Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2021/ДШМ/1045 

 

 

 

 

    2021          12            9                                         2021/ДШМ/1045          

                                                                                         

М.Т, Э.Т, Н.Э, Б.С нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Онолт,

шүүгдэгч М.Т, түүний өмгөөлөгч Н.Мандах,

шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч А.Зүмбэрэл,

шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Д.Ганпүрэв,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/981 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Т, түүний өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав нарын хамтран, шүүгдэгч М.Т, шүүгдэгч Н.Эын өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудаар М.Т, Э.Т, Н.Э, Б.С нарт холбогдох 2015 0100 0009 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. М.Т,

2. Э.Т,

3. Н.Э,

4. Б.С,

Шүүгдэгч М.Т нь 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улсын их хурлын гишүүний зөвлөхөөр томилогдон ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Улсын төсвийн хөрөнгөөр 2011, 2012 онд санхүүжигдэх ажил үйлчилгээг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт өөрийн хамаарал бүхий “Ар дааган” ХХК, “Алтантэнгэр” ХХК, “ХБО” ХХК, “Комфорт импекс” ХХК-иудын нэр дээр тендерийн бичиг баримт бүрдүүлэн тендерт оролцож, үнэлгээний хорооны гишүүдэд “Улсын их хурлын гишүүдийн хөрөнгө оруулалт, зураг төсвийн дагуу тендер сонгон шалгаруулалт явуулах талаар танилцуулж, өөрийн садангийн хүн болох “Кон-Инженерс” ХХК-ийн захирал Б.Онхоор нийт 31 байршилд хүүхдийн тоглоомын талбай, спорт талбайн зураг төслийг, иргэн Ж.Зундуйгаар бичил паркийн зураг төслийг тус тус гаргуулан өгч, зураг төсвийн дагуу тендер сонгон шалгаруулалт явуулах” замаар нөлөөлж, улмаар үнэлгээний хорооны гишүүд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасныг зөрчиж, тендерийн шаардлага хангаагүй компаниудыг сонгон шалгаруулж, нийт 4.374.544.354 төгрөгийн төсөвт өртөг бүхий гэрээг байгуулж, 4.084.172.065 төгрөгийн санхүүжилт авч, 2012 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хооронд 2.979.123.876 төгрөгийн тендерийн ажил үйлчилгээг гүйцэтгэж, “Барилга байгууламжийг улсын комисст хүлээлгэж өгөх тухай” актаар хүлээлгэн өгч, улсын төсөвт нийт 1.105.048.189 төгрөгийн хохирол учруулсан. Үүнд:

1. Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газраас Улсын төсвийн хөрөнгөөр 2011 онд санхүүжигдэх Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, “Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн бичил паркийн ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” тендерт өөрийн танил Ө.Пүрэвбаатарын “Комфорт импекс” ХХК-ийн нэрээр оролцож, тендер сонгон шалгаруулах үнэлгээний комиссын гишүүдэд “Улсын их хурлын гишүүдийн хөрөнгө оруулалт, зураг төсвийн дагуу тендер сонгон шалгаруулалт явуулах талаар танилцуулж, иргэн Ж.Зундуйгаар бичил паркийн зураг төслийг гаргуулан өгч, зураг төсвийн дагуу тендер сонгон шалгаруулалт явуулах” замаар нөлөөлж, улмаар үнэлгээний хорооны гишүүд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан, 2011 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 407.900.016 төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээ байгуулуулж, 375.656.371 төгрөгийн санхүүжилт авснаас 305.623.762 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг хийж гүйцэтгэж 2013 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 270/2013 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”-аар хүлээлгэж өгсний улмаас улсын төсөвт 70.032.609 төгрөгийн хохирол учруулсан,

2. Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамнаас зарласан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 11 цэцэрлэгийн тоглоомын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт өөрийн хамаарал бүхий “Ар дааган” ХХК-ийн нэрээр оролцож, тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүдэд “Улсын их хурлын гишүүдийн хөрөнгө оруулалт, зураг төсвийн дагуу тендер сонгон шалгаруулалт явуулах талаар танилцуулж, өөрийн садангийн хүн болох “Кон-Инженерс” ХХК-ийн захирал Б.Онхоор 11 цэцэрлэгийн гадна талбайн тохижилтын ажлын зураг төслийг гаргуулан өгч, зураг төсвийн дагуу тендер сонгон шалгаруулалт явуулах” замаар нөлөөлж, улмаар үнэлгээний хорооны гишүүд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасныг зөрчиж, тендерийн шаардлага хангаагүй компанийг сонгон шалгаруулж, 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан, 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 1.377.246.669 төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээ байгуулж, 1.217.221.617 төгрөгийн санхүүжилт авснаас 794.884.607 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг найз Э.Таар зохион байгуулуулж, хийж гүйцэтгэж 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 15/2013 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”-аар хүлээлгэж өгсний улмаас улсын төсөвт 422.337.010 төгрөгийн хохирол учруулсан,

3. мөн “Ар дааган” ХХК нь 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 499.383.049 төгрөгийн төсөвт өртөгтэй СХД/ТА/236/01 дугаартай, 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 529.336.148 төгрөгийн төсөвт өртөгтэй СХД/ТА/236/06 дугаартай, нийт 1.028.719.197 төгрөгийн төсөвт өртөгтэй гэрээг тус тус байгуулуулж, 955.573.666 төгрөгийн санхүүжилт авснаас 796.534.558 төгрөгийн төсөвт өртгөөр хийж гүйцэтгэж, СХД/ТА/236/01 дугаартай тендерийн ажил үйлчилгээг 2013 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 11/2013 дугаартай, СХД/ТА/236/06 дугаартай тендерийн ажил үйлчилгээг 2013 оны 12 дугаар сарын 5-ны өдөр тус тус “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”-аар хүлээлгэж өгсний улмаас улсын төсөвт 159.039.108 төгрөгийн хохирол учруулсан,

4. Нийслэлийн засаг даргын тамгын газрын улсын төсвөөс 2012 онд санхүүжих Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, 1 дүгээр хороолол тохижилтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт өөрийн найз М.Энхсайханы хамаарал бүхий “ХБО” ХХК-ийн нэрээр оролцож, тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүдэд “Улсын их хурлын гишүүдийн хөрөнгө оруулалт, зураг төсвийн дагуу тендер сонгон шалгаруулалт явуулах талаар танилцуулж, өөрийн садангийн хүн болох “Кон-Инженерс” ХХК-ийн захирал Б.Онхоор Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны гадна тохижилтын ажлын зураг төслийг гаргуулан өгч, зураг төсвийн дагуу тендер сонгон шалгаруулалт явуулах” замаар нөлөөлж, улмаар үнэлгээний хорооны гишүүд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.2-т заасныг зөрчиж, тендерийн шаардлага хангаагүй компанийг сонгон шалгаруулж, 2012 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан, 2012 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны “Хүүхдийн тоглоом, зам талбай, тохижилтын ажил”-ыг 349.855.214 төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээ байгуулуулж, 343.568.626 төгрөгийн санхүүжилт авснаас 157.061.703 төгрөгийн төсөвт өртгөөр хийж гүйцэтгэж 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”-аар хүлээлгэж өгсний улмаас улсын төсөвт 186.506.923 төгрөгийн хохирол учруулсан,

5. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжих Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Орчны тохижилт” СХД/ТА/236/01, 236/04, 236/5, 236/06 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт өөрийн хамаарал бүхий “Ар дааган”, “Алтантэнгэр” ХХК-ийн нэрээр оролцож, тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүдэд “Улсын их хурлын гишүүдийн хөрөнгө оруулалт, зураг төсвийн дагуу тендер сонгон шалгаруулалт явуулах талаар танилцуулж, өөрийн садангийн хүн болох “Кон-Инженерс” ХХК-ийн захирал Б.Онхоор нийт 19 байршилд хүүхдийн тоглоомын талбай, спорт талбайн зураг төслийг гаргуулан өгч, зураг төсвийн дагуу тендер сонгон шалгаруулалт явуулах” замаар нөлөөлж, улмаар үнэлгээний хорооны гишүүд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасныг зөрчиж, тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй “Ар дааган”, “Алтантэнгэр” ХХК-иудыг сонгон шалгаруулж, 2012 оны 9 дүгээр сарын 11, 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрүүдэд хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан, “Алтантэнгэр” ХХК нь 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 615.000.000 төгрөгийн төсөвт өртөгтэй СХД/ТА/236/04 дугаартай , мөн өдөр 595.823.258 төгрөгийн төсөвт өртөгтэй СХД/ТА/236/05 дугаартай, нийт 1.210.823.258 төгрөгийн төсөвт өртөгтэй гэрээг тус тус байгуулуулж, 1.192.151.786 төгрөгийн санхүүжилт авснаас 925.019.216 төгрөгийн төсөвт өртгөөр хийж гүйцэтгэж, СХД/ТА/236/04, СХД/ТА/236/05 дугаартай тендерийн ажил үйлчилгээг 2012 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 132/2013 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”- аар тус тус хүлээлгэж өгсний улмаас улсын төсөвт 267.132.570 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.Т нь Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамнаас зарласан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 11 цэцэрлэгийн тоглоомын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт Улсын Их хурлын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан М.Тулгыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үнэлгээний хорооны гишүүдэд “Улсын их хурлын гишүүдийн хөрөнгө оруулалт, зураг төсвийн дагуу тендер сонгон шалгаруулалт явуулах талаар танилцуулж, өөрийн садангийн хүн болох “Кон-Инженерс” ХХК-ийн захирал Б.Онхоор 11 цэцэрлэгийн гадна талбайн тохижилтын ажлын зураг төслийг гаргуулан өгч, зураг төсвийн дагуу тендер сонгон шалгаруулалт явуулах” замаар нөлөөлөх үйлдэлд нь “Ар дааган” ХХК-ийн нэрээр тендерт оролцох боломжийг бүрдүүлэн, тендерийн баримт бичгийг тендер сонгон шалгаруулах үнэлгээний хороонд гарган өгч, улмаар үнэлгээний хорооны гишүүд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасныг зөрчиж, тендерийн шаардлага хангаагүй “Ар дааган” компанийг сонгон шалгаруулж, 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан, 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 1.377.246.669 төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээ байгуулуулж, 1.217.221.617 төгрөгийн санхүүжилт авснаас 794.884.607 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг хийж гүйцэтгэж, 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 15/2013 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”-аар хүлээлгэж өгсний улмаас улсын төсөвт 422.337.010 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжсэн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Орчны тохижилт” СХД/ТА/236/01, 236/06 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт дээрх үйлдлийн аргаар 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр, 2012 оны 10 дугаар сарын 8-ны өдрүүдэд хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан, “Ар дааган” ХХК нь 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр СХД/ТА/236/01 /499.383.049 төгрөгийн төсөвт өртөгтэй/ дугаартай, 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр СХД/ТА/236/06 дугаартай /529.336.148 төгрөгийн төсөвт өртөгтэй/ нийт 1.028.719.197 төгрөгийн төсөвт өртөгтэй гэрээг тус тус байгуулуулсан үйлдэлд дэмжлэг үзүүлж, улмаар “Ар дааган” ХХК-тай туслан гүйцэтгэгчээр ажиллах гэрээ байгуулан, 955.573.666 төгрөгийн санхүүжилт авснаас 796.534.558 төгрөгийн төсөвт өртгөөр хийж гүйцэтгэж, СХД/ТА/236/01 дугаартай тендерийн ажил үйлчилгээг 2013 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 11/2013 дугаартай, СХД/ТА/236/06 дугаартай тендерийн ажил үйлчилгээг 2013 оны 12 дугаар сарын 5-ны өдөр тус тус “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”-аар хүлээлгэн өгч, 159.039.108 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэлд хамжигчаар оролцож, улсын төсөвт нийт 581.376.118 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Н.Э нь Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамнаас зарласан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 11 цэцэрлэгийн тоглоомын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт Улсын Их хурлын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан М.Тулгыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үнэлгээний хорооны гишүүдэд “Улсын их хурлын гишүүдийн хөрөнгө оруулалт, зураг төсвийн дагуу тендер сонгон шалгаруулалт явуулах талаар танилцуулж, өөрийн садангийн хүн болох “Кон-Инженерс” ХХК-ийн захирал Б.Онхоор 11 цэцэрлэгийн гадна талбайн тохижилтын ажлын зураг төслийг гаргуулан өгч, зураг төсвийн дагуу тендер сонгон шалгаруулалт явуулах” замаар нөлөөлөх үйлдэлд нь “Ар дааган” компанийг оролцох боломжийг бүрдүүлэн, тендерийн баримт бичгийг тендер сонгон шалгаруулах үнэлгээний хороонд гарган өгч, улмаар үнэлгээний хорооны гишүүд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасныг зөрчиж, тендерийн шаардлага хангаагүй “Ар дааган” компанийг сонгон шалгаруулж, 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан, 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 1.377.246.669 төгрөгөөр ажил хийж гүйцэтгэх гэрээ байгуулуулсан гэмт үйлдэлд дэмжлэг үзүүлж, улмаар иргэн Э.Ттай “туслан гүйцэтгэгчээр ажиллах” гэрээг байгуулан, компанийнхаа дансаар 1.217.221.617 төгрөгийн санхүүжилтийг авснаас 794.884.607 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг хийж гүйцэтгэн, 121.759.317 төгрөгийг хувьдаа авч, 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 15/2013 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”-аар хүлээлгэж өгсний улмаас улсын төсөвт 422.337.010 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэлд хамжигчаар оролцсон,

мөн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжсэн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Орчны тохижилт” СХД/ТА/236/01, 236/06 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт дээрх үйлдлийн аргаар 2012 оны 9 дүгээр сарын 11, 2012 оны 10 дугаар сарын 8-ны өдрүүдэд хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан “Ар дааган” ХХК нь 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 499.383.049 төгрөгийн төсөвт өртөгтэй СХД/ТА/236/01 дугаартай, 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 529.336.148 төгрөгийн төсөвт өртөгтэй СХД/ТА/236/06 дугаартай, нийт 1.028.719.197 төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээ байгуулуулсан гэмт үйлдэлд дэмжлэг үзүүлж, улмаар иргэн Э.Ттай “туслан гүйцэтгэгчээр ажиллах” гэрээг байгуулан, компанийнхаа дансаар 955.573.666 төгрөгийн санхүүжилт авснаас 796.534.558 төгрөгийн төсөвт өртгөөр уг ажлыг хийж гүйцэтгэн, 123.367.770 төгрөгийг хувьдаа авч СХД/ТА/236/01 дугаартай тендерийн ажил үйлчилгээг 2013 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 11/2013 дугаартай, СХД/ТА/236/06 дугаартай тендерийн ажил үйлчилгээг 2013 оны 12 дугаар сарын 5-ны өдөр тус тус “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”-аар хүлээлгэж өгсний улмаас улсын төсөвт 159.039.108 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэлд хамжигчаар оролцож, улсын төсөвт нийт 581.376.118 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.С нь “Алтантэнгэр” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжих Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Орчны тохижилт” СХД/ТА/236/04, 236/05 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт Улсын Их хурлын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан М.Тулгыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үнэлгээний хорооны гишүүдэд “Улсын их хурлын гишүүдийн хөрөнгө оруулалт, зураг төсвийн дагуу тендер сонгон шалгаруулалт явуулах талаар танилцуулж, өөрийн садангийн хүн болох “Кон-Инженерс” ХХК-ийн захирал Б.Онхоор Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хүүхдийн тоглоомын талбай, спорт талбайн зураг төслийг гаргуулан өгч, зураг төсвийн дагуу тендер сонгон шалгаруулалт явуулах” замаар нөлөөлөх үйлдэлд нь өөрийн компанийн нэрээр тендерт оролцох боломжийг бүрдүүлэн, тендерийн баримт бичгийг тендер сонгон шалгаруулах үнэлгээний хороонд гарган өгч, улмаар үнэлгээний хорооны гишүүд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасныг зөрчиж, тендерийн шаардлага хангаагүй “Алтантэнгэр” компанийг сонгон шалгаруулж, 2012 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан, “Алтантэнгэр” ХХК нь 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр СХД/ТА/236/04 дугаартай /615.000.000 төгрөгийн төсөвт өртөгтэй/, мөн өдөр СХД/ТА/236/05 дугаартай /595.823.258 төгрөгийн төсөвт өртөгтэй/ нийт 1.210.823.258 төгрөгийн төсөвт өртөгтэй тохижилтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулуулсан гэмт үйлдэлд дэмжлэг үзүүлж, 1.192.151.786 төгрөгийн санхүүжилт авснаас 925.019.216 төгрөгийн төсөвт өртгөөр хийж гүйцэтгэж, СХД/ТА/236/04, СХД/ТА/236/05 дугаартай тендерийн ажил үйлчилгээг 2012 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 132/2013 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”-аар тус тус хүлээлгэж өгч, улсын төсөвт 267.132.570 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Шүүгдэгч М.Т үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.Т, Б.С, Н.Э нарын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Э.Т, Н.Э, Б.С нарт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг, мөн шүүгдэгч М.Тд холбогдох гэмт хэргүүдээс “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжих Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Орчны тохижилт” 236/04, 236/05 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт өөрийн хамаарал бүхий “Алтантэнгэр” ХХК-ийн нэрээр оролцож, тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүдэд “Улсын их хурлын гишүүдийн хөрөнгө оруулалт, зураг төсвийн дагуу тендер сонгон шалгаруулалт явуулах талаар танилцуулж, өөрийн садангийн хүн болох “Кон-Инженерс” ХХК-ийн захирал Б.Онхоор хүүхдийн тоглоомын талбай, спорт талбайн зураг төслийг гаргуулан өгч, зураг төсвийн дагуу тендер сонгон шалгаруулалт явуулах” замаар нөлөөлж, улмаар үнэлгээний хорооны гишүүд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасныг зөрчиж, тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй “Алтантэнгэр” компанийг сонгон шалгаруулж, 2012 оны 9 дүгээр сарын 11, 2012 оны 10 дугаар сарын 8-ны өдрүүдэд хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан “Алтантэнгэр” ХХК нь 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 615.000.000 төгрөгийн төсөвт өртөгтэй СХД/ТА/236/04 дугаартай, мөн өдөр 595.823.258 төгрөгийн төсөвт өртөгтэй СХД/ТА/236/05 дугаартай, нийт 1.210.823.258 төгрөгийн төсөвт өртөгтэй гэрээг тус тус байгуулуулж, 1.192.151.786 төгрөгийн санхүүжилт авснаас 925.019.216 төгрөгийн төсөвт өртгөөр хийж гүйцэтгэж, СХД/ТА/236/04, СХД/ТА/236/05 дугаартай тендерийн ажил үйлчилгээг 2012 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 132/2013 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”-аар тус тус хүлээлгэж өгсний улмаас улсын төсөвт 267.132.570 төгрөгийн хохирол учруулсан” гэх тухайн гэмт хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.Тулгыг төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэг, 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь заалт, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар тийнхүү өөрчлөлт оруулахаас өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан хэм хэмжээ буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж заасан үндэслэлээр шүүгдэгч М.Т үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан тухайн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.Тас 572.788.563 төгрөг, иргэний хариуцагч М.Энхсайханаас 20.000.000 төгрөг, “Ар дааган” ХХК, түүний захирал Н.Э нарыг иргэний хариуцагчаар татан “Ар дааган” ХХК /захирал Н.Эрдэнэ- очир/-иас нийт 245.127.087 төгрөгийг тус тус гаргуулан улсын төсөвт шилжүүлж, тус хэрэгт хохирол нөхөн төлүүлэхээр шүүгдэгч М.Т эзэмшлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, ХД366-57 тоот 76,8 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийн Ү-2204054580 дугаартай бүртгэгдсэн орон сууцыг 15 тоот гражийн хамт, иргэний хариуцагч М.Энхсайханы эзэмшлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их монгол хороолол, Нийслэл хүрээ өргөн чөлөө 902-61 тоот 38,5 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийн Ү-2202046333 гэрчилгээтэй орон сууцыг тус бүр битүүмжилсэн тухай шийдвэрийг тус тус хэвээр үлдээж, тус хэрэгт М.Т гэмт үйлдлийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газраас хурааж, тус байгууллагын дансанд төвлөрүүлсэн 500.000.000 төгрөгийг улсын төсвийн буюу Сангийн яамны холбогдох дансанд шилжүүлж, М.Т улсын төсөвт төлөх нийт хохирлоос хасаж тооцож,  шүүгдэгч Э.Т, Н.Э, Б.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, “Алтантэнгэр” ХХК, түүний захирал Б.Сгаас нэхэмжлэх 267.132.570 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, эрх бүхий прокурор, хохирогч Сангийн яам, түүний төлөөлөгч нар хэлэлцээгүй орхисон “Алтантэнгэр” ХХК, түүний захирал Б.Сд холбогдох иргэний нэхэмжлэл, мөн улсын төсөвт учирсан хохиролд тогтоогдсон 96.498.095 төгрөгийг “Комфорт импекс” ХХК болон холбогдох этгээдээс тус тус нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч Н.Э 2 хоног, Б.С 3 хоног, Э.Т 181 хоног, М.Т 148 хоног тус бүр цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, тус хэрэгт санхүүгийн шинжээчийн дүгнэлт гаргуулахад ашигласан гэх санхүүгийн дансны хуулбар баримтууд бүхий 23 хавтас материалыг тус хэрэгт эд мөрийн баримтаар тооцон хавсаргаж ирүүлснийг тус эрүүгийн хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт нь хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Эын өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг давж заалдах гомдолдоо:...Шүүх миний үйлчлүүлэгч Н.Эыг өөрийн санаачлагаар иргэний хариуцагчаар татаж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэх 24.512.708.766 төгрөгийг хариуцуулахдаа иргэний хариуцагчаар татсан ямар нэг эрхийн акт гаргаагүй, танилцуулаагүй, иргэний хариуцагчийн тайлбар мэдүүлгийг сонсоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.10 дугаар зүйлийн 1,2 дахь заалтуудыг зөрчсөн.

