| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2023/04574/И |
| Дугаар | 181/ШШ2024/01889 |
| Огноо | 2024-05-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 181/ШШ2024/01889
2024 0506 181/ШШ2024/01889
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд би,
Нэхэмжлэгч: ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:
Хариуцагч:
Хариуцагч:
Хариуцагч:
Хариуцагч:
Зээлийн гэрээний үүрэгт нийт 770,053,536 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: БНСУ-ын иргэн к болон иргэн с нар нь Дорноговь аймаг, Айраг сум, 1-р Нард багт байршилтай М\/-014111 дугаартай Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газартаа хөрөнгө оруулалт хэрэгтэй байна мөнгө зээлээч гэсэн хүсэлтийг тавьсны дагуу нэхэмжлэгч б, хариуцагч к, с нарын хооронд дараах зээлийн гэрээ байгуулагдсан. Үүнд:
а/ 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, 150,000 ам.долларыг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцож, зээлийн гэрээний 3.4-д заасны дагуу 150,000 ам.долларыг Контлайн айраг транс ХХК руу шилжүүлсэн.
б/ Талууд 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр, 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр "Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг тус тус байгуулж, зээлийн үлдэгдэл 120,000 ам.долларыг 2023 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл төлж барагдуулахаар гэрээний хугацааг сунгасан.
Гэтэл зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй бөгөөд 2022.01.01-ний өдрөөс 2023.07.01-ний өдрийн хооронд зээлийн хүүд 10,000 ам.долларыг төлснөөс өөрөөр төлбөр төлөөгүй ба зээлийн гэрээний хугацаа 2023 оны 7 дугаар сарын 30-ны өдөр дууссан байна. Зээлийн гэрээний хүү сарын 5 хувийн хүүтэй байхаар талууд тохиролцсон хэдий ч нэхэмжлэгч миний бие тус хүүг сайн дураар 3 хувь болгон багасгаж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон болно. Иймд 2023.09.29-ний байдлаар зээлдэгч нь үндсэн зээл 120,000 ам.доллар, 2022.01.01-ний өдрөөс 2023.07.31-ний өдрийг хүртэлх хугацаа /18 сар/-ны зээлийн хүү 64,800 ам.доллар /120,000*3%=3,600$*18 сар/, нийт 184,800 ам.долларыг хариуцагч зээл, түүний хүүд төлөх үүрэгтэй байна. Талууд зээлийн гэрээний 3.7-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон тул зээлийн гэрээний хугацаа дууссан 2023.07.30-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023.10.02-ны өдөр хүртэлх 63 хоногийн алданги 37,800 ам.доллар /120,000*0,5%*63/-ыг мөн нэхэмжлэх эрхтэй.
Иймд хариуцагчаас зээлийн үлдэгдэл төлбөрт 120,000 ам.доллар, хүү 64,800 ам.доллар, алданги 37,800 ам.доллар, нийт 222,600 ам.долларыг буюу нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны ханш /2023.09.28-ны өдрийн 3,459.36 төгрөг/-аар тооцож 770,053,536 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагч нар нь М\/-014111 дугаартай Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг ч-иараа баталгаа гаргаж өгөхөөр тохиролцсон. Улмаар талуудын хооронд 2023.02.13-ны өдөр Баталгааны гэх гэрээ байгуулагдаж, гэрээний 3.3-д зааснаар тус компани нь өөрийн нэр дээрх бүхий л хөрөнгө, хөрөнгийн болон үйл ажиллагааны эрх, банкны дансан дахь мөнгөн хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар талууд харилцан тохиролцсон. Гэтэл хариуцагч нар нь ч-ийн эзэмшдэг гэх М\/-014111 дугаартай Ашиглалтын тусгай зөвшөөрлөө Экилешия ХХК-д шилжүүлсэн болох нь Ашигт малтмалын газрын сайт дахь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нээлттэй мэдээллээр нотлогдож байна. Дээрх Экилешия" ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь зээлийн мөнгийг шилжүүлэн авсан Контлайнт Айраг транс ХХК, эцсийн өмчлөгч нь хариуцагч с нар болно. Харин Контлайнт Айраг транс ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь ч бөгөөд тус компанийн хувьцаа эзэмшигч нь к юм. Өөрөөр хэлбэл дээрх Экилешия ХХК, "Контлайнт Айраг транс ХХК, ч нарын хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захирал нар нь хариуцагч к, с нар болно. Иймд хариуцагч БНСУ-ын к, Контлайнт Айраг транс ХХК, ч, с нараас зээлийн гэрээний үүрэгт 770,053,536 төгрөгийг гаргуулж, Экилешия ХХК-ийн М\/-014111 дугаартай Ашиглалтын тусгай зөвшөөрлөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
3. Зохигчид 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхэд хянагдаж буй бийн нэхэмжлэлтэй, "ч, Бүгд найрамдах Солонгос улсын иргэн к, Контлайн айраг транс ХХК, с, "Экилешия ХХК нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохирч эвлэрлийн гэрээг байгуулсан тул тус эвлэрлийн гэрээг шүүх хуралдаан явуулахгүйгээр баталж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч б нь хариуцагч к, с, ч, Контлайн айраг транс ХХК, Экилешия ХХК нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 770,053,536 төгрөгийг гаргуулах, Экилешия ХХК-ийн М\/-014111 дугаартай Ашиглалтын тусгай зөвшөөрлөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зохигчид харилцан тохиролцож, дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээг байгуулжээ. Үүнд:
1. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 770,053,536 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 78,181,536 төгрөг болон үүргийн гүйцэтгэлийг Экилешия ХХК-ийн М\/2014111 дугаартай Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч нар нь үлдэх 691,872,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.
2. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 415,123,200 төгрөгийг эвлэрлийн гэрээ шүүхээр баталсан өдрөөс хойших ажлын 2 хоногийн дотор төлж барагдуулна.
3. Хариуцагч сын үүрэг эхний төлөлт болох 415,123,200 төгрөгийг төлж барагдуулснаар ст холбогдох нэхэмжлэлийн шаардлага дуусгавар болно.
4. Хариуцагч ч, Бүгд найрамдах Солонгос улсын иргэн к, Контлайн айраг транс" ХХК, Экилешия ХХК нар нь үлдэх 276,748,800 төгрөгийг доорх графикийн дагуу нэхэмжлэгчид төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч,
- 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 34,593,600 төгрөгийг,
- 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 34,593,600 төгрөгийг,
- 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 34,593,600 төгрөгийг,
- 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 34,593,600 төгрөгийг,
- 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 34,593,600 төгрөгийг,
- 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 34,593,600 төгрөгийг,
- 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 34,593,600 төгрөгийг,
-2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 34,593,600 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тохиролцоо болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч б нь хариуцагч ч, БНСУ-ын иргэн к, Контлайн айраг транс ХХК, с, Экилешия ХХК нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 770,053,536 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас 78,181,536 төгрөгт холбогдох хэсэг болон үүргийн гүйцэтгэлийг Экилешия ХХК-ийн М\/2014111 дугаартай Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж,
-Хариуцагч нар нь үлдэх 691,872,000 төгрөгөөс 415,123,200 төгрөгийг эвлэрлийн гэрээг шүүхээр баталгаажуулсан өдрөөс хойших ажлын 2 хоногийн дотор төлж нэхэмжлэгчид төлж барагдуулах,
-415,123,200 төгрөгийг төлж барагдуулснаар хариуцагч ст холбогдох нэхэмжлэлийн шаардлага дуусгавар болох,
-Хариуцагч ч, БНСУ-ын иргэн к, Контлайн айраг транс" ХХК, Экилешия ХХК нар нь үлдэх 276,748,800 төгрөгийг доорх графикийн дагуу нэхэмжлэгчид төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч,
- 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 34,593,600 төгрөгийг,
- 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 34,593,600 төгрөгийг,
- 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 34,593,600 төгрөгийг,
- 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 34,593,600 төгрөгийг,
- 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 34,593,600 төгрөгийг,
- 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 34,593,600 төгрөгийг,
- 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 34,593,600 төгрөгийг,
- 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 34,593,600 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /4,008,218+70200/ 4,078,418 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч к, с, ч, Контлайн айраг транс ХХК, Экилешия ХХК нараас 3,617,310 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД