| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2022/00110/И |
| Дугаар | 138/ШШ2022/00172 |
| Огноо | 2022-02-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2022 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 138/ШШ2022/00172
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 5 506 954 төгрөг 33 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.******* нь 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ******* *******тай ЗГ4705123498 тоот зээлийн гэрээ байгуулж 6 444 958 төгрөг 46 мөнгийг жилийн 22.8 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зээлж авсан. Д.******* нь ЗГ4705123498 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээл 5 025 668 төгрөг 85 мөнгө, зээлийн хүү 466 529 төгрөг 21 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 14 756 төгрөг 27 мөнгө, нийт 5 506 954 төгрөг 33 мөнгөний үлдэгдэлтэй байна. Иймд Д.*******аас 5 506 954 төгрөг 33 мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* *******ны нэхэмжлэлтэй танилцлаа. Надаас нэхэмжилж байгаа 5 506 954 төгрөг 33 мөнгийг төлөхийг зөвшөөрч байна. Дээрх төлбөрийг бүрэн төлөх боломжгүй учраас сар бүр хуваарийн дагуу төлөх саналтай байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Д.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5 506 954 төгрөг 33 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Д.******* нь 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ******* *******тай ЗГ4705123498 тоот зээлийн гэрээ байгуулж 6 444 958 төгрөг 46 мөнгийг жилийн 22.8 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зээлж авсан байх бөгөөд зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ4705123498 дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар батлагдаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 5 506 954 төгрөг 33 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.******* нь төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч “******* *******” ХХК-д зээлийн гэрээний үүрэгт 5 506 954 /таван сая таван зуун зургаан мянга есөн зуун тавин дөрвөн/ төгрөг 33 /гучин гурван/ мөнгө төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 061 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 51 530 төгрөг 50 мөнгийг, Хэрлэн сумын төсвийн орлогоос 51 530 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