| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2022/00156/И |
| Дугаар | 138/ШШ2022/00180 |
| Огноо | 2022-02-11 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 138/ШШ2022/00180
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ын
“Хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай” хүсэлтийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мягмар.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь С.тэй хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1. Миний бие нөхөр С.тэй 1992 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн гэр бүл болж хамт амьдарч эхэлсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл хамт мал маллан амьдарч байна. Бид 1992 оны 12 сард хуримаа хийж байсан боловч гэрлэлтээ батлуулалгүй 2021 оныг хүргэсэн. Бид хамт амьдарсан цагаасаа эхлэн Сэргэлэн сумын 5 дугаар багт мал маллаж байсан. Бид гэр бүл болоод хүүхэдтэй болоогүй бөгөөд хүү *******ыг өргөж авч байсан. Хүү маань эцгээрээ овоглодог юм. Би малчнаар тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч нөхөр С.тэй гэрлэлтээ батлуулах шаардлагатай гэдгийг мэдсэн. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан.
Би малчнаар тэтгэвэр тогтоолгох шаардлагатай болсон учраас нөхөр С.тэй гэрлэлтээ батлуулах хүртлээ хамтын амьдралтай байсан болохоо шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Б.******* намайг С.тэй 1992 оноос 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд хамт амьдарч байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс хүү *******ын төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн нэхэмжлэгчийн мал маллан амьдарч байсан тухай тодорхойлолт, С.ийн иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, гэр бүлийн фото зургийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүхийн хувьд С., түүний төрсөн дүү С.Бямбасүрэн нараас гэрчийн мэдүүлэг авсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.*******ын С.тэй хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүх хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.******* нь С.тэй гэр бүл болсноо хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй гэх нөхцөл байдлаас үндэслэн шүүхээр хамт амьдарч байсан болохоо тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.
Нэхэмжлэгчийн хүсэлт гаргах болсон зорилгоос үзэхэд дээрх үйл явдлыг тогтоолгосноор малчнаар тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарна гэж үзэж байна. Дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй учир шүүхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: хүү *******ын төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн нэхэмжлэгчийн мал маллан амьдарч байсан тухай тодорхойлолт, С.ийн иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, гэр бүлийн фото зураг, гэрч С., С.Бямбасүрэн нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.******* нь 1992 оноос 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд С.тэй хамт амьдарсан байх бөгөөд дээрх хугацаанд хүү *******ыг өргөж авч, улмаар С.ээр овоглосон, мөн Б.*******, С. нар нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэрлэлтээ төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгч Б.*******ыг С.тэй 1992 оноос 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд хамт амьдарч байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ыг 1992 оноос 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл овогт тэй хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