Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 111/ШШ2023/0161

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сайнбилэг даргалж,

Нэхэмжлэгч: *******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, нарын хоорондын  “Баянхонгор сумын Засаг даргын 2023 оны 6 дугаар 15-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, хагас жилийн ур чадварын урамшуулал 710.000 төгрөгийг гаргуулах”  шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Бүжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нар шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: *******ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг дарга *******т холбогдох хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Үүнээс үүсэх үр дагаврыг ойлгож байна.” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

*******ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргад холбогдох “Баянхонгор сумын Засаг даргын 2023 оны 6 дугаар 15-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, хагас жилийн ур чадварын урамшуулал 710.000 төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг бичгээр ирүүлжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан *******ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргад холбогдох “Баянхонгор сумын Засаг даргын 2023 оны 6 дугаар 15-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, хагас жилийн ур чадварын урамшуулал 710.000 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

 

 

 

ШҮҮГЧ                               С.САЙНБИЛЭГ