Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
Хэргийн индекс | 138/2022/00088/И |
Дугаар | 138/ШШ2022/00193 |
Огноо | 2022-02-16 |
Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 138/ШШ2022/00193
2022 02 16 138/ШШ2022/00193
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.чимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* тоотод оршин суух регистрийн дугаартай, овогт ид холбогдох
“Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.*******
Хариуцагч Д.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мягмар.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.той 2004 онд танилцан үерхэж 2005 оноос 2010 он хүртэл нэг гэрт хамт амьдарсан. Хамтран амьдрах хугацаандаа 2006 оны 03 дугаар сарын 24-ний өдөр охин , 2009 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүү нарыг төрүүлсэн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй учраас хүүхдүүд надаар овоглосон. нь согтууруулах ундаа хэрэглэдэг учраас байнгын хэрүүл маргаантай байдаг байсан. Дахиад хүүхэдтэй болбол амьдрал тогтвортой болно гэж бодоод хүүгээ төрүүлсэн боловч хэрүүл маргаан хэвээрээ байсан. нь ажилсаг хүн боловч хамтран амьдрах хугацаандаа санхүүгийн туслалцаа үзүүлж байгаагүй. Мужаан болохоор гэрийнхээ бүх тавилгыг өөрөө хийдэг байсан. Өглөө гараад орой ирдэг, дандаа ажилтай байдаг. Сарын сүүлээр цалин буухад авсан цалин байдаггүй. Үүнээс болж хэрүүл маргаан үүсдэг байсан. нь танай аав, ээжтэй хамт амьдарч байх хугацаанд санхүүгийн тусламж үзүүлэхгүй, тусдаа гарсан тохиолдолд санхүүгийн тусламж үзүүлнэ гэж байнга уурладаг. Өөрөө шийдвэр гаргаж чаддаггүй. Аав, ээжийнхээ үгээр амьдардаг. Бид таарч тохирохгүй, амьдрах боломжгүй болсон тул 2010 оноос тусдаа амьдарч эхэлсэн. нь салж явснаасаа хойш хүүхдүүддээ ямар ч дэмжлэг туслалцаа үзүүлж байгаагүй. Одоо охин 16 настай, хүү 13 настай учраас цаашид янз бүрийн хэрэглээний мөнгө, оюутны төлбөр гэх мэт зүйлс шаардлагатай болж байна. Би аав ээжийн хамт амьдардаг байсан боловч аав, ээж маань ойрхон нас барсан. Миний авч байгаа цалин амьдралд хүрэлцэхгүй байна. Иймд Д.ийг охин , хүү нарын эцэг мөн болохыг тогтоож, Д.оос хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Өөрийнх нь өгнө гэсэн мөнгийг авъя гэв.
Хариуцагч Д. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2005 оноос Д.*******, түүний аав, ээж нартай хамт амьдарч байсан. 2006 онд охин төрсөн. Би 2007 онд “” ХХК, 2008 онд Дорнод Их сургуульд тус тус ажилд орсон боловч Д.*******ээс болж ажилгүй болж байсан. Миний сонсгол муу учраас ажил олдохгүй хэцүү байдаг. Д.*******ийн ааш араншин ширүүн, намайг үргэлж загнадаг. 2009 онд хүү төрсөн. Гэвч хоёр хүүхэдтэй минь байлгахгүй аашилж загнаад намайг хөөсөн. Аргагүйн эрхэнд хүүгийнхээ нэг насны төрсөн өдрийг тэмдэглээд Улаанбаатар хот явсан. , нар нь миний хүүхдүүд мөн. Надад хүүхдүүдтэйгээ хамт амьдрах хүсэл маш их байсан боловч *******ийн аашилж хөөх нь намайг аргагүй байдалд оруулсан. Би сонсголын бэрхшээлтэй бөгөөд группт орох зорилгоор “ ” ХХК-д ажил хийж байна. Миний сарын цалин 440 000 төгрөг бөгөөд 2015 оноос одоогийн хань, хоёр охины хамт амьдарч байна. 1 хүүхдэд цалингийн 20 хувиар бодож, нийт цалингийн 40 хувиар тэтгэлэг төлөх боломжтой. Үүнээс илүүг төлөх боломж байхгүй. Охиноо оюутан болох үед нь чадлаараа тусалж дэмжинэ гэв.
Нэхэмжлэгчээс 2006 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин , 2009 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү нарын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн тодорхойлолт, Дорнод аймгийн ерөнхий боловсролын лаборатори Хан-Уул цогцолбор сургуулийн сургалтын менежерийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн тодорхойлолт, Мянган жаргалан өрхийн эмнэлгийн тодорхойлолтыг нотлох баримтаар,
Хариуцагчаас Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ам бүлийн талаарх тодорхойлолтыг тус тус нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Д.ид холбогдуулан “Эцэг тогтоолгож хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ дэмжсэн болно.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үндэслэн нэхэмжлэгч Д.*******ийн “Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: 2006 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин , 2009 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү нарын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн тодорхойлолт, Дорнод аймгийн ерөнхий боловсролын лаборатори Хан-Уул цогцолбор сургуулийн сургалтын менежерийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн тодорхойлолт, Мянган жаргалан өрхийн эмнэлгийн хүүхэд эрүүл өсөж байгаа талаарх тодорхойлолт, зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
Д.*******, Д. нар нь 2004 онд танилцан гэрлэлтээ хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхгүйгээр 2005 оноос 2010 хүртэл хамт амьдарсан, хамтран амьдарч байх хугацаанд 2006 оны 03 дугаар сарын 24-ний өдөр охин , 2009 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүү нар төрсөн, 2010 оноос одоог хүртэл тусдаа амьдарч байгаа болох нь нотлогдож байна.
Хариуцагч Д. нь 2006 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин , 2009 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү нарыг өөрийн төрсөн хүүхэд мөн болохыг хүлээн зөвшөөрч байх тул , нарын төрсөн эцэг нь мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар "Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ", мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” болно. Иймд нь 2006 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин , 2009 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү нарыг тэжээн тэтгэх үүрэг хуульд зааснаар хариуцагч Д.ид үүсч байна.
Хариуцагч Д. нь цалингийн тодорхой хувиар хүүхдийн тэтгэлэг төлөх санал гаргаж байгаа боловч хэрэгт хариуцагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын талаарх баримт авагдаагүй, мөн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн тодорхой хувиар тэтгэлэг тогтоохоор заасан байх тул хариуцагчаас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 180 856 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, илүү төлсөн 110 656 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч Д.оос улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2006 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин , 2009 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү нарын төрсөн эцэг нь регистрийн дугаартай, овогт мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар 2006 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин , 2009 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү нарыг тус бүр 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.оос сар тутам тэтгэлэг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 180 856 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, илүү төлсөн 110 656 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч Д.оос улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