжиж ирээгүй хөрөнгө байна.
Нэхэмжлэлийн шаардлагад Хамтран хариуцагч цр болон мБ-ээс 357,000,000 төгрөг гаргуулах гэсэн боловч нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт нэхэмжлэгч нь 150,000,000 төгрөгийг иргэн црын Хаан банкин дахь 5084299299 тоот дансанд шилжүүлсэн болохыг дурдаж, нотлох баримтаар давхар баталгаажуулсан байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч цр нар нь шүүхийн Эвлэрүүлэн зуучлалаар орж маргааныг шийдвэрлүүлэхдээ манай ББСБ-д мэдэгдээгүй байх бөгөөд маргааны агуулгад мБ-тэй байгуулсан 2019.03.06-ны өдрийн гэрээний дагуу хөрөнгө шилжүүлсэн гэх боловч эвлэрүүлэн зуучлалд манай ББСБ-ыг уриагүй, иргэн црыг урьсан байгаа нь нэхэмжлэгч хариуцагчид анхнаасаа найз нөхдийн хүрээнд зээлийн зориулалтаар олгосон мөнгөнд Хөрөнгө итгэмжлэх гэрээ-г дүр үзүүлэн байгуулсан байна гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл цр нь ББСБ-ын тамга, ашиглан хүчин төгөлдөр бус гэрээг байгуулсан, нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус болохыг мэдсээр байж мөнгөн хөрөнгөө ББСБ-ын эзэмшилд бус црын эзэмшилд шилжүүлэн өгсөн нь талуудын тайлбар бусад нотлох баримтаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл хугацаанд ББСБ-д гэрээний дагуу шаардлага тавьж хандаж байгаагүй тул манай ББСБ нь шүүхээс мэдэгдэх хуудас ирэх үед л энэхүү гэрээний талаар олж мэдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч мБ-д холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
4. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ, мөнгө шилжүүлсэн баримт, эвлэрүүлсэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, чат, фэйсбүүк мессенжер түүх(screenshot), гар утасны мсж түүх (screenshot), viber messenger түүх(screenshot) зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Хариуцагчаас: Иргэний үнэмлэхийн хуулбар, улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ, мБ-ын гүйцэтгэх захирлын тушаал, итгэлцлийн үйлчилгээний журам, хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ, санхүү байдлын тайлан, орлогын дэлгэрэнгүй тайлан, мөнгөн гүйлгээн тайлан, төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүгчийн захирамжаар: Хаан банкны гүйлгээний хуулга, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, цахим шууданд хийсэн үзлэг, мБ-н дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, удирдах албан тушаалтантай байгуулах контракт зэрэг баримтууд авагдсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ц нь хариуцагч цр, м нарт холбогдуулан талуудын хооронд 2019 оны 03 дугаар сарын 06, 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээний үүрэгт 357,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
3. Хариуцагч цр нь өөрийн танил болох Ц.Энхбатын гуйлтын дагуу нэхэмжлэгч цээс мөнгө зээлэх асуудалд нь тус болсон, ц 150,000,000 төгрөгийг нэг сарын 3 хувийн хүүтэй зээлийн гэрээг байгуулахад црын гүйцэтгэх захирлаар ажилладаг ББСБ-аар баталгаа гаргаж өгвөл зээл өгч болно гэсэн тул 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээг гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан хуулийн этгээдийн нэрээр байгуулж, цээс 150,000,000 төгрөгийг црт шилжүүлснийг нь Ц.Энхбатад өгсөн тул ц, Ц.Энхбат нарын хооронд бодитоор зээлийн гэрээний харилцаа үүссэн. цтэй байгуулсан црын Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ нь Ц.Энхбат болон ц нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийг хангуулахаар байгуулсан дүр үзүүлэн хийсэн хэлцэл бөгөөд хариуцагчаар татагдвал зохих хүн нь Ц.Энхбат учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
3.а. Хариуцагч м нь цтэй аливаа гэрээ, эрх зүйн харилцаанд бодитоор оролцоогүй, түүний мөнгөн хөрөнгийг шилжүүлж аваагүй тул тус хуулийн этгээдийн тамгыг ашиглан ц цр нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээний үүргийг хүлээн зөвшөөрөхгүй, гэрээний үүрэгтэй холбоотой асуудлаар нэхэмжлэгч өмнө нь тус ББСБ-д огт хандаж байгаагүй бөгөөд гэрээг шүүхэд хариуцагчаар татагдсанаар мэдсэн, тухайн гэрээ нь компанийн тайлан, тэнцэлд огт тусгагдаагүй, нэхэмжлэгчтэй бодит гэрээний харилцаанд ороогүй, гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлэн аваагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
4. Зохигчдын тайлбар, нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.
5. Нэхэмжлэгч ц, хариуцагч м-ийг төлөөлж, гүйцэтгэх захирал цр нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээг байгуулж, 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл 150,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, хүүгүй байхаар тохирч, улмаар мөн өдөр нь 150,000,000 төгрөгийг црын Хаан банкны 5084299299 дансанд Монголын санхүүгийн групп итгэлцэл 5336198 гэсэн утгатайгаар шилжүүлжээ. /хх-6-8, 12/
6. Нэхэмжлэгч ц, хариуцагч м-ийг төлөөлж, гүйцэтгэх захирал цр нарын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ-г мөн байгуулж, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлсэн 150,000,000 төгрөгийн итгэлцлийн хугацааг 15 сар, итгэлцлийн хүү 3 хувь, жилийн хүү 36 хувь, гэрээ дуусгавар болох хугацааг 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байхаар гэрээний үндсэн нөхцөлийг харилцан тохирчээ./хх-9-11/
7. Ийнхүү талуудын хооронд гэрээ байгуулагдсаны дараа гэрээгээр тохирсон нэг сард ногдох 4,500,000 төгрөгийн хүүг 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч цраас цд шилжүүлсэн, улмаар уг хугацаанаас хойш хэлэлцэн тохирсон хүү, үндсэн үүргийг гүйцэтгээгүйн улмаас маргах үндэслэл болжээ.
8. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээний үүрэгт 357,000,000 төгрөгийг м, цр нараас хувь тэнцүүлэн шаардаж байгаа талаар дурдсан боловч шүүх хуралдаанд гэрээний хариуцлагыг м дангаар хариуцах ёстой гэж тодотгосон, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримт зэргийг үндэслэн дараах нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэв.
9. Нэхэмжлэгч ц нь өөрийн хөрөнгийг үнэгүйдлээс хамгаалах зорилгоор м-д өөрийн мөнгөн хөрөнгийг итгэмжлэн хариуцуулж, сар бүр тохирсон хүүг үр шимд тооцон авах, хэлэлцэн тохирсон хугацаа дуусгавар болсноор өөрийн хөрөнгийг буцаан авах нөхцөлөөр тохирч, Иргэний хуулийн 406 дугаар зүйлийн 406.1-т заасан хөрөнгө итгэмжлэх гэрээг м-тай байгуулсан тул гэрээний дагуу тус байгууллагаас үүрэг шаардах эрхтэй гэж нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэжээ.
10. Иргэний хуулийн 406 дугаар зүйлийн 406.1-т Хөрөнгө итгэмжлэх гэрээгээр итгэмжлэгч нь хөдлөх эд хөрөнгө буюу эрхийг итгэмжлэгдсэн өмчлөгчид шилжүүлэх, итгэмжлэгдсэн өмчлөгч нь итгэмжилсэн хөрөнгийг хүлээн авч итгэмжлэгчийн эрх, ашиг сонирхолд нийцүүлэн, захиран зарцуулах үүрэг тус тус хүлээнэ гэж заасан, энэхүү гэрээний үндсэн нөхцөлийн хувьд итгэмжлэгч нь хөрөнгийг итгэмжлэгдсэн өмчлөгчид шилжүүлэх, нөгөө талаас итгэмжлэгдсэн этгээд нь хөрөнгийг хүлээн авч, итгэмжлэгчийн эрх, ашиг сонирхолд нийцүүлэн захиран зарцуулах үүрэг хүлээх шаардлага тавигджээ.
11. Нэхэмжлэгч ц нь м-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох цртай Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээг хэлбэрийн хувьд байгуулсан боловч гэрээний дагуу ББСБ-д хөрөнгийг бодитоор шилжүүлсэн гэх үйл баримт нотлогдоогүй тул м-иас мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхгүй гэж үзэв.
12. Учир нь 150,000,000 төгрөгийг црын хувийн дансанд шилжүүлсэн, црын хувийн данснаас уг мөнгөн хөрөнгө нь м-д шилжсэн гэх үйл баримт тогтоогдоогүй тул Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээний харилцаа м, ц нарын хооронд бодитоор үүссэн гэж үзэх үндэслэлгүй юм.
13. Түүнчлэн м-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №2/3/8 тушаалаар баталсан Итгэлцлийн үйлчилгээний журам-ын 3 дугаар зүйлийн 3.1-т итгэлцлээр байршуулах хөрөнгийн хугацаанаас хамаарч сард тооцох үр шимийн хүү нь хамгийн ихдээ 1.5 хувь байхаар тогтоосон, мөн журмын 8 дугаар зүйлд итгэлцлийн үйлчилгээг санхүүгийн тайланд бүртгэх, 2 тал гэрээг дүгнэж, тооцоо нийлэхээр заагджээ.
14. Гэтэл цтэй байгуулсан Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээний хувьд тухайн ББСБ-ын журмаар тогтоосон итгэлцлээр байршуулах хөрөнгийн сард тооцох хүүгээс даруй 2 дахин өндөр буюу 150 сая төгрөгийг 1 сарын 3 хувийн байхаар хүү тохирсон, мөн ББСБ-д мөнгөн хөрөнгө бодитоор шилжсэн гэх үйл баримт тогтоогдоогүй, м-ийн бусад этгээдтэй байгуулсан Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээнүүд нь цтэй байгуулсан гэрээтэй хэлбэрийн хувьд ялгаатай байгаа зэргээс дүгнэхэд хариуцагч цр нь тухайн мөнгөн хөрөнгийг хувийн хэрэгцээнд авах зорилгоор цтэй м-ийн нэрийн өмнөөс гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байх тул м-иас гэрээний дагуу шаардах эрх үүсэхгүй гэж дүгнэв.
15. 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ, 2019 оны 04 дүгээр сарын сарын 06-ны өдрийн Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ-г ц болон м-ийн нэрээр байгуулсан боловч 150,000,000 төгрөг нь хариуцагч црын Хаан банкны 5084299299 дансанд 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр шилжсэн, мөн өдөр нь барааны үнэ гэсэн утгаар 134,500,000 төгрөгийг 500762433 тоот дансанд цр бусдад шилжүүлсэн болох нь тогтоогджээ. /хх-92/
16. Түүнчлэн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр цр нь өөрийн Хаан банкны данснаас хүү цоомоо гэсэн утгатайгаар 4,500,000 төгрөгийг цийн Хаан банкны 5123060805 тоот дансанд шилжүүлж байжээ.
17. Дээр дурдсан үйл баримт болон ц, цр нарын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ, мөн 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээний үндсэн нөхцөл зэргээс дүгнэхэд Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ нэршилтэй боловч 15 сарын хугацаатай, сарын 3 хувь, жилийн 36 хувийн хүүтэйгээр мөнгөн хөрөнгийг шилжүүлэх, мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан этгээд нь тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээсэн зэрэг нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний үндсэн шинжийг агуулсан бөгөөд нэхэмжлэгч ц, хариуцагч цр нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.
18. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу үзлэгээр бэхжүүлсэн ц, хариуцагч цр нарын хооронд харьцсан цахим харилцаа болон бусад баримт, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар зэргийг харьцуулан дүгнэхэд анхнаасаа хүү тохирсон зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг байсан, мөн шилжүүлсэн хөрөнгийн хүүг шаардаж байсан үйл баримт тогтоогджээ.
19. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 282 дугаар зүйлийн 282.1-т зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиолцож хүү тогтоож болно гэж заасан, гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг бодитоор шилжүүлсэн, гэрээнд зааснаар 150,000,000 төгрөгийг 1 сарын сарын 3 хувь, жилийн 36 хувийн хүүтэй, нийт 15 сарын хугацаатайгаар шилжүүлэхээр тохирсон тул энэ гэрээний үндсэн нөхцөлийн дагуу мөнгөн хөрөнгийг бодитоор хүлээн авсан этгээдээс шаардах эрхтэй гэж үзэв.
20. 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн болон 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ нь хэлбэрийн хувьд ц болон м-ийн хооронд байгуулагдсан гэж үзэхээр боловч хуулиар тогтоосон буюу Иргэний хуулийн 406 дугаар зүйлийн 406.1-т заасан Хөрөнгө итгэмжлэх гэрээ, мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан Зээлийн гэрээний үндсэн нөхцөлүүд болох хөрөнгийг үүрэг хүлээгчид шилжүүлсэн гэх нөхцөл байдал нотлогдоогүй тул ц болон м-ийн хооронд хүчин төгөлдөр гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй юм.
21. Иймд ц болон цр нарын хооронд зээлийн гэрээний бодит харилцаа үүссэн гэж үзэх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар уг зээлийн гэрээний хугацааг сунгасан үйл баримт тогтоогдоогүй тул анх байгуулсан гэрээгээр тохирсон хугацаагаар мөнгөн төлбөрийн хүү, мөн шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хамтад нь шаардах эрхтэй гэж үзэв.
22. Хариуцагч цр нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн болон 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээг цтэй байгуулсан асуудлаар, 150,000,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авсан асуудлаар маргаагүй боловч эдгээр гэрээний дагуу шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг мБ-д шилжүүлээгүй, харин Ц.Энхбатад мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн тул ц болон Ц.Энхбат нарын хооронд зээлийн гэрээний бодит харилцаа үүссэн, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан боловч татгалзлын үндэслэл хэрэгт цугларсан баримтаар нотлогдоогүй байна.
23. Ц.Энхбат нь цээс црт шилжүүлсэн 150,000,000 төгрөгийг хүлээн авсан талаар тайлбар бичиг гаргасан, улмаар уг гэрээний үүргийг бүрэн хариуцах тухай гар бичмэлийг хариуцагч талаас шүүхэд гаргасныг нэхэмжлэгч ц хүлээн зөвшөөрөөгүй, Ц.Энхбат гэх хүнийг танихгүй, тухайн этгээдтэй эрх зүйн харилцаанд оролцоогүй талаар тайлбарласнаас гадна нэхэмжлэгч ц нь м болон ц нарын хооронд байгуулсан хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээний харилцаанд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон, баримтаар маргаан бүхий гэрээний харилцаа болон 150,000,000 төгрөгийг цд шилжүүлсэн үйл баримт зохигчдын хооронд үүссэн байх тул хариуцагч црын татгалзал үндэслэлгүй юм.
24. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлд 150,000,000 төгрөгийг 15 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр шилжүүлэхээр тохиролцсон тул /150,000,000х3%=4,500,000/ /4,500,000х15=67,500,000/, нэг сарын шилжүүлсэн хүүг хасаж тооцоод 63,000,000+150,000,000=213,000,000 төгрөгийн үүрэг гэрээний дагуу үүсжээ.
25. Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсноос хойш, зээлийн гэрээний хугацаа сунгагдаагүй, гэрээний хугацааг талууд хэлэлцэн тохирч сунгасан үйл баримт тогтоогдоогүй тул зээлийн гэрээний үүргийг гэрээгээр тохирсон хугацаанд хариуцна.
26. Иймд нэхэмжлэгчийн зээлийн хүүгийн шаардлагаас 32 сард ногдох 144,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хасч, 63,000,000 төгрөгийг зээлийн хүүд, зээлийн үндсэн төлбөрт 150,000,000 төгрөг буюу нийт 213,000,000 төгрөгийг хариуцагч цр зээлийн гэрээний үүрэгт хариуцах үндэслэлтэй байна.
27. ц болон цр нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр, 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 213,000,000 төгрөгийг хариуцагч цраас гаргуулж, нэхэмжлэгч цд олгож, м болон ц нарын хооронд хөрөнгө итгэмжлэх гэрээний харилцаа бодитоор бий болсон гэх үндэслэл тогтоогдоогүй тул м-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч цраас 213,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч цд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 144,000,000 төгрөгт холбогдох хэсгийг, м-д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч цийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,942,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч цраас 1,222,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч цд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД