| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2023/04983/И |
| Дугаар | 181/ШШ2024/01912 |
| Огноо | 2024-05-08 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 181/ШШ2024/01912
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: -д холбогдох,
"Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах" гэрээний үүрэгт 102,732,104 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага Улаанбаатар хотын хүн амыг унд ахуйн цэвэр усаар тасралтгүй хангаж, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах хариуцлагатай үүргийг хүлээн ажилладаг. н ХХК нь манай байгууллагатай "Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ /Гэрээний дугаар 24072700/-тэй ажилладаг ба 2020 оны 11 дүгээр сарым 01-ний өдрөөс эхлэн үйлчилгээний төлбөрийг хугацаандаа бүрэн төлөөгүйн улмаас 2023 оны 09 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 71,808,980 төгрөгийн өр төлбөртэй байгааг 2 талын нягтлан бодогч нар тооцооны үлдэгдлийн баталгаанд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан болно. Тухайн компанид төлбөр барагдуулах талаар манай байгууллага удаа дараа мэдэгдэж, шат дараатай арга хэмжээ авч ажилласан боловч үйлчилгээний төлбөрөө одоог хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд гэрээний үүргийн дагуу н ХХК-иас Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөр болох 71,808,980 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
1.1. Нэхэмжлэгч нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: н ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 13-ний өдөр нэхэмжлэл гаргахад 71,808,980 төгрөгийн төлбөртэй байсан бол иргэний хэрэг үүссэнээс хойш өр төлбөрийн хэмжээ нэмэгдэж 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар нийт 102,732,104 төгрөг болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг 30,923,124 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 102,732,104 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч н ХХК-ийн захирал б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 102,732,104 төгрөгтэй холбогдуулан маргах зүйлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрнө. Харин төлбөр төлөх боломжтой хугацааг харилцан тохиролцох шаардлагатай гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч у нь хариуцагч н ХХК-д холбогдуулан талуудын хооронд 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан "Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ /Гэрээний дугаар 24072700/-ний үүрэгт 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны үйлчилгээний өр төлбөрт үүссэн нийт 102,732,104 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч н ХХК-ийн төлөөлөгч б нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хугацаа болон үүссэн өр төлбөрийн асуудлаар маргаангүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүх хуралдаанд тайлбар гаргажээ.
Харин нэхэмжлэлийн шаардлагад хамаарах мөнгөн төлбөрийг бүхэлд нь төлөх боломжгүй учир төлбөр төлөх хугацааны асуудлаар эвлэрэн хэлэлцэх санал гаргасан боловч тухайн асуудлаар зохигч санал нэгдээгүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч н ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэлийн шаардлагад хамаарах мөнгөн төлбөрийн асуудлаар зохигч маргаангүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч у нь хариуцагч н ХХК-д холбогдуулан "Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ /Гэрээний дугаар 24072700/-ний үүрэгт хамаарах 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны үйлчилгээний өр төлбөрт 102,732,104 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч н ХХК нь бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 829,560.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 829,560.5 төгрөгийг хариуцагч н ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч у-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД