Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2023/0791

 

 

 

 

 

 

 

    2023          10           30                                     128/ШШ2023/0791

    

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, шүүгч Ц.Одмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н******* ХХК /РД:*******/,

Хариуцагч: Ашигт м*******мал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс,  

Маргааны төрөл: ашигт м*******малын хайгуулын тусгай зөвшөөрлийг  дуусгавар болгосон бүртгэлийг үндэслэн хугацаа сунгуулах өргөдлийг шийдвэрлүүлэх хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоолгож, хугацаа сунгуулах өргөдлийг зохих журмын дагуу хүлээн авч шийдвэрлэхийг даалгуулах тухай маргаантай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Г*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт м*******малын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг үндэслэн хугацаа сунгуулах өргөдлийг шийдвэрлүүлэх хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоолгож, хугацаа сунгуулах өргөдлийг зохих журмын дагуу хүлээн авч шийдвэрлэхийг даалгах.

Хоёр. Маргааны үйл баримтын талаар.

1. Ашигт м*******малын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 109 дүгээр шийдвэрээр Н******* ХХК-д Төв аймгийн Баянцагаан сумын Баянцагаан нэртэй газар 3790.38 га талбайд ашигт м*******малын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрөл олгож, мөн даргын 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 78 дугаар шийдвэрээр тус ашигт м*******малын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл сунгасан.

2. Н******* ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/02 тоот албан бичгээр Ашигт м*******мал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтэст гаргасан “тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг шийдвэрлүүлэх” хүсэлтэд тус хэлтэс 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 8/1279 тоот албан бичгээр “хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэх хариу өгсөн.

3. Н******* ХХК Ашигт м*******мал, газрын тосны газрын даргад 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 01/13 тоот  албан бичгээр өргөдлийг шийдвэрлүүлэхээр гомдол гаргаж, тус газар 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1/1809 тоот албан бичгээр “тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй” хэмээх хариу өгсөн.

Гурав. Маргаж буй үндэслэлүүд.

Нэхэмжлэгч “тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг гаргах хугацаа хэтрүүлсэн нь байгаль орчны менежментийн шинэчилсэн төлөвлөгөөг хянаж батлах эрх бүхий этгээд буюу сумын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн ажлаас чөлөөлөгдсөн, нөхөж томилогдоогүй байснаас батлуулж чадаагүй хугацаа алдсан, мөн компанийн захирал өвчний улмаас эмчлүүлсэн зэрэг хүндэтгэн үзэх ш*******гааны улмаас өргөдлөө хугацаандаа гаргаж чадаагүй, Ашигт м*******малын газрын тусгай зөвшөөрлийн сунг******* хариуцсан мэргэжилтэн өргөдлийг бүрдэл дутуу гээд хүлээж аваагүй” хэмээн маргаж, хариуцагч “хугацаа сунгуулах хүсэлтээ 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс өмнө гаргаагүй тул тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болсон” хэмээн  тайлбарладаг.

1. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Тус компани нь Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 109 дүгээр шийдвэрийн дагуу Төв аймгийн Баянцагаан сумын нутагт ашигт м*******малын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийг 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр анх авсан. Бид ХV-******* тоот тусгай зөвшөөрлийг эзэмшиж байх хугацаандаа тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллаж ирсэн.

          Манай компани 2016-2021 оны хооронд уг тусгай зөвшөөрлийн талбайд нийт 102,474,353.46 төгрөгийн хөрөнгө оруул******* оруулж, геологи хайгуул судалгааны ажил хийсэн болно. Ашигт м*******малын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдөл гаргах хугацаа 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр байсан боловч бид өөрсдийн хүсэл зоригоос үл ш*******гаалах нөхцөл байдал, хүндэтгэн үзэх ш*******гааны улмаас тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө хугацаанд нь гаргаж чадаагүй болно.

