Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 0602

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Ц.З

улсын яллагч: С.С

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов

шүүгдэгч: О.Б  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт О Б холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж ирүүлсэн 170601578 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт О Б, 1995  оны 10 дугаар сарын 07-ны өдөр  Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд   боловсролтой, мэргэжилгүй, Хууль сахиулах их сургуульд эрх зүйч мэргэжлээр 3 дугаар дамжаанд суралцдаг,  ам бүл 3, эхнэр,  хүүхдийн хамт  Баянзүрх  дүүргийн   дугаар хороо  дугаар хороолол  дугаар байрны  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,  ял шийтгэгдэж байгаагүй, РД:

Холбогдсон хэргийн талаар:

           О.Б нь 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн  дугаар хороо  дугаар байрны гадна Б.Э зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

   Шүүгдэгч    О.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв гэв.     

        Шүүгдэгч   О.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 23 цагийн үед би өөрийн найз Б /8/, Б/8/, Б /9/ нарын хамт Б аавынх нь эзэмшлийн  УНЦ удсын дугаартай мөнгөлөг өнгийн Т.Приус  маркийн автомашинтай  дугаар байрны хажуу талд цагаан өнгийн Э.Приус  маркийн автомашинтай жолооч өөдөөс холоос ирж байхаар нь гэрлээ дохиод байсан боловч ойлгохгүй өөдөөс ирсээр байгаад тулаад зогссон. Манай машины ар талд хоёр гурван машин явж байсан ба тэр машин ерөөсөө ухрахгүй байсан. Би гайгаад машинаас буугаад явж очоод хэлсэн чинь “Та хойшоо ухрахгүй бол наадах чинь бөглөрөөд байна ш дээ” гэж хэлсэн чинь тэр машин ерөөсө ухрахгүй байсан. Би гайхаад машинаас буугаад явж очоод хэлсэн чинь “Та нар одоо юу вэ яах гээд байгаа юм, би машиныг чинь мөргөнө шүү” гээд хэл амаар доромжлоод байхаар нь би согтуу байгаа юм болов уу гэж бодоод машиныг нт унтраагаад түлхүүрийг нь аваад цагдаа дуудсан. Гэтэл тэр ах машинаасаа бууж ирээд миний баруун талын хацар уруу нэг удаа цохихоор нь би зөрүүлээд нүүр уруу нь хоёр удаа цохьсон. Тэгээд удалгүй цагдаа хүрч ирсэн. Надад учирсан гэмтэл байхгүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би өөрийн хийсэн үлдлээ бүрэн хүлээн зөвшөөрч байна гэжээ. /хх-н 26/

        Хохирогч Б.Э мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  2017  оны 0 дугаар сарын 29-ний өдөр 23 цаг 45 минутын үед би БЗД-ийн -р хороо -р байрны гадаа машинаа авто зогсоолд байрлуулах гээд явж байтал 16-26 УНЦ улсын дугаартай мөнгөлөг өнгийн Тоёота Приус 11 маркийн автомашинтай залуучууд урсгал сөрж орж ирээд “зам тавьж өг пиздаа минь” гэх мэтээр харааж доромжилсон. Би ерөөсөө зам тавж өгөх ямарч боломжгүй байсан. Гэтэл тэр мөшийнаас дөрвөн залуу бууж ирээд намайг машинаас чирч буулгасан. Хар өнгийн малгайтай, савхин куртиктэй эрэгтэй нь миний хоёр гарыг бусад залуучуудаараа бариулж байгаад миний нүүр уруу, гэдэс уруу цохисон. Тэгээд намайг газар унагааж байгаад нийлж дээрээс хөлөөрөө дэвссэн. Би тухайн үед дүүтэйгээ цуг явж байсан ба манай дүү хоёр залууг нь барьж аваад ноцолдоод байсан. Би пллр хэвтээд дэвслүүлж байхад амьсгалж чадахгүй байсан ба тэд нэр зодохоо болиод арай гэж босоод амьсгал аваад машиндаа суутал миний машины түлхүүрийгн авчихсан байсан. Би буцаж буугаад тэд нараас арай гэж түлхүүрээ авсан. Тэд нар бас намайг согтуу байна гэж хэлээд цагдаа дуудах гээд байсан ба би бас цагдаа дуудсан. Удалгүй цагдаа хүрч ирсэн. Хэлтэс дээр ирчихсэн байхад хүртэл тэр залуучууд над уруу салаавч гаргаад, шоолоод инээгээд байсан. Тийм учраас энэ хүмүүст хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэж хүсэж байна. Миний зүүн нүд хөхөрсөн, хавдсан байдалтай байгаа мөн баруун талын духны дээд хэсэгт хавдсан. Мөн цээж, хавирга хэсгээр өвчтэй байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ гэжээ.   /хх-н 19-24/     

          Гэрч М.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Тэр өдөр найз Б гэрээс нь аваад Б, Б бид 4 манай гэр рүү явж байсан бөгөөд Б жолоо барьж явсан. Тэгээд замд түгжрээд байж байтал өөдөөс нэг машин гарч ирээд явуулахгүй байсан. Тэгээд тэр машиныг ухарчих гээд ард зогсож байсан машины эмэгтэй болон Б нар гуйсан боловч та нарт ямар хамаатай юм өөрсдөө ухар гэж ууралсан. Тэгсэн Б гараад ард 4,5 машин байна чиний ард машин байхгүй байхад чи ухарчих гэхэд уурлаад дайраад байсан. Тэгээд Б тэр залууг чи хайшаа юм согтуу юм уу гээд манайхаан буугаад ир гээд бид нарыг дуудсан. Ингээд машинаас бууж очоод цагдаа дуудсан чинь нөгөө жолооч ах чи ямар том юм бэ гээд Б гарч ирээд бариад авсан. Тэгээд тэр ахтай цуг явж байсан ах бууж ирээд боль боль гээд байсан чинь тэгж байх хооронд тэр ах Б цохиод авсан. Тэгээд би цагдаа дуудаад Б салгаад аваад явсан чинь ардаас муу бацаанууд хүрээд ир гээд дуудаад байсан. Тэгээд ард зогсож байсан эмэгтэй бууж ирээд харж байгаад боль тэгээд ухарчих гэсэн чинь салаавч гаргаад байсан бид хэд Б салгаад явсан чинь Б хамт явж байсан залуу дээр нь очоод танай найз согтуу байгаа юм шиг байна найзыгаа аваад яв гэсэн чинь чи муу намайг явуулдаг хэн бэ гээд нэг цохиход зөрүүлээд Б нэг цохих шиг болсон. Ингээд цагдаа нар ирсэн. Бид нар тухайн үед архи хэрэглээгүй байсан гэжээ. /хх-н 28/

          Гэрч М.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 08 сарын 29-ны өдөр шөнө 23.00 цаг өнгөрч байхад Б Б бид 3 Б машинтай Б гэрээс нь аваад Б машин бариад явж байсан. Тэгтэл урд талаас цагаан өнгийн приустай машин ороод ирсэн. Б машиныхаа гэрлээр дохьсон боловч нөгөө машин ухрахгүй байсан. Ингээд Б буугаад ухраад өгөөч гэхэд салаавч гаргаад хэрэлдээд байсан. Бямбагарав тэр залуутай хэрэлдэж байгаад буугаад ир гээд машиных нь цонхоор толгойгоо цухуйлгасан чинь нүүр хэсэг рүү нь цохьсон. Б тэр залууг татаж буулгаж ирээд цохилцож байгаад Б тэр залууг унагааж байгаад хэд хэд цохьсон. Ингээд арын машины эгч бууж ирээд салгасан. Тэгээд цагдаа ирсэн гэжээ. /хх-н 29/

          Гэрч Б.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:2017 оны 08 сарын 29-ны өдөр Баянзүрх дүүргийн 16-р хороо 2-р байрны гадаа түгжрээ үүссэн байдалтай байсан. Тэгээд ганцаараа зогсож түгжрээ үүсгэсэн машиныг нь урд нь зогсож байсан машинаас 2 өндөр бор залуу гарч ирээд ухарчих гээд гуйхад чадахгүй гээд машинаа унтраагаад түлхүүрээ авчих шиг болсон. Өндөр бор залуу нь согтуу юм уу гээд байсан. Ингээд жолооч нь гарч ирээд сүүлд нь нэрийг нь мэдсэн Б цохиод тэр 2 барьцалдаж аваад дээр доороо ороод ноцолдоод байсан. Тэгээд Бямбагаравтай хамт 3 залуу явж байсан тэгээд тэр 3-ыг салгаач гэхэд цагдаа дуудчихсан гээд тоохгүй байсан. Би тэр залуучуудыг огт танихгүй дараа нь та гэрчилж өгөөрэй гээд миний утсыг авсан гэжээ. /хх-н 30-31/

