Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2023/0877

 

 

 

 

 

 

      2023           11            22                                        128/ШШ2023/0877

  

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би,  Нийслэлийн прокурорын газрын ****************** прокурор Т.Э**************ийн дүгнэлттэй  Ав******************* улсын байцаагч Ц.С**************т холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Ав******************** улсын байцаагч Ц.С************** тус шүүхэд хандан бичгээр гаргасан хүсэлтдээ: Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Э**************рийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 6********************* дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн пр***************************** Т.Э**************өөс Ав*************************** улсын байцаагч Ц.С**************т холбогдуулан гаргасан “...Ав************************* улсын байцаагч Ц.С**************ын 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №06************** дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 20 дахь заалтад зааснаар Б.Б**************д 150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 150,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай дүгнэлтийг гаргасан байна.

Улмаар Ав****************** улсын байцаагч Ч.С************** 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, зохих өөрчлөлтийг оруулах тухай хүсэлтийг бичгээр гаргасан байх бөгөөд хариуцагчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй” гэж заасан болохыг тайлбарласан.

Тухайн хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ”, 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах” гэж заасан шаардлагыг хангасан ба ийнхүү прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй̆, хуульд харшлаагүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Ний************************* хяналтын прокурор Т.Э**************ийн дүгнэлттэй Ав******************** улсын байцаагч Ц.Сү**************т холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг үндэслэн Ни********************** тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Э**************өөс гаргасан “Ав****************** улсын байцаагч Ц.Сү************** ын 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №0********* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 20 дахь заалтад зааснаар Б.Б**************д 150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 150,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах” дүгнэлтийг хариуцагч Ав********************** улсын байцаагч Ц.С************** зөвшөөрснийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад зааснаар дүгнэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай. 

 

 

 

ШҮҮГЧ                                Ц.ОДМАА