Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2022/ДШМ/325

 

 

 

 

 

 

     2022            3             24                                          2022/ДШМ/325                   

 

      О.Э-д холбогдох эрүүгийн

      хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Энхбат,

шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч Д.Батсүх, О.Баярбаясгалан,

хохирогч Б.Ж, түүний өмгөөлөгч Б.Ганбат,

хохирогч С.Э, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч П.Ариунболд, С.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/87 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч Д.Батсүх, О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн О.Э-д холбогдох эрүүгийн 2014260002714 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г.... б.. овгийн О-ийн Э, 19..оны .. дугаар сарын ..-ний өдөр .............. аймгийн ... суманд төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, ....... мэргэжилтэй, “У г” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл ..., нарын хамт ............. дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хэсэг ............ны ............ тоотод оршин суух бүртгэлтэй боловч .............. дүүргийн ... дүгээр хороо, .......................... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .............................../;

О.Э нь  2012 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд иргэн Б.Ж-аас Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Г м” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Дорноговь аймгийн Сайншанд сумын “А т” нэртэй газарт байрлах ашигт малтмалын МҮ-0.........дугаартай тусгай зөвшөөрөлтэй 253.63 га талбай бүхий “битумын орд газрыг зарж борлуулбал ашгаасаа өгнө, уг газрыг хамтран эзэмших боломжтой” гэж хуурч 2012 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 63050 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 83.854.608 төгрөгийг, 2012 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 150.000 ам.доллар буюу 197.641.500 төгрөгийг тус тус бэлнээр, 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр О.Э-ын 1605010801 тоот дансаар нь 200.000 ам.доллар буюу 263.972.000 төгрөгийг, 2015 оны 5 дугаар сарын 4-ний өдөр бэлнээр 5000 юань буюу 1.577.000 төгрөгийг, нийт 4 удаагийн үйлдлээр 413.050 ам.доллар, 5000 юань буюу 547.045.108 төгрөгийг,

мөн 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр, 2012 оны 6 дугаар сарын 7-ны өдрүүдэд автомашин худалдах, худалдан авах гэрээг мөнгийг нь төлсөн байдлаар нотариатаар гэрчлүүлэн хийж, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гаалийн талбай дээрээс болон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах О.Э-ын гэрийн гадаа “Г м” ХХК-ийн хувьцаанаас шилжүүлэн өгнө, хувьцааны үнийг урьдчилсан байдлаар авч байна гэж хуурч мэхлэн 111.856.600, 109.224.680 төгрөгийн үнэлгээгээр үнэлэгдсэн нийт 221.081.280 төгрөгийн үнэ бүхий “Toyota Land Criuser-200” маркийн 2 ширхэг автомашиныг,

мөн 2014 оны 8 дугаар сард Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол “Олимп” хорооны 5 дугаар байрны 27 тоотод Д.Дагвадорж аваргын хадам эх Эт өндөр үнээр зарж өгнө гэж хуурч мэхлэн 72.377.800 төгрөгийн үнэ бүхий их гарын, алтан шар үст, шүрэн толгойтой, алтан нуухтай усан болор хөөргийг тус тус залилан авч, Б.Ж-д нийт 840.504.188 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

- 2013 оны 5 дугаар сарын 7-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны 2-33 тоотод байх иргэн С.Э-ийн ажиллуулж байсан “Polo” нэртэй гоо сайхны салоноос “зээлээр аваад, дараа нь мөнгийг нь бөөнд нь төлнө” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 14.534 ам.долларын буюу 29.053.466 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Х.Г-аас “уул уурхайн лицензийн бизнес эрхэлдэг, 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай мөнгө зээлээч” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар 100.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж авсан,

мөн 2014 оны 2 дугаар сард 3 удаагийн үйлдлээр 10.000.000, 4.000.000, 2.000.000 төгрөгийг гэрээ байгуулалгүйгээр бэлнээр авч 16.000.000 төгрөг, нийт 116.000.000 төгрөгийг 4 удаагийн үйлдлээр авч Х.Г-д их хэмжээний хохирол учруулсан,

- 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “уурхайн тусгай зөвшөөрлөө зараад мөнгийг чинь буцааж өгнө” гэж хуурч мэхлэн, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, иргэн Х.Г-аас 3 удаагийн үйлдлээр 24.000.000 төгрөгийг залилан авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан,

- 2015 оны 3 дугаар сард иргэн Э.Т-аас Оросын холбооны улсын Москва хотод байхдаа “эмчилгээний зардалд мөнгө хэрэгтэй байна, 7 хоногийн дараа өгнө” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 6000 ам.доллар буюу 11.917.320 төгрөг залилан авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан,

- 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 23 дугаар байрны 35 тоотод байх “Ялгуун” нэртэй иргэн Л.Д-гийн ажиллуулж байсан оёдлын газраас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хувцас захиалгаар хийлгэж, мөнгийг нь төлөлгүй 1.300.000 төгрөгийн хохирол учруулж, нийт 14 удаагийн үйлдлээр бусдын 1.022.774.977 төгрөгийг залилж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгон, их хэмжээний хохирол бусдад учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: О.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газраас О.Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч О.Э-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч О.Э-д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийг тус тус журамлан шүүгдэгч О.Э-ын цагдан хоригдсон нийт 176 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдийг тус тус журамлан шүүгдэгч О.Э-аас хохирол нөхөн төлөх зорилгоор Мөрдөн байцаах албаны дансанд байршуулсан 2.800.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Ж /РД:................./, С.Э /РД:................../, Х.Г /РД:................./, Х.Г /РД:.................../ нарт тус бүр 700.000 төгрөгийг олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдийг тус тус баримтлан шүүгдэгч О.Э-аас нийт 932.704.857 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Ж /РД:................../-д 767.426.388 төгрөгийг, хохирогч С.Э /РД:............../-т 26.678.468,9 төгрөгийг, хохирогч Х.Г /РД:................../-д 115.300.000 төгрөгийн, хохирогч Х.Г /РД:.................../-д 23.300.000 төгрөгийн тус тус олгож, шүүгдэгч О.Э нь Иргэний нэхэмжлэгч “Начин заан” ХХК-д төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдийг тус тус журамлан Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2014 оны 7 дугаар сарын 29-ны өдрийн №9ё-1/3905 албан тоот, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн №2/5556 албан тоот, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах газрын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №11/4-3575 албан тоот, Ашигт малтмалын газрын 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 6/10351 албан тоотод заасны дагуу О.Э-ын эзэмшлийн “Г м” ХХК, “У г” ХХК-уудын нэр дээрх тусгай зөвшөөрлүүдийн шилжих хөдөлгөөн хязгаарлан битүүмжилснийг хэргийн хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Мөрдөн байцаах албаны Залилан мэхлэх гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй шүрэн толгойтой, алтан нуухтай, алтан үст болор 1 ширхэг хөөргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Ж-д буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидийг хэрэгт үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Э давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүх бүрэлдэхүүн шийтгэх тогтоолыг гаргахдаа хэт нэг талыг барьж, хэргийн бодит байдалтай огт нийцэхгүй эсрэгээрээ зохиомол байдлыг бий болгон мушгиж, гуйвуулсан дүгнэлтийг гаргасан нь энэ хэрэгт шууд, шууд бусаар эрх ашгийн зөрчилтэй байсныг харуулж байна. Шүүх процессын хэд хэдэн алдаатай шүүх хуралдаан хийсэн. Үүнд:

Шүүх хуралдаан даргалагч С.Батгэрэл нь “Өнөөдрийн шүүх хуралдаан нь хялбаршуулсан журмаар явагдана” гэж хуралдааныг шууд эхлүүлсэн.

Шүүх хуралдаан эхлэхэд, миний бие улсын яллагч Б.Энхбатаас энэ хэрэгт шууд, шууд бусаар эрх ашгийн зөрчилтэй тул 6 дахь удаагаа татгалзан гаргах үндэслэл бүхий хүсэлтийг гаргасан ба шүүх бүрэлдэхүүн уг хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээн аваагүй. Шүүх хуралдаан эхлэхэд миний өмгөөлөгч Д.Батсүх нь шүүх хуралдаан даргалагч С.Батгэрэл шүүгчээс “шүүгчийн Сахилгын хороонд О.Э миний гомдлоор 2 хэрэг үүссэн гэдэг үндэслэлээр” энэ хэрэгт шууд, шууд бусаар эрх ашгийн зөрчилтэй тул татгалзан гаргах хүсэлтийг гаргасан. Гэтэл шүүх бүрэлдэхүүн уг хүсэлтийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзсан. С.Батгэрэл шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээн аваагүй тул миний өмгөөлөгч Д.Батсүх нь шүүх бүрэлдэхүүнээс бүхэлд нь татгалзан гаргах хүсэлтийг гаргасан ба Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун нь уг хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан. Уг шүүх хуралдаан дээр Б.Ж-ы өмгөөлөгч Б.Ганбатын, мөн Х.Г-гийн өмгөөлөгч Б.Гантулгын өмгөөлөлийн гэрээнүүдийн хугацаа нь /2016 оны 11 дүгээр сарын 06-наас 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 5 жил/ дууссан байсан ба энэ тухай шүүх бүрэлдэхүүн 11 дүгээр хавтаст хэрэгт 001, 002 тоот хуудсанд байх тэдний гэрээг шүүх бүрэлдэхүүнд үзүүлж, сануулж байсныг шүүх бүрэлдэхүүн огт хүлээж авалгүй хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан. Х.Г-ын өмгөөлөгч Б.Гантулгын өмгөөлөлийн гэрээний хугацаа нь /2016 оны 11 дүгээр сарын 06-наас 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 5 жил/ дууссан “Өмгөөлөлийн эрхгүй үед өмгөөлөл хийж байна. Ийм байж болох юм уу”  гэж хэлж улмаар 11 дүгээр хавтаст хэргийн 003 тоот хуудсанд байх гэрээг үзүүлж, шүүх бүрэлдэхүүнд хандахад шүүх бүрэлдэхүүн үл ойшоож, хуралдааныг үргэлжлүүлсэн.

Миний бие болон өмгөөлөгч Д.Батсүх, О.Баярбаясгалан нар нь уг хэргийн бодит байдлыг гарцаагүй тогтооход чухал ач холбогдолтой гэрч нар болох БНСУ-ын иргэн “Үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний оролцогч нэг тал нь болох “Х М Л” ХХК-ийн захирал Х Х С, гүйцэтгэх захирал М.Уянга, зээлийн гэрээний нэг тал болох зээлдүүлэгч Д.Баясгалан, түүний хамтран амьдрагч Х.Г нарыг гэрчээр асуулгах хүсэлтийг огт хүлээж аваагүй.

Мөн хуурамч нотлох баримт болох оёдолчин Дулмаагийн 2017 оны 6 дугаар сарын 31 нь гэсэн дэлхийн хуанлид огт байхгүй худлаа он сартай /жил бүрийн 6 дугаар сар 30 хоногтой байдаг/ миний нэр болон гарын үсэг огт байхгүй, байгууллагын регистргүй /Ялгуун салон/ тамга тэмдэггүй, миний огт аваагүй 6 ширхэг хувцсыг нэмж бичсэн. 10 ширхэг хувцас, бүгд үнэ 1.300.000 төгрөг гэсэн хуурамч нотлох баримтыг мэдсээр байж нотлох баримтаар тооцож, хүнд ял оноосон. /7-р хх 84/,

2012 оны 02 дугаар сарын 21-нд Б.Ж-ы шууд оролцоо, удирдлага зуучлалаар байгуулсан “Г м” ХХК, “Х М Л” ХХК-уудын хооронд байгуулагдсан “Үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г цуцласан гэсэн хуурамч бичиг, хуурамч “Үйлчилгээ үзүүлэх гэрээ” гэгчийг /2 талын захирлуудын гарын үсэг, тамга тэмдэг, дардасгүй, гэрээний доторх заалтуудыг өөрчилж, худал үнийн дүн тавьсан/ нотлох баримтаар тооцож, хэргийн бодит байдлыг мушгин гуйвуулсан үйлдлийг мэдсээр байж О.Э намайг буруутайд тооцож ялласан. /4-р хх 188-199/,

Шийтгэх тогтоолд О.Э намайг огт гэрээ хийгээгүй байхад бусдыг хуурч, мэхлэн залилсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдал, хавтаст хэрэгт цугларсан баримтаас зөрсөн дүгнэлт болсон. Миний бие 2012 оны 02 дугаар сарын 21-нд “Г м” ХХК болон “Х М Л” ХХК-ны хооронд 25 сая ам.долларын үнэ бүхий “Үйлчилгээ үзүүлэх гэрээ” гэгчийг байгуулсан байсан. /Б.Ж-ы оролцоотойгоор 5-р хх 180/,

2014 оны 4 дүгээр сард мөн л Б.Ж-ы шууд удирдлага, зуучлал, оролцоотойгоор Виржийн арлуудын “Бримда” групптэй “Г м” ХХК нь 8 сая ам.долларын үнэ бүхий гэрээг бодитойгоор байгуулсан байсан. /7-р хх 69-83/,

О.Э намайг буруутгах нотлох баримтууд огт байдаггүй, эсрэгээрээ миний гэм буруугүйг, цаг хугацаа болон цагаатгах нотлох баримтууд нь нотлон харуулдаг. Ямар ч хүнийг нотлох баримтгүйгээр гэм буруутай гэж тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэсэн үндэслэлээр ял халдааж, хэлмэгдүүлэх ёсгүй. Гэрээ цуцалсан гэсэн бичиг болон хавсаргасан “Үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г нотлох баримтын шаардлага хангах, эс хангах,  оёдолчин Дулмаагийн 2017 оны 6 дугаар сарын 31-ний өдөр гэсэн он, сар бүхий төлбөрийн баримтыг нотлох баримтаар тооцох, эс тооцох, С.Э-ийн гоо сайханы барааны төлбөрийн баримтуудыг нотлох баримтын шаардлага хангах, эс хангах талаар шинжээчийн дүгнэлтүүд гаргуулаагүй. С.Э-ийн гоо сайханы барааны үнэлгээг үнэлгээчинээр огт үнэлүүлээгүй. Бараа байсан эсэх талаар эх үүсвэр, гарал үүсэлийг нь огт шалгаж тогтоогоогүй, үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилснийг нотлох баримтад тооцож, ял халдаасан.

Шийтгэх тогтоолд Б.Ж, түүний өмгөөлөгч Б.Ганбат, Х.Г, түүний өмгөлөгч Б.Гантулга, С.Э-ийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар нарыг хуралд оролцоогүй мэтээр хасаж бичсэн. /НЭХДЗШШүүхийг хурах зорилгоор гаргасан, шийтгэх тогтоолын 1-р хуудас/,

 

Шийтгэх тогтоолд гэмт хэргийн үргэлжилсэн хугацаа /2012 оны 2 дугаар сарын 17-ноос 2015 оны 5 дугаар сар/ гэж худал он, сар хугацаа бичсэн. 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст анх эрүүгийн хэрэг үүссэн байхад яахаараа Б.Ж нь 4 сарын дараа надад дахин 5.000 сая ам.доллар өгсөн байж таарах вэ? /шийтгэх тогтоолын 1-р хуудасны доороосоо 13-р мөр/,

Шийтгэх тогтоолд хөөргийг 2014 оны 8 дугаар сард гэж зориудаар хойш нь татаж хугацааг буруу бичсэн. Гэтэл 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хөөргийг Б.Ж ломбарданд тавиулж 50.000.000 төгрөгийг төслийн зардалд хэрэглэсэн байдаг. Баянгол дүүргийн цагдаад эрүүгийн хэрэг үүссэнээс хойш 6 сарын дараа яаж хөөргийг авах билээ. /шийтгэх тогтоолын 2-р хуудасны дээрээсээ 4-р мөр/,

Шийтгэх тогтоолын холбогдох хэргийн талаар гэсэн хэсэгт 116.000.000 төгрөгийг Х.Г-аас хуурч, мэхлэн бодит байдлыг нуух замаар авсан гэжээ. Би Х.Г гэгчээс 116.000.000 төгрөг огт аваагүй. /шийтгэх тогтоолын 2-р хуудас дээрээс 19-р мөр/,

Шийтгэх тогтоолд Х.Г-аас 24.000.000 төгрөгийг хуурч, мэхлэн, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж авсан гэж бичжээ. Би тухайн үед 25 сая ам.доллароор ордоо зарах “Үйлчилгээ үзүүлэх гэрээ” хийсэн байсан. Мөн 8 сая ам.доллароор “Бримда” групптэй ордоо зарах гэрээнүүдийг Б.Ж-ы оролцоо, зуучлалаар бодитойгоор хийсэн байсан ба Х.Г-д 2 сарын хүү болох 4.000.000 төгрөгийг өгч байсан. Гэтэл шийтгэх тогтоолд эдгээр мөнгөнүүдийг огт хасаагүй байна. /шийтгэх тогтоолын 2-р хуудас доороос 20-24-р мөр/,

Шийтгэх тогтоолд 2017 оны 5 дугаар сарын 10-наас 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл “Ялгуун салон”-ы Дулмаагаас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хувцас захиалгаар хийлгэж хөлсийг нь төлөлгүй, 10 ширхэг хувцас нийт 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэжээ. Үргэлжилэх хугацаа нь 2017 оны 5 дугаар сарын 10-наас 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хувцас захиалан хийлгүүлсэн. Ингэхдээ Дулмаа нь надад 420 ам.долларын өглөгтэй /1 плать/ байсан. Би хүүхдийн плать 1 ширхэг, хүүхдийн өмд, цамц 1 ширхэг, өөртөө 2 ширхэг плать хийлгэсэн ба эдгээр хувцасныхаа улаан, эрээн даавууг “Ялгуун салон”-ы хажуугийн торго бүс бараанаас /Б.Энхтуяагаас/ 5 метрийг авч өгсөн. 1 метр даавуу нь 7500 төгрөг, нийт 37.500 төгрөгийн даавуу өгсөн /13-р хх 111/ төлбөрийн баримт байгаа, Дулмаад хүүхдийн плать 20.000 төгрөг, хүүхдийн өмд, цамц 20.000 төгрөг, улаан эрээн плать 2 ширхэг 120.000 төгрөг, нийт 160.000 төгрөг, үүнээс даавууны 37.500 төгрөгийг хасаад 122.500 төгрөгийг өгөх ёстой байсан. Гэтэл Дулмаа нь надаас 1.300.000 төгрөгийг үндэслэлгүй нэхэмжилж авсан. Үнэлгээний нийт дүнг 780.000 төгрөг гэж үнэлсэн атал шийтгэх тогтоолд 1.300.000 төгрөг гэж бичсэн байна. Дулмаа, Халиун нар нь надад 420 ам.долларын өглөгтэй байхад яагаад тэд хохирогч, би залилагч болдог билээ. /13-р хх 111-114/,

 

Миний эрх зүйн байдлыг дордуулсан гүтгэлгийн зохиомол хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг сунгах зорилгоор прокурор Дэндэвдорж нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн мөрдөгч Б.Баярсайханд даалгавар өгч Дулмаад шагнал амлан хуурамч 2017 оны 6 дугаар сарын 31 нь гэсэн төлбөрийн баримтыг бичүүлэн эрүүгийн үйлдэл болгон оруулсан тул 2019 оны 4 дүгээр сарын 30-нд би аргагүй нь эрхэнд 1.300.000 төгрөгийг Дулмаад өгч нотариатаар баталгаажуулан “Төлбөрөө авсан, гомдол саналгүй” гэсэн бичиг хийлгэн гарын үсгийг нь зуруулж авсан. /11-р хх 56, 13-р хх 103/,

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст оёдолчин Дулмааг хуурамч нотлох баримт үйлдэж, хүнд гэмт хэрэгт хүн гүтгэсэн, илүү мөнгө нэхэмжилсэн, худал мэдүүлэг өгсөн үндэслэлээр гомдол гарган шалгуулж байгаа болно.

Шийтгэх тогтоолын “Гэм буруугийн дүгнэлт” хэсэгт хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбаруудад түшиглэж, бататгах, няцаах замаар үйл баримтыг сэргээн дүгнэн, дотоод итгэл үнэмшилдээ үндэслэн эрх зүйн дүгнэлт хийсэн болно. /шийтгэх тогтоолын 23-р хуудас/,

“Үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г цуцалсан гэдэг бичгийн нотлох баримт нь өөрөө огт болоогүй үйл явцыг зохиомолоор болсон болгож оруулсан. Хэргийн бодит байдлыг шууд гуйвуулсан гол зангилаа нь болж байгааг огт шалгаж нягтлан дүгнэлт гаргаагүй. Б.Ж, М.Уянга нарын зохион байгуулалттайгаар хүнд гэмт хэрэгт гүтгэж буй үйлдлийг нь өөгшүүлсэн, хэт нэг талыг барьж дүгнэлт гаргасан. О.Э миний гэм буруугүйг нотлох гэрчүүдийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд биечлэн орж өгсөн мэдүүлгүүд, бичгийн нотлох баримтууд /4-р хх 45, 5-р хх 20, 56, 62, 80, 85, 96, 177, 201, 210, 7-р хх 21, 69-83, 97, 137, 9-р хх 63-70, 11-р хх 1-3, 56, 12-р хх 144, 167, 250, 13-р хх 23, 111, 113, 114, 120, 126-127, 15-р хх 6, 48-56/-ыг огт үнэлж дүгнээгүй хэт нэг талыг барьж дүгнэсэн.

Хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтуудаас харахад, Б.Ж нь 2012 оны 02 дугаар сарын 21-нд хийсэн “Үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г хийхийн өмнө 2012 оны 01 дүгээр сарын 12-нд, 2012 оны 02 дугаар сарын 17-нд 63.050 ам.долларыг надад өгсөн. Ингэхдээ миний Хятад улсын “Баянсүлбэр” ХХК-тай хийсэн гэрээг цуцлуулахын тулд эхний баталгааны мөнгө 400.000 мянган ам.долларын урьдчилгааны эхний мөнгийг өгсөн. 2012 оны 02 дугаар сарын 21-нд “Үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г хийлгүүлэн, уг гэрээтэй холбоотой бүхий л үйл ажиллагааг Б.Ж-аар дамжуулан явуулна гэж гэрээнд тусгай заалтыг оруулж хийлгэсэн. Гэрээг хийлгэсний дараа 3 сарын дараа буюу 2012 оны 5 дугаар сарын 04-нд, 2012 оны 5 дугаар сарын 18-нд тус тус 150.000 мянган ам.доллар, 200.000 мянган ам.долларуудыг гэрээний баталгааны үлдэгдэл мөнгө болгож өгсөн /4-р хх 59, 5-р хх 157, 177-178, 8-р хх 198, 12-р хх 150/ эдгээр цаг хугацаанаас үзэхэд, “Үйлчилгээ үзээлэх гэрээ”-г цуцалсанаас хойш Э гадаадын улсуудад ордоо зараад мөнгийг чинь өсгөж өгнө гэж хуурсан гэдэг Б.Ж-ы мэдүүлгийг худлаа гэдгийг нотлон харуулж байна. Уг мөнгөнүүд нь гэрээний баталгааны мөнгө гэдгийг эдгээр бичгийн нотлох баримтууд нь харуулж, нотлож байна.