          Гэрч Б.А мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 08 сарын 29-ны өдөр орой 23 цаг 30 минутын үед би өөрийн төрсөн ах Энхцогтын хамт машинаа байрлуулахаар явж байхад нэг машин өөдөөс урсгал сөрөөд ороод ирсэн. Тэгсэн өөдөөс орж ирсэн машинаас нэг залуу эхлээд бууж ирсэн. Би болиулах гэсэн боловч тэр залуучууд түлхэж унагааж гар далайгаад сүрдүүлээд байсан. Тухайн үед ахыг зодчихоод эргүүлийн цагдаад согтуу наад залуу чинь согтуу барьж явж байна гэж хэлээд гүтгээд байсан. Мөн цагдаагийн газар очоод салаавч гаргаад доромжлоод байсан. Миний ах танхай залуучуудад зодуулж гэмтэл авсан тул би тэр залуучуудад гомдолтой байна гэжээ. /хх-н 32-34/

    Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох огтоол /хх-н 35-36/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 11086 Дүгнэлтэд:

1. Э биед зүүн нүдний ухархайн дотор доод хана хугаралтай, тархи доргилттой, зүүн нүдний зовхи, дух, цээж, хүзүү, өвдгөнд зулгаралт, цус хуралтуудтай гэмтэл тогтоогдоно.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар  сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 37/

         Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт/хх-н  39-40/

         О.Б   хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол/хх-н 51-52/

         О.Б эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-н 47-51/,

   О.Б иргэний үнэмлэхийн лавлагаа/ хх-н 41 / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: / хх-н 43,  хувийн байдлын талаарх баримтууд / хх-н 42/ зэрэг болно.

    О.Б нь 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 10 дугаар байрны гадна Б.Э зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:

Б.Э биед зүүн нүдний ухархайн дотор доод хана хугаралтай, тархи доргилттой, зүүн нүдний зовхи, дух, цээж, хүзүү, өвдгөнд зулгаралт, цус хуралтуудтай гэмтэл тогтоогдоно. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар  сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 11086 дүгнэлт

/хх-ийн 37/

         Хохирогч Б.Э  мөрдөн байцаалтад өгсөн … Тоёота Приус 11 маркийн автомашинтай залуучууд урсгал сөрж орж ирээд “зам тавьж өг пиздаа минь” гэх мэтээр харааж доромжилсон. Би ерөөсөө зам тавж өгөх ямарч боломжгүй байсан. Гэтэл тэр мөшийнаас дөрвөн залуу бууж ирээд намайг машинаас чирч буулгасан. Хар өнгийн малгайтай, савхин куртиктэй эрэгтэй нь миний хоёр гарыг бусад залуучуудаараа бариулж байгаад миний нүүр уруу, гэдэс уруу цохисон. Тэгээд намайг газар унагааж байгаад нийлж дээрээс хөлөөрөө дэвссэн. Би тухайн үед дүүтэйгээ цуг явж байсан ба манай дүү хоёр залууг нь барьж аваад ноцолдоод байсан. Би пллр хэвтээд дэвслүүлж байхад амьсгалж чадахгүй байсан ба тэд нэр зодохоо болиод арай гэж босоод амьсгал аваад машиндаа суутал миний машины түлхүүрийг н авчихсан байсан. Миний зүүн нүд хөхөрсөн, хавдсан байдалтай байгаа багаад баруун талын духны дээд хэсэгт хавдсан. Мөн цээж, хавирга хэсгээр өвчтэй байна гэсэн мэдүүлэг    /хх-н 19-24/     