Учир нь тус манай компани тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө хуульд заасан хугацаанд гаргахын тулд Ашигт м*******малын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан өргөдлийн бүрдүүлбэрийг хангахаар хуульд заасан. Бид Ашигт м*******малын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 40 дүгээр зүйлд заасны дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулах, өмнөх жилийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг хянуулахаар Төв аймгийн Баянцагаан суманд хүргүүлсэн боловч сумын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Жамбалсүрэн нь Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор ажлаасаа чөлөөлөгдсөн байсан тул Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах албан туша*******ан байхгүйн улмаас манай төлөвлөгөө, тайлан одоог хүртэл батлагдаагүй. Манайх 12 дугаар сард өргөдлөө гаргаж, байгаль орчны байцаагч хянаж амжаагүй байсан учраас байгаль орчны менежментийн төлөвлөгөө шинэчлэн батлагдаагүй. Сумын Засаг дарга батлахаас татгалзаагүй, харин батлахын тулд  мэргэжлийн албан туша*******ан нь хянах ёстой, өөр хүн томилогдохоор шийдвэрлэж өгье гэж хоёр удаа "Н*******" ХХК-д бичиг өгсөн байдаг. Нэг албан бичигт нь “тус албан хаагч нь төрийн албаны зөвлөлийн  шийдвэрээр ажлаасаа чөлөөлөгдсөн тул танай төлөвлөгөөг батлах мэргэжилтэн байхгүй” гэсэн. Улмаар бид ашигт м*******малын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаж байсан учраас Л.Г******* захирал бид хоёр тухайн үед очиж уулзаж, хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах гэсэн юм, сумаас байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдахгүй байгаа гээд нөгөө албан бичгээ үзүүлж энэ албан туша*******ан байхгүй байгаа, өөр хүн томилогдоогүй, хавсран гүйцэтгэж байгаа хүн байхгүй учраас энэ асуудлыг яах вэ гэх агуулгаар бичиг өгтөл өргөдлөө манайд өгчих гэж чиглэл өгсөн. Түүний дагуу сум руу хандаж 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр байгаль орчны байцаагч томилогдоогүй байгаа талаар тодруулж авч, Ашигт м*******мал газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтэст хугацаа сунгуулах хүсэлтээ өгсөн. Гэтэл Ашигт м*******мал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсээс сунгуулах хүсэлтийг баталсан  хариуг өгсөн ч кадастрын хэлтсийн дарга хүлээж аваагүй.

          Сумын байгаль орчны байцаагч ажлаасаа чөлөөлөгдсөн, түүний үүргийг орлон гүйцэтгэх албан туша*******ан байхгүй тул манай компаниас ш*******гаалахгүй нөхцөл байдлаас болж тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хуульд заасан өргөдлийн бүрдүүлбэрийг хангаж хугацаанд нь өргөдлөө гаргаж чадахгүй нөхцөл байдалд бид орсон.

          Түүнчлэн Н******* ХХК-ийн Л.Г******* 2021 оны 12 дугаар сарын сүүлээр Корона вируст халдвар авч улмаар өвчин хүндэрч 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс тусгаарл*******ад орж, хэвтэн эмчлүүлж, биеийн байдал дээрдэхгүй байсаар 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эмнэлгээс гарсан. Гүйцэтгэх захирал цар тахал өвчний улмаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй, тусгаарл*******ад эмчлэгдэж байсан тул компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байхгүй байсан. Дээрх үйл явдлуудаас болж манай компани ашигт м*******малын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөл гаргах хугацааг өөрийн хүсэл зоригоос үл ш*******гаалах нөхцөл байдал, хүндэтгэн үзэх ш*******гааны улмаас хэтрүүлсэн.

          Манай компаниас дээрх нөхцөл байдлаар тусгай зөвшөөрлийг дуусгавар болгохгүй байх эрх зүйн харилцаа байсан талаараа тайлбарлан Ашигт м*******мал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэст хандан 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/12 тоот албан бичгээр тусгай Зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлөө гаргаж, уг өргөдлийг шийдвэрлэхэд Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулж өгөөч гэж хүссэн. Сонсох ажиллагаагаар манай компани тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө хугацаанд нь гаргаж чадаагүй ш*******гаан, нөхцөл байдлын талаар баримтуудаа гарган өгөх, тайлбарлах зорилготой байсан.

          Гэвч Ашигт м*******мал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэс манай өргөдлийг шийдвэрлэх сонсох ажиллагаа хийгээгүй бөгөөд Ашигт м*******мал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 8/1279 тоот албан бичгээр "тусгай зөвшөөрөл дуусгавар болсон байх тул манай хүсэлтийг хүлээн авах боломжгүй" гэсэн хариу өгсөн нь хууль зүйн үндэслэлгүй байсан.          