М.Уянга нь 2012 оны 11 дүгээр сарын 30-нд гэрээг цуцалсан гэсэн хуурамч гарын үсэг, тамга тэмдэг, дардасгүй хуурамч 2 талын “Үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний заалтуудыг өөрчилж бичсэн гэрээг хавтаст хэрэгт хуйвалдаж хийсэн байсан. /4-р хх 188-199/,

Шийтгэх тогтоолын 5-р хуудас доороосоо 2-р мөрөнд 2012 оны 5 дугаар сарын 25-нд гэсэн цаг хугацаа нь 2012 оны 5 дугаар сарын 28-нд гэж 5-р хх 26/ талд байх нотлох баримтаар няцаагдаж байна. Хөөрөг ломбарданд тавьсан цаг хугацааг 2014 оны 8-р сар гэж хойш нь 1 жилээр сунган бичиж дүгнэсэн байгаа нь 6-р хх 191 талд байх 2013 оны 7 дугаар сарын 05-нд хөөргийг тавьсан бичгийн нотлох баримтаар няцаагдаж байна.

Шийтгэх тогтоолын 8, 9-р хуудсанд байх Ц.Энхтунгалагын “Э эгч 10.000 мянган ам.долларыг надад өгөөд буцаагаад авсан” гэх мэдүүлэг түүнийг нотлох баримтаар дурдаж оруулсан дүгнэлтийг 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Хожилсүрэн, Эрдэнэпүрэв нарын “Э эгч бидний дэргэд 15.000 мянган ам.долларыг өгсөн” гэдэг мэдүүлгүүд нь няцаадаг. /2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хурлын тэмдэглэл/,

С.Э-ээс 2013 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 771 ам.долларын үнэ бүхий эрүүл мэндийн “Юнисийн” брэндийн бүтээгдэхүүнийг Тусгаар тогтнолын ордны шатан дээр Наранцэцэгээс авч мөнгийг нь өгөөгүй байснаа мөрдөн байцаах газрын мөрдөгч Баярмагнайд өгч төлбөргүй болсон. Өөр өглөгө байхгүй /3-р хх 29/,

Д.Баясгалан, Х.Г нартай зээлийн гэрээ байгуулж байх үед би өөрийн 100 хувийн эзэмшилийн “Г м” ХХК-даа “Х М Л” ХХК-тай 25 сая ам.доллар, мөн “Бримда” груптэй 8 сая ам.долларын гэрээнүүдийг бодитойгоор хийсэн байсан тул хуурч залилсан асуудал байхгүй. /5-р хх 178, 7-р хх 69-83/,  

Шүүх хуралдаанд өгсөн 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн БНСУ-ын иргэн “Х М Л” ХХК-ын захирал буюу Б.Ж-ы надад дамжуулж өгсөн гэрээний баталгааны мөнгөний эзэн болох Хан Хён Сүгийн Гадаад хэргийн яамны Консулын газраар баталгаажуулан тус шүүхэд нэрлэн ирүүлсэн бичгийн нотлох баримтыг хүлээн авахаас шүүх татгалзсан нь шүүх хэргийн бодит байдлыг тогтоохоос үндэслэлгүйгээр татгалзсан гэж үзэхээр байдаг.

Шүүх хуралдаанд даргалагч С.Батгэрэлийн уншиж сонсгосон шийдвэр нь өнөөдрийн байдлаар надад гардуулсан 2022 оны 01 дүгээр  сарын 19-ний өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоос зөрүүтэй байна. Тухайлбал, О.Э-ын эзэмшлийн “Г м” ХХК-ны тусгай зөвшөөрлийг шилжих хөдөлгөөн хязгаарлан битүүмжилснийг хэргийн хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор хэвээр үлдээж, ШШГЕГазарт шилжүүлсүгэй гэж уншиж танилцуулснаа, бичгээр ирүүлсэн шийтгэх тогтоолдоо “Г м” ХХК, “У г” ХХК-уудын нэр дээрх тусгай зөвшөөрлүүдийн шилжих хөдөлгөөн хязгаарлан битүүмжилснийг хэргийн хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор хэвээр үлдээж ШШГЕГазарт шилжүүлсүгэй гэж бичсэн байдаг. Гэтэл өнөөдрийн байдлаар уг “У г” ХХК-ны тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон. /2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, бичлэг, шийтгэх тогтоолын 21-р хуудас/,

О.Э миний бие 2021 оны 10 дугаар сарын 26-нд НЭХДЗШШүүхийн шүүх хуралдаанд гаргасан гомдлыг дахин авч хэлэлцүүлэх хүсэлтийг гаргаж байгаа болно. Аль ч шатны шүүх энэ хүсэлтийг авч хэлэлцээгүй тул дахин гаргаж байна.

Миний биеийн байдал маш муу байгаа. Би хагалгаанд орчихсон, унаж татдаг өвчтэй болсон. 2 нялх хүүхдийг минь харж хамгаалах хүн байхгүй байна. Би хагалгаанд орсон ч гэсэн хүрч ирээд эмнэлэгт хэвтэж байна. Шарх маань дахиад задарчихсан. Дахин оёдол тавиулах болсон. Мөн зүрхний хагалгаанд орох шаардлагатай болсон.

Хавтаст хэрэгт миний гэм буруутай гэж хүлээн зөвшөөрч яллагдагчаар татах тогтоолд гарын үсэг зурсан нотлох баримт байхгүй. Эдгээр үндэслэлүүдээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж, хэргийн бодит байдлыг тогтоож, үнэн зөвөөр хянан шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч О.Э-ын өмгөөлөгч Д.Батсүх давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/87 дугаартай шийтгэх тогтоолыг дор дурьдсан үндэслэлүүдээр эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

О.Э-ыг буруутгасан үйлдлийн тухайд: Анхан шатны шүүх О.Э-ыг залилах гэмт хэрэг үйлдэж Б.Ж-д 840.504.188 төгрөгийн, С.Э-т 27.378.468,9 төгрөгийн, Х.Г-д 116.000.000 төгрөгийн, Х.Г-д 24.000.000 төгрөгийн, Э.Т-д 11.917.320 төгрөгийн, Л.Д-д 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд гэм буруутайд тооцсон.

Тус шүүх О.Э-ыг гэм буруутайд тооцсон үйлдлүүдийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд бодитоор дүгнэж чадаагүй, прокурорын зүгээс түүнийг буруутгаж буй нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан “нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох”, “хэргийн бодит байдлыг нотлохын тулд ... хуульд заасан бүх арга хэмжээг авч шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох” зэрэг зарчимд нийцээгүй байхад тэдгээрийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон, цагаатгах нотлох баримтуудыг яллах баримт гэж буруу дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14, 16.15 дугаар зүйлд нийцээгүй.

 

Б.Ж-ыг залилсан гэх үйлдлийн талаар: Анхан шатны шүүх “...хохирогч Б.Ж-аас ... “Г м” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй ... Дорноговь аймгийн Сайншанд сумын А т нэртэй байрлах ашигт малтмалын МҮ-0.........дугаартай тусгай зөвшөөрөлтэй битумын орд газрыг зарж борлуувал ашгаасаа өгнө, уг ордыг хамтран эзэмших боломжтой гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар ... төөрөгдөлд оруулж, ... 4 удаагийн үйлдлээр ... 547.045.108 төгрөгийг залилан авсан ... гэм буруутай болох...”-ыг хохирогч Б.Ж, гэрч Х Х С, М.Уянга, Т.Ганболд. Н.Пунцаг нарын мэдүүлэг Б.Ж-аас, О.Э-д мөнгө хүлээлгэн өгсөн баримт, банкны хуулга, орлогын баримт, Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны ... 7/711 албан тоот, Үйлчилгээ үзүүлэх гэрээ, түүний орчуулга зэргээр нотлогдсон үзсэн нь бодит байдал болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт нийцээгүй дүгнэлт хийсэн.

           Шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудаас зөвхөн хохирогч Б.Ж-ы мэдүүлэг л шүүхээс хийсэн дээрх дүгнэлтэд хамаарах нотлох баримт болж байгаа. Өөрөөр хэлбэл, шүүх “...О.Э нь “Г м” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Дорноговь аймгийн Сайншанд сумын А т нэртэй байрлах ашигт малтмалын МҮ-0.........дугаартай тусгай зөвшөөрөлтэй битумын орд газрыг зарж борлуувал ашгаасаа өгнө, уг ордыг хамтран эзэмшинэ гэж залилсан...” гэх үйл баримтын талаар зөвхөн хохирогч Б.Ж л мэдүүлдэг бөгөөд түүний энэ мэдүүлгийг нотлох өөр баримт хэрэгт авагдаагүй.

Хэрэгт авагдсан “Х М Л” ХХК нь 2012 оны 2 дугаар сард О.Э-тай “Үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу түүний эзэмшлийн битумын орд бүхий “Г м” ХХК-ийн хувьцааг БНСУ-ын хөрөнгө оруулагчдад 20 сая ам.доллараас багагүй үнээр худалдах асуудлаар зуучлахаар гэрээ байгуулсан болох нотлогдож байгаа.

О.Э нь Б.Ж-аас нийт 413.050 ам.доллар, 5.000 юанийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авсан болохоо анхнаасаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд холбогдох баримтуудыг өөрөө гарган өгсөн. Харин “...эдгээр нь дээр дурдсан гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, “Х М Л” ХХК-иас огсон төлбөр...” гэж тайлбарлаж буй О.Э-ын мэдүүлэг нь гэрчийн мэдүүлэг болон тэдний хооронд байгуулсан гэрээ бусад баримтуудаар нотлогдож байхад шүүх үүнийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзсэн нь үндэслэлгүй болсон.

Анхан шатны шүүхийн дээрх үндэслэлд хамаарах бусад гэрчүүдийн мэдүүлгүүд нь тухайн үндэслэлд дурдсан “...О.Э нь “Г м” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Дорноговь аймгийн Сайншанд сумын А т нэртэй байрлах ашигт малтмалын МҮ-0.........дугаартай тусгай зөвшөөрөлтэй битумын орд газрыг зарж борлуувал ашгаасаа өгнө, уг ордыг хамтран эзэмшинэ гэж залилсан...” гэх Б.Ж-ы мэдүүлэгт дурдсан үйл баримтаас өөр асуудал, үйл баримтыг нотлож байгаа.

Харин, Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны ... 7/711 албан тоот, Үйлчилгээ үзүүлэх гэрээ, түүний орчуулга, Хан Хё Су-ийн хамгийн сүүлд өгсөн мэдүүлэг болон БНСУ-ын элчин сайдын ямаар дамжуулан гаргасан тайлбар нь О.Э-ын мэдүүлгийг нотолсон цагаатгах нотлох баримт байхад тэдгээрийг яллах нотлох баримт гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дутаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт нийцээгүй.

Энэ хэрэгт БНСУ-ын иргэн Х Х С нийтдээ 2 удаа мэдүүлэг өгсөн байдаг. Тэрээр анхны мэдүүлэгээ урд нь энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгчихсөн байсан М.Уянгыг орчуулагчаар оролцуулсан байдаг.

Тухайлбал, О.Э болон түүний өмгөөлөгчдийн зүгээс “...Б.Ж нь санхүүгийн хувьд ийм их хэмжээний мөнгийг хувиасаа гаргах боломжгүй, энэ мөнгө нь “Х М Л” ХХК нь БНСУ-ын иргэний хамаарал бүхий “Мукучинбу” ХХК-ийн эзэмшлийн газрыг худалдан борлуулсны орлогоос төлсөн...” эсэх асуудлыг тодруулах, шалгах асуудлаар удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч энэ асуудлыг бүрэн шалгаж тогтоогоогүй.

Хэдий бүрэн шалгагаагүй боловч Х Х С-ийн сүүлийн мэдүүлэг, 2021 оны 6 дугаар сарын ...-ны өдөр БНСУ дахь Монгол Улсын элчин сайдын яамаар дамжуулан Баянзүрх дүүргийн шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон “Мукучинбу” ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, холбогдох бусад баримтуудаар бидний тайлбар, хүсэлтэд дурдсан үйл баримт тогтоогдож байгаа.

