Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 0589

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  36.1, 36.2, 36.3,3 6.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдийг, 38.1 дүгээр зүйлийг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. С овогт Г А хүчиндэх гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.А 2  жил 6 сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.А оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Г.А  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.А авсан  хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6.Г.А  нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн АD3372549  серийн дугаартай 10.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар улсын төсөвт оруулсугай.

8. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тооцох зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

9.Хохирогч С.З нь  гэм хорын хохирлыг ИХШХШТХ-д заасан үндэслэл журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

10. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах   эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                               С.ПҮРЭВСҮРЭН