          Гэрч М.Б  мөрдөн байцаалтад  өгсөн … замд түгжрээд байж байтал өөдөөс нэг машин гарч ирээд явуулахгүй байсан. Тэгээд тэр машиныг ухарчих гээд ард зогсож байсан машины эмэгтэй болон Б нар гуйсан боловч та нарт ямар хамаатай юм өөрсдөө ухар гэж ууралсан. Тэгсэн Б гараад ард 4,5 машин байна чиний ард машин байхгүй байхад чи ухарчих гэхэд уурлаад дайраад байсан. Тэгээд Б тэр залууг чи хайшаа юм согтуу юм уу гээд манайхаан буугаад ир гээд бид нарыг дуудсан. Ингээд машинаас бууж очоод цагдаа дуудсан чинь нөгөө жолооч ах чи ямар том юм бэ гээд Б гарч ирээд бариад авсан. Тэгээд тэр ахтай цуг явж байсан ах бууж ирээд боль боль гээд байсан чинь тэгж байх хооронд тэр ах Б цохиод авсан гэсэн мэдүүлэг /хх-н 28/

          Гэрч М.Б мөрдөн байцаалтад  өгсөн … Б машиныхаа гэрлээр дохьсон боловч нөгөө машин ухрахгүй байсан. Ингээд Б буугаад ухраад өгөөч гэхэд салаавч гаргаад хэрэлдээд байсан. Б тэр залуутай хэрэлдэж байгаад буугаад ир гээд машиных нь цонхоор толгойгоо цухуйлгасан чинь нүүр хэсэг рүү нь цохьсон. Б тэр залуу татаж буулгаж ирээд цохилцож байгаад Бямбагарав тэр залууг унагааж байгаад хэд хэд цохьсон гэсэн мэдүүлэг.. /хх-н 29/

          Гэрч Б.Б  мөрдөн байцаалтад  өгсөн … ганцаараа зогсож түгжрээ үүсгэсэн машиныг нь урд нь зогсож байсан машинаас 2 өндөр бор залуу гарч ирээд ухарчих гээд гуйхад чадахгүй гээд машинаа уннтраагаад түлхүүрээ авчих шиг болсон. Өндөр бор залуу нь согтуу юм уу гээд байсан. Ингээд жолооч нь гарч ирээд сүүлд нь нэрийг нь мэдсэн Б цохиод тэр 2 барьцалдаж аваад дээр доороо ороод ноцолдоод байсан гэсэн мэдүүлэг /хх-н 30-31/

          Шүүгдэгч О.Б мөрдөн байцаалтад өгсөн … Би гайхаад машинаас буугаад явж очоод хэлсэн чинь “Та хойшоо ухрахгүй бол наадах чинь бөглөрөөд байна ш дээ” гэж хэлсэн чинь тэр машин ерөөсөө ухрахгүй байсан. Би гайхаад машинаас буугаад явж очоод хэлсэн чинь “Та нар одоо юу вэ яах гээд байгаа юм, би машиныг чинь мөргөнө шүү” гээд хэл амаар доромжлоод байхаар нь би согтуу байгаа юм болов уу гэж бодоод машиныг нь унтраагаад түлхүүрийг нь аваад цагдаа дуудсан. Гэтэл тэр ах машинаасаа бууж ирээд миний баруун талын хацар уруу нэг удаа цохихоор нь би зөрүүлээд нүүр рүү нь хоёр удаа цохьсон гэсэн мэдүүлэг зэрэг болно.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

        О.Б нь нарийн замаар гарахын тулд Б.Э чиний машины ард машингүй байна чи  машинаа ухраагаад өгөөч гэж хэлсэн асуудлаас болж маргаан үүсгэж улмаар харилцан бие биенээ цохилцох  явцдаа Б.Э биед хөнгөн хохирол учрулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.        

       Иймд О.Б холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байх ба прокуророос санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг бүрэн зөвшөөрсөн байгаа нь Эрүүгийн  хууль зөрчөөгүй байна.

         О.Б хохирогч Б.Э гэм хорын хохирлыг бүрэн төлж барагдуулсан хохирогч нэмж нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

           О.Б нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,36.2, 36.5,36.6,36.7,36.8,36.10,36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт О Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйлийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О:Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Б нь торгох ялыг 6 /зургаан сарын/  дотор хэсэгчлэн нэг сард 75.000 төгрөг төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан О.Б нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5.О.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6.О.Б хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тооцох зардалгүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ                               С.ПҮРЭВСҮРЭН