Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 657

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Болор,

улсын яллагч Н.Амарсанаа,

шүүгдэгч А.Ч, түүний өмгөөлөгч Б.Галхүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Ч холбогдох эрүүгийн 1702 00093 0033 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, оны дүгээр сарын өдөр төрсөн, настай, боловсролтой, мэргэжилтэй, ам бүл, хамт дүүрэг, дүгээр хороо, хороолол, байр  тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, А.Ч, /РД: /,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч А.Ч нь Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламж бүхий зип лок түгжээ бүхий гялгар ууттай, уутны хамт 67.9 грамм, хар өнгийн гялгар ууттай, уутны хамт 181.8 грамм, зип лок түгжээ бүхий гялгар ууттай, уутны хамт 55.5 грамм өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс хууль бусаар түүн бэлтгэн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл дүүргийн дүгээр хороо, байрны  тоотод хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч А.Ч мөрдөн байцаалтанд өгсөн “Би өөрийн үйлдсэн гэмт хэргийн хор аюулын талаар ойлгож мэдлээ үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Надад сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байгаа тул миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хэргийн 100-103 дүгээр хуудас/,

Гэрч Т.С мөрдөн байцаалтанд өгсөн: “Би Ч  гэрт 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр очсон. Тэгтэл гэрт Ч  өрөөнд ууттай ургамал байсан. Тэр юун өвс болох талаар Чингисээс асуухад тайвшруулах үйлчилгээтэй аав нь архи уудаг ба уухаараа уур, уцаартай болчихдог болохоор аавыгаа тайвшруулахад хэрэгтэй эм бэлдмэл байдаг эсэх талаар интернетээс уншиж байгаад олж мэдсэн ургамал байгаа юм. Тэгээд Эрдэнэт яваад ирэхдээ интернетээс харсан ургамалтай адил төстэй байхаар нь түүгээд аваад ирсэн гэсэн. Надаас энэ ургамалын талаар мэдэх үү гэж асууж байсан. Би тийм хүн тайвшруулдаг ургамал байдаг талаар мэдэхгүй байсан тул тухайн үед мэдэхгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 35-36 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 09 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн ¹8974 дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн А.Ч 2017.09.18” гэсэн хаягтай шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/-ын агууламж илрэв, шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол нь НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг” гэжээ /хэргийн 38 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 09 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн ¹8976 дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс болон ургамал мэт зүйлс шинжилгээнд тэнцэнэ гэж үзлээ. Шинжилгээнд ирүүлсэн №1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14 дугаартай зиплок түгжээ бүхий гялгар ууттай өвс, хар өнгийн гялгар ууттай өвс, хажуу бөөрөн хэсэгт цоолж нүх гаргаж металл мэт зүйлээр гуурс хийсэн хуванцар ундааны саван, дотор хэсэгтэй өвс мэт зүйлээр бохирлогдсон хуванцар ундааны сав, МООДС гэсэн бичигтэй улаан өнгийн металл саванд хийсэн нунтаг өвс мэт зүйл, гадаад улсын мөнгөн дэвсгэрт, хуйлсан байдалтай 5, 10, 20, 50, 100 төгрөг, хар ууттай улаан өнгийн өвс бутлагч зэрэгт дельта-9 тетрагидроканнабинолын /delta-9 tetrahydro-cannabinol/ агууламж илрэв. Шинжилгээгээр илэрсэн дельта-9 тетрагидроканнабинолы нь НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг...” гэжээ /хэргийн 42-44 дүгээр хуудас/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын №830 дүгнэлтэд: “А.Ч нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэг эмгэгээр өвчилж байсан гэх баримт мэдээлэл байхгүй, сэтгэцийн эмгэггүй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай, мансуурах донтой эсхүл мансууруулах бодисын хамааралгүй байна” гэжээ /хэргийн 50-51 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн ¹9353 дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн 2 гэж хаягласан гялгар ууттай ногоон ургамал мэт 20 грамм зүйлд дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Дельта-9 тетрагидроканнабинолы нь НҮБ-н 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно...” гэжээ /хэргийн 55 дугаар хуудас/,

Хүний биенээс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хэргийн 18-20 дугаар хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хэргийн 21-24 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримт хураан авсан тогтоол, тэмдэглэл /хэргийн 28-30 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 80 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 64 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч А.Ч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч А.Чт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч А.Ч холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч А.Чт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.