Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2023/0878

 

  

 

 

 

 

 

    2023          11           22                                    128/ШШ2023/0878

      

 

   Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

   баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Халиуна даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгч Ц.Н*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц*******, хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*******, Л.Г*******, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, хариуцагч Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н******* /цахимаар/, гуравдагч этгээд П.М*******, Ж.С******* нарыг оролцуулан Ц.Н*******гийн нэхэмжлэлтэй, , , т тус тус холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ирүүлсэн кадастрын зургаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, эцсийн байдлаар нэхэмжлэгчийн зүгээс хүсэж байгаа зүйл нь энэ байгаа. Ц.Н*******гийн газар нь эзэмшүүлэх захирамжид зааснаар 182 м.кв боловч бодит байдалд 152 м.кв хэмжээтэй байгаа. Тэгэхээр нэмж эзэмших хүсэлт гаргахгүйгээр захирамжийн хэмжээгээрээ хашаагаа хэмжүүлээд шийдвэрлүүлж болох байхгэв.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц******* шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “Тус шүүхэд Ц.Н*******гийн нэхэмжлэлтэй, , , Улсын бүртгэлийн эд хөрөнгийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа билээ. Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулагч Л.Г*******ийн зүгээс шүүх хуралдаанд маргаан бүхий газрын сансрын зургийг, кадастрын зурагтай давхцуулсан 2 ширхэг нотлох баримтыг гарган өгч, бодитоор давхацсан маргаан бүхий газарт төрийн байгууллагын аливаа гэрчилгээнд өөрчлөлт оруулалгүйгээр кадастрын зурагт өөрчлөлт оруулан кадастрын мэдээллийн санд бүртгэн, нэхэмжлэгчийн өмчлөлийн байшингийн тамбур, хашаалсан газрын бодит давхацлыг арилган, нэхэмжлэгчийн эзэмших эрхийн гэрчилгээнд заасан хэмжээтэй, нэхэмжлэгчийн одоогийн хашаа байгаа эргэлтийн цэг бүхий газар эзэмших эрхийг кадастрын мэдээллийн санд бүртгэх боломжтой, хариуцагчид эвлэрэх, зөвшөөрөх итгэмжлэл олгогдоогүй гэх тайлбарыг гаргасан. Хариуцагч бусад этгээдээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх боломжтой, гуравдагч этгээдээс өмчлөх эрхийн гэрчилгээнд заасан хэмжээгээр газраа өмчлөхөд татгалзах зүйлгүй болохоо харилцан илэрхийлсэн. Иймд хариуцагчийн тайлбарт дурдагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх үүднээс, Ц.Н*******гийн одоогийн хашаалсан газрын эргэлтийн цэг бүхий кадастрын зургийг кадастрын мэдээллийн санд бүртгэж, гуравдагч этгээд гэрчилгээнд заасан хэмжээгээр газраа өмчлөх боломжоор тус тус хангахаар болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлээсээ татгалзаж байна.” гэв.

3. Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2005 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн /Google map/ -ийн зургийг мэдээллийн сангийн зурагтай давхцуулсан байдлаар гаргаж өгч байна. Мөн маргаан бүхий газар болох Ц.Н*******гийн хашааны газартай давхцуулж эзэмшүүлж өмчлүүлсэн гэх гуравдагч этгээдүүдийн 26 м.кв газрыг урагш нь гудамж руу хэтрүүлэн хашаалсан хэсэгт сунгаж өгөх боломжтойгоор зурсан кадастрын зургийг нотлох баримтаар гаргаж өгч байна. Гуравдагч этгээдүүд хашаагаа урагш гудам руугаа хэтрүүлэн зөвшөөрөлгүй сунгасан байх бөгөөд сунгасан хэмжээнд нь газрын хэмжээнд өөрчлөлт орохгүй, кадастрыг нь зөвтгөх байдлаар одоо нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хашаалсан байгаагаар газрыг бүртгэх боломжтой, гуравдагч этгээдийн газрын хэмжээнд өөрчлөлт орохгүй болохоор өмчлөх эрх хөндөгдөхгүй байдлаар шийдвэрлэх боломжтой. Гуравдагч этгээдүүд урагшаа илүү нэмж хашаалсан байгаа хэмжээгээр газраа авахгүй гэвэл илүү хашаалсан хэсгийг кадастрын зургийн хэмжээгээр татуулж, нэхэмжлэгчийн газартай давхцсан хэсгийг хасаж кадастр хийхээр газрын хэмжээ нь хасагдахаар байна.” гэв.

4. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: гуравдагч этгээдийн өмчлөлийн газрын хэмжээнд өөрчлөлт орохгүйгээр хашаалсан хэмжээгээр нь кадастрыг өөрчилж баталгаажуулах боломжтой. Нэхэмжлэгчийн энэ нэхэмжлэлийн шаардлагад нэмж эзэмших, өмчлөх асуудал тусгагдаагүй, эзэмшил газрын хэмжээнд өөрчлөлт орохоор бол тусад нь хүсэлтээ гаргаад шийдвэрлүүлж болно, одоогоор эзэмших эрхтэй 186 м.кв дээр давхцуулж гуравдагч этгээдүүдэд эзэмшүүлж өмчлүүлсэн 26 м.кв газрыг шууд нэмж өмчлүүлэх боломжгүй. Одоогоор газар эзэмшүүлэх захирамж гаргахыг хориглосон байгаа. Тиймээс дараа нь 26 м.кв газраа эзэмшээд хоёр газрыг нийлүүлж өмчилж болно гэсэн үг. Гуравдагч этгээдээс дахин тодруулъя. Хашааны хэлбэрээр зургийг өөрчилнө гэсэн үг, бодит байдалд гуравдагч этгээдийнх урагшаа гудам руу хашаагаа хэтрүүлэн тэлсэн зөрчилтэй байгаа. Тэр хэмжээгээр гуравдагч этгээдийн кадастрын зургийг өөрчлөх гэж байна, ойлгож байгаа юу. Анх гуравдагч этгээдийн хашааг эзэмшүүлэхээс өмнө нэхэмжлэгч Ц.Н*******гийн байшингийн тамбур хэсэг Ц.Н*******гийн хашаанд байсан, хашааны байршил өөрчлөгдөөгүй учраас тэр хэсгийг гуравдагч этгээдийн газраас хасаж, нэхэмжлэгч Ц.Н*******д баталгаажуулах гэж байгаа.” гэв.

5. Гуравдагч этгээд П.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэрчилгээ өөрчлөгдөхгүй бол хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой” гэв.

6. Гуравдагч этгээд Ж.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх газраа худалдаж авахад ийм хашаатай байсан, газрыг худалдаж авсан хэмжээгээр, байршлаар өмчлөх эрх маань хэвээрээ гэж ойлголоо. Анх Н.О******* гэх хүн зөрчилтэй хэсгээр кадастрын зургаа хийлгэсэн гэж ойлголоо.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч нь “1975 оноос хойш эцэг эхийн хамт амьдарсан гэх Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын гудамж 443б тоот хашааны газрыг  Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны А/789 дүгээр захирамжаар 172 м.кв хэмжээгээр эзэмшдэг бөгөөд уг хашааны зүүн талын залгаа 442 тоот хашааны газар түүний өмчлөлийн байшингийн үүдний тамбур хэсгийг давхцуулан эзэмшиж, өмчилсөн байгаагаас газраа өмчлөх хүсэлт гаргах боломжгүйд хүрсэн үндэслэлээр , , т тус тус холбогдуулан “Ц.Н*******гийн хашаалсан газрын байшингийн тамбур бүхий 26 м.кв газрыг дайруулан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 150 дугаар захирамжаар Н.О*******д газар эзэмшүүлсэн нь хууль бус болохыг тогтоолгож, тус захирамжийн давхцал бүхий 26 м.кв газрыг эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, Ц.Н*******гийн хашаалсан газрын байшингийн тамбур бүхий 26 м.кв газрыг дайруулан Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/868 дугаар захирамжаар Б.Зд газар өмчлүүлсэн нь хууль бус болохыг тогтоолгож, тус захирамжийн давхцал бүхий 26 м.кв газрыг өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, Ц.Н*******гийн хашаалсан газрын байшингийн тамбур бүхий 26 м.кв газрыг дайруулан олгосон 1500714263 нэгж талбар бүхий газрын өмчлөх эрхийг П.М*******, Ж.С******* нарын нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоолгож, Г- дугаартай бүртгэлийн давхцал бүхий 26 м.кв газрын өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргаж маргажээ.

            Шүүх хуралдаанд хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий газар болох Ц.Н*******гийн хашааны газартай давхцуулж эзэмшүүлж, өмчлүүлсэн гэх 26 м.кв газрыг гуравдагч этгээд  П.М*******, Ж.С******* нарын өмчлөлийн газарт урагш нь гудамж руу хэтрүүлэн хашаалсан хэсэгт сунгаж өгөх боломжтойгоор зурсан кадастрын зургийг нотлох баримтаар гаргаж өгч, “гуравдагч этгээдүүд хашаагаа урагш гудам руугаа хэтрүүлэн зөвшөөрөлгүй сунгасан байх бөгөөд Ц.Н*******гийн хашааны газартай давхцуулж эзэмшүүлж, өмчлүүлсэн гэх 26 м.кв газрыг сунгасан хэмжээнд нь газрын хэмжээнд өөрчлөлт орохгүй, кадастрыг нь зөвтгөх байдлаар одоо нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хашаалсан байгаагаар газрыг бүртгэх боломжтой, гуравдагч этгээдийн газрын хэмжээнд өөрчлөлт орохгүй болохоор өмчлөх эрх хөндөгдөхгүй байдлаар шийдвэрлэх боломжтой” хэмээн тайлбарласнаар,  

нэхэмжлэгч Ц.Н*******гаас олгосон итгэмжлэлээр түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц******* нь , , т тус тус холбогдуулан гаргасан  Ц.Н*******гийн хашаалсан газрын байшингийн тамбур бүхий 26 м.кв газрыг дайруулан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 150 дугаар захирамжаар Н.О*******д газар эзэмшүүлсэн нь хууль бус болохыг тогтоолгож, тус захирамжийн давхцал бүхий 26 м.кв газрыг эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, Ц.Н*******гийн хашаалсан газрын байшингийн тамбур бүхий 26 м.кв газрыг дайруулан Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/868 дугаар захирамжаар Б.Зд газар өмчлүүлсэн нь хууль бус болохыг тогтоолгож, тус захирамжийн давхцал бүхий 26 м.кв газрыг өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, Ц.Н*******гийн хашаалсан газрын байшингийн тамбур бүхий 26 м.кв газрыг дайруулан олгосон 1500714263 нэгж талбар бүхий газрын өмчлөх эрхийг П.М*******, Ж.С******* нарын нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоолгож, Г- дугаартай бүртгэлийн давхцал бүхий 26 м.кв газрын өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэл зоригоо шүүх хуралдаанд илэрхийлж, хүсэлтээ бичгээр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй” гэж заасантай нийцсэн байх ба, мөн зүйлийн 66.2 дахь хэсэгт “...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх” гэж заасан хэлбэрийн шаардлагыг хангаж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан “нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” тухай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг шүүхээс нэхэмжлэгчид танилцуулан, гарын үсэг зуруулан баримтжуулж хэрэгт хавсаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Н******* , , т тус тус холбогдуулан гаргасан Ц.Н*******гийн хашаалсан газрын байшингийн тамбур бүхий 26 м.кв газрыг дайруулан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 150 дугаар захирамжаар Н.О*******д газар эзэмшүүлсэн нь хууль бус болохыг тогтоолгож, тус захирамжийн давхцал бүхий 26 м.кв газрыг эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, Ц.Н*******гийн хашаалсан газрын байшингийн тамбур бүхий 26 м.кв газрыг дайруулан Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/868 дугаар захирамжаар Б.Зд газар өмчлүүлсэн нь хууль бус болохыг тогтоолгож, тус захирамжийн давхцал бүхий 26 м.кв газрыг өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, Ц.Н*******гийн хашаалсан газрын байшингийн тамбур бүхий 26 м.кв газрыг дайруулан олгосон 1500714263 нэгж талбар бүхий газрын өмчлөх эрхийг П.М*******, Ж.С******* нарын нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоолгож, Г- дугаартай бүртгэлийн давхцал бүхий 26 м.кв газрын өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар    зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

                                        

 

 

ШҮҮГЧ                          Д.ХАЛИУНА