Гэрч Х Х С-ээс 2021 оны 6 дугаар сарын ,.,-ны өдөр БНСУ дахь Монгол Улсын элчин сайдын яамаар дамжуулан шүүхэд хандан бичгээр гаргасан тайлбарыг шүүх “...Тайлбар гэх гарчигтай ... 2 хуудас баримтыг гаргаж өгсөн боловч энэхүү нотлох баримт нь эх хувиараа авагдаагүй тул ... нотлох баримтын шаардлага хангахгүй шүүхээс үнэлэх боломжгүй...” гэх үндэслэлээр хүлээн аваагүй нь шүүдэгч болон өмгөөлөгчдийн нотлох баримт шалгуулах тухай эрхийг зөрчсөн шийдвэр болсон. Гэрчийн шүүхэд хандан гаргасан тайлбарыг шууд нэр заасан шүүхэд нь шилжүүлэх ёстой атал энэ хэрэгт хувийн сонирхолтой оролцож буй гэрчид өгсөн байгааг анхаарч үзээгүй. Бидний зүгээс уг баримтыг шууд үнэлж шийдвэр гаргах байр суурь илэрхийлээгүй. Нотлох баримтын шаардлага хангуулан эрх бүхий этгээдээс гаргуулан авч, тухайн тайлбартай дурдсан асуудлыг шалгуулахаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах саналыг шүүхэд гаргасан.

Өмгөөлөх талаас шүүхийн хэлэлцүүлгийн явцад “Х М Л” ХХК болон О.Э нарын хооронд байгуулсан гэрээг хэрэгжүүлэхэд Б.Ж-ыг “Х М Л" ХХК-ийг төлөөлүүлэн оролцуулахаар тухайн гэрээний 5 дугаар зүйлийн 4-т “...“А” тал нь энэхүү гэрээтэй холбоотой аливаа үйлдэлд “Б” тал болон Б.Жаргапсайханны оролцоотой явуулна...” гэж заасан байгааг шинжлэн судлуулсан.

Нөгөө талаар хохирогч Б.Жаргапсайхан нь тухайн үед ийм их хэмжээний мөнгийг бусдад өгөх санхүүгийн боломжтой байсан эсэх нь хэрэгт байгаа баримтуудаар тогтоогдохгүй байгаа.

Дээр дурдсанчлан Б.Ж-аас О.Э-д шилжүүлсэн мөнгө нь “Х М Л” XXК болон О.Э нарын хооронд байгуулсан гэрээний баталгааны мөнгө үү эсхүл, Б.Ж-ы хувийн мөнгийг О.Э залилан авсан уу гэдэгт эргэлзэх бодитой үндэслэл байгаа болох нь нотлогдож байхад О.Э-ыг энэ үйлдэлд гэм буруутай гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарчимд нийцээгүй.

“...Шүүдэгч О.Э нь хохирогч Б.Ж-тай автомашин худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа автомашины үнийг төлсөн мэтээр гэрээ байгуулж, ... хүүхэддээ өгөх юм, миний нэр дээр төлбөр тооцоо дууссан гэрээ хийж өгөөч ... машины мөнгийг асуудалгүй өгнө гэх зэргээр ... хуурч ... Тоёота Ланд Круйзер-200 маркийн 2 ширхэг автомашиныг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулж залилах хэрэг үйлдсэн...” гэх анх шатны шүүхийн дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит байдалд нийцээгүй.

О.Э, Б.Ж нарын хооронд 2012 оны 5 дугаар сарын 28, мөн оны 6 дугаар сарын 07-ны өдрүүдэд автомашин худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн байдаг.

Тэдгээр гэрээнд төлбөрийг бэлнээр төлж барагдуулсан талаар тэмдэглэгдэж, гэрээний талууд гарын үсгээ зурж хүлээн зөвшөөрснийг нотариатч гэрчилж, баталжуулсан. Түүнчлэн тэдгээр хоёр гэрээг гэрчилсэн нотариатч Б.Энхээ, Р.Онончимэг нар гэрчийн мэдүүлэг өгсөн ба тэд “...худалдагч болон худалдан авагч талууд төлбөр тооцоо, дууссан гээд 2 тал зөвшөөрч байвал нотариатч гэрээг баталгаажуулна. Талууд өөрсдөө хүлээн зөвшөөрсөн нь гэрээг батлах үндэслэл болно...” гэж мэдүүлсэн нь нотариатын үйлдэл хийхэд тавигддаг хууль зүйн шаардлагыг тодорхой илэрхийлсэн мэдүүлэг юм.

Хохирогч Б.Ж нь хоёр ширхэг автомашины төлбөрийг хүлээн авсан учраас үүнийгээ хүлээн зөвшөөрч, баталгаажуулан гарын үсэг зурсан нь түүний мэдүүлгийг үгүйсгэх хангалттай үндэслэл болно.

Нөгөө талаар О.Э нь “...эдгээр автомашины төлбөрийг өөрийн дансанаас ам.доллароор бэлнээр авч, төгрөгт шижлүүлж, Б.Ж-д төлбөрийг бэлнээр хийсэн...” гэж мэдүүлдэг ба тэрээр энэ мэдүүлгээ баталж өөрийн дансны хуулгыг гарган өгсөн байгааг шүүх бодитоор шалгаж, үнэлээгүй.

Б.Ж-ы “...хүүхэддээ өгөх юм, миний нэр дээр төлбөр тооцоо дууссан гэрээ хийж өгөөч ... машины мөнгийг асуудалгүй өгнө ...” гэх мэдүүлгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй, түүний мэдүүлгийг үгүйсгэсэн олон баримт байхад зөвхөн хохирогчийн мэдүүлэгт үндэслэн О.Э-ыг тухайн үйлдэлд буруутгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх шийдвэрийн үндэслэл болгохгүй... гэснийг зөрчсөн.

Анхан шатны шүүх “...О.Э нь Дагвадорж аваргын хадам ээж Эт өндөр үнээр зарж өгнө гэж хохирогч Б.Ж-аас 78.377.800 төгрөгийн үнэ бүхий их гарын алтан үст, шүрэн толгойтой, алтан нуухтай усан болор хөөргийг шилжүүлэн авч залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн...” гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит байдалд нийцээгүй.

О.Э нь Б.Ж-ы хөргийг залилан мэхлэх аргаар өөртөө шилжүүлэн авсан шүүхийн дүгнэлтийг нотолсон гэх гэрчийн мэдүүлэг бусад баримтуудаас шүүхийн дүгнэлтэд дурдсан дээрх үйл баримтыг талаар зөвхөн Б.Ж мэдүүлэгт л дурдагдсан байдаг бол бусад баримтуудад нь түүний мэдүүлгийг баталсан, тухайлбал шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон дээрх үйл баримтыг нь нотолсон нэг ч мэдээлэл байхгүй.

Харин О.Э нь “...Эрдэнэт үйлдвэрийн хаягдал шаврыг ашиглах төслийг судлах, тухайн төслийг хамтран хэрэгжүүлэх зорилгоор Б.Ж-ы өгсөн заавар, чиглэлийн дагуу түүний хөөргийг 50.000.000 төгрөгийн барьцаанд тавьж, уг зээлээ хаягдал шавар ашиглах технологийг гаргасан БНСУ-ын мэргэжилтнүүдийг урьж ажиллуулах, гадаад болон дотоод томилолт, зочид буудал, төслийг санаачилсан Монгол иргэдийн урамшуулал зэрэгт зарцуулсан...” гэж мэдүүлдэг бөгөөд түүний энэ мэдүүлэгт дурдсан мэдээлэл үндэслэлтэй болох нь хохирогч Б.Ж, гэрч С.Энхмаа, Ж.Дорж, Ш.Алтан-Од, Ц.Энхтунгалаг, Н.Пунцаг, Э.Хөхийсүрэн, Э.Эрдэнэпүрэв нарын мэдүү лэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон.

Хохирогч Б.Ж, гэрч С.Энхмаа, Ж.Дорж, Ш.Алтан-Од, Ц.Энхтунгапаг, Н.Пунцаг, Э.Хөхийсүрэн. Э.Эрдэнэпүрэв нарын мэдүүлгээр “...Эрдэнэт үйлдвэрийн хаягдал шаврыг ашиглах төслийг судлах, тухайн төслийг хамтран хэрэгжүүлэх асуудлаар О.Э болон төслийг санаачилсан ... ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.Алтан-Од, Ц.Энхтунгалаг нартай харилцаж байсан, төслийн талаар БНСУ-ын эрдэмтэдтэй хийсэн уулзалт, танилцуулгын үйл ажиллагаанд оролцож байсан. Эрдэнэт үйлдвэрийн хаягдал шаврыг ашиглах асуудлаар өөрийн найз нараар дамжуулан “Эрдэнэт үйлдвэрийн” ТӨҮГ-ын удирдлагуудтай харилцаж байсан зэрэг үйл баримт нотлогдож байгаа.

Шүүх энэ үйлдлийг нотолсон гэж үзэж, нэрлэн заасан баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шалгаж, үнэлээгүй, уг үйлдэл нь цэвэр иргэний эрх зүйн харилцаанд хамаарахаар байхад шүүхээс үүнийг гэмт хэрэг гэж үзсэн нь хууль бус болсон гэж үзэж байна.

Анхан шатны шүух “...Б.Ж-ы хөөргийг барьцаанд тавьж авсан 50.000.000 төгрөгийг Эрдэнэт үйлдвэрийн хаягдал шаврыг ашиглах төслийг судлах, тухайн төслийг хамтран хэрэгжүүлэх зорилгоор хаягдал шавар ашиглах технологийг боловсруулсан БНСУ-ын мэргэжилтнүүдийг урьж ажиллуулах, гадаад болон дотоод томилолт, зочид буудал, төслийг санаачилсан Монгол иргэдийн урамшуулал зэрэгт зарцуулсан...” гэх О.Э-ын мэдүүлгийг гэрч Ц.Энхтунгалаг, Г.Алтан-Од нарын өгсөн зарим мэдүүлгээр үгүйсгэгдсэн гэж үзсэн байна.

Эдгээрээс, гэрч Ц.Энхтунгалаг нь хэд хэдэн удаа мэдүүлэг өгсөн байдаг ба анх “...10.000 ам.долларыг огт аваагүй...” гэж мэдүүлдэг байсан бол түүнд 10.000 ам.долларыг хэзээ ямар байдлаар хүлээлгэн өгсөн талаарх гэрчийн мэдүүлгийг танилцуулж, энэ татаар тодруулснаас хойш тэрээр мэдүүлгээ өөрчилж, 10.000 ам.долларыг авсан болохоо хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүдийг өгсөн.

 Харин тэрээр ‘‘...надтай уулзсанаас хойш 2 цаг орчмын дараа Э дахин над руу залгаад “саяны үзсэн машиныг худалдан авах болчихлоо, мөнгө дутаад байна эгчийнхээ түрүүн өгсөн ам.долларыг буцаагаад өгчих ... гэхээр нь би Э машинтайгаа ганцаараа байж байхад нь 10.000 ам.долларыг буцаан өгсөн...” гэж мэдүүлсэн боловч түүний энэ мэдүүлгийн үнэн зөв эсэхийг нотолсон өөр баримт байхгүй. Мэдүүлгийг О.Э эрс үгүйсгэдэг бөгөөд тэрээр мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй болно.

Түүнчлэн “...БНСУ-ын эрдэмтдийн зочид буудал, ирж, буцах нисэх онгоцны зардлыг төлсөн...” гэх гэрч Г.Алтан-Одын мэдүүлэг нь мөн л эх сурвалж нь тодорхойгүй. Өөр баримтаар нотлогдоогүй байхад энэ баримтыг О.Э-ыг буруутгах нотлох баримт болгон заасан нь үндэслэлгүй болсон.

Анхан шатны шүүх дээр дурдсан хоёр гэрчийн мэдүүлгийг тухайн асуудлаар О.Э-ыг буруутгаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсгийн “...Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх ... шийдвэрийн үндэслэл болгохгүй...” гэснийг, 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “...Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй....” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

            С.Э-ийг залилсан гэх үйлдлийн талаар: Хохирогч гэх С.Э нь О.Э-д 14.534 ам.долларын бараа хүлээлгэн өгсөн гэх үйл баримт нь нотлох баримтаар тогтоогдоогүй. Тэрээр өмгөөлөгчөөрөө дамжуулан хэрэгт гарган өгсөн гоо сайханы бараа хүлээлгэн өгсөн гэх баримтууд дээр О.Э-ын гарын үсэг огт байдаггүй, тэдгээр баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа. Зөвхөн нэг талын буюу худалдагчийн гарын үсэг бүхий баримт байхад шүүх эдгээр баримтыг үндэслэн О.Э-ыг залилан мэхлэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь бодит байдалд нийцээгүй үндэслэлгүй шийдвэр болсон.

            Х.Г, Х.Г, Э.Туул нарыг залилсан гэх үйлдлийн талаар: Иргэний хуульд зааснаар зээлийн гэрээг аман болон бичгийн аль ч хэлбэрээр байгуулж болохоор заасан байдаг. О.Э нь Х.Г, Х.Г нартай зээлийн гэрээг бичгээр байгуулсан байдаг бол Э.Т-тай аман хэлбэрээр хийсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Эдгээр хүмүусийн аль алинтай нь Зээлийн гэрээ байгуулахдаа “...компанийхаа нэр дээрх тусгай зөвшөөрлийг зараад өгнө...” гэж хэлж авсныг хууран мэхэлсэн гэж үзсэн нь бодит байдалд нийцээгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар О.Э нь өөрийн нэр дээрх тусгай зөвшөөрөл бүхийн компаниудын хувьцааг худалдах асуудлаар гэрээ, хэлцэл хийсэн байсан болох нь нотлогдож байгаа. Эдгээр гэрээ, хэлцэлүүд нь О.Э-аас үл хамаарах шалтгаанаар хэрэгжих боломжгүй болсноор Х.Г, Х.Г, Э.Туул нарын зээлийг төлж чадаагүй болох нь тогтоогдож байгаа. Анхан шатны шүүх зээлийн гэрээний харилцааг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.

            Л.Д-г залилсан гэх үйлдлийн талаар: О.Э нь 2017 оны 5 дугаар сарын 10-наас 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хооронд “Ялгуун” нэртэй оёдлын газраар хувцас захиалгаар хийлгэж, 1.300.000 төгрөгийг төлөөгүй гэх үйлдэл нь бусдыг залилсан гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж тогтоогдоогүй болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авсан бол залилах гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

           Иргэн Л.Д-гаас гэмт хэргийн хохиролд нэхэмжилж буй 1.300.000 төгрөгийн төлбөр нь хувцас хийсэн материалын зардал болон ажлын хөлсийг нэхэмжилсэн гомдлыг цагдаагийн байгууллагад гаргасан ба энэ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээний үндсэн шинжийг “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой шаардлага байсан. О.Э болон Л.Дулмаа нарын хооронд ажлын үр дүнг хүлээлгэн өгөх, хүлээн авах талаар харилцан тохиролцсон ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үндэслэлтэй ба гэрээний үүргийг О.Э нь тохирсон хугацаанд биелүүлээгүй үйлдлийг гэмт хэрэгт тооцох үндэслэл тогтоогдохгүй, иргэд хоорондын гэрээний эрх зүйн маргаанаас үүдэлтэй иргэний эрх зүйн харилцаа юм. Нөгөө талаар захиалгыг О.Э, Цэрэндэжид гэх хүний өмнөөс хийж, хувцсыг хүлээн тэрээр боловч жинхэнэ эзэн нь Цэрэндэжид гэгч болох нь тогтоогдсон ба Э энэ хүнтэй одоо болтол маргаж байгаа талаарх баримт хэрэгт авагдаад байгаа. Гэтэл анхан шатны шүүх иргэд хооронд иргэний эрх зүйн харилцааг эрүүгийн хэрэг гэж үзэж гэм буруутайд тооцсон нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.

           

            Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/87 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч О.Э-ын өмгөөлөгч О.Баярбаясгалан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч О.Э-ыг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “...залилах...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй...” мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн...” гэж үзэж өмгөөлөгчийн зүгээс үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...” гэж заасан. Гэтэл уг эрүүгийн хэрэгт мөрдөгч, прокурор нь хэт нэг талыг барьж, мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн гомдол гаргах эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан, хэргийн бодит байдлыг мөрдөгч, прокурорын зүгээс бүрэн бодитойгоор тогтоож чадаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

1. Миний үйлчлүүлэгч Эын үйлдэлд уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон гэх Эийг залилсан гэдэг нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно...” гэж заасан. Энэ тохиолдолд Э нь хохирогч гэх Эийг залилсан гэдэг нь хангалттай нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй. “Залилах” гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогчийг хуурч, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшил ашиглалтанд авсан үеэс эхлэн тухайн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг буцаан төлөхгүй байх санаа зорилгыг агуулдагаараа иргэний эрх зүйгээс ялгагддаг. Энэ тохиолдолд Эээс Эын хувьд зээлээр гоо сайханы бараа авч, төлдөг байсан талаар шүүгдэгч Э мэдүүлдэг ба үүнийг хохирогч Э, гэрч Наранцэцэг нарын мэдүүлэг давхар нотолдог. Тухайлбал, мөрдөн шалгах ажиллагаанд Эийн хохирогчоор өгсөн “...Эыг 2008 оноос хойш таних болсон, надаас гоо сайханы бараа авдаг байсан ... 2013 оны 02 дугаар сарын 05-нд авсан бараа бүтээгдэхүүнээс 3.475.000 төгрөгийн бараа зээлээр аваад урьдчилгаа 100 ам.доллар өгсөн. Үлдэгдэл 3.336.000 төгрөгийг дараа төлөхөөр тохиролцож, уг мөнгөө Э бүгдийг нь төлж дуусгасан. ... Эхлээд авахдаа зээлээр аваад сарын дараа мөнгийг нь шилжүүлж байсан. 2013 оны 5 дугаар сарын 07-ноос 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл бараа зээлээр авсан. Манай гоо сайханы салон дээр ирж үйлчлүүлдэг байсан...” /1-р хх-79, 82, 88, 91/,

Гэрчээр Наранцэцэгийн “...Э, Э 2 найзууд байсан, мэдүүлэг дээр байгаа 15 удаа бараа аваачиж өгөөгүй. 4-5 удаа Монгол Ардын намын тусгаар тогтнолын ордны 7 давхарт Эын компаний албан өрөөнд нь аваачиж өгч байсан. Мөнгө өгсөн барааны талаар тэмдэглэл үйлдээгүй....” гэсэн мэдүүлэг /3-р хх 34/ зэргээр нотлогддог. Дээрхээс үзэхэд, иргэн Э болон Э нарын хооронд “зээлээр хүдалдах, худалдан авах” иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор тогтоогдсон Эийн гоо сайханы бараа бүтээгдэхүүн хэрхэн яаж, Монгол Улс руу оруулж ирсэн эсэх, тухайн бараа бүтээгдэхүүн нь хэдэн төгрөгийн үнэтэй зах зээлд зарагддаг эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй. Эд өгсөн гэх Япон улсын “Пола” брэндийн гоо сайханы бараанд мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгээгүй. Зөвхөн Эийн худалдагч гэх Наранцэцэгийн гараар бичиж өгсөн. Эын хүлээж авсан талаар гарын үсэг байхгүй, нотлох баримтыг шаардлага хангахгүй баримтыг /3-р хх 189-190, 12-р хх 91-109/ үндэслэж хохирол төлбөрийг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “...Бичмэл нотлох баримт нь эх хувиар нь хэрэв эхийг авах боломжгуй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна...” гэж заасан зохицуулалтыг зөрчсөн нотлох баримтыг шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байна.

Иймд миний үйлчлүүлэгч Эыг хохирогч гэх Эээс 14.534 ам.долларын бараа бүтээгдэхүүн буюу 29.053.466 төгрөгийн бараа авсан гэдэг нь нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй. Э, Э нарын хооронд зээлээр худалдах, худалдан авах иргэний эрх зүйн харилцаа үүссэн байгааг анхаарч Эт хохирол учруулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

2. Шүүхээс Эыг 2015 оны 3 дугаар сард ОХУ-ын Москва хотод байхдаа эмчилгээний зардалд мөнгө хэрэгтэй байна. 7 хоногийн дараа буцаан өгнө гэж хэлж, итгүүлэн хохирогч гэх Э.Т-аас 6.000 ам.доллар буюу нийт 11.917.320 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч залилсан гэж буруутгасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж хуульчилсан.

Гэтэл хохирогч гэх Туул нь Эд ОХУ-д байхдаа 6.000 ам.доллар өгч залилуулсан гэж гомдол гаргадаг. Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хариуцлага тооцох нэг үндсэн зарчим нь тухайн гэмт хэрэг нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн байхыг шаарддаг. Энэ тохиолдолд Э.Туул нь миний үйлчлүүлэгч Эд ОХУ-ын Москва хотод байхдаа 6.000 ам.доллар өгсөн гэж мэдүүлдэг. Иймд тухайн Монгол Улсын гадна үйлдсэн хэргийг Монгол Улсын хуулиар шийдвэрлэх боломжгүй юм. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх хуулийн шаардлага, зарчмыг зөрчиж Эд Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдэгдээгүй гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн тухайн үед миний үйлчлүүлэгч ОХУ-д эмчилгээ хийлгэхээр 2015 оны 3 дугаар сард очсон байсан. Тухайн үед эмчилгээ хийлгэх явцад эмчилгээний зардал нэмэгдэж мөнгө хэрэгтэй байсан тул танил дүү Туулаас эмчилгээний зардалд зарцуулах 6.000 ам.долларыг зээлж, тухайн мөнгийг эмчилгээндээ зарцуулсан байдаг. Энэ талаар хохирогч гэх Туул нь өөрөө хүлээн зөвшөөрч надаас авсан мөнгийг Э эмчилгээндээ зарцуулсан гэдэг. Үүнээс үзэхэд, Туул болон Э нарын хооронд зээлийн харилцаа үүссэн. Тухайн зээлсэн мөнгийг зориулалтын дагуу эмчилгээндээ зарцуулсан байхад үүнийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч мэхэлсэн гэж үзэж гэм буруутайд тооцож, шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй. Миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.

 

3. Уг хэрэгт хохирогч нь хэн бэ? гэдэг нь тодорхойгүй, хохирогчийг тогтоож чадаагүй талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ...” гэж хуульчилсан. Уг хэрэгт эд хөрөнгийн хохирол хүлээсэн этгээдийг хохирогчоор тогтоогоогүй. Уг эрүүгийн хэрэгт хохирогчоор Гг тогтоосон байдаг. Гэтэл Ггийн Эд өгсөн гэх 116.000.000 төгрөгийг Г биш, түүний нөхөр Баясгалан, Эд өгч нотариат орж зээлийн гэрээ байгуулсан байдаг. Тухайлбал:

Гэрч Д.Баясгалангийн “...Би 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 11-р хороололд байх нотариатын газарт очиж бэлнээр 100.000.000 төгрөг өгч, сарын 10 хувийн хүүтэй 3 сарын хугацаатайгаар зээлүүлсэн. Үүнээс хойш дээрх мөнгөн дээр нэмж цувуулан бэлнээр 10.000.000, 4.000.000, 2.000.000 төгрөгөөр 16.000.000 төгрөгийг ямар нэгэн баримт бичиг үйлдэж гэрээ хэлэлцээр хийгээгүй, өмнө гэрээ хийчихсэн учир итгээд өгч явуулсан. ...Эаас 116.000.000 төгрөгийг гаргуулан өгч, хохиролгүй болгож өгнө үү...” гэх мэдүүлэг /6-р хх 75/,

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор тогтоогдсон Г нь би Эд 116.000.000 төгрөг өгсөн. 100.000.000 төгрөгийг өгөхдөө Этай хамт нотариат орж, зээлийн гэрээ байгуулсан мэтээр мэдүүлж хохирогчоор тогтоогдсон байдаг. /3-р хх 222, 228/ Дээрхээс үзэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийг зөв тогтоогоогүй. Нөгөө талаар Э, Баясгалан нарын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж иргэний эрх зүйн харилцаа үүссэн. Уг эрх зүйн харилцаанд Г гэдэг хүн оролцоогүй байхад түүнийг хохирогчоор тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил болсон байна. Нэгэнт хохирогчийг зөв тогтоож чадаагүй, Эыг хувьд Г гэх хүнийг хохироогоогүй тул уг үйлдлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн уг хэрэгт иргэн Халиунаа гэх хүн Эд холбогдуулан 10 ширхэг хувцас оёж өгсөн, бараа материал оёдлын хөлс ороод 1.300.000 төгрөг залилуулсан талаар цагдаад гомдол гаргасан байна. /9-р хх 57/, Гэтэл мөрдөн шалгах ажиллагаанд түүний хадам ээжийг хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан байдаг. Тухайн хэргийн хувьд Э нь Халиунаагаар урд нь хувцас хийлгэж өмсөж байсан. Уг төлбөрийг төлж байсан. Э болон Халиунаа нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой иргэний эрх зүйн харилцаа үүссэн байсан. Гэтэл уг хэрэгт Халиунаа залилуулсан мэтээр гомдол гаргасан байдаг ба хэрэгт түүний хадам ээж Дулмааг хохирогчоор тогтоосон нь мөн хууль зүйн үндэслэлгүй. Түүний хувцсыг захиалгаар Халиунаа оёж гүйцэтгэж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Халиунаагийн удаа дараагийн мэдүүлэг, хохирогч гэх Дулмаагийн мэдүүлгээр давхар нотлогддог.

 

    4. Шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй хүүлийн шаардлага хангаагүй талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжилгээ хийлгэхээр шинжээч томилно...”, мөн хуулийн 9.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээнэ...” гэж тус тус хуульчилсан. Өөрөөр хэлбэл, эд зүйлд хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр бол түсгай мэдлэг бүхий мэргэшсэн шинжээч нараар хууль сануулж шинжээчийн дүгнэлт гаргуулах ёстой.

Гэтэл хавтаст хэрэгт авагдсан хохирогч гэх Жы Тоёота Ланд Крузер-200 маркийн 2 ширхэг тээврийн хэрэгсэл, шүрэн толгойтой хөөрөг зэргийг үнэлсэн үнэлгээ нь дээрх хуулийн шаардлага хангаагүй, нотлох баримтын шаардлага хангахгүй нотлох баримт байдаг. Тухайлбал:

5-р хх 125 талд “Эд зүйлийн үнэлгээ” авагдсан байна. Уг эд зүйлийн үнэлгээгээр хохирогч гэх Жы эд хөрөнгө болох “Тоёота Ланд Крузер-200” маркийн 2 ширхэг автомашин, хөөрөг зэрэгт үнэлгээ хийсэн. Уг үнэлгээг Баянгол дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга Эрдэнэхүү баталж, эд зүйлийн үнэлгээг мөрдөгч ахлах дэслэгч Ж.Батаа, Засаг даргын хуулийн зөвлөх нар гаргасан байна. Уг дүгнэлтээр 2011 онд үйлдвэрлэгдэн 2012 онд Монгол Улсад орж ирсэн “Ланд Крузер” автомашиныг хохирогчийн үнэлгээгээр 109.224.680 төгрөг, 2012 онд үйлдвэрлэгдсэн 2012 онд орж ирсэн “Ланд Крузер” автомашиныг 111.856.600 төгрөгөөр үнэлсэнийг үг үсэг, тооны зөрүүгүйгээр үнэлгээг цагдаагийн байгууллага гаргасан байдаг. Эд зүйлийн үнэлгээг үндэслэж анхан шатны шүүх Жы хохирлын хэмжээг тогтоож гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил болсон байна.

Уг хэрэгт мэргэшсэн тусгай мэдлэг бүхий хөрөнгийн шинжээч дүгнэлт гаргаагүй, цагдаагийн мөрдөгч, Засаг даргын хуулийн зөвлөх, мөрдөн байцаах тасгийн дарга нь хохирогчийн амаар хэлсэн үнэлгээгээр дүгнэлт гаргасан. Уг мэргэжлийн бус, хэт нэг талыг барьсан дүгнэлтийг мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангуулж, хууль бус дүгнэлтийг зөвтгөж мэргэшсэн хөрөнгийн үнэлгээчин томилж дүгнэлт гаргуулаагүй.

Тухайн үед 2 ширхэг “Ланд Крузер” автомашин нь хохирогчийн хэлсэн шиг үнэтэй байгаагүй, дүгнэлтийг тусгай мэдлэг бүхий шинжээч нараар гаргуулаагүй, хэт өндөр үнээр үнэлж дүгнэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “...Энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй...” байхаар хуульчилсан. Иймд тухайн эд зүйлийн үнэлгээ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан нотлох баримт тул дээрх “Ланд Крузер-200” маркийн автомашин, хөөрөг зэргийг үнэлсэн эд зүйлийн үнэлгээг нотлох баримтаар тооцохгүй байх хууль зүйн үндэслэлтэй байна.

Уг 2 ширхэг “Ланд Крузер-200” автомашинд тусгай мэдлэг бүхий хөрөнгийн үнэлгээчинээр хууль сануулж, зах зээлийн бодит үнэлгээ гаргуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхээр байна.

Түүнчлэн, хэрэгт хохирогчоор тогтоогдсон гэх Эийн гоо сайханы бараанд мэргэшсэн шинжээч томилж үнэлгээ хийлгээгүй, зөвхөн нэг талыг барьсан гарын үсэг байхгүй нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг үнэлсэн нь эргэлзээтэй тул Эийн Эд өгсөн гэх гоо сайханы бараанд тусгай мэдлэг бүхий хөрөнгийн үнэлгээчин томилж дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзэж байна.

 

5. Хэрэгт хохирогчоор тогтоогдсон Л.Д-г залилсан гэх үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй талаар:

 

Уг эрүүгийн хэрэгт Дулмаа гэх хүнийг 2017 оны 5 дугаар сарын 10-наас 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хооронд хувцас захиалга хийлгэж, залилж 1.300.000 төгрөгийн хохирол учруулж бусдыг залилсан гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “залилах” гэмт хэргийн шинжгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

“...Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан...” байхыг шаарддаг.

Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар миний үйлчлүүлэгч Э нь Халиунаа болон Дулмаа нараар урд нь хувцас захиалгаар хийлгэдэг байсан. Тухайн  Захиалгын төлбөрийг төлдөг байсан талаар мэдүүлжээ. Мөн тухайн үед захиалгаар оёулах хувцасны материалыг  өгч байсан талаар гэрчээр Халиунаа мэдүүлсэн байна.

Хохирогч Л.Д-гийн “...2010 оноос хойш охин Халиунаагийн хамт оёдол засвар ажиллуулж байна. Одоогоос 2-3 жилийн өмнө Э гэдэг хүн хувцас захиалгаар хийлгэдэг байсан. Э манай оёдолын цех дээр хувцас хийлгэхээр орж ирдэг байсан. Эхлээд хувцас захиалаад мөнгөө өгчихдөг байсан...” гэх мэдүүлэг /9-р хх 64/,

Гэрч Халиунаагийн “...Э нь манайхаар хувцас оёулдаг байсан. Тухайн үедээ мөнгийг нь өгөөд л яваад байдаг байсан. Хувцас захиалгаар хийлгэж байгаад таньдаг болсон. Нэг платьний урд талын оруулганы материал авчирч өгч байсан бусад материалыг манай оёдолын салон гаргасан ... харин өөрөө засвар хийлгүүлэх гэж байгаа гээд нэг хөх өнгийн плать өгсөн тэр нь байгаа...” гэх мэдүүлэг /9-р хх 66-67/ зэргээс үзэхэд, Э нь дээрх хүмүүсээр хувцас захиалгаар хийлгэж мөнгийг нь дараа нь өгдөг байсан харилцаа үүссэн байна. Улмаар хохирогч гэх Дулмаа нь хувцас захиалгаар хийлгэсэн төлбөр болон хувцас оёсон ажлын хөлсийг хамтатган 1.300.000 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс үзэхэд, Эын хувьд Дулмааг залилсан гэх үйлдэл тогтоогдохгүй Э, Дулмаа нарын хооронд ажил гүйцэтгэхтэй холбоотой иргэний эрх зүйн харилцаа үүссэн байхад шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй Дулмааг залилсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1479 дугаартай магадлалд “...Ялгуун оёдолын газрын оёдолчин Л.Д-гийн 1.300.000 төгрөг залилсан байж болох үйлдлийг хохирогч Дулмаа, гэрч Халиунаа нарын мэдүүлэг, падан зэргийг дурдаж залилсан гэж үзэх үндэслэлгүй, залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжгүй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “...шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтыг агуулгыг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгах заалтыг хангаагүй байна...” гэж дүгнэж анхан шатны шүүх рүү буцаасан байдаг.

Хохирогч Дулмаа, гэрч Халиуны гаргаж өгсөн 9-р хх 84 талд авагдсан “...Эын хийлгүүлсэн хувцасны баримт 2017 оны 6 дугаар сарын 31-ний өдөр гэсэн падан нь илтэд хууль бус хуанли он тооллод 6 дугаар сар 31 хоноггүй 30 хоногтой байдаг. Гэтэл 2017 оны 6 дугаар сарын 31-ний өдөр гэж илтэд хууль бус нотлох баримт гаргаж өгсөн нь нотлох баримтын шаардлага хангахгүй баримт болсон. Уг баримтаар Эыг хохирогч Дулмааг залилан мэхлээгүй болох нь нотлогддог. Хохирогч Дулмаа, гэрч Халиунаа нарын удаа дараагийн өгсөн мэдүүлгээр миний үйлчлүүлэгч Э нь өмнө хувцас захиалгаар хийлгэдэг байсан. Сүүлд өгсөн хувцас захиалгын платьний материалыг өөрөө авчирч өгч байсан талаар мэдүүлсэн. Дээрх үйлдэлд бусдыг залилан мэхлэх гэмт хэргийн шинж болох субъектив санаа зорилго байгаагүй болох нь харагдаж байна.

Түүнчлэн тухайн хийлгэсэн гэх хувцсыг Цэрэндэжид гэх этгээд Эаар дамжуулан тухайн плать хувцсыг хийлгэсэн бөгөөд мөнгийг нь өгөөгүй Эыг залилсан байдаг. Цэрэндэжид гэх этгээд нь өөрөө бусдыг залилсан гэмт хэрэгт Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст шалгагдан яллагдагчаар татагдан улмаар Эрүүгийн 1810007970748 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, Хан-Уул дүүргийн прокурорын газраас 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 731 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харъяаллын дагуу Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Уг Цэрэндэжид гэх этгээдэд холбогдох эрүүгийн хэрэгт Э нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хохирогчоор тогтоогдон 4 удаа мэдүүлэг өгсөн байдаг. Уг хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ Цэрэндэжид нь Эаар дамжуулан оёдолчин Дулмаа, Халиунаа нараар плать хийлгэж авсан бөгөөд уг мөнгийг надад өгөөгүй, надаас 1 дээл, 3 плать хийлгэж авсан. Уг дээл, платьний мөнгийг би өмнөөс нь төлсөн. Надаас авсан платийг өмсөөд авахуулсан зураг нь байгаа. Иймд дээрх үйлдлийг хохиролд тооцуулан Цэрэндэжидээс нэхэмжлэнэ...” гэж мэдүүлсэн байдаг. Энэ талаар өмгөөлөгчийн зүгээс холбогдох баримт болох Цэрэндэжидэд холбогдох Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 731 дугаартай яллах дүгнэлт болон Цэрэндэжидэд холбогдох эрүүгийн 1810007970748 дугаартай хэрэгт Эын хохирогчоор өгсөн мэдүүлгүүдийг хавсаргаж шүүхэд гаргаж өгсөн болно.

Гэтэл шүүхээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй миний үйлчлүүлэгч Эыг оёдолчин Дулмаа гэгчийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэж түүнийг гэм буруутайд тооцож, шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Э нь өөрөө Цэрэндэжид гэгчид залилуулсан байхад түүнийг нягтлан шалгалгүй хэргийн жинхэнэ бодит байдлыг тогтоож чадаагүйд гомдолтой байна. Бодит байдал дээр Э нь оёдолчин Дулмааг залилан мэхэлсэн зүйл байхгүй байдаг.

6. Шийтгэх тогтоол нь хуулийн шаардлага хангаагүй талаар:

Анхан шатны шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэсэн хуулийн шаардлага хангаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “...шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг шийтгэх тогтоолд тусгана...” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүхээс өмгөөлөгч нарын өмгөөллийн дүгнэлтийг үгүйсгэсэн үндэслэлийг шийтгэх тогтоолд тусгаагүй. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд хохирогч гэх Туул нь Эд ОХУ-ын Москва хотод байхдаа 6.000 ам.доллар өгсөн гэх үйлдэлд нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдэгдээгүй тул Монгол Улсын Эрүүгийн хуулиар шийдэгдэх боломжгүй. Хохирогч гэх Дулмаа, Э нарыг залилан мэхэлсэн үйлдэл гаргаагүй. Хохирогч Жы өгсөн гэх “Ланд Крузер-200” маркийн тээврийн хэрэгсэл болон хөөрөгний үнэлгээг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч гаргасан, мэргэжлийн тусгай мэдлэг бүхий хөрөнгийн шинжээчээр дүгнэлт гаргуулаагүй зэрэг хууль зүйн хувьд үндэслэлгүй нотлох баримтаар үнэлэх боломжгүй баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзсэн уг өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг няцаан үгүйсгэж хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил болсон.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан шаардлагыг хангаагүй. Хэргийн оролцогч нарыг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдаагүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байгаа. Хохирогч Б.Ж, түүний өмгөөлөгч Б.Ганбат нар оролцсон. Мөн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, Гантулга нар шүүх хуралдаанд оролцсон байгаа. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдахдаа шүүх хуралдаанд оролцоогүй мэтээр шийтгэх тогтоолыг гаргасан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан “...шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй. ...” бол ноцтой зөрчил болохоор хуульчилсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлд шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэг гэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...шийдвэр гаргасан шүүхийн нэр, шүүх бүрэлдэхүүн, иргэдийн төлөөлөгч, шүүхийн нарийн бичгийн дарга, талууд, оролцогч нарыг тусгахаар заасан боловч тусгаагүй байна. Энэ хуулийн шаардлагыг зөрчсөн байна. Шийтгэх тогтоолд хохирогч, түүний өмгөөлөгч нарыг оролцоогүй мэтээр гаргасан.

Шүүхийн татгалзалтай холбоотой асуудлыг шүүх шийдвэрлэхдээ Ерөнхий шүүгч шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлд заасан байгаа. Өмгөөлөгч Д.Батсүхийн зүгээс нийт шүүгчээс татгалзсан. Шүүх бүрэлдэхүүн олонхоос биш, гурвуулангаас нь татгалзсан байгаа. Үүнийг нийт шүүгчдийн зөвлөгөөнөөрөө шийдвэрлэх ёстой байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх ёстой. Гэтэл Ерөнхий шүүгч нь шийдвэрлэсэн. Процессын хувьд зөрчилтэй болсон гэж үзэж байна. Шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хянан шийдвэрлээгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу татгалзан гаргах шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч багтаж байгаа, эсхүл нийт шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан тохиолдолд энэ тухай тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлнэ...” гэж заасан. Дээрх процессын зөрчлүүд болон мөрдөн байцаах ажиллагаагаар тодруулах шаардлагатай асуудал байгаа учраас энэ хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар прокурорт буцаах шаардлагатай.

Шүүхэд шүүгдэгч О.Э-ын хувийн байдалтай холбоотой баримтуудыг гаргаж өгч байна. Миний үйлчлүүлэгч 240 хоног цагдан хоригдсон. 210 хоногт нь хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт эмчлүүлсэн. Энэ талаар хорих 461 дүгээр хорих ангийн эрүүл мэндийн тодорхойлолтыг авсан. Цагдан хоригдож байх хугацаандаа цөсний хагалгаанд орсон. Эрүүл мэндийн хувьд хагалгааны дараах үрэвсэлтэй. Эмчлэгч эмчийн тодорхойлолтоор артерийн даралт ихсэх өвчин 1 дүгээр зэрэгтэй. Бөөрний архаг үрэвсэл, цөсний мэс заслын дараах байдал, хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэсэн байгаа. Нийт 4 хуудас баримтыг шүүхэд гаргаж өгч байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлуудтай холбогдуулан тайлбар хэлье. Шүүгдэгч О.Э-ын өмгөөлөгч Д.Батсүх сая тайлбар хэлсэн. Б.Ж ийм хөрөнгөтэй хүн биш, ийм мөнгө гарах боломж байхгүй гэж гомдолдоо дурдсан. Миний амьдралыг надаас илүү мэддэг Монгол Улсын өмгөөлөгч нэг хүн байдаг юм байна. Би ямар хөрөнгийн эх үүсвэрийн юунд зарцуулан О.Э-д хэрхэн өгсөн талаараа мөрдөн байцаалтын явцад хавтас хэрэгт бүгдийг нь нотлох баримтаар гаргаж өгсөн. Бүгд тодорхой байгаа. 2 автомашины мөнгийн нотариатаар батлуулж өгсөн гэж хэлдэг. 1 автомашиныг гааль дээрээс хүлээгээд аваад сууж байсан хүүхэд нь энэ шүүх хуралдааны танхимд сууж байна. 2 автомашины мөнгийн 2 хүүхдэдээ өгөх гэсэн юм. Нэг хүүхэд нь энд сууж байна. Нөгөө хүүхэд нь хаана байдаг юм мэдэхгүй. “...2 хүүхдэдээ өр зээлгүй өгчихмөөр байна. Төлбөр тооцоо дууссан гэж хэлээд зураад өгөөч...” гэж хэлсэн. Төлбөр төлөхдөө сая хадгаламжнаас гэж хэлсэн. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтад харилцах данснаас гэсэн байгаа. Шүүгдэгч О.Э-ын өмгөөлөгч Д.Батсүх, О.Баярбаясгалан нараас өөрийнхөө харилцах хадгаламжнаас мөнгө аваад, найман шарга орж солиулж, Б.Ж-д аваачиж өгсөн гэж хэлж байна.  Хавтас хэрэгт байгаа нотлох баримтад банкнаас доллар аваагүй. Банкинд төгрөгийг хөрвүүлэн бэлнээр аваад явсан байдаг. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас банкнаас доллар аваад найман шарга орж солиулсан гэдэг. Мөн үнийн дүнгийн хувьд эрс тэс өөрөөр ярьдаг. 90.000.000 төгрөг, 98.000.000 төгрөг, 62.000 ам.доллар өгсөн гэж өөр өөр мэдүүлдэг. Үнийн дүн нь авцалдаагүй. Худал хэлж байгаа хүнд санамж байхгүй. Тогтвортой өгсөн мэдүүлэг байхгүй. Хөөргийн 50.000.000 төгрөгөөр ломбарданд тавьж, Б.Ж хамт тухайн мөнгийн зарцуулсан гэж шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батсүх хэлж байна. Мэргэжлийн өмгөөлөгч хүн тэгж худлаа хэлж болохгүй. Хөөргөө хаана байгааг би олж чадаагүй. Хөөргийг ломбарданд тавьсан гэдгийг эрүүгийн хэрэг үүссэний дараагаар жил гарангийн дараа мэдсэн.  Шүүгдэгч О.Э нь 40 мянгатад нэг тийм хүнд байгаа, тэнд нэг тийм хүнд өгсөн, энд нэг ийм хүнд өгсөн гэж дандаа худлаа ярьдаг. Би жилийн дараа хөөргөө авъя гэж байгаад “Начин заан” ломбарданд байгааг мэдсэн. Х Х С гэх хүнийг холбон ярьж байна. Х Х С, Б.Ж гэх хүмүүсийн хувьд шал өөр асуудал байгаа. О.Э нь Б.Ж-аас буюу миний гараас надаас мөнгө авсан бол надад л төлчих. Миний шаардаж байгаа шаардлага л тэр байгаа. Бусдад өртэй бол би өөрөө өрөө төлнө. Би авлагатай бол авлагаа авъя. Х Х Стэй надтай асуудал байгаа бол би өөрөө шийдье. Хүнийг төөрөгдөлд оруулах гээд Х Х С гэх хүнийг өнөөдөр ашиглаад байна. “Мукучинбу” ХХК-ийн эзэн Кан Дун Вон гэж байгаа. Би осолд орчихоод дараа нь Солонгос Улсад Кан Дун Вонтой уулзсан. “...Монголд байгаа хууль зүйн компани болох “Х М Л” ХХК-руу би эрхийг нь шилжүүлье. Үлдсэн нэг газрын хамтад нь шилжүүлнэ. Одоо би чамд өгсөн 380.000 ам.доллароосоо суутгаж, газрынхаа хэмжээг харж байгаад өрөө дуусгая. ...” гэж хэлсэн. Одоо надад өр төлбөр байхгүй. Монгол Улсын аль ч дүүргийн цагдаагийн газарт надад гомдол байхгүй. Үйлчилгээ үзүүлэх гэрээний баталгаа гэсэн зүйл яригддаг. Энэ худлаа, гэрээний баталгаа гэж нэг ч үг байхгүй. Би Х Х Стэй аваачиж уулзуулсан уу гэвэл уулзуулсан үнэн. Тэгэхдээ би гэрээнд оролцоогүй, бас гарын үсэг зураагүй. Гэрээ хийсэн гэдгийг ч мэдээгүй. Хавтаст хэрэг нээсний дараа мэдсэн. Энэ хоёр хүний хооронд 20.000.000 ам.долларын гэрээ хийгдсэн гэдгийг мэдсэн. Илтгэгч шүүгч Б.Зориг хэргийн талаар уншиж танилцуулсан. Тэгэхэд хэрэгт 23.000.000 ам.доллар гэж бичээд, 20.000.000 ам.доллар гэж бичээд, 25.000.000 ам.доллар гэж бичээд 3 өөр үнийн дүн яриад байна. Гэрээний баталгаа болгож Хятад, Солонгос компанитай гэрээ байгуулсан, гэрээг цуцлуулсан гэдэг нь бүгд худлаа байгаа. О.Э-д ямар шалтгааны улмаас яаж мөнгө өгсөн гэдэг нь бүгд хавтас хэрэгт байгаа. Өглөгийг гар гараасаа өгөөд дуусдаг. Эцсийнхээ өрийг өгч байж хүн өрнөөс цайрдаг. Би хадгаламжнаасаа гаргаж өөрт нь бэлнээр өгч, данс руу нь хийж өгөөд, “...2 хүүхдэдээ өр зээлгүй автомашин өгнө...” гэхэд нь “...за тэгдээ...” гээд өгсөн. 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр “...Ашигт малтмалын газрын хүнд авлигаар өгсөн...” гэж маш тодорхой хэлээд зогсож байсан. Гэтэл автомашиныг 2 ломбарданд тавиад алдчихсан байсан. Нэг нь “Нет капитал” банк бус санхүүгийн байгууллагад тавьсан байсан. Нөгөө нэгийг нь мөн банк бус санхүүгийн байгууллагад тавьж алдсан байдаг. Хохирол төлбөрийг төлүүлэх саналтай байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна. ...” гэв.

Хохирогч Б.Ж-ы өмгөөлөгч Б.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч О.Э-ын өмгөөлөгч Д.Батсүхээс “...ийм их хэмжээний мөнгөтэй байсан эсэхийг тогтоогоогүй...” гэж гомдолдоо дурдсан. Хавтас хэрэгт хамтран хөрөнгө оруулах тухай гэрээ байдаг. Энэ гэрээний дагуу Б.Ж нь “Блү скай гарден” ХХК-д 1.650.000 ам.доллароор газар худалдсан. Энэ мөнгө нь дансанд нь орж ирсэн. Энэхүү мөнгөнөөсөө өгсөн. Хавтас хэрэгт гэрээ, дансны хуулгууд бүгд авагдан Б.Ж-ы мөнгө гэдэг нь тогтоогдсон байгаа. Гадаад хэргийн яамнаас бичиг ирсэн байдаг. Тухайн бичиг нь нотлох баримтын шаардлага хангадаггүй. Тухайн тайлбарт нь “...Уянга бүгдийг нь мэдэж байгаа. Би Уянгыг өөрийн бие төлөөлөгчөөр оролцуулна. Б.Ж-д гомдол гаргана...” гэсэн байдаг. Түүнтэй холбогдуулан шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу анхан шатны шүүхээс гэрчээр Уянгыг оролцуулсан. Уянгаас шүүх бүрэлдэхүүн, хэргийн оролцогчид асуулт асуусан. “...Б.Ж-д гаргасан ямар нэгэн гомдол байхгүй. Энэ талаар би мэдэхгүй...” гэж хариулсан. Тухайн асуудал 1 жилийн өмнө болсон. Одоо Б.Ж-тай холбоотой цагдаагийн байгууллага болон иргэний шүүхэд ямар ч гомдол байхгүй. Хохирогч Б.Ж өөрөө тайлбартаа мөн дурдсан. Анхан шатны шүүх хуралдааны шатанд Х Х Сгээс гадна 10 гаруй хүн гэрчээр асуулгах хүсэлт гаргасан. Бүгдийг нь хангаж шийдвэрлэсэн. Х Х Сгээс 2 удаа гэрчийн мэдүүлэг авсан. Эдгээр хүмүүсээс бүх зүйлийг асуугаад тодорхой болчихсон. “Тоёота Ланд Крузер-200” маркийн 2 ширхэг автомашины мөнгийг өгсөн гэдэг. Нотариатаар мөнгийг бэлэн төлсөн гэж ярьдаг. Үүнийг нэг л зүйлээр баттай үгүйсгэж болно. Шүүгдэгч О.Э нь мөнгийг нотариатаар орсны дараа бэлнээр гэрт нь аваачиж өгсөн гэж мэдүүлдэг. Нотариат дээр мөнгийг өгч авалцсан гэдэг нь өөрийнх нь олон удаагийн өгсөн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Тухайн өдөр хүүхэд нь хичээлдээ явж байсан гэдэг боловч хичээлдээ яваагүй байдаг. Маргааш нь нотариат орж автомашины авсан гэдэг боловч аваагүй байдаг. Тухайн өдөр автомашиныг нь шилжүүлэн авсан гэдэг боловч Б.Ж-ы нэр дээр автомашинууд орж ирээгүй байсан. Тухайн хүнээс очиж итгэмжлэл авсан гэдэг. Б.Ж-ы нэр дээр 5 автомашин ороод ирчихсэн. Гаалийн баримт нь хавтас хэрэгт авагдсан байдаг. Хүүхэд нь хичээлдээ явах гэж байсан гэдэг боловч тухайн өдөр амралтын өдөр байдаг. Хүүхэд нь цэцэрлэгийн хүүхэд байсан гээд маш олон зөрүүтэй зүйл байдаг. Өгсөн мөнгийг хүртэл 4-5 янзаар мэдүүлдэг. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт ч мөн дахин өөрөөр мэдүүлдэг. Бүх зүйл нь зөрүүтэй. Энэ талаар өмнөх давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт хэлж байсан. Хөөргийн талаар мөн адил тавьсан ломбардаа хэлж өгдөггүй. Хэрэв Б.Ж өөрөө тавиулсан байсан бол тухайн ломбардыг хаана тавьсан гэдгийг мэдэх байсан. Ломбардыг хайж жил гаруй явахгүй. Мөн процессын зөрчил гаргасан гэж шүүгдэгчийн өмгөөлөгчдийн зүгээс гомдолдоо дурдсан. Шүүх бүрэлдэхүүн хүсэлт тавьж асуухад хүсэлтийн шатанд шүүгчээс татгалзаагүй. Шүүх хуралдаан эхлээд явагдах үед шүүгчээс татгалзсан. Энэ нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж оролцож байна. ...” гэв.

Хохирогч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй болсон. Нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж үзэж байна. Хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Хохирогч С.Э-ийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч О.Э нь хохирогч С.Э-тэй 2006 оноос эхэлж танилцсан. 2013 оны 5 дугаар сараас 2013 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд хохирогч С.Э-ээс гоо сайханы “Юнисийн” брэндийн бүтээгдэхүүн, мөн Поло гэх нэмэлт бүтээгдэхүүнийг авч байсан. Хохирогч, шүүгдэгч нар нь нэг хороололд, нэг байранд амьдардаг байсан. Хохирогч С.Э-ийн хувьд маш их итгэж байсан. Эхлээд 3.000.000 гаруй төгрөгийн худалдан авалт хийсэн. Дараа, дараагийн худалдан авалтаар гоо сайханы “Юнисийн” брэндийн бүтээгдэхүүн, мөн Поло гэх нэмэлт бүтээгдэхүүнийг О.Э өөрийн хуучин ажиллаж байсан газар буюу Монгол Ардын хувьсгалт намын байрны өөрийн өрөөндөө бараа бүтээгдэхүүнийг хүргүүлэн авч байсан. Зөвхөн энэ хоёр хүний дунд болсон хэлцэл бөгөөд бүтээгдэхүүнийг нэгээс нөгөөд шилжүүлэн авах асуудал байсан. Ганц гэрч байгаа. Наранцэцэг гэх гэрч нь мөрдөн байцаалтын явцад 3 удаа мэдүүлэг өгсөн. Гэрчийн мэдүүлэгт маш тодорхой мэдүүлсэн байдаг. “...Яагаачгүй байж С.Э захирал О.Э-д бараа бүтээгдэхүүнийг шууд хүргүүлж өгдөг байсан. Нөгөөх нь захиалж аваад байдаг. Хүргэж өгөхөөр барааг аваад байдаг. Ямар их итгэж байна...” гэж гайхаж байсан байдаг. Шүүгдэгч О.Э-д бараа бүтээгдэхүүнийг хүргэж өгч байсан боловч баримтанд гарын үсэг зуруулаагүй гэдэг нь үнэн. Гэхдээ шүүгдэгч О.Э-д бараа бүтээгдэхүүн очиж байсан гэдгийг нотлох баримтууд мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай тогтоогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх явцад нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, мөн үндэслэлтэй эсэхийг шалгаж тогтоодог. Эдгээр процесс ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн. Анхан шатны шүүх хуралдаанаар энэхүү асуудлыг хэлэлцэж тогтоосон. Сүүлд үнэлгээгээр хохирогч С.Э-ийн бараа бүтээгдэхүүнийг аваад мөнгийг нь өгөөгүй гэдэг нь нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгч О.Э 2014 оны 8 дугаар сараас 2014 оны 11 дүгээр сарын хооронд Москвад эмчилгээ хийлгэж байх хугацаандаа хохирогч Ж.Эт төлбөрийг төлнө гэсэн мессеж бичиж ирүүлж байсан. Хэдийгээр үнийн дүнгээ бичээгүй боловч авсан бараа бүтээгдэхүүнээ хүлээн зөвшөөрч байсан. 2015 онд шүүгдэгч О.Э Монгол Улсад ирсний дараа хохирогчоос аргагүйн эрхэнд гомдол гаргасан байдаг. Яагаад гэвэл бараа бүтээгдэхүүний төлбөрийг өг гэхэд өгөхгүй байсан. Тэгээд цагдаад гомдол гаргаж энэ хэрэг үүссэн байдаг. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд янз бүрээр ярьж байсан. “...Гарал үүсэл нь хаанах, бараа бүтээгдэхүүний бичиг нь гадаадын падан байна...” гээд янз бүрээр мэдүүлдэг. Эдгээр бүх баримтуудыг хуулийн шаардлагад нийцүүлэн, нотлох баримт болгож үнэлэх боломжтой болгож, хохирогч талаас мөрдөн байцаалтын шатанд цагдаагийн байгууллагад өгсөн. Шүүхээс үүнийг бодитой үнэлсэн. Хэлцэл болсон байна. О.Э бараа бүтээгдэхүүнийг шилжүүлэн авсан байна. Төлбөрийг нь төлөөгүй байна. Гэрчлэх гэрч нь байна. Хохирогч болон гэрчүүд шүүхэд худал мэдүүлэхээс татгалзах, мэдүүлэг өгөхөөс татгалзвал эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай хууль сануулж, тангараг өргөж мэдүүлэг өгсөн. Нотлох баримтаар баталгаажуулсан зүйлийг өгсөн. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Энхбат шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч О.Э болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолтой танилцлаа. Энэ хэрэг 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж байсан. Мөн давж заалдах шатны шүүхээр орж 2021 оны 3 дугаар сард дахин хуралдсан. Мөн давж заалдах шатны шүүхээс хэргийн буцаагаад анхан шатны шүүхээр 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр дахин хэлэлцэж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй гарсан. Москва хотод үйлдэгдсэн гэмт хэргийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.5 дугаар зүйлд заасан үндэслэлээр шийдвэрлэнэ гэж шүүгдэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдолдоо дурдсан. Эрүүгийн хууль нь Монгол Улсаас гадна үйлчлэх заалтыг баримтлахгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл байгаа. Х Х С нь мөрдөн байцаалтын шатанд хууль сануулж гэрчээр мэдүүлэг өгсөн. Гэрчээр мэдүүлэг өгөхдөө шүүгдэгч О.Э-ын талаар болон гэрээний хүсэлтийг цуцалсан талаар мэдүүлдэг. Үүнийг гэрч Уянга давхар мэдүүлдэг. Шүүгдэгч О.Э-ын Б.Ж-аас залилж авсан мөнгө нь бүгд Б.Ж-ы хувийн данснаас шилжсэн байдаг. Энэ бүгдийг анхан шатны шүүхээс зөв үнэлж шийдвэрлэсэн. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж, шүүгдэгч О.Э болон түүний өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар О.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч Д.Батсүх, О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхийн шатанд хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Прокуророос О.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг үйлдсэн гэж яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хэлэлцээд “шүүгдэгч О.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож”, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэжээ.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Учир нь, анхан шатны шүүх нь хохирогч Б.Ж, түүний өмгөөлөгч Б.Ганбат, хохирогч С.Э-ийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар нарыг шүүх хуралдаанд оролцсон байтал шийтгэх тогтоолынхоо удирдтгал хэсэгт бичээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дараахь нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт дараахь зүйлийг тусгана”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “шийдвэр гаргасан шүүхийн нэр, шүүх бүрэлдэхүүн, иргэдийн төлөөлөгч, шүүхийн нарийн бичгийн дарга, талууд, оролцогч” нарыг удиртгал хэсэгт тусгана гэсэн дээрх зохицуулалтуудыг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг дээрх үндэслэлээр анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч Д.Батсүх, О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж, шүүгдэгч О.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/87 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч О.Э-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.   

   2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч О.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ,

                                  ШҮҮГЧ                                      Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                   ШҮҮГЧ                                      Б.АРИУНХИШИГ

 

                                   ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