Хэт нэг талыг барьж, миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг илтэд дордуулсан болно.

1. Сангийн яамнаас олгосон итгэмжлэл нь хүчингүй гэж үзнэ. Учир нь, сангийн сайд өөрчлөгдсөн бөгөөд урьдах сангийн сайд одоо сангийн яамыг төлөөлөх эрхгүй, түүний томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн нэгэн адил төлөөлөхгүй болно.

Хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч шаардлага гаргаж хохирол нэхэмжлээгүй байхад ийнхүү шийдвэрлэсэн нь буруу юм.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн №981 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын Н.Э болон "Ар дааган" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч М.Т, түүний өмгөөлөгч Э.Нарангарав, Н.Мандах нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Н.Мандах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/981 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч М.Т, түүний өмгөөлөгч нарын зүгээс доорх үндэслэлээр гомдол гаргаж байна.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2408 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийн оролцогчид гомдол гаргах эрхийг тайлбарлаж, шүүхээс шийдвэрээ хуульд заасны дагуу хүргүүлсэн ч хэргийн оролцогчдоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “Энэ зүйлийн 1.1, 1.2-т заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосныг яллагдагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, энэ зүйлийи 1.3-т заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосныг яллагдагч, шүүгдэгчийн өмгөөлөгч, гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн эс зөвшөөрвөл гомдлоо прокурор, шүүхэд гаргах ба шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулж, гэмт хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээд гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэнэ” заасан хугацааны дотор тухайн захирамжид давж заалдах гомдол гаргаагүй байхад захирамж гаргасан шүүгч хэргийн зарим оролцогч болох М.Т, Э.Т, Н.Э, Б.С, өмгөөлөгч Б.Ганпүрэв, Ш.Эрдэнэцэцэг нарыг 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр шүүхийн байранд дуудан уулзаж, та нар гомдол гаргахгүй юм уу, гомдол гаргасан гэж ойлголоо гэх мэтээр нөлөөлөхийг оролдсон ба хохирогчоор оролцох эрх, үүрэг нь тодорхойгүй этгээдээс 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр давж заалдах гомдол гаргаснаас эхэлж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг хууль хяналтын байгууллагаас М.Т эрхийг ноцтой зөрчиж эхэлсэн.

М.Тд хохирогчгүй, хохирол хуулийн дагуу тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанаас хойш буюу 2017 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийг хэрэглэсэн, Үндсэн Хуулийн Цэцээс хүчингүй болсон Эрүүгийн хууль, процессын хуулийг шүүх өөрийн үзэмжээр тайлбарласан, санхүүгийн анхан шатны баримт болон бодит үйл баримтад тулгуурлан хийгдээгүй, зөвхөн төсөвт өртгөөр хийсэн гэх шинжээчийн дүгнэлтийг үндэслэж бодит хохирлыг тооцсон, хэрэгт байгаагүй 23 хавтас хэргийг шүүх хуралдааны явцад гарган ирж, хэргийн оролцогчдод танилцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, нотлох баримтыг зөв, бодитоор үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шүүх шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Хохирогч гэх байгууллагаас Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 6/2062 дугаар албан бичгээр Д.Ганбаярыг 1 жилийн хугацаатайгаар яамыг төлөөлөх хохирогч, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон ба 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд уг итгэмжлэлийн хугацаа дууссан, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс Сангийн сайд Б.Жавхлан томилогдсоноос хойш шинээр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилоогүй, хохирогчийн байр суурь тодорхойгүй атал шүүх Сангийн сайд шинээр томилогдох бүрт хохирогч байгууллага нь өөрийн төлөөлөгчийг шинээр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох ёстой гэж үзэхгүй болно гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2-т “Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” гэж заасныг зөрчсөн, хохирогчоос хууль сануулсны үндсэн дээр мэдүүлэг өгөх, авах, хохирсон эсэх, хохирол төлбөр нэхэмжилж байгаа эсэхийг тодруулах, үүнтэй холбоотойгоор хэргийн оролцогчдод мэтгэлцэх боломж олгохгүйгээр шүүх өөрөө хохирогчийг төлөөлж шүүх хуралдаанаар эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.

Шүүх М.Тулгыг Улсын их хурлын гишүүний зөвлөхийн албан тушаалд 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажиллаж байсан гэх УИХ-ын Тамгын газраас ирүүлсэн албан бичгийг үндэслэж, улс төрийн албан тушаалтан гэж өнгөц дүгнэсэн, М.Тулгыг тухайн албан тушаалд томилсон эрх бүхий байгууллагаас гаргасан эрх зүйн акт буюу тушаал, шийдвэрийг хэрэгт авагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу болсон.

Эрүүгийн хуулийн /2002 он/ 263 дугаар зүйлийн 263.2-тЭнэ хэргийг давтан үйлдсэн, уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял ишйтгэнэ. Тайлбар: Энэ бүлэгт дурдсан төрийн албан тушаалтан гэдэгт төрийн байгууллагад удирдах, гүйцэтгэх албан тушаал эрхэлж байгаа этгээдийг хамааруулна”, Авлигын тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг Авлигын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан ” хамаарна гэж заасан атал эрүүгийн хэрэгт шалгагдах бус төрийн улс төрийн албан тушаалд хэн хамаарах талаар заасан Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 6 дугаар зүйлийн 6.1.14-т “улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийнх нь хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийи ажилтны албан тушаал” гэж заасан заалтыг иш татаж шүүхэд эрх олгогдоогүй байхад Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэх байдлаар тайлбарласан нь Эрүүгийн хуулийн /2002 он/ 3 дугаар зүйлийн 3.2-т “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглоно” гэж заасныг ноцтой зөрчиж, хууль хэрэглээний зарчмыг алдагдуулсан, үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна.

М.Тулгыг шүүхээс буруутгасан үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн /2002 он, хүчингүй болсон/ 6 дугаар зүйлийн 6.1.14-т “улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийнх нь хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаал” гэж заасан учир хамаарна гэсэн атлаа 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Төрийн албаны тухай хуулийн /2017 он/ 7 дугаар зүйлийн 7.1-т “Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараахь зарчмыг баримтална ”, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх” гэж заасныг тус тус зөрчсөн гэж ойлгомжгүй, эргэлзээтэй дүгнэлт хийсэн нь хэргийн оролцогчдод давж заалдах гомдол бичихэд хүндрэлтэй нөхцөл үүсгэж байна.

Шүүхийн хийсэн дүгнэлтэд “М.Т нь тодорхой, эрх, үүрэг бүхий улс төрийн албан тушаалтан атлаа холбогдох хууль тогтоомжуудыг зөрчин өөрийн зөвлөж байсан Улсын Их хурлын гишүүнийхээ нэрийг барих, улмаар тус гишүүнийхээ хүргэн М.Алтанцог, түүний ажилладаг “Ардааган" ХХК, өөрийн нэг ангийн найз болох М.Энхсайхан, түүний хүргэн ах Э.Эрдэнэчулуун нараар дамжуулан “ХБО” ХХК, мөн өөрийн танил Ө.Пүрэвбаатарын “Комфорт импекс” ХХК-ийн нэрээр тус тус тендерт оролцсон, тендерт оролцож шалгарах, шалгарсны дараа ажил хийж гүйцэтгэх, хянуулж шалгуулах, барилга байгууламжийг хүлээлгэн өгөх зэрэг бүхий л үе шат бүрд хамаарах хууль тогтоомжийг зөрчин улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсныг нотолж буй дээр дурдсан нотлох баримтуудын эх сурвалжийг үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй” гэж үзжээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендерийг захиалагч захиалгаа өгсний үндсэн дээр тендерийг Үнэлгээний хороо зохион байгуулж, шалгаруулах ажлыг хийх, шалгарсан хуулийн этгээдийн хийсэн ажлыг улсын комисс хүлээн авч акт үйлддэг байхад дээр дурдсан үйл ажиллагааг хийсэн этгээдүүд бүрэн эрүүгийн хариуцлагад татагдаагүй, М.Энхсайхан, С.Содгэрэл, Р.Дагва нар нь Эрүүгийн хуулийн /2002 он/ 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар яллагдагчаар татагдаж шалгагдаж байсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль хяналтын байгууллагын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 -т “Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхагдахгүйгээр, хуулийн этгээд бүр хөрөнгө, орлого, үйл ажтлагааны чиглэл, зохион байгуулалтын хэлбэрээс үл хамааран хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасныг зөрчсөн, шударга ёсны зарчим алдагдаж хэргийн оролцогчдод ялгавартай хандсан төдийгүй прокурорын дээрх шийдвэрээс шалтгаалж гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээдүүд ч хариуцлагаас зайлсхийх боломжийг шүүх, хууль хяналтын байгууллага олгож байна.

М.Тд Эрүүгийн хуулийн /2002 он/ 263 дугаар зүйлийн 263.2-т заасан гэмт хэрэгт 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр татаж яллагдагчаар татаж шалгахдаа УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг зохион байгуулагч, М.Тулгыг гүйцэтгэгч гэж үзэж байсан ба Нийслэлийн Прокурорын газрын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 170200099 дүгээр прокурорын тогтоолоор Н.Алтанхуяг, Н.Наранцэцэг, Ц.Насанбат нарт холбогдох эрүүгийн хэргийг тусгаарлаж, өнөөдөр дээрх хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхойгүй, энэ байдлаас шалтгаалж М.Т эрх зүйн байдал дордож шүүх гэмт хэргийг зохион байгуулж, гүйцэтгэсэн гэмт хэрэгт гэм буруутай гэж тооцсон нь шударга ёсонд үл нийцэх төдийгүй гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээдүүд, хохирлын хэмжээ яригдах учиртай юм.

2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд Барилга хөгжлийн төвийн Норм, нормативын хэлтсийн мэргэжилтэн шинжээч Б.Даваажаргал, ахлах мэргэжилтэн, шинжээч Ч.Мөнхтуяа нар нь 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 01 дүгээр “Эрүүгийн 201501000009 дугаартай хэрэгт шинжилгээ хийсэн тухай” шинжээчийн дүгнэлтийн талаар мэдүүлэг өгсөн ба хохирол гэх 1.105.048.189 төгрөгийг анхан шатны санхүүгийн баримтуудыг үзээгүй, Авлигатай тэмцэх газраас өгсөн асуулт, чиглэлийн дагуу зөвхөн хийгдсэн ажлын төсөвт өртгийг нь тооцох байдлаар, хийгдсэн санхүүжилтээс худалдан авалт хийсэн гэх БНХАУ-ын хуулийн этгээдийн тоглоомын үнэ, зах зээлд байгаа ханшийг судалгаа хийх аргаар үнийн дүнг хасаж дүгнэлт гаргасан гэж мэдүүлсэн нь Эрүүгийн хуулийн /2015/ 2.5 дугаар зүйлийн 5-д “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасны дагуу бодит хохирлыг огт тооцоогүй шинжээчийн дүгнэлтийг үнэлсэн нь хууль бус юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа М.Т нарт холбогдох 65 хавтас хэргийн хүрээнд явагдаж байсан ба шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүхээс хянан шийдвэрлээд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү явуулсан 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1/608 дугаар албан бичигт “эрүүгийн 65 хавтаст хэргийг хүргүүлэв” гэж дурдагдсан байхад 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны үед 23 хавтас хэрэг гэнэт шинээр шүүх танхимд орж ирсэн бөгөөд шүүх бүрэлдэхүүнд хэргийн оролцогч нарын зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ баримтууд байгаагүй, танилцуулаагүй гэж хүсэлт гаргахад шүүх дансны хуулгууд хэлэлцэхгүйгээр шүүх хуралдааныг явуулъя гэж шийдвэрлээд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.19 дүгээр зүйлийн 1-д “Нотлох баримтыг шинжлэн судлахад талууд хэрэгт авагдсан эд мөрийн баримт, бичмэл нотлох баримтыг шүүх, шүүгдэгч, гэрч, шинжээчид танилцуулна” гэж заасныг зөрчсөн, хэрэгт авагдсан бүхэл бүтэн 23 хавтас хэргийг танилцуулалгүй, хэлэлцэхгүйгээр орхино гэх хуульд заагаагүй үндэслэлээр хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн төдийгүй шийдвэртээ нотлох баримтын эх сурвалж болгож тендерийн дагуу мөнгө авсан компаниуд нь Э.Т руу мөнгө шилжүүлдэг байсан, Э.Т нь М.Т руу шилжүүлж байсан зэргээр дүгнэсэн ба шүүх хуралдааны үед улсын яллагчийн зүгээс М.Т гэх битүүмжилсэн 500.000.000 төгрөгийг хэрхэх талаар санал огт гаргаагүй, гэмт хэргийн улмаас олсон орлого гэдэг нь нотлогдоогүй байхад уг мөнгийг Сангийн яамны дансанд шилжүүлж, М.Т улсын төсөвт төлөх нийт хорхирлоос хасаж тооцсугай гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.5 дугаар зүйлийн 6-д “Хавтаст хэргийн материал, хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хүлээн авах, хадгалах, шилжүүлэх, хууль ёсны эзэмишгчид нь буцаан олгох, улсын орлого болгох болон энэ зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т заасан ажиллагааны журмыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор хамтран батална. Прокурор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, хэргийг хэрэгсэхгүй болгосон бол хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, эд мөрийн баримт, гэмт үйлдлийн замаар олсон орлого, түүнтэй адилтган үзэх бусад эд зүйлийг хууль ёсны эзэмшигчид нь олгох, эсхүл улсын орлого болгуулахаар шүүхэд санал гаргаж шийдвэрлүүлнэ” гэж заасныг зөрчсөн үйлдэл болсон.

М.Тулгыг 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн /2002 он/ 1661 дугаар зүйлийн 1661.2-т заасан мөнгө угаах гэмт хэрэгт яллагдагчаар, 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн /2002 он/ 263 дугаар зүйлийн 263.2-т заасан албан тушаалын гэмт хэрэгт тус тус яллагдагчаар татсан.

  • Эрүүгийн хуулийн /2002 он/ 72 дугаар зүйлийн 72.1.2-т “хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн” гэж,
  • Эрүүгийн хуулийн /2015 он/ 1.10 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж тус тус заасан.

2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг Үндсэн Хуулийн Цэцийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар дүгнэлтээр “Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй” гэсэн шийдвэр гарч, тус хуулийг Монгол улсын Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн, Үндсэн Хуулийн Цэцийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн их суудлын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэгдсэн.

Дээрх зохицуулалтаас харахад 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс хойш тоолоход эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэнээс хойш болон яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 5 жил өнгөрсөн, яллагдагчаар татах хүртэл тоолох тогтоол нь Үндсэн Хуулийн Цэцийн шийдвэрээр хүчингүй болсон атал шүүх Үндсэн Хуулийн Цэцийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор “Улсын Их хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан “Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийг бүхэлд нь баталсан өдрөөс нь хүчингүй болгосон байх тул Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тийнхүү өөрчлөлт оруулахаас өмнө үйлчилж байсан “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэсэн тухайн зохицуулалтыг Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнө үйлдэгдсэн зарим гэмт хэрэгт хууль зүйн үндэслэлтэй гэж ойлгоно гэж дүгнэсэн ба Эрүүгийн хуулийг төсөөтэй буюу зарим гэмт хэрэгт хэрэглэнэ гэж ялгаатай байдлыг үүсгэж, өөрт ашигтай байдлаар тайлбарласан ба хууль буцаан хэрэглэх тохиолдолд Эрүүгийн хуультай хамааралтай байдлыг буруу дүгнэжээ.

Нөгөөтэйгүүр, шүүх Эрүүгийн хуульд заасан “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тооцох журам”-ыг эрүүгийн процессын хуулинд тусгагдаагүй, Эрүүгийн хуулийн зохицуулсан асуудлыг эрүүгийн процессын шинжтэй гэж үзэх үндэслэл хангагдахгүй байна гэж хуулийг буруу тайлбарлаж, шүүх эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэх төдийгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан ишйдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “гэмт хэргийн шинжгүй” , 1.2-т “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж заасны дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл үүссэн учир М.Тд холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.

Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлсний дараа М.Т өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.9, 6.13, 6.15-т зааснаар эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1168 дугаар шүүгчийн захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 94 дүгээр магадлалд заасан нэмэлт ажиллагаа бүрэн хийгдээгүй, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт заасан улсын төсвийн нийт 4.084.172.065 төгрөгийн төсөвт өртөг бүхий тодорхой нэр төрлийн ажлуудыг хийж гүйтгэх тухай гэрээг байгуулж, 2.979.123.876 төгрөгийн ажил гүйцэтгэж улсад нийт 1.105.048.189 төгрөгийн хохирол учруулсан гэж яллагдагч нарыг яллагдагчаар татаж байгаа мөртлөө тухайн нэг төрлийн ажлуудыг хэн хэний оролцоотойгоор хэрхэн хийгдсэн эсэх, гэмт хэрэг хэзээ бүрэн үйлдэгдсэн гэх цаг хугацааны хувьд нарийвчлан тогтоох шалгалтын ажиллагааг хийгээгүй, тендерийн үнэлгээний хорооны гишүүд нь тухайн төрлийн тендер сонгон шалгаруулалтад оролцсон гэх үйлдлийн тухайд гэм буруутай эсэхийг шалгаж тогтоох, гэм буруутай гэж үзэж байгаа тохиолдолд хуульд заасны дагуу шийдвэрлэх, ингэж шийдвэрлэхээс үл шалтгаалж тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээдийн хувьд 1.105.048.189 төгрөгийн хохирлын дүнгээс хэрхэн тооцох эсэхийг зөв тодорхойлох шаардлагатай, М.Т хэзээ, хэнтэй хамтран ямар төрлийн гэмт хэрэг үйлдсэн эсэх, гэмт хэргийн улмаас учирсан гэх хохирлын хэмжээг нарийвчлан тодорхойлох, нотлогдож байгаа гэх үйл байдал, баримтуудыг шалгах, үнэлэх ажиллагааны хүрээнд гэмт хэргийн зүйлчлэл, гэмт хэрэгт хамтран оролцогчийн төрөл хэлбэрийг тодорхойлох, хохирлын хэмжээг зөв тодорхойлж хүн тус бүрийн хариуцвал зохих хохирлын тооцоог яллагдагч нараар хязгаарлахгүйгээр гаргуулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 онд эрүүгийн хэрэгт авагдсан гэх үйл байдлын хүрээнд тусгай мэдлэг шаардлагатай гэж Барилгын хөгжлийн төвийн холбогдох албан тушаалтнуудыг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулж, шинжээчээс мэдүүлэг авсан хэдий ч энэхүү шинжээч нар нь эдийн засгийн шинжилгээ хийх эрх бүхий этгээд эсэх нь тодорхойгүй, эд хөрөнгийн төсвийн үнэлгээтэй хамааралтайгаар тодорхой төрлийн гэрээний гүйцэтгэл болон төсөвт өртгийн дүнг гаргасан гэх шинжээч нар нь хуульд заасан хөндлөнгийн хараат бус байх, мэргэжлийн төсөвчин байх шаардлагыг хангасан эсэх нь тодорхойгүй, шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй, ямар аргаар, ямар хууль тогтоомжийг үндэслэж төсөвт өртгөө тодорхойлсоноос эхлээд 3 жилийн дараа хийгдсэн ажлуудыг /хийгдсэн ажлууд бүрэн хамрагдсан эсэх/ тооцон үнэлж, уг үнэлгээнээс шалтгаалж хохирлын хэмжээ тодорхойлогдсон гэвэл үнэлэгдэх боломжгүй тул энэ талаарх шалгалтын ажиллагааг дахин зөв хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаах хүсэлт гаргасан ба шүүхээс яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэхдээ гэм буруугийн шүүх хурал дээр гаргасан хүсэлтийг хэлэлцэх боломжтой гэсэн атлаа шийтгэх тогтоолд энэ талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэнгүй.

Иймд дээрх давж заалдах гомдлын үндэслэлүүдийг судлан үзэж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/981 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорын байгууллагад буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч М.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...миний бие Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/981 дугаартай шийтгэх тогтоолд дараах үндэслэлээр гомдол гаргах замаар тайлбарын хамт хүргүүлж байна.

Мөн Н.Мандах, Нарангарав өмгөөлөгч нарын гаргасан 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Э/18 тоот гомдолтой танилцсан бөгөөд бүхэлд нь дэмжиж байгаа болно.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч урьдчилсан хэлэлцүүлэг явуулахдаа нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх хуульд заасан журам зөрчигдсөн, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх талаарх гомдол, хүсэлтийг анхан шатны шүүх хурлаар шийдвэрлэхээр тогтсон боловч хэлэлцэхгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн шийдвэр гаргасан.

- Тус хүсэлт гомдлуудад:

1. М.Т миний бие УИХ-ын гишүүний зөвлөхөөр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын төсөвт төсөв санхүү суулгуулан, тендер сонгон шалгаруулах замаар үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлсөн гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дахин мөрдөн байцаалт явуулж тогтоож өгөхийг хүссэн.

Тайлбар нь:

А. Улсын төсөвт УИХ-ын гишүүний зөвлөхөөр ажиллаж буй хүн улсын төсөв хэлэлцэх үед санал гаргах, санал өгөх, төсөв мөнгө суулгуулах эрх зүйн орчин байхгүй бөгөөд ямар ч боломжгүй.

Энэхүү ажил нь Сангийн яам болон УИХ-ын төсвийн байнгын хорооны үндсэн ажил тул төсөв суулгуулсан гэх хэрэгт нь хэрхэн?, яаж?, хэнд? нөлөөлсөн талаар мөрдөн байцаалт явуулаагүй, тодруулаагүй байгаад мөрдөн шалгах ажиллагаа хийж өгөхийг хүссэн.

Б. Тендер сонгон шалгаруулах замаар гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд бас хэрхэн?, яаж?, хэнд? гэдэгт мөрдөн байцаалт явуулаагүй, тодруулаагүй байгаад мөрдөн шалгах ажиллагаа хийж өгөхийг хүссэн.

Тендер сонгон шалгаруулахад Монгол улсад мөрдөгдөж буй хуульд тендер сонгон шалгаруулалт зарлах, хэрэгжүүлэх субьект нь зөвхөн төсвийн ерөнхийлөн захирагчид /Сайд, Засаг дарга нар/ байна.

В. Үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлсөн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд мөн л хэрхэн?, яаж?, хэнд? гэдэгт мөрдөн байцаалт явуулаагүй, тодруулаагүй байгаад мөрдөн шалгах ажиллагаа хийж өгөхийг хүссэн.

Үнэлгээний хорооны гишүүдийг сайд, засаг дарга нар томилдог бөгөөд тухайн томилсон шийдвэрүүд хавтаст хэрэгт байхгүй байгаа нь тун учир дутагдалтай. Мөн үнэлгээний хороодын нийт гишүүд нь 15-аас илүү тооны хүн байх бөгөөд эдгээр хүмүүсийг М.Т миний бие огтхон ч танихгүй.

Мөн тус хэрэгт гол үндсэн шийдвэр гаргаж, гарын үсэг зурсан 15-аас илүү тооны үнэлгээний хорооны гишүүдээс хэн нь ч байхгүй байгаа нь хууль хүн бүрт тэгш үйлчлэх зарчим алдагдаж байна.

Иймд миний бие гэмт хэрэг хийгээгүй гэж үзэж байгаа болно.

2. Хохирол төлбөрийн гэх асуудал. Тайлбар нь:

А. Барилга хөгжлийн төвийн зөвхөн төсөвчингөөр хийсэн ажил үйлчилгээнд үнэлгээ гаргуулсан нь хууль тогтоомжуудийг зөрчиж байгаа бөгөөд мөн боломжгүй зүйл юм.

Б. Хийж гүйцэтгэсэн ажлыг Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн асуултанд хариулах замаар хохирол гэх зүйл гаргаж өгсөн байдал боломжгүй зүйл юм.

2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид баривчлахдаа М.Т миний гэр, ажил дээр нэгжлэг хийхдээ хураан авсан санхүүгийн анхан шатны баримтууд дээр огт тулгуурлаагүй нь хохирол гэх зүйлийг тооцоолох боломжгүй юм.

Жишээ нь:

Төсөвчин хийсэн үнэлгээндээ ажлын гаднах иж бүрдэл нэг ширхэг тоглоомыг 6,500,000 /зургаан сая таван зуун мянган төгрөг/-өөр үнэлсэн байсан. Нийт 14 байршил дахь тооцоолол нь 91,000,000 /ерөн нэгэн сая төгрөг/ гэж үзсэн байсан. Ингэхдээ wechat буюу гар утсаараа энэ үнийг олж тогтоосон гэж анхан шатны шүүх хурал дээр мэдүүлсэн. Ажлын тоо хэмжээ, тоглоомуудын тоо хэмжээ, тухайн үеийн үнэлгээ, аль улсын аль үйлдвэрээс захиалсан, улсын комисс хүлээж авахад ямар ямар тоо хэмжээтэй ажил хүлээн авсан, тэр 3 жилийн хугацаанд элэгдэл хорогдол алга болсон тоног төхөөрөмж, анхан шатны баримтууд дээр тулгуурлах гэх мэт олон талын асуудлуудаас нэгийг ч авч үзээгүй, зөвхөн хийсэн ажил дээр төсөв зохиож тооцсон байдал нь ямар ч хохирол гаргах боломжгүй юм.

Үнэн хэрэгтээ тэр иж бүрдэл ганцхан ширхэг тоглоом нь 180,000 юань буюу 39,859,200 /гучин есөн сая найман зуун тавин есөн мянга хоёр зуун төгрөг/.

/2012 оны 10 дугаар сарын 15-ны Монгол банкны албан ханшаар 221,44 төгрөг/

Энэ нь гэрээ болон гуйвуулгын баримтаар нотлогдоно. 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр миний бие БНХАУ-ын Wenzhou хотод байрлах KAIQI GROUP LLC  /улсдаа нэгт ордог/ компани дээр өөрийн биеэр очин гэрээ хэлцэл хийж, нийт 1,850,000 юань буюу 409,664,000 төгрөг/дөрвөн зуун есөн сая зургаан зуун жаран дөрвөн мянган төгрөг/-ийн,

2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 525,000 юань буюу 116,256,000 төгрөг /бөхийн өргөөний хойно байрлах юань гуйвуулгын төвөөр/-ийн,

2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 540,000 юань буюу 119,577,600 төгрөг /голомт банкаар/-ийн,

2012 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 785,000 юань буюу 173,830,400 төгрөг /голомт банкаар/-ийн тус тус гүйлгээ хийсээр байхад 91,000,000 төгрөг гэж төсөв зохион хохирол гаргаж байна. Энэ бүх анхан шатны баримтуудыг Авлигатай тэмцэх газрын мөрдөгч нэгжлэг хийж битүүмжлэхдээ хураан авсан болно.

Нэг талбайд дунджаар 8-10 тоног төхөөрөмж тавигдаж байгаа бөгөөд бүх тооцоолол нь алдаатай байна. Мөн газар шорооны бүхий л ажлыг тооцолохдоо улсын комисст хүлээлгэж өгсөн тоо, хэмжээг хараагүй, гурван жилийн дараах нүдэн баримжаагаар төсөв зохиож хохирол тооцож байгаа нь ямар ч боломжгүй зүйл гэдгийг эдийн засагч хүний хувьд хэлье.

Мөн дахин дахин хэлэхэд анхан шатны санхүүгийн нэг ч баримт дээр тулгуурлаж ажиллаагүй. Хавтаст хэрэгтэй ч танилцахад хурааж авсан анхан шатны баримтууд байгаагүй.

Анхан шатны шүүх хурлын үеэр 23 хавтастай баримт гэнэт гарч ирсэн. Шүүгч хэлэхдээ энэ 23 хавтаст хэрэг нь санхүүгийн анхан шатны баримтууд, дансны хуулгууд гэж хэлсэн.

Энэ бүгдийг үнэлэн дүгнэхэд М.Т миний эрх зүйн байдлыг дордуулж, шүүгч хууль хэрэгжүүлэгч байтлаа хууль тайлбарлагч болж хүчээр ял оногдуулж, “Хууль хүн бүрт тэгш үйлчлэх зарчим”-ыг алдагдуулж байгаад харамсаж байгаа бөгөөд хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгөхийг хүсэж байна.” гэв.

Шүүгдэгч Э.Тын өмгөөлөгч А.Зүмбэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх Э.Тт холбогдох хэргийг үндэслэл бүхий шийдвэрлэсэн гэж үзэж байна. Гомдолтой холбогдуулж хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Шүүгдэгч Э.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гомдолтой холбогдуулж хэлэх тайлбар байхгүй. Энэ хэргийг шалгаж эхэлснээс хойш 2017 онд 20-30 хүн шалгаж байснаа хөөн хэлэлцэх хугацаа болон бусад шалтгаанаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ энэ хэрэгт надтай адилхан оролцсон, ажил гүйцэтгэсэн, цалин авч ажилласан, гэрээгээр ажилласан хүмүүсийн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон хэрнээ зөвхөн намайг үлдээсэн. Тухайлбал, Энхсайхан, Эрдэнэчулуун, ЭнхМ.Т нарын хүмүүс надтай адилхан нөхцөл байдалтай байсан. Би 6 сар цагдан хоригдсоноороо тэднээс ялгаатай учир намайг хэрэгт буруутан болгож үлдээсэн гэж үзэж байна. Шүүхэд хэргийг шилжүүлэх үед үйлдэгдсэн 2018 оны яллах дүгнэлтэд надад холбогдох хохирлын асуудал байхгүй. Би өөрийгөө гэмт хэрэг үйлдсэн гэж боддоггүй. Тийм ч учраас анхан шатны шүүх үүнийг нотлох баримтад үндэслэж шийдвэрлэсэн.” гэв.

Шүүгдэгч Б.Сгийн өмгөөлөгч Д.Ганпүрэв тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Сд холбогдох хэргийг анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэрлэсэн гэж үзэж байна.” гэв.

Шүүгдэгч Б.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчтэйгээ санал нэг байна.” гэв. 

Прокурор Х.Онолт тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Уг хэрэгт анх Сангийн яамыг хохирогчоор тогтоосон бөгөөд яамнаас мөрдөн байцаалтын шатанд Л.Амгаланг хууль ёсны төлөөлөгчөөр томилох албан бичиг ирүүлсний дагуу түүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож мэдүүлэг авахад мөрдөн байцаалтын шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 1.105.048.189 төгрөг нэхэмжлэх талаараа мэдүүлэг өгсөн. Улмаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 6/2062 дугаартай албан бичгээр Ганбаярыг 1 жилийн хугацаатай Сангийн яамыг төлөөлж, хууль ёсны төлөөлөгчөөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар томилсон байдаг. Ганбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт оролцохдоо хохирогч Сангийн яамны зүгээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон дээр дурдсан хохирлыг нэхэмжлэх байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч оролцоогүй ч гэсэн хохирогч нь өөрийн хууль ёсны төлөөлөгчөөр дамжуулан хохирол нэхэмжлэхээ тодорхой илэрхийлсэн тул хохирогчийн байр суурь тодорхойгүй гэж шүүгдэгчийн өмгөөлөгч гомдолдоо дурдсан нь үндэслэлгүй. Мөн өмгөөлөгчийн гомдолд дурдагдсан 23 хавтас санхүүгийн баримтууд нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн хийсэн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 117 дугаартай дүгнэлт гаргахдаа ашигласан баримтууд юм. Шүүх хуралдаанаар уг баримтуудад үндэслэн гаргасан шинжээчийн дүгнэлтийг шинжлэн судалсан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт мөн адил дээрх эдийн засгийн шинжээчийн дүгнэлтийг үнэлсэн. Тиймээс уг 23 хавтас баримт нь хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож байсан тул өмгөөлөгчийн гомдолд дурдсан дээрх үндэслэл үндэслэлгүй. Түүнчлэн уг хэрэгт мөрдөн байцаалтын шатанд Дагва, Содгэрэл нарыг яллагдагчаар татан шалгасан байдаг. Улмаар 2017 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн Лхагваханд, Цэдэвсүрэн нарыг мөрдөгчийн зүгээс эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналтай ирүүлснийг прокуророос хянаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан, яллагдагчаар татаж болохгүй үндэслэл тогтоогдсон гэж үзэж яллагдагчаар татахаас татгалзах тогтоол үйлдсэн. Түүнчлэн Үнэлгээний хорооны гишүүдийн хууль бус үйлдлийн улмаас улсад их хэмжээний хохирол учирсан гэж үзэх нөхцөл байдал байгаа ч уг хохирлоос Үнэлгээний хорооны гишүүд хувь авсан гэх үйл баримт мөрдөн байцаалтаар тогтоогдоогүй. Шүүгдэгч нарын арилжааны банкны дансанд уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол шилжиж орсон байдаг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдгээрийн хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн гэж дээрх Үнэлгээний хороог үзэх үндэслэл тогтоогдоогүй учир иргэний хариуцагчаар татаагүй. Прокурорын зүгээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь, энэ хэргийн хувьд өмгөөлөгч нарын ярьж байгаа тайлбар болон шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэл тогтоогдсон. Иймд анхан шатны шүүх шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт хамааралтай бүхий л нөхцөл байдлыг үнэлж тогтоох ёстой бөгөөд нотолгооны ач холбогдолтой, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бусад нотлох баримттай харьцуулан үйл баримтыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлээгүйгээс хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Э.Тт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо “Э.Т нь М.Т “Ар дааган” ХХК-ийн нэрээр авсан тендерийн ажлын гүйцэтгэл, ажлын явцыг эхлэхээс дуустал хариуцсан туслах ажилтан, мөн М.Т нарын үүсгэн байгуулсан “Ти Өү Ти Кредит” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар тус тус нэгэн зэрэг ажиллах явцдаа “Ар дааган” ХХК-иас орж ирсэн санхүүжилтийн их хэмжээний мөнгөний заримыг М.Тд өгөх, бэлнээр авах, “Ти Өү Ти Кредит” ХХК-ийн данс руу шилжүүлэх буюу үйл ажиллагааг нь санхүүжүүлэхэд зарцуулсан зэргээс үзэхэд их хэмжээний мөнгөний эх үүсвэр М.Т гэмт хэрэг үйлдэж олсон зарим хөрөнгө, орлого гэдгийг мэдсэн, улмаар хууль бус эргэлтэд оруулсан буюу мөнгө угаахад чиглэгдсэн хууль бус үйлдэл байгаа эсэхэд мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа явуулах эсэх нь жич шийдвэрлэгдэх асуудал болно” гэсэн дүгнэлт хийжээ.

Гэрч “Ар дааган” ХХК-ийн нягтлан бодогч М.Бны “...захирал Н.Эын гарын үсгээр Э.Тын Голомт банкин дахь 2105005264 тоот дансанд хүүхдийн тоглоомын тохижилтын тендерийн санхүүжилтээс нийт 1,702,658,000 төгрөгийг “Ар дааган” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь 499078977 тоот данснаас тухай бүр шилжүүлж байсан юм. ...Манай “Ар дааган” ХХК-д улсын төсвөөс 2012-2013 онуудад нийт СХД/ТА/236/06 тоот гэрээгээр 479,532,575 төгрөгийн санхүүжилт орж ирснээс иргэн Э.Тт түүний дансаар 425,195,700 төгрөгийг шилжүүлж, компанийн дансанд 54,336,875 төгрөг үлдсэн. ...СХД/ТА/236/01 тоот гэрээгээр 476,041,090 төгрөгийн санхүүжилт орж ирснээс Э.Тт дансаар 182,000,000 төгрөгийг, М.Тд 140,010,194 төгрөгийг, түүний эхнэр Х.Од Голомт банкны дансаар 85,000,000 төгрөгийг, нийтдээ 407,010,194 төгрөгийг шилжүүлж компанийн дансанд 69,030,895 төгрөг үлдсэн. ...БУ-2012/83 тоот гэрээгээр 1,217,221,617 төгрөгийн санхүүжилт орж ирснээс Э.Тын Голомт банкин дахь дансаар 1,095,462,300 төгрөгийг шилжүүлж компанийн дансанд 121,759,317 төгрөг үлдсэн бөгөөд нийт 3 багц тендерийн санхүүжилтээр 2,172,795,282 төгрөгийн санхүүжилт орж ирснээс Э.Тт түүний дансаар 1,702,658,000 төгрөгийг, Х.Од 85,000,000 төгрөгийг, М.Тд 140,010,194 төгрөгийг, нийт 1,927,668,194 төгрөгийг өгсөн бөгөөд харин компанид нийт 245,127,087 төгрөг үлдсэн юм. ...” /3хх 93-94/,

М.Б сэжигтнээр өгсөн “...Э.Тын Голомт банкны харилцах дансаар нийт 5-н удаагийн гүйлгээгээр 1,671,473,000 төгрөгийг шилжүүлсэн, М.Т 2012.10.12-нд 140.000.000  төгрөгийг бэлнээр тус тус авсан юм. ...” /4хх 42-46/,

гэрч “Ар дааган” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Гын: “...тоглоомын тохижилтын ажлыг М.Т, Э.Т нар хийж гүйцэтгэсэн бөгөөд бид орж ирсэн санхүүжилтийг бүгдийг нь Э.Т, М.Т нарт бэлнээр болон дансаар өгч байсан юм. ...Э.Тт түүний Голомт банкны 2105005264 тоот дансаар 1,671,473,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, Х.Од 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 85,000,000 төгрөгийг түүний Голомт банкны 1103085730 тоот дансанд шилжүүлэн өгсөн, нийлээд 1,756,473,000 төгрөг болсон. Үүнээс гадна бэлнээр М.Тд 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 140,000,000 төгрөгийг өгсөн, ингээд нийтдээ 1,896,473,000 төгрөгийг орж ирсэн тоглоомын санхүүжилтийн мөнгөнөөс өгсөн байна. ...” /3хх 95, 4хх 47-49/,

гэрч “Ар дааган” ХХК-ийн инженер Н.Бийн “...Э.Т нь манай компанид албан ёсоор огт ажилладаггүй юм. Тийм учраас тушаал, шийдвэр бол байхгүй юм. ...Тэгээд хэсэг хугацааны дараа М.Т над руу утсаар ярьсан бөгөөд утсаар ярихдаа наад цэцэрлэгийн тохижилтын ажлыг Э.Т гэж залуу хариуцахаар болсон шүү гэж надад хэлсэн. Тэгээд уг залуу нь уг ажлыг хийж гүйцэтгэхдээ манай компанийн менежер гэсэн нэрийн доор хийж гүйцэтгэсэн юм. Тэгээд Э.Т нь уг цэцэрлэгийн тохижилтын ажлын хүрээнд хийсэн ажлынхаа гүйцэтгэлийг фото зургаар бэхжүүлээд авч ирэн тухай бүр гүйцэтгэлээ надаар хийлгэдэг байсан юм. Харин санхүүжилтээ хэрхэн авч байсан талаар нь бол сайн хэлж мэдэхгүй байгаа юм. ...” /5хх 56-57, 16хх 122/,

гэрч “Ар дааган” ХХК-ийн менежер Г.Бийн “...Манай компанийн нэрээр Э.Т гэдэг залуу хийж байсныг санаж байна. Э.Т манай компани дээр тухайн тендерийн ажлын гүйцэтгэл авах гээд ирдэг байсан. Манай компани дээр ирдэг байсан тэр үеэс нь л танина. Тэрнээс урд нь таньдаг байгаагүй. Э.Т манай компанийн ажилтан биш, гүйцэтгэл авах үедээ л ирдэг.  Компанийн инженер Бтэй, мөн ерөнхий нягтлан Б нартай уулздаг байсан. ...” /16хх 121/,

гэрч “Ар дааган” ХХК-ийн инженер М.Аийн“...Э.Т нь манай компанид менежерээр ажилладаггүй, зөвхөн манай компанийн тоглоомын талбайн ажлыг хариуцаж хийсэн хүн юм. Манай “Ар дааган” ХХК-ийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас зарласан 3-н хэсэг тендерт хүүхдийн тоглоомын талбай байрлуулах, тохижуулах тендерт 2012 оны намар оролцоод шалгарсны дараахан Э.Т нь манай компани дээр ирж надтай уулзаад би танай компанийн хүүхдийн тоглоомын талбайг оруулж ирье гэдэг байдлаар санал тавьсных нь дагуу саналыг хүлээн авч уг хүүхдийн тоглоомуудыг авч ирүүлэх, худалдан авах ажлыг хийлгэсэн юм. Ингээд манай компаниас Э.Тт миний санахаар 1,6 орчим тэрбум төгрөгийг шилжүүлэн өгсөн юм. Тэрнээс хойш би таних болсон юм. Уг ажлыг хийлгэх талаар Э.Ттай манай компани нь гэрээ байгуулсан байгаа юм. ...Э.Т нь уг тендерт огт оролцоогүй бөгөөд зөвхөн манай компани нь дангаараа уг тендерт оролцож шалгарсан юм. Иргэн Э.Тын нэрээр ямар нэгэн импортоор тоглоомууд орж ирээгүй бөгөөд харин манай компанийн нэрээр орж ирсэн байдаг. ...” /5хх 59-60/,

гэрч “Кон инженерс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Оын: “...Ажлын зургийн төлбөрийг захиалагч Тын төлөөлөгч “Ар дааган” ХХК-ийн менежер Э.Таас дамжуулан хэлсэн боловч өгөөгүй. ...“Ар дааган” ХХК-ийн хувьд зөвхөн Э.Ттай уулзаж, утсаар ярьдаг байсан. ...Зураг хийлгэхэд М.Т захиалагчаар байсан, зураг хийж байх явцад Э.Т гээд нэг жижиг бор залуу байнга явдаг байсан. ...” /10хх 35-37/,

Н.Эыг сэжигтнээр өгсөн “...Ямар ч байсан уг тоглоомын тендерийн ажлыг Э.Т гэх залуу л хийсэн гэсэн. Харин төсвөөс орж ирсэн тоглоомын тендерийн мөнгийг манай компанийн дансанд орж ирэнгүүт тухай бүр нь иргэн Э.Тын дансанд шилжүүлдэг байсан юм. ...Тийм ч учраас манай компани нь тоглоомын тендерийн санхүүжилт төсвөөс орж ирэнгүүт нь шууд л Э.Тын дансанд шилжүүлдэг байсан. ...Тендерийн санхүүжилтийн мөнгө манай компанийн Худалдаа хөгжлийн банкны харилцах дансанд шилжин орж ирэхэд нь компанийн данснаас шилжүүлгээр болон бэлнээр М.Т, Э.Т нарт хүлээлгэн өгч байсан бөгөөд мөнгө шилжүүлсэн банкны баримт болон харилцах дансны хуулга, бэлэн мөнгөний баримтууд нь бүгд хэрэгт авагдсан байгаа юм. Харин тоглоомын тохижилтын санхүүжилтийн мөнгөнөөс 240 гаруй сая төгрөг нь манай компанийн дансанд үлдсэн байдаг. ...” /4хх 205, 63хх 171/,

М.Т яллагдагчаар өгсөн “...Миний Голомт банкин дахь дансанд дээрх /48.270.000 төгрөг орсон. Энэ мөнгө нь дээр мэдүүлсэнчлэн Э.Тын “Ардааган” ХХК-тай хийсэн ажлын төлбөр юм. ...“Ар дааган” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 499078977 тоот харилцах дансанд боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны СХД-ийн 11 цэцэрлэгийн гадна талбайн тохижилтын ажлын 1,377,246,669 төгрөгийн төсөвт өртөгтэй тендерийн санхүүжилтийн мөнгөнөөс өөрийн найз Э.Тын Голомт банкин дахь 2105005264 тоот дансаар 2012.12.04-ний өдөр 387,930,147 төгрөгийн санхүүжилт орж ирснээс 349,100,000 төгрөгийг, 2012.12.27-ны өдөр 829.291.470 төгрөгийн санхүүжилтийг СХД-ийн нөгөө багцын санхүүжилтийн мөнгөтэй нийлүүлэн шилжүүлэн авсан нь баримтаар байгаа, бусад санхүүжилтийг би Э.Тын харилцах дансаар авсан. ...” /16хх 7-11, 30-31/, 

Э.Тын яллагдагчаар өгсөн “...“Ар дааган” ХХК-иас хүлээж авсан бөгөөд уг мөнгөнүүдийг би Тулгын Голомт банкны харилцах данснууд руу би шилжүүлсэн юм. ...Хийж гүйцэтгэж байгаа ажлын санхүүжилт гэж ойлгож байсан. ...2012.12.05-ны өдөр 349,100,000 төгрөгийн орлого орж ирсний дараагаар тэр өдөрт нь 177,253,000 төгрөг, 171,860,000 төгрөгөөр 2 удаа бүх санхүүжилтийг бэлнээр гаргаж авсан. ...уг мөнгийг Голомт банкны төв салбараас бэлнээр гаргаж аваад уг 349,100,000 төгрөгийг М.Тд өгсөн юм. Уг мөнгийг яг хаана хэрхэн өгсөн талаараа санахгүй байна. ...Миний дансанд уг мөнгөнүүд орж ирсэн, мөн л тоглоомын ажлын мөнгө гэдгийг би мэдэж байсан, тэгээд бэлнээр данснаас зарлагаар гаргаж авсан мөнгө болох 72,504,200 төгрөг, 9,976,150 төгрөгүүдийг би бэлнээр аваад М.Тд өгсөн. Харин Тулгын харилцах данс руу шилжүүлсэн мөнгөний тухайд харилцах данс руу нь шилжүүлсэн юм. Харин ингэж шилжүүлэхдээ Нүүрсний үнэ утгаар шилжүүлснээ санахгүй байна, нүүрсний мөнгө биш “Ар дааган” ХХК-ийн тоглоомын тендерийн мөнгө юм. ...“Ар дааган” ХХК-ийн зүгээс гэрээ хий гэсний дагуу гэрээ байгуулж гарын үсэг зурсан. Тус гэрээнд Хүүхдийн тоглоомын тендертэй холбоотой асуудлууд тусгагдсан байсан. Хүүхдийн тоглоомын талбайн тендерийн явцад зарим үйл ажиллагааг хариуцан ажилласан. Тодруулбал бичиг баримт дээр хэлсэн төрийн байгууллагад хүргэж байсан. ...” /6хх 193-194/ гэсэн мэдүүлгүүд,

Гэрээний дагуу “Ар дааган” ХХК-ийн дансанд орсон санхүүжилтийн мөнгөнүүдээс Э.Т дансаар болон бэлнээр авсан талаарх “И ЭС ЭС ЭС Аудит” ХХК-ийн улсын төсөв хөрөнгө оруулалтаар 2011-2013 онуудад “хүүхдийн тоглоомын тохижилт”-ын ажил гүйцэтгэсэн компаниудын санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн аудитын тайлан /1хх 210-243/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 ны 6 дугаар сарын 29-ний өдрийн 117 дугаар шинжээчийн дүгнэлт /2хх 17-69/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учирсан бол ...” гэж,

мөн зүйлийн 263.2 дахь хэсэгт “Энэ хэргийг давтан үйлдсэн, уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол...” гэж тус тус заасан.

“Албаны эрх мэдэл” гэдгийг сонгуульт болон томилолтын албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүргийн нэгдэл гэж ойлгох бөгөөд “албан тушаалын байдал” гэж албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх үүрэгт хамааралгүй боловч тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөөг авч үздэг.

Албан тушаалын байдлаа “урвуулан ашиглах” гэдгийг албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглан хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгодог.

Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд үлэмж болон их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учруулсан үйлдэлд хамжигчаар, түүнчлэн гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг хамтран оролцсонд тооцдог.

Өөрөөр хэлбэл, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд үлэмж болон их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учруулсан үйлдэлд бүлэглэсэн шинж байгаа эсэхэд дүгнэлт хийхдээ, тухайн үйлдэл эхлэхээс төгсөх хүртэлх цаг хугацаанд идэвхтэй үйлдлээр хамтран оролцсон оролцоо, гэмт хэрэг үйлдэх нэгдмэл санаа зорилго нь нэг тодорхой асуудалд чиглэсэн байх, хамтарсан үйлдлийн улмаас гарах үр дагавар зэрэгтэй уялдаатай авч үзэх нь хэргийн зүйлчлэлд чухал ач холбогдолтой.

Харин мөнгө угаах гэмт хэргийн хувьд, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж буюу гэмт хэргийн шинжтэй тодорхой үйлдлүүд төгссөний дараа хийгдсэн байхыг шаарддаг онцлогтой.

Өөрөөр хэлбэл, суурь гэмт хэрэг үйлдэгдсэний дараа тухайн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй гэж үздэг.

Иймд, Э.Тт холбогдох хэргийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэв.