          Бид Ашигт м*******мал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 8/1279 тоот албан бичгээр өгсөн хариуг хүлээн аваад эс зөвшөөрч 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 01/13 тоот албан бичгээр Ашигт м*******мал, газрын тосны газрын даргад гомдол гаргасан.

          Ашигт м*******мал, газрын тосны газрын дарга манай компанийн гаргасан гомдолд 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 1/1809 тоот албан бичгээр "Ашигт м*******малын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т "...Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана..." заасны дагуу ашигт м*******малын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө гаргаагүй байх тул мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу дуусгавар болсон байна. Иймд танай гомдлыг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна" гэсэн хариу өгсөн нь хууль бус.

          Учир нь манай компанийн тусгай зөвшөөрлийн ээлжит 7 дахь жилийн төлбөрөө хуулийн хугацаанд буюу 2022 оны 02 дугаар сард төлсөн. Гэтэл Ашигт м*******мал газрын тосны газрын дарга манай компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргах хугацааг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гэж үзэж, өргөдөл гаргах хугацааг 1 /жил гаруй хугацаагаар хэтрүүлсэн мэтээр тайлбарлаж, манай компанийн гомдлыг /хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй хариу байгаа бөгөөд Ашигт м*******мал газрын тосны газрын зүгээс манай гаргасан гомдлын талаар бодит байдлыг шалган тогтоох ажиллагааг хийгээгүй.

          Түүнчлэн Ашигт м*******мал газрын тосны газраас манай XV-******* дугаар тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон гэх боловч хэдэн сарын хэдний өдрийн ямар шийдвэрээр дуусгавар болгосон нь тодорхойгүй байгаа болно. Нөгөө талаар манай компани тусгай зөвшөөрлийн 7 дахь жилийн төлбөрөө хуулийн хугацаанд төлсөн байхад тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох ёсгүй байсан гэж үзэж байна.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө төлсөн, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө гаргасан байхад манай компанийн XV-******* дугаар тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэл нь хууль бус байх тул уг бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү.

          Манай компани ашигт м*******малын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайланг хүлээлгэж өгөөгүй, батлуулаагүй нь хүндэтгэн үзэх ш*******гааны улмаас хугацаанд нь гаргах боломжгүй байсан нөхцөл байдлыг захиргааны байгууллага хянан үзэлгүйгээр "...тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна" гэсэн хариу өгч байгаа нь манай компанийн төрийн байгууллагад өргөдөл гомдол гаргах, шийдвэрлүүлэх эрх, тусгай зөвшөөрөл эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

          Тус компани нь Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайланг хүлээлгэж өгөөгүй, батлуулаагүй нь хүндэтгэн үзэх ш*******гаан бүхий эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоосон нөхцөлд ашигт м*******малын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө захиргааны байгууллагад гаргаж, шийдвэрлүүлэх боломжтой болж, тусгай зөвшөөрлөө үргэлжлүүлэн эзэмших эрх маань үүсэж, сэргэх юм. Ашигт м*******мал газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн манай компанийн гаргасан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг шийдвэрлэхээс татгалзсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 25, 26, 27 дугаар зүйлийг зөрчсөн.  

          Хугацаа сунгуулах өргөдлөө Н******* ХХК-ийн Ашигт м*******мал газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэст гаргасан өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаснаар манай компанийн төрийн захиргааны байгууллагад гаргасан өргөдлөө шийдвэрлүүлэх, цаашид тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах, тусгай зөвшөөрөл эзэмших эрх сэргэх юм. Иймд Ашигт м*******малын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг үндэслэн хугацаа сунгуулах өргөдлийг шийдвэрлүүлэх хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоож, хугацаа сунгуулах өргөдлийг зохих журмын дагуу хүлээн авч шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэв.

          2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “Төв аймгийн Баянцагаан сумын нутаг Баянцагаан нэртэй газар 3790,38 гектар талбайд ашигт м*******малын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийг 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 109 шийдвэрээр анх 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр олгосон. 2019 оны 02 дугаар сарын 14- ний өдрийн 78 дугаар шийдвэрээр XV-******* дугаар ашигт м*******малын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс тооцож 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан. Н******* ХХК нь ашигт м*******малын хайгуулын XB-******* тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн хугацаанд буюу 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс өмнө төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй тул Ашигт м*******малын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан байна.

          Ашигт м*******малын тухай хуулийн 22 дугаар зүйлд "Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана" гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлэхээр хуульчилсан бөгөөд сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ ашигт м*******малын тухай хуулийн 22.1.1 хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар", 22.1.2 "үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт", 22.1.3 "байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт", 22.1.4 "хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус хавсаргахыг шаарддаг. Тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт м*******малын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлөө төрийн захиргааны байгууллагад ирүүлэх бөгөөд өргөдөл нь хуулийн шаардлага хангаж байвал тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь хэсэгт " энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт м*******малаас бусад төрлийн ашигт м*******малын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах..." гэж заасны дагуу 3 жилийн хугацаагаар сунгасан Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын шийдвэр гарч, тус хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт ...Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг Энэ хуулийн 21.1.5 дахь хэсэгт заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ..." гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавср******* болон кадастрын системд бүртгэл хөтөлж тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгддэг.

          Ашигт м*******малын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй бол мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан..." гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болсныг геологи, уул уурхайн кадастрын системд бүртгэдэг бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэхийг Ашигт м*******малын тухай хуулиар зохицуулаагүй, мөн Геологи, уул уурхайн кадастрын даргын шийдвэр, бусад эрх зүйн акт гардаггүй болно. Н******* ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/12 дугаар албан бичгийг манай байгууллагад ирүүлсний дагуу Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 8/1279 дугаартай албан бичгээр "...хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй..." хариу хүргүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч тал хуульд заасан хугацаанд ашигт м*******мал эзэмших эрхийн хугацааг сунгуулах өргөдлөө өгөөгүй болохоо хэлсэн тайлбараараа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хэрэгт авагдсан хариу тайлбараар тогтоогддог. Төрийн байгууллагыг буруутгах үндэслэлээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээрээ тодорхойлж чадахгүй байна гэж үзлээ. Сонсох ажиллагааг хэрхэн хийх вэ гэхээр захиргааны акт гаргахаас өмнө хийх ёстой. 

Гэтэл төрийн захиргааны байгууллага, байгаль орчны байцаагч ажлаа хийгээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлж төрийн захиргааны байгууллагад өгөөгүй. Өгөөгүй ш*******гааныг байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүйтэй холбож тайлбарладаг. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүйгээр Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу тэмдэгтийн хураамж төлөхгүйгээр төрийн захиргааны байгууллагаас үйлчилгээ авах боломжгүй. Төрийн байгууллагад хугацаа сунгуулах хүсэлтийг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гаргаж, 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 8/1279 дугаартай албан бичгээр хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж хариу ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй. 

Төрийн захиргааны байгууллагаас яагаад хугацаа сунгуулах өргөдлийг хүлээж авах вэ гэхээр ганцхан байгаль орчны байцаагчтай хамаар*******ай биш сумын Засаг даргаар тамга даруулж, нөхцөл байдлыг тодруулах хэрэгтэй. Байгаль, орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг байгаль орчны байцаагч гаргасан гэдэг нь төрийн албаны зөвлөлийн албан бичгээр тогтоогддог гэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхийн шийдвэрийг хянасан давж заалдах шатны шүүхийн магадлалд заасанчлан нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ажиллагааг шүүхээс хийж, нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа “...ашигт м*******малын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг үндэслэн хугацаа сунгуулах өргөдлийг шийдвэрлүүлэх хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Ашигт м*******мал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоон, хугацаа сунгуулах өргөдлийг зохих журмын дагуу хүлээн авч шийдвэрлэхийг даалгуулах” хэмээн тодорхойлж, нэхэмжлэлийн энэ шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцүүлж шийдвэрлэсэн.

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

1. Төв аймгийн Баянцагаан сумын Баянцагаан нэртэй газар 3790.38 га талбайд маргаанд хамаарах ашигт м*******малын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч Н******* ХХК-д Ашигт м*******малын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 109 дүгээр шийдвэрээр олгож, 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 78 дугаар шийдвэрээр 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл сунгасан, Н******* ХХК Ашигт м*******малын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан “тусгай зөвшөөрөл дуусгавар болохоос 30 хоногийн өмнө” хугацаанд тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг маягтын дагуу, бүрдэл баримт бичгийг хавсарган гаргаагүй, энэ үндэслэлээр тусгай зөвшөөрлийн хугацаа 2022 оны 2 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болж мэдээллийн санд бүртгэгдсэн.

2. Ашигт м*******малын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд  22.1.1. “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар”, 22.1.2. “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт”, 22.1.3  “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд “40.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ” гэж заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”, 22.1.4. “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт”-ыг хавсаргана” гэж заасан байна.

3. Нэхэмжлэгч компани 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 19/01 тоот албан бичгээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайлан, 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулахаар Төв аймгийн Баянцагаан сумын Засаг даргад хүргүүлсэн[1] боловч тус суманд уг төлөвлөгөөг, төлөвлөгөөний биелэлтийг хянаж баталгаажуулах чиг үүрэг бүхий байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн байхгүйгээс ийнхүү баталгаажуулахад хугацаа алдсан байдаг.

4. Н******* ХХК ийнхүү тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсноос хойш Ашигт м*******мал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 01/12 тоот албан бичгээр “тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг шийдвэрлүүлэх” хүсэлт гаргаж[2], ийнхүү хугацаа хэтрүүлсэн нь “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулахаар, өмнөх жилийн менежментийн төлөвлөгөөний тайланг хянуулахаар сумын Засаг даргад хүргүүлсэн ч төлөвлөгөө, тайланг хянах хариуцсан албан хаагч байхгүй хүлээгдсэн, гүйцэтгэх захирал өвчний учир тусгаарл*******ад эмчлэгдсэн” хүндэтгэн үзэх ш*******гаантай байсныг дурдсан.

Хүсэлтдээ Ашигт м*******малын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан баримт бичгийн бүрдлээс “тусгай зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийн 7 дахь жилийн төлбөр 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр төлсөн баримт, үйлчилгээний хураамж 2 дугаар сарын 23-ны өдөр төлсөн баримт, Төв аймгийн Баянцагаан сумын Засаг даргын 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 01/51 тоот албан бичиг, өвчний учир 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 09, 1 дүгээр сарын 12-ны өдрөөс 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл эмчлүүлсэн эмнэлгийн баримтуудыг” хавсаргасан[3] байгаагаас үзвэл уг хүсэлтийг гаргах үед байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулаагүй байснаас гадна хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тайлан, тайланг хүлээлгэн өгсөн баримт, хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулсан баримт бүрдүүлээгүй байсан гэж үзэхээр байна.

Өргөдөл шийдвэрлүүлэх хүсэлтэд хариуцагч Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 8/1279 тоот албан бичгээр “тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэх хариу өгсөн бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл шийдвэрлүүлэх хүсэлтийг ч шийдвэрлээгүй, хүндэтгэн үзэх ш*******гааныг харгалзах эсэхийг ч дүгнээгүй байна.

5. Улмаар дээд шатны байгууллага, албан туша*******ан болох Ашигт м*******мал, газрын тосны газрын даргад 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 01/13 тоот албан бичгээр “тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг шийдвэрлүүлэх” гомдол гаргаж, гомдолд мөн л дээрх баримтуудыг хавсаргасан, Ашигт м*******мал, газрын тосны газрын дарга 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 1/1809 тоот албан бичгээр хариуцагчтай адил агуулгаар хариу өгчээ.

6. Тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдөл гаргах хугацаанд буюу 2022 оны 1 дүгээр сарын 04, мөн тусгай зөвшөөрөл хүчинтэй байх хугацаанд буюу 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүртэл тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт м*******малын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан хугацаа сунгуулах баримт бичгийн бүрдэлд хамаарах байгаль орчны менежментийн төлөвлөгөө шинэчлэн батлуулаагүй байсан нь Баянцагаан сумын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн ажлаас чөлөөлөгдөж, уг чиг үүргийг гүйцэтгэх өөр албан хаагч байхгүйгээс менежментийн төлөвлөгөө, тайланг хянаж баталгаажуулах боломжгүй, нөхөн томилогдох хүртэл хугацаа алдсан буюу тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл хамаарах ш*******гаан нөхцөл үүссэн болох нь,

