Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2024/01911

 

 

 

 

 

 

 

 

2024 05 08 181/ШШ2024/01911

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: -д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэг, гэрээний хохиролд нийт 16,328,645 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага нь иргэн хтэй 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 02/15-01 тоот Зээлийн гэрээ, Фидуцийн гэрээ-г тус тус байгуулж 75,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар авто машин худалдан авах зориулалтаар зээл олгож, үүргийн гүйцэтгэлд Chevrolet Camaro маркийн, 2312 УБГ Улсын дугаартай авто машины өмчлөх эрхийг шилжүүлэн авч баталгаажуулсан бөгөөд энэхүү гэрээний хугацаа 2023 оны 08 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болсон. Зээлдэгч нь өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг хуваарьт заасан хэмжээгээр хугацаанд нь үл маргах журмаар төлөх үндсэн үүргээ ноцтой зөрчсөн, энэ тухай зээлдэгчид удаа дараа мэдэгдсэн ч одоог хүртэл огт зээлийн төлбөрөө төлж барагдуулаагүй байна. Иймд үүргийн гүйцэтгэлийг хангуулж Фидуцийн гэрээний зүйл болох машиныг хураан авахаар 2023 оны 05 сарын 05-ны өдөр №05/01 дугаар тушаалын дагуу шийдвэрлэж, 2023 оны 08 дугаар 18-ны өдөр хураан авч, өөрийн эзэмшлийн хадгалалт хамгаалалтад шилжүүлэн авсан, зээлдэгчтэй одоог хуртэл холбогдож чадаагүй. Улмаар тухайн хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 2023 оны 12 сарын 28-ны өдөр Вендо ХХК-иар үнэлгээний дүгнэлт гаргуулахад 73,936,012 төгрөгөөр үнэлсэн, энэхүү үнэлгээ нь зээлдэгчийн нийт төлбөл зохих төлбөрийг хангахад хүрэлцэхгүй байна. Учир нь манай зүгээс машин хураан авсан 2023 оны 08 дугаар 18-ны өдрөөр зээлийн хүү тооцохыг зогсоосон бөгөөд тус өдрийн зээлийн төлбөрийн тооцооллоор үндсэн зээл 75,000,000 төгрөг, хүү 13,536,986 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,384 төгрөг нийт 88,581,370 төгрөгийн зээлийн төлбөр, мөн авто машиныг хураан авах ажиллагаа хийсэнтэй холбогдуулан эрэн сурвалжлуулах ажиллагааны улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ дахин авах 33,839 төгрөг, шуурхай зар 10,000 төгрөг, машин ачилтын хөлс 200,000, машин хураах ажиллагаа гүйцэтгэсэн ажлын хөлс 300,000 төгрөг, авто машинд засвар үйлчилгээ хийлгэсний зардал 660,000 төгрөг, авто машины татвар 73,652 төгрөг, торгууль 217,600 төгрөг зэрэг нийт 90,264,661 төгрөгийн өр төлбөртэй байгаа бөгөөд үүнээс машины зах зээлийн үнэлгээний дүнг хасаж зээлийн төлбөрт суутган тооцоход 16,328,645 =(90,264,661 73,936,012) төгрөгийн зөрүү зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Манай зээлдүүлэгч ББСБ нь дээрх 02/15-01 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах дагалдах гэрээ болох Фидуцийн гэрээний зүйлийг хураан авах буюу машиныг гаргуулан авсан нь энэхүү Фидуцийн гэрээ дуусгавар болох үр дагавар үүсгэж буй хэдий ч энэ нь үндсэн Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл бүхэлдээ буюу шууд бүрэн хангасан гэж дүгнэх үндэслэл болохгүй юм. Учир нь Иргэний хуулийн 236-240 дүгээр зүйлд аливаа үүрэг дуусгавар болох үндэслэлийг заасан байх бөгөөд мөн талуудын хоорондох 02/15-01 тоот Зээлийн гэрээний 8.1 дэх хэсэгт Гэрээний нөхцөл бүрэн биелэгдэж зээлийн төлбөр хийгдэж дууссанаар /үүнд: зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү мөн адил хамаарна/ Зээлийн гэрээ дуусгавар болох тухай тус тус зохицуулсан бөгөөд энэхүү хууль болон гэрээнд заасан үүрэг дуусгавар болох үндэслэл үүсээгүй буюу зээлийн төлбөр бүрэн төлөгдөж дуусаагүй болох нь дээрхээс тодорхой харагдаж байна. Иймд, дээрхийг үндэслэн 02/15-01 тоот бүхий Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зохих ёсоор хангуулж хариуцагчаас 16,328,645 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2023 оны 02 дугаар сард Chevrolet Camaro маркийн, 2312 УБГ улсын дугаартай авто машиныг 100,000,000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Тус автомашины урьдчилгаа болох 30,000,000 төгрөгт Хаммер НЗ маркийн авто машиныг шилжүүлэн өгч үлдэгдэл төлбөрийг Рус финанс" ББСБ-тай 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж авсан болно. Дээрх автомашиныг Рус финанс" ББСБ 2023.08 дугаар сард хураан авч явахад эвдрэл гэмтэл огт байхгүй бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Гэтэл уг автомашинд пирда диск, хроп зэрэг эд ангиуд эвдэрсэн 3,055,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн тус автомашиныг ББСБ болон худалдагч 100,000,000 төгрөгөөр үнэлж, харилцан тохиролцож надаас 30 хувийн урьдчилгаа төлбөр авсан. Тухайн авто машиныг үнэгүй.мн автомашины зар дээр 89,000,000 төгрөгийн үнэтэйгээр зарахаар тавьсан байна. Гэтэл н нь Вэндо" ХХК-иар дээрх авто машиныг 73,936,012 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна. Иймд миний бие тухайн авто машины 30,000,000 төгрөгийн урьдчилгаанд өгсөн Хаммер Н3 маркийн авто машинаараа хохирсон ба мөн дээрх Chevrolet Camaro маркийн автомашин байхгүй бөгөөд дээр нь 16,328,645 төгрөгийг нэмж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно гэжээ.