Мөн шүүгдэгч Х.М.Тд холбогдох хэргээс Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжих Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Орчны тохижилт” СХД/ТА/236/01, 236/04, 236/5, 236/06 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт өөрийн хамаарал бүхий “Ар дааган”, “Алтантэнгэр” ХХК-иудын нэрээр оролцож, тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүдэд “Улсын их хурлын гишүүдийн хөрөнгө оруулалт, зураг төсвийн дагуу тендер сонгон шалгаруулалт явуулах талаар танилцуулж, өөрийн садангийн хүн болох “Кон-Инженерс” ХХК-ийн захирал Б.Онхоор нийт 19 байршилд хүүхдийн тоглоомын талбай, спорт талбайн зураг төслийг гаргуулан өгч, зураг төсвийн дагуу тендер сонгон шалгаруулалт явуулах” замаар нөлөөлж, улмаар үнэлгээний хорооны гишүүд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасныг зөрчиж, тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй, “Ар дааган”, “Алтантэнгэр” ХХК-иудыг сонгон шалгаруулж, 2012 оны 9 дүгээр сарын 11, 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрүүдэд хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан, “Алтантэнгэр” ХХК нь 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 615.000.000 төгрөгийн төсөвт өртөгтэй СХД/ТА/236/04 дугаартай , мөн өдөр 595.823.258 төгрөгийн төсөвт өртөгтэй СХД/ТА/236/05 дугаартай, нийт 1.210.823.258 төгрөгийн төсөвт өртөгтэй гэрээг тус тус байгуулуулж, 1.192.151.786 төгрөгийн санхүүжилт авснаас 925.019.216 төгрөгийн төсөвт өртгөөр хийж гүйцэтгэж, СХД/ТА/236/04, СХД/ТА/236/05 дугаартай тендерийн ажил үйлчилгээг 2012 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 132/2013 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”-аар тус тус хүлээлгэж өгсний улмаас улсын төсөвт 267.132.570 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

Сангийн яамны хууль, худалдан авах ажиллагааны бодлогын газрын мэргэжилтэн З.Энхболдын гаргасан 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн зөвлөмж тайлбарт:

“...II. “Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас зарласан СХД спорт талбай байгуулах, орчны тохижилт хийх ажил”-ын /СХД/ТА/236/04 /20-р хороо, хуучин цэргийн хотхонд байрлах тоглоомын талбай, 6-р хороо, 58-р байрны урд, 24-р хороо, зээлийн гудамж, 21-р хороолол, 8А байрны урд, 18-р хороо, 5-н шарын 3, 4, 5-р байрны урд байрлах талбайн тохижилт/ тендер шалгаруулалтын үнэлгээг гаргаж өгсөн 1 хавтас материалын хүрээнд хянан үзлээ.

Тендер шалгаруулалтад “хамгийн сайн” үнэлэгдсэн  тендер оролцогч “Алтантэнгэр” ХХК нь хууль болон тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн заасан дараах шаардлага хангахгүй байна.

1. Дээрх шалгарсан оролцогчийн Ажил гүйцэтгэх график буюу хуваарьт тендерт тамга дарагдаагүй байх тул Сангийн сайдын 2012 оны 194 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан Үнэлгээний зааврын 6 дугаар зүйлийн 6.3-т заасны дагуу тус тендерээс татгалзах үндэслэлтэй байсан боловч татгалзаагүй.

2. Тендерт ирүүлсэн татварын байгууллагын тодорхойлолтоор татварын өртэй гэсэн байхад захиалагч хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасны дагуу ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзэн татгалзах байсан боловч татгалзаагүй.

3. Тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн ТОӨЗ 5.2 /д/, ТОӨЗ 5.3 /а/, /б/, ТОӨЗ 34.4 /d/-д заасныг тус тус хангахгүй.

Иймд захиалагч “Алтантэнгэр” ХХК-ийн ирүүлсэн тендерээс хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасны дагуу татгалзах ёстой байсан боловч татгалзаагүй байна.

III. “Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас зарласан СХД спорт талбай  байгуулах, орчны тохижилт хийх ажил”-ын /СХД/ТА/236/05 /20-р хороо, нефть 3-30 айлын урд, 20-р хороо, Шинэ цэргийн хотхоны 73 дугаар байрны урд, 22-р хороо, 72 айлын орон сууц 7Б байрны урд байрлах талбайн тохижилт/ тендер шалгаруулалтын үнэлгээг гаргаж өгсөн 1 хавтас материалын хүрээнд хянан үзлээ.

1. Дээрх шалгарсан оролцогч Ажил гүйцэтгэх график буюу хуваарьт тендерт тамга дарагдаагүй байх тул Сангийн сайдын 2012 оны 194 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан Үнэлгээний зааврын 6 дугаар зүйлийн 6.3-т заасны дагуу тус тендерээс татгалзах үндэслэлтэй байсан боловч татгалзаагүй.

2. Тендерт ирүүлсэн татварын байгууллагын тодорхойлолтоор татварын өртэй гэсэн байхад захиалагч хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасны дагуу ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзэн татгалзах байсан боловч татгалзаагүй.

3. Тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн ТОӨЗ 5.2/д/, ТОӨЗ 5.3 /а/, /б/, ТОӨЗ 34.4 /d/-д заасныг тус тус хангахгүй.

Иймд захиалагч “Алтантэнгэр” ХХК-ийн ирүүлсэн тендерээс хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу татгалзах ёстой байсан боловч татгалзаагүй байна. ...” /1хх 147-150/ гэжээ.

Анхан шатны шүүх М.Т яллагдагчаар өгсөн /16 дугаар хавтас, 18-22/, Б.Сгийн сэжигтнээр өгсөн /5 дугаар хавтас, 72, 79-80/, Б.Онхын гэрчээр өгсөн /10 дугаар хавтас, 35-37/ нарын мэдүүлгийг эргэлзээтэй гэж үзэхдээ няцаан үгүйсгэсэн нотлох баримтад үндэслээгүй байна.

Түүнчлэн, анхан шатны шүүхээс Б.Сгийн М.Ттай бүлэглэсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгохдоо “Б.С нь тендерийн ажил үйлчилгээний баримтуудыг холбогдох хууль тогтоомжийг сахин мөрдөөгүй хууль бус үйлдлүүд гаргасны улмаас улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан байх нь хуулийн этгээдийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах, хэтрүүлэх, мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй эсэх асуудлын хүрээнд мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа явуулж, улмаар улсын төсөвт учирсан хохирлыг буцаан төлүүлэх үндэслэл, шаардлага бодитой үүсч байгааг дурдах нь зүйтэй” гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна гэж үзэв.

Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд үлэмж болон их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учруулсан үйлдэлд бүлэглэсэн шинж байгаа эсэхэд дүгнэлт хийхдээ, тухайн үйлдэл эхлэхээс төгсөх хүртэлх цаг хугацаанд идэвхтэй үйлдлээр хамтран оролцсон оролцоо, гэмт хэрэг үйлдэх нэгдмэл санаа зорилго нэг тодорхой асуудалд чиглэсэн байх, хамтарсан үйлдлийн улмаас гарах үр дагавар зэрэгтэй уялдаатай авч үзэх нь хэргийн зүйлчлэлд чухал ач холбогдолтой болохыг, түүнчлэн мөнгө угаах гэмт хэргийн хувьд, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж буюу гэмт хэргийн шинжтэй тодорхой үйлдлүүд төгссөний дараа хийгдсэн байхыг шаарддаг онцлогтой болохыг тус тус дээр дүгнэсэн болно.

Гэмт хэрэг гарсан цаг хугацааны талаар анхан шатны шүүх “Шүүгдэгч Б.Тулгын ... гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хооронд тооцсон нь тухайн тендерийн ажил, үйлчилгээнүүдийн үр дүнг хүлээлгэн өгсөн хамгийн сүүлийн цаг хугацаагаар тооцсон байх боловч хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд албан тушаалын байдлаа урвуулж, улмаар нэр бүхий тухайн компаниудыг тендерт оролцуулж гэрээ байгуулах шийдвэр гаргуулсан болон гэрээ байгуулсан цаг хугацаа “ХБО” ХХК-ийн хувьд 2011-08-17, 2011-08-25, Ар дааган ХХК-ийн хувьд 2012-09-11, 2012-09-24, Комфорт импекс ХХК-ийн хувьд 2011-08-17, 2011-08-25 байжээ” гэж дүгнэжээ.

Материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн хувьд, хохирогчид эд хөрөнгийн хохирол учирснаар буюу хохирогчоос гэмт хэрэг үйлдэж буй этгээдэд эд хөрөнгийг шилжүүлэн өгснөөр төгсдөг. 

Албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн хувьд, албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгохдоо их хэмжээний хохирол учруулснаар уг гэмт хэрэг төгсдөг онцлогтой.

Тодорхой үнийн дүнтэй тендерийн хувьд, уг ажиллагаа нийтийн албан тушаалтны албан тушаалын байдлаа урвуулан ашигласан ажиллагааны хүрээнд явагдсан гэж үзсэн тохиолдолд нийт үнийн дүнгээр хохирлыг тооцож, нэгэнт хийгдсэн ажлыг захиалагч хүлээн авсан нь гэмт хэргийг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрсөн ойлголт биш бөгөөд гагцхүү хохирол, төлбөрт тооцон авах эсэх асуудал нь хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудал гэж үзнэ.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 117 дугаар дүгнэлтэд ““Ар дааган” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 499078977 тоот дансанд 2016 оны 3 дугаар сарын 7, мөн оны 7 дугаар сарын 6-ны өдрүүдэд тус тус СХД-ТА/236/01, СХД-ТА/236/06 дугаар гэрээнүүдийн санхүүжилт орсон” гэж тусгагджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж заасан.

Иймд, гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааны талаар тодорхой дүгнэлт хийх нь зүйтэй байна гэж үзэв.

Цаашид, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт, түүнчлэн 2015 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан их хэмжээний хохирлыг тооцохдоо Эрүүгийн хуулиар хамгаалагдсан харилцаа зөрчигдсөн хүрээнд буюу тендер, уг тендерийн үнийн дүнгээр, цогц байдлаар хохирлыг тооцох нь Эрүүгийн хуулийн зорилго, үзэл баримтлалд нийцэхийг анхаарвал зохино. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчилан зааж, тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотлохгүй бөгөөд шүүх хуралдааны явцад нотолдог болохыг зохицуулан хуульчилсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Т, Э.Т, Н.Э, Б.С нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/-ыг тогтоогоогүй, нөхцөл байдал тогтоогдож байх тул үүнийг анхан шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэж, шүүх өөрчлөн дүгнэх боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасан бөгөөд зарим хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татах шаардлагатай гэж үзвэл хуульд журамлан заасан асуудлын хүрээнд шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

         Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах ба давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд эдгээр асуудлыг нөхөн гүйцэтгэж, зөвтгөн шийдвэрлэх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Т, Э.Т, Н.Э, Б.С нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч шүүгдэгч М.Т, түүний өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон шүүгдэгч М.Т, шүүгдэгч Н.Эын өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/981 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.Т, Э.Т, Н.Э, Б.С нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүртэл шүүгдэгч М.Т, Э.Т, Н.Э, Б.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.              

                                            

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР