Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 656

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

улсын яллагч Ч.Б,

шүүгдэгч Г.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.П холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, оны  дугаар сарын өдөр төрсөн, настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, ажилтай, оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Г.П, /РД: /,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Г.П нь /яллах дүгнэлтэнд бичсэнээр/ 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М Д” төвийн гадаа хохирогч Г.Б зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.П нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 9 дүгээр сарын 8-ны өдөр “Дээж” зоогийн газар Б уулзсан. Б намайг эхлэж нэг цохисон, би зөрүүлээд нэг цохисон. Өөр ярих зүйлгүй гэв.

Хохирогч Г.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр найзуудтайгаа Монгол дээж караокед сууж байсан. Тэр үед манай багын найз Ч 2 найзыгаа дагуулж ирээд, нэг найз нь миний өмсөж байсан малгайгаар оролдоод байхаар нь би эхэндээ дуугүй байсан. Тэгтэл ахиад оролдоод байхаар нь би боль гэж хэлээд бага зэрэг маргалдсан юм. Тэгээд би найзынхаа араар нүүрэнд алгаараа нэг удаа зөөлөн хүрэх үед манай найз холдсон юм. Цаашаа явж байтал нөгөө найз нь араас хатуу зүйлээр цохисон. Толгойгоо бариад үзтэл толгойноос цус гараад эхэлсэн. Тэр үед намайг цохисон залуу нь зугтаад яваад өгсөн. Өмнө нь 2-3 удаа харж байсан, сайн мэдэхгүй. Намайг зүгээр сууж байхад малгайгаар оролдоод зүгээр суухгүй байсан юм...” гэх мэдүүлэг. /хэргийн 5-7 дугаар хуудас/,

Гэрч З.С мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Ч, П бид 3 гэртээ гэрээ цэвэрлээд байж байсан. Б болон япон явах найз нь гээд хүмүүс утасдаад байсан. Тэгээд бид 3 хойд талдаа байдаг пабад ганц ганц пиво ууцгаасан. Тэгээд тэд нарыг дуудаад байхлаар нь бид 3 очсон. Тэгсэн тэнд Б япон явах гэж байгаа найз, эхнэр нь гээд хүмүүс караокед байсан. Тэд нар нилээд халамцуу байсан. Бид нар караокенаас гараад буудалд орж унтахаар болсон. Тэнд П, Б хоёр маргалдсан юм шиг байна лээ. Бид нар гадаа байхад Б П цохисон чинь П эргүүлээд Б цохиод толгойноос нь цус гарсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 12-14 дүгээр хуудас/,

Гэрч Ч.Ч мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр манай найз болох С, П бид 3 манай гэрийн хойд талынхаа пабад орж ганц ганц пиво ууцгааж байсан. Тэгсэн Б утасдаж М Д-д хүрээд ир бид нар байна гэсэн. М гэдэг найз бас намайг дуудсан. Тэгэхлээр нь С П бид 3 хамт очсон. Тэнд очиход тэд нар нилээд халамцуу байсан. Тэд нар машинтай хотын төв орно гэхлээр нь би хориод болиулсан. Тэгээд зочид буудал оръё гээд орсон. С бид хоёр гадаа тамхи татаж байгаад “одоо гэртээ харъя гээд явахаар болсон. Тэд нар өөдөөс гарч ирж байсан. Би Пийн ар талд алхаж явтал Б Пийн өмнө явж байгаад гэнэт эргэж хараад П цохиод авсан. П эргүүлээд цохисон. Тэгсэн гэнэт цус болоод явсан. П чулуу мод бариагүй, хэн ч чулуу мод бариагүй. Ямар нэгэн хэрүүл зодоон болоогүй. Нэг нэг удаа цохиод Б жоохон хүмүүс рүү үсчиж байгаад эхнэр нь болон би хориод гайгүй болсон...” гэх мэдүүлэг. /хэргийн 15-17 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн шинжээчийн ¹11449 дүгнэлтэд “Г.Б биед зүүн чамархайн хуйханд оёдол тавигдсан шарх гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 19 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 20 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 30 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Г.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.П прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нь ойлгосон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Г.П ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.