 

3.  Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

Нэхэмжлэгчээс: Итгэмжлэл, Монгол улсын санхүүгийн зохицуулах хороо тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, улсын бүртгэлийн гэрчилгээ, төлбөрийн тооцоолол, Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн тодорхойлолт, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн эргэн төлөх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, зээлийн хүсэлт, бэлэн мөнгөний зарлагын баримт, мэдэгдэл, хөрөнгө түр хураах тухай захирлын тушаал, авто машины хадгалалт, хамгаалалтыг хариуцах ажилтан томилох тухай гүйцэтгэх захирлын тушаал, авто машины татвар төлсөн баримт, торгуулийн баримт, хүчингүйд тооцох тасалбар, татвар төлсөн баримт, агрегат засварын хуудас, авто машин техникийн үнэлгээний тайлан, фото зураг(канондсон), Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2991 дугаартай ерөнхий шүүгчийн захирамж, тус шүүхийн 17411 дугаартай захирамж, 11808 дугаартай захирамж, 10994 дугаартай захирамж, 9660 дугаартай захирамж, 8634 дугаартай захирамж зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

4. Хариуцагчаас: Иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч н ХХК нь хариуцагч хд холбогдуулан Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас үүссэн үүрэг, учирсан хохиролд нийт 16,328,645 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлийг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

а/ н ХХК нь хариуцагч хтэй 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр №02/15-01 Зээлийн гэрээ, Фидуцийн гэрээ-г тус тус байгуулж 75,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар олгож, Chevrolet Camaro маркийн, 2312 УБГ улсын дугаартай авто машины өмчлөх эрхийг шилжүүлэн авсан. Гэрээний хугацаа 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болоход хариуцагч нь гэрээний үүргийг ноцтой зөрчиж, үүргээ биелүүлээгүй тул зээлийн гэрээг цуцлан, фидуцийн зүйлийг 2023 оны 08 дугаар 18-ны өдөр хураан авсан. Фидуцийн зүйлийг 2023 оны 12 сарын 28-ны өдөр Вендо ХХК-иар үнэлүүлэхэд 73,936,012 төгрөгөөр үнэлсэн нь зээлдэгчийн нийт төлбөл зохих төлбөрийг хангахад хүрэлцээгүй. 2023 оны 08 дугаар 18-ны өдрөөр зээлийн хүүг зогсоосон тооцооллоор зээлдэгч нь үндсэн зээл 75,000,000 төгрөг, хүү 13,536,986 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,384 төгрөг, нийт 88,581,370 төгрөгийн зээлийн төлбөр, мөн авто машиныг хураахтай холбогдуулан эрэн сурвалжлуулах ажиллагааны улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ дахин авах 33,839 төгрөг, шуурхай зар 10,000 төгрөг, машин ачилтын хөлс 200,000 төгрөг, машин хураах ажиллагаа гүйцэтгэсэн ажлын хөлс 300,000 төгрөг, авто машинд засвар үйлчилгээ хийлгэсний зардал 660,000 төгрөг, авто машины татвар 73,652 төгрөг, торгууль 217,600 төгрөг зэрэг нийт 90,264,661 төгрөгийн өр төлбөр үүссэн, үүнээс машины үнэлгээг хасаж тооцон, хариуцагчаас 16,328,645 төгрөгийг гаргуулна гэжээ.

3. Хариуцагч х нь 2023 оны 02 дугаар сард Chevrolet Camaro маркийн 2312 УБГ улсын дугаартай авто машиныг 100,000,000 төгрөгөөр худалдаж авахаар болж, автомашины урьдчилгаа болох 30,000,000 төгрөгт Хаммер НЗ маркийн авто машиныг нэхэмжлэгчид тооцон өгч, н ХХК-тай 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 75 сая төгрөгийг авсан. Дээрх автомашиныг н нь 2023 оны 08 дугаар сард хураан авч явахад нь эвдрэл гэмтэл огт байхгүй, бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Гэтэл уг автомашинд прида диск, хроп зэрэг эд ангиуд эвдэрсэн 3,055,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн тус автомашиныг ББСБ болон худалдагч 100,000,000 төгрөгөөр үнэлж, харилцан тохиролцож надаас 30 хувийн урьдчилгаа төлбөр авсан. Авто машиныг 89,000,000 төгрөгийн үнэтэйгээр зарахаар үнэгүй.мн цахим хуудаст зар гаргасан атлаа 73,936,012 төгрөгөөр үнэлснийг зөвшөөрөхгүй. Мөн тухайн авто машины урьдчилгаанд 30,000,000 төгрөгт өөрийн машиныг тооцон өгч, хохирсон байхад 16,328,645 төгрөгийг нэмж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

4. Зохигчдын тайлбар, нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

5. Нэхэмжлэгч н ХХК, хариуцагч х нарын хооронд 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №02/15-01 Зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/Фидуци/-г байгуулжээ.

 

6. Зээлийн гэрээний ерөнхий нөхцөлөөр, 75,000,000 төгрөгийг нэг сарын 3 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлэх, мөн 6 сарын хугацаанд зээлийн гэрээний хавсралтаар баталсан зээлийг буцаан төлөх хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэхээр харилцан тохиролцож, зээлийн гэрээний үндсэн үүрэг болох 75,000,000 төгрөгийг 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хд шилжүүлжээ. /хх-16-22/

 

7. Зээлийн гэрээний хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд гэрээгээр харилцан тохирсон зээлийн үүргийг буцаан төлөх үүргээ зээлдэгч гүйцэтгээгүй буюу зээлийн гэрээний үүргийг ноцтой зөрчсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгч байгууллагын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Гүйцэтгэх захирлын №0507 Хөрөнгө хураах тухай тушаалд автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасныг үндэслэн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч Д.Нандин-Эрдэнийн фидуцийн зүйл болох Chevrolet Camaro маркийн, 2312 УБГ улсын дугаартай авто машиныг хураан авчээ. /хх-25-26/

 

8. Ийнхүү нэхэмжлэгч н ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор өөрийн өмчлөлд шилжүүлсэн автомашиныг бодитоор гаргуулан авсан үйл баримт тогтоогджээ.

 

9. Зохигчийн хооронд 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан №02/15-01 Зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/Фидуци/-гээр н ХХК нь гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, х нь гэрээнд заасан хугацаанд үндсэн зээл, хүү төлөх үүргийг хүлээсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн, түүнчлэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ/Фидуци/-ний харилцаа үүссэн, эдгээр гэрээнүүд нь хуулиар тогтоосон хэлбэрийн болон хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болох нь тогтоогджээ.

 

10. Нэхэмжлэгч нь Зээлийн гэрээний үүрэгт буюу гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан хугацаанд тооцогдсон зээлийн хүү, болон нэмэгдүүлсэн хүүг 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөр тооцон үндсэн зээл 75,000,000 төгрөг, хүү 13,536,986 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,384 төгрөг буюу нийт 88,581,370 төгрөг болсон, хураан авсан автомашины үнэлгээ нь зээлдэгчийн төлбөл зохих үүргийг хангахад хүрэлцэхгүй тул зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсныг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

 

11. Учир нь нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу фидуцийн гэрээний зүйл болох Chevrolet Camaro маркийн, 2312 УБГ Улсын дугаартай авто машиныг өөрийн өмчлөл, эзэмшилд бодитойгоор хариуцагчаас гаргуулан авчээ.

 

12. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөлдөө шилжүүлсэн эд хөрөнгийг бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болохыг тодорхойлжээ.

 

13. Түүнчлэн зохигчийн хооронд байгуулсан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5, 2 дугаар зүйлийн 2.2, 4 дүгээр зүйлийн 4.5-д зааснаар үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд фидуцийн зүйлийг захиран зарцуулах, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд фидуцийн зүйлийг бодитоор гаргуулж авах, улмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болох талаар харилцан тохиролцжээ.

 

14. Зээлийн гэрээний үүргийг хариуцагч х зөрчсөний улмаас нэхэмжлэгч нь өөрийн санаачилгаар гэрээг цуцалж, фидуцийн зүйлийг бодитойгоор гаргуулан авсан нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4, зохигчдын хооронд 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Фидуцийн гэрээний 2.2, 4.5 дахь заалттай нийцжээ.

 

15. Иймд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг фидуцийн гэрээгээр бодитоор хангуулснаар зээлийн гэрээг дуусгавар болгосон гэж үзнэ.

 

а/ Тодруулбал, нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн дагуу төлөх ёстой мөнгөн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй боловч энэ эрхийг бус зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгох зорилгоор фидуцийн зүйлийг шилжүүлэн авах эрхийг сонгон хэрэгжүүлснээр зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзнэ.

 

16. Иймд, хариуцагч хэс зээлийн гэрээний үүрэг шаардах үндэслэлгүй гэж дүгнэв.

 

17. Нэхэмжлэгч н ХХК нь хариуцагч хд холбогдуулан авто машиныг хураан авах ажиллагаа хийсэнтэй холбогдуулан эрэн сурвалжлуулах ажиллагааны улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ дахин авахад 33,839 төгрөг, шуурхай зараар машины гэрчилгээ үрэгдүүлснийг зарлуулахад 10,000 төгрөг, машин ачилтын хөлс 200,000 төгрөг, машин хураах ажиллагаа гүйцэтгэсэн ажлын хөлс 300,000 төгрөг, авто машинд засвар үйлчилгээ хийлгэсний зардал 660,000 төгрөг, авто машины татвар 73,652 төгрөг, торгууль 217,600 төгрөг зэрэг мөнгөн төлбөрийг гаргуулахаар шаардсан, уг шаардлагын үндэслэлийг тайлбарлахдаа хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас илүү зардал, хохирол гаргасан гэжээ.

 

18. Зохигчдын хооронд 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Зээлийн эргэн төлөх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/Фидуци/-ний 1 дүгээр зүйлийн 1.7-д Фидуцийн зүйлийн татварыг үүрэг хүлээгч бүрэн төлсөн байна гэж, мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т Өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг хүлээгчийн ашиглалтад үлдээсэн тохиолдолд түүний бүрэн бүтэн байдал, хэвийн ашиглалтын горим, засвар үйлчилгээ, арчилгаа, автомашины даатгал, жолоочийн сахилгын хариуцлагын даатгал, зээлийн даатгалыг үүрэг хүлээгч хариуцна. Энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс үүсэх гэм хорыг үүрэг хүлээгч өөрийн хөрөнгөөр арилгах үүрэгтэй гэж тус тус заажээ.

 

а/ Тодруулбал, фидуцийн зүйлийг зээлдэгч нь өөрийн эзэмшилд ашиглаж байх хугацаанд гарсан төлбөр, бусад эрсдэлтэй холбоотой гарсан зардлыг үүрэг гүйцэтгэгч хариуцахаар талууд гэрээгээр харилцан тохиролцжээ.

 

19. х нь гэрээгээр тохирсон үүргээ биелүүлээгүйн улмаас түүнийг эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70,200 төгрөг, мөн тээврийн хэрэгслийг олж тогтоох зорилгоор тээврийн хэрэгслийн гэрчилгээг дахин авахад зарцуулсан 33,839 төгрөг, Шуурхай зар сонингоор зарлуулсны төлбөр 10,000 төгрөг, мөн автомашиныг хариуцагч х эзэмшиж байх хугацаанд бий болсон торгуулийн төлбөр 217,600 төгрөг, автомашины татвар 73,652 төгрөг зэрэг нь талуудын хооронд байгуулсан гэрээний 1.7, 3.4-т зааснаар хариуцагч Д.Нандин-Эрдэнийн гүйцэтгэвэл зохих үүрэгт хамаарч байхаас эдгээр нь баримтаар нотлогдсон, хариуцагч нь зээлийн болон фидуцийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид үүссэн бодит хохирол байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар тэдгээрийн нийлбэр болох 405,291 төгрөгийг шаардах эрхтэй гэж дүгнэв.

 

20. Нэхэмжлэгч нь машин хураах ажиллагааг гүйцэтгэхэд ажлын хөлс 300,000 төгрөг, машиныг ачуулахад ажлын хөлс 200,000 төгрөгийг төлсөн тул хариуцагчаас гаргуулна гэж шаардсан боловч хавтаст хэргийн 34 дүгээр талд авагдсан баримтад хураах ажлын хөлс гэж баримтын дээд хэсэгт гараар бичигдсэн, мөн уг баримтын ажил, үйлчилгээний нэр гэсэн хэсэгт бараа гэж бичигдсэн, мөн автомашиныг хураан авсан 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс өмнөх хугацаанд буюу 2018.05.26-ны өдрийн огноотой байгаа зэрэг нь тухайн гэрээний үүрэгт хамаарах, шалтгаант холбоотой баримт мөн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй,

 

а/ Машиныг ачуулахад ажлын хөлс 200,000 төгрөгийг зарцуулсан гэх хавтаст хэргийн 35 дугаар талд авагдсан баримтаар Chevrolet Camaro маркийн, 2312 УБГ улсын дугаартай авто машиныг ачсан гэж шууд дүгнэх үндэслэлгүй байна. Учир нь уг баримтын дээд хэсэгт машин ачилт гэж балаар бичсэнээс гадна бараа, ажил үйлчилгээний нэр хэсэгт бараа гэж бичигдсэнээс өөр зүйл тусгагдаагүй, мөн машиныг хураасан гэх 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс хойших хугацаа буюу 2023.09.30-ны өдрийн төлбөрийн баримт байх тул маргаан бүхий машиныг ачуулахад зарцуулсан мөнгөн хөрөнгөд хамаарах баримт гэж эргэлзээгүй тогтоох боломжгүй гэж дүгнэв.

 

21. Нэхэмжлэгч н ХХК нь зээлдэгч Д.Нандин-Эрдэнийн автомашиныг хураан авахад эвдрэл, гэмтэл учирсан байсан гэсэн үндэслэлээр тухайн автомашины сэлбэгийг гадаадаас захиалж авчирсан боловч сэлбэгийн үнийг нэхэмжлээгүй, харин авто машинд засвар үйлчилгээ хийлгэхэд гарсан ажлын хөлс 660,000 төгрөгийг хохиролд тооцон гаргуулна гэж шаардсан боловч хариуцагч Д.Наднин-Эрдэнэ нь машиныг бүрэн, бүтэн хүлээлгэн өгсөн талаар маргасан, ямар нэгэн эвдрэл гэмтэл гараагүй байсан тул шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

22. Нэхэмжлэгч нь автомашиныг 2023.08.18-ны өдөр хураан авсан боловч тухайн машины бодит байдлыг хүлээлцэхэд талууд баталгаажуулж, баримтжуулсан гэх үйл баримт тогтоогдоогүй, мөн машиныг хурааснаас хойш даруй 4 сарын дараа буюу засварын ажил хийлгэсэн үйл баримт тогтоогдсон, хариуцагчид тухайн машины эвдрэл гэмтлийн талаар хураан авахад болон хураан авснаас хойш нэн даруй мэдэгдсэн гэх үйл баримт тогтоогдоогүй тул хариуцагч Д.Нандин-Эрдэнийг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

23. Нөгөө талаас нэхэмжлэгч нь автомашинд х гэмтэл учруулсны улмаас завсар хийлгэсэн гэх боловч хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа тохиолдолд нотлох үүргийг нэхэмжлэгч тал хэрэгжүүлнэ.

 

24. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба нэхэмжлэгч талын гаргасан зарлагын баримтууд нь гэрээний үүргийн зөрчилд хамаарах шаардлагуудтай шалтгаант холбоотой эсэх нь хангалттай нотлогдоогүй, хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч байх тул уг хэсэгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

25. Хариуцагч Д.Нандин-Эрдэнийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 13,536,986 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч эвлэрэх тухай саналыг шүүх хуралдаанд гаргасныг нэхэмжлэгч н эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжсэн, эвлэрэх боломжгүй гэсэн хүсэл зоригийг шүүх хуралдаанд илэрхийлсэн тул маргааныг хуралдаанаар бүрэн хэлэлцүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-т зааснаар шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

26. Дээрх үндэслэлүүдээр хариуцагч хэс 405,291 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч н ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,923,354 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 235 дугаар зүйлийн 235.1, 235.4-т зааснаар хариуцагч хэс 405,291 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч н ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15,923,354 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч н ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,593.22 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч хэс 12,808 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч н ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД