| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2022/00104/И |
| Дугаар | 138/ШШ2022/00173 |
| Огноо | 2022-02-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2022 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 138/ШШ2022/00173
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар баг 38-09 тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3 720 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр С.д 720 000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 3 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Түүнээс хойш 21 сарын хугацаа өнгөрч байгаа бөгөөд энэ хугацаад 2 удаа буюу 2020 оны 05, 08 дугаар сард хүү гэж 250 000 төгрөгийг тус тус өгсөн. С.аас мөнгө авъя гэхэд удахгүй өгнө, хүү өгнө хүнд битгий хэлээрэй гэж гуйдаг. Иймд С.аас үндсэн зээл болох 3 720 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч С. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие О.*******гээс 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр С.д 720 000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 3 000 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй зээлж авсан нь үнэн. Би хүүнд 480 000 төгрөгийг төлсөн. Би өөрөө хүнд залилуулаад авч чадаагүй 6 жил болж байна. Надад Сэлэнгийн цагдаагийн газрын бичиг, эрэн сурвалжилж буй нотлох баримтууд байгаа. Би энэ мөнгийг төлж барагдуулна. Гэхдээ одоогоор ажил төрөл эрхлээгүй тэтгэврийн мөнгөөр амьдарч байгаа. Энэ ондоо багтаан бүрэн барагдуулна. 3 720 000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч С.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3 720 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч С. нь нэхэмжлэгч О.*******гээс 3 720 000 төгрөгийг зээлж авсан байх бөгөөд зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар батлагдаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С. нь 3 720 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч С. нь зээлийн гэрээний үүрэгт 3 720 000 /гурван сая долоон зуун хорин мянган/ төгрөгийг нэхэмжлэгч О.*******д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74 150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 37 075 төгрөг, хариуцагч С.аас улсын тэмдэгтийн хураамжид 37 075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