6.1. Нэхэмжлэгч компани 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 19/01 тоот албан бичгээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайлан, 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулахаар хүргүүлсэнээр[4],

6.2. Төв аймгийн Баянцагаан сумын Засаг дарга Ашигт м*******мал, газрын тосны газарт хандаж 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01/24 тоот албан бичгээр[5] Н******* ХХК-ийн XV-******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд “2021 онд хэрэгжүүлсэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайланг”, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/51 тоот албан бичгээр[6] “2021 онд хэрэгжүүлсэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг”, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/52 тоот албан бичгээр[7]  “2022 онд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг” хянах байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн ажлаас чөлөөлөгдсөн тул хянаж баталгаажуулах гарын үсэг зурах боломжгүй талаар болон 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А/54 тоот албан бичгээр[8] Н******* ХХК-ийн XV-******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд “2022 онд хэрэгжүүлсэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөтэй 2 дугаар багийн ард иргэд танилцаж багийн Иргэдийн нийтийн хуралдаанаар шийдвэрлэх тул батлах боломжгүй” байгааг тодорхойлсоноор,

6.3. Төв аймгийн Баянцагаан сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтний албан үүргийг гүйцэтгэж байсан албан хаагчийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс ажлаас чөлөөлж, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар уг орон тоонд албан хаагчийг томилсон[9] үйл баримтаар тус тус тогтоогдож байна.

7. Тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг хугацаанд нь гаргаж чадаагүй бас нэгэн хүндэтгэн үзэх ш*******гаанд тооцохоор нөхцөл байдал нь Н******* ХХК-ийн захирал Л.Г******* 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хүртэл сувганцарын завсрын эдийн архаг нефрит өвчний улмаас, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Covid-19 халдварын улмаас эмчлүүлсэн[10] нь Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн магадлагаа, өвчний түүхээс тогтоогдож байна.

8. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт м*******малын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасан хэмжээнээс багагүй зардал бүхий хайгуулын ажлыг жил бүр хийж гүйцэтгэх бөгөөд, 33.2-т тухайн жилийн хайгуулын ажлын тайлан болон санхүүгийн баримтад тулгуурлан хайгуулын ажлын зардлын доод хэмжээг төрийн захиргааны байгууллага баталгаажуулахаар, 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.4-т хайгуулын ажлын тайлан болон зардлыг баталгаажуулсан баримтыг тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөлд хавсаргахаар заасан.

Нэхэмжлэгч нь хайгуулын талбайд 2021 онд хийж гүйцэтгэсэн геофизикийн хайгуулын ажлын тайланг хэрэгт ирүүлсэн[11] боловч уг тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт, зардлын доод хэмжээг баталгаажуулсан баримтыг тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдөл шийдвэрлүүлэх 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн хүсэлтдээ, 3 дугаар сарын 22-ны өдрийн гомдолдоо  хавсаргаж хүргүүлээгүй байх тул өргөдөл шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргах үедээ энэ бүрдлийг хангуулсан байсан гэж үзэхээргүй байна.

Түүнчлэн тус компани 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 19/01 тоот албан бичгээр хайгуулын талбай байрших Төв аймгийн Баянцагаан сумын Засаг даргад “талбайд хайгуулын ажил болох геофизикийн соронзон хэмжилт хийх” хүсэлт гаргасан байх ба Ашигт м*******мал, газрын тосны газрын Ашигт м*******малын хайгуулын хэлтсийн 2023 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн тодорхойлолтоос[12] үзвэл тус компани 2020, 2021 онд хайгуулын ажлын тайлан хянуулаагүй, 2020, 2021 онд зардлын доод хэмжээг баталгаажуулаагүй байна.

9. Н******* ХХК-иас Ашигт м*******мал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гаргасан “тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг шийдвэрлүүлэх” хүсэлтдээ болон Ашигт м*******мал, газрын тосны газрын даргад 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гаргасан “өргөдлийг шийдвэрлүүлэх” гомдолдоо ийнхүү тусгай зөвшөөрөл сунгуулах хугацаа алдсан хүндэтгэн үзэх ш*******гааны талаар “гүйцэтгэх захирал Л.Г******* өвчний учир эмчлүүлсэн болон орон нутгийн захиргааны байгууллагаас ш*******гаалан байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдаагүй” талаар дурдсан[13] байдаг ч хариуцагч хүсэлтэд хариу өгөхдөө болон дээд шатны байгууллага, албан туша*******ан гомдлыг хянахдаа хүсэлт, гомдолд дурдсан тусгай зөвшөөрлийг сунгуулах хугацаа алдсан дээрх нөхцөл байдлыг судалж тогтоогоогүй, хүндэтгэн үзэх ш*******гаанд хамаарах эсэхийг огт харгалзаж үзэлгүйгээр “тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон тул хүсэлт, гомдлыг хүлээн авахгүй боломжгүй” гэх хариу өгсөн нь “бодит нөхцөл байдлыг тогтоох, шийдвэр нь үндэслэл бүхий байх” Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь захиргааны үйл ажиллагааны зарчимд нийцэхгүй, улмаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөнджээ.

10. Ашигт м*******малын тухай хуулийн 22.1-д заасан хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй бол мөн хуулийн 53.1.1-д тусгай зөвшөөрөл дуусгавар болох зохицуул******* бий ч тусгай зөвшөөрөл эзэмшигч Н******* ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос өмнө тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэл зоригоо илэрхийлсэн нь байгаль орчны менежментийн төлөвлөгөө хянуулж батлуулахаар орон нутгийн захиргааны байгууллагад хандсан, өөрөөс үл хамаарах орон нутгийн захиргааны байгууллагаас ш*******гаалах нөхцөл байдал, эрүүл мэндийн ш*******гааны улмаас хугацаандаа өргөдлийн бүрдүүлбэр хангуулж чадаагүй нь сумын Засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн, 2 дугаар сарын 24-ний өдрийн албан бичиг, эмнэлгийн магадлагаагаар тогтоогдож байна.

11. Ашигт м*******малын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нэхэмжлэгч компани XV-******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн 7 дахь жилийн төлбөрийг урьдчилан 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр төлсөн[14] байх бөгөөд ийнхүү тусгай зөвшөөрлийн төлбөр төлж буй нь тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах хуулиар тогтоосон шаардлагын нэг төдийгүй тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэл зоригоо илэрхийлж буй бодит хэлбэр юм.

12. Ашигт м*******малын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т “... төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж болох бөгөөд ийнхүү татгалзах тохиолдолд ч тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг хүлээн авч судалсны үндсэн дээр ийнхүү шийдвэрлэхээр байна.

Гэтэл өргөдлийг шийдвэрлүүлэхээр дээрх хүндэтгэн үзэх ш*******гааныг нотлох баримтуудыг хавсарган хүсэлт, гомдлоо гаргахад тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө хугацаанд нь бүрдэл хангуулан гаргаагүй ш*******гаан бий эсэх, хүсэлтэд дурдсан нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх ш*******гаанд хамаарах эсэхийг харгалзаж үзэхгүйгээр “өргөдлөө хугацаанд нь гаргаагүйгээс тусгай зөвшөөрөл дуусгавар болсон” үндэслэлээр “өргөдөл шийдвэрлүүлэх” хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан нь үндэслэлгүй болжээ.

Нэхэмжлэгч “Тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдөл гаргахаар хандахад баримт бичгийн бүрдүүлбэр хангаагүй хэмээн тусгай зөвшөөрлийн сунг******* хариуцсан мэргэжилтэн материал хүлээн авахаас татгалзсан, тиймээс тусгай зөвшөөрөл сунгуулах төлбөр төлөөгүй, өргөдлийг маягтаар үйлдээгүй байсан” хэмээн тайлбарласныг хариуцагч няцаагаагүй бөгөөд ийнхүү өргөдөл хүлээн авахаас татгалзах эрх мэргэжилтэнд хуулиар олгогдоогүй тул энэ үйлдлийг Ашигт м*******малын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т заасан тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг шийдвэрлэсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа гэж үзэх боломжгүй, өөрөөр хэлбэл төрийн захиргааны байгууллагын эрх хэмжээнд хуульчилсан “өргөдлийг хүлээн авах, хэрхэн шийдвэрлэх” захиргааны үйл ажиллагааг мэргэжилтэн дангаар хэрэгжүүлснийг төрийн захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуулиар тогтоосон үйл ажиллагаа хэрэгжүүлсэн гэж үзэхгүй юм.

13. Тусгай зөвшөөрөл эзэмшигч 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулахаар орон нутгийн захиргаанд хүргүүлсэн, орон нутгийн захиргаанаас буюу сумын Засаг даргаас тусгай зөвшөөрлийн асуудлыг хариуцсан төрийн захиргааны байгууллагад 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулахаар ирүүлсэн, төлөвлөгөөг хянах албан хаагч томилогдоогүйгээс батлах боломжгүй хүлээгдэж буйг мэдэгдсээр байхад сунгуулах өргөдлөө хугацаанд нь гаргаагүй хэмээн тусгай зөвшөөрөл дуусгавар болсныг бүртгэсэн нь “захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, “хууль ёсны итгэлийг хамгаалах” Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8-д заасан зарчимд нийцээгүй, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөнджээ.  

14. Дээр дүгнэсэнчлэн Ашигт м*******малын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар гаргасан хугацаа сунгуулах өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг бүрдүүлбэр хангасан эсэх, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 22.2-т заасан хуулиар тогтоосон нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг хянаж, тусгай зөвшөөрлийг сунгах, 22.4-т зааснаар сунгахаас татгалзах шийдвэр гаргах нь төрийн захиргааны байгууллагын эрх хэмжээнд хамаарна. Өөрөөр хэлбэл шүүх захиргааны байгууллагын энэ эрх хэмжээнд халдахгүй, тиймээс ч өргөдлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон гэж үзлээ. 

Иймд дээрх үндэслэлүүдээр Ашигт м*******мал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн Төв аймгийн Баянцагаан сумын Баянцагаан нэртэй газар 3790.38 гектар талбай бүхий ашигт м*******малын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг үндэслэн хугацаа сунгуулах өргөдлийг шийдвэрлүүлэх хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Ашигт м*******мал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоон, хугацаа сунгуулах өргөдлийг зохих журмын дагуу хүлээн авч шийдвэрлэхийг даалгаж шийдвэрлэлээ.

15. Дэд жагса*******аас сугалаагаар сонгогдсон иргэдийн төлөөлөгч О.Нармандахад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх ш*******гаангүйгээр ирээгүй, хэргийн оролцогчид иргэдийн төлөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д зааснаар  иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болохыг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь за*******ыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт м*******малын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.4, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 40 дүгээр зүйлийн 40.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8 дахь за*******ыг тус тус баримтлан нэхэмжлэгч Н******* ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Төв аймгийн Баянцагаан сумын Баянцагаан нэртэй газар 3790.38 гектар талбай бүхий ашигт м*******малын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг үндэслэн хугацаа сунгуулах өргөдлийг шийдвэрлүүлэх хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Ашигт м*******мал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоон, хугацаа сунгуулах өргөдлийг зохих журмын дагуу хүлээн авч шийдвэрлэхийг даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

  

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ХАЛИУНА

 

                                                       ШҮҮГЧ                               Б.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                    

    ШҮҮГЧ                               Ц.ОДМАА

 

 

 

[1] Хэргийн 2 дугаар хавтсын 136-138 дугаар хуудас

[2] Хэргийн 2 дугаар хавтсын 121 дүгээр хуудас

[3] Хэргийн 1 дүгээр хавтсын 151-165 дугаар хуудас

[4] Хэргийн 2 дугаар хавтсын 136-138 дугаар хуудас

[5] Хэргийн 1 дүгээр хавтсын 128, 169 дүгээр хуудас

[6] Хэргийн 1 дүгээр хавтсын 18 дугаар хуудас

[7] Хэргийн 1 дүгээр хавтсын 149 дүгээр хуудас

[8] Хэргийн 1 дүгээр хавтсын 170 дугаар хуудас

[9] Хэргийн 2 дугаар хавтсын 5, 6 дугаар хуудас

[10] Хэргийн 1 дүгээр хавтсын 23-27 дугаар хуудас

[11] Хэргийн 1 дүгээр хавтсын 190-203, 216-219 дүгээр хуудас

[12] Хэргийн 2 дугаар хавтсын 19 дүгээр хуудас

[13] Хэргийн 1 дүгээр хавтсын 142, 151 дүгээр хуудас

[14] Хэргийн 1 дүгээр хавтсын 16-17 дугаар хуудас